Аргын тооллын 3 сарын 27. Сураг гараг. Билгийн тооллын 8. Хэрцгийн охин одтой, хар бар өдөр. Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрүүлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэх байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Үс шинээр үргээлэх буюу засуулбал нас уртадна.