Булган аймгийн прокурорын газарт хяналтын прокурор ажиллаж байгаад 2014 оны 12 сард гавьяаныхаа амралтанд гарсан ахмад ажилтан С.Оюунцэцэгийн “Хөдөлмөрийн алдар”-ыг тус аймгийн прокурорын газар тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Ахмад ажилтан С.Оюунцэцэг нь 1981 онд МУИС-ыг эрх зүйч мэргэжлээр төгсөж, Сэлэнгэ аймгийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлж байсан ба прокурорын байгууллагад 34 жил тасралтгүй ажиллажээ.
Энэхүү арга хэмжээний үеэр тэрээр прокурор хэмээх нэр хүндтэй, хариуцлага өндөртэй ажлыг хийж явсан ажлын туршлагаасаа хуваалцаж залуу прокурор, ажилтнуудад, прокурорын байгууллагын нэр төрийг өндөрт өргөж явахыг захиад цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөжээ.
Мөн энэ өдрийн арга хэмжээнд Булган аймаг дахь Сум дундын 4 дүгээр шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Шүүхийн шинжилгээний албаны удирдлагууд оролцон мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулан өгчээ.