Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болдбаатар: ”Хоолойд минь тохирох гоё дуу байна уу?” гэхэд яах вэ дээ л ая сонсгодог. Харин хэдэн төгрөг өгье гэвэл хамаагүй өөр

2012-5-07
0
ЖИРГЭХ
bbbbbbbbbbbbbbДуучин Б.Болдбаатар Монгол “Бөхийн өргөө”-д “Бид мартахгүй” тоглолтоо үзэгч олондоо өргөн барих гэж байна. Жил гаруй хүлээлгэж ийн тоглох болсон нь менежменттэй нь холбоотой гэсэн. Иймээс тэрбээр маргааш нийслэл хотод хийж буй бие даасан тав дахь тоглолтоороо үзэгч олонтойгоо уулзаж байна. Ойрд уншигчидтайгаа уулзалдаагүй түүнтэй ийн ярилцлаа.
bbbbbbbbbbbbbb   Дуучин Б.Болдбаатар Монгол “Бөхийн өргөө”-д “Бид мартахгүй” тоглолтоо үзэгч олондоо өргөн барих гэж байна. Жил гаруй хүлээлгэж ийн тоглох болсон нь менежменттэй нь холбоотой гэсэн. Иймээс тэрбээр маргааш нийслэл хотод хийж буй бие даасан тав дахь тоглолтоороо үзэгч олонтойгоо уулзаж байна. Ойрд уншигчидтайгаа уулзалдаагүй түүнтэй ийн ярилцлаа.

-  Тоглолтын өдөр ойртоод завгүй л яваад байна уу?
- Ийм ажил эхлэхээр тоглолтын эзэн нь нэг бол завтай, эсвэл завгүй ч юм шиг болчихдог. Яагаад гэхээр хэвлэл мэдээлэл, зар суртчиллагаа, тайз засал гээд тус бүр зохион байгуулагч томилчихдог учир нэг их хийх зүйл байдаггүй. Ерөнхийд нь л хянана. Тэгсэн хэрнээ энэ, тэнд ярилцлага өгөх, хамтран ажиллаж байгаа компануудынхаа эзэдтэй уулзах болохоор өөрөө өөрийгөө томилдог. Энэ маягаар л явж байна. Тэгээд ч амьд хөгжмийн хамтлаг биш бэлтгэл, энэ тэр гэсэн ажил болохгүй нь амар. Харин бүжигчид маань л нэлээд ажиллаж байна. Бүх цэргийн бүжигчид оролцох юм.

-  Гэхдээ л тантай уулзах гэж нэлээд өдөр боллоо. Энэ тоглолт өмнөхүүдээсээ юугаараа онцлог болох вэ?

- Миний хувьд өмнө нь ялалтын баярыг тохиолдуулан дандаа цэрэг эрсийн сэдэвтэй дуугаар тоглолтоо хийх болсон минь анхных болж байна. Тиймээс үүгээрээ онцлог болж байгаа болов уу. Тэгээд ч үзэгчид маань миний тоглолтыг мэдэх болохоор өөрсдөө ялгаад, дүгнэх байх. Хоёр жилийн өмнөх тоглолтдоо би сэтгэл хангалуун үлдээгүй. Гэтэл үзэгчид маань гоё болсон гэж байсан. Тэгэхээр би хэтэрхий их зүйл хүсээд байдаг юм шиг байна билээ.

- Та өнгөрсөн жилийн энэ өдөр тоглох гэж байгаад больсон. Тэр үед үзэгчид тань нэлээд бухимдсан байх даа?

- Би үзэгчиддээ “Энэ жил тоглоно шүү” гэж зарлаагүй болохоор өнгөрсөн. Гэхдээ хэвлэл мэдээлэлийнхэн хаанаас ч юм намайг тоглох гэж байна гээд биччихсэн байна билээ. Тэр үед үзэгчид над руу ярьж байсан.

- Та юу гэж хариулав?
- Юу гэж хариулах вэ дээ. “Одоогоор зөвхөн ярианы хэмжээнд явж байна. Яг тогтсон зүйл байхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэр үгээрээ үзэгчдийгээ гомдоосон бол уучлаарай. Энэ тоглолтоороо уулзаж, гомдсон сэтгэлийг тань сэргээнэ гэж хэлье. Та нар хамтдаа дуулж болно шүү. Тоглолтдоо би та нарынхаа мэддэг дууг сонгосон байгаа.

-  Зарим дуучин тоглолтоо хийх болохоор үнэнч хэсэг үзэгчид нь байнга өөрийнх нь гараас билетийг нь авдаг гэсэн. Таны хувьд тийм зүйл тохиолддог уу?

-  Тохиолддог. Бусад дуучны тоглолтыг үзэлгүйгээр миний тоглолтыг хүлээдэг гэсэн. Үүнд нь би маш их баярладаг. Би өөрийнхөө төлөө биш үзэгчдийнхээ төлөө уран бүтээл хийж, тэднийгээ баярлуулах ёстойгоо ч ухаардаг. Тэднийхээ алга ташилтаас урам авч уран бүтээлийн шинэ санаа олдог.

- Таны дуунууд сонсогч нарт маш их таалагддаг. Яагаад заавал цэргийн тухай дуу сонгосон юм бэ. Тэр тусмаа хүний дуулсан дуунууд...
- Одоо үед хэчнээн сайхан дуутай дуучин хүссэн үедээ тоглолт хийвэл нэг их амжилт үзүүлэхгүй. Дээр таны хэлсэнчлэн хэсэг сонсогч нь л цуглахаас биш олныг хамарч чадахгүй. Тиймээс аль нэг баярт өдөр, улиралыг далимдуулж тоглолтоо хийдэг болсон. Наад зах нь шатахгүй шүү дээ.

- Нууц биш бол таны энэ тоглолтын төсөв хэд хүрсэн бэ?
- Нуугаад ч яах вэ дээ. Иймэрхүү хэмжээний тоглолт тэдэн сая төгрөгөөр бүтсэн байх гээд хүмүүс гадарладаг болсон байна билээ. Энэ тоглолт 60 орчим сая төгрөгөөр босч байгаа. Байнга энэ хэмжээнд хүрдэг. Гэхдээ танаад шүү дээ. Зарим телевиз, хэвлэлийн рекламаа таньдаг хүнийхээ нүүрсний арьсны буянаар үнэгүй шахуу цацуулна. Тэр бүр мөнгө төлнө гэвэл нэлээд юм болно.

- Билет чинь дууссан гэж сонссон...
- Тийм. Ах, дүү нартаа өгч амжаагүй байтал дуучихсан. Тэдэндээ өгөх билэтгүй болчихоод санаа зовоод байна аа. Мандах өгөлтэй нь биш. Хэвлэлтээс гараагүй байхад л таньдаг компаниуд “500, 1000 ширхэгээр нь авна шүү” гээд захиалга өгчихсөн болохоор ингэж хурдаг зарагдчихдаг юм байна. 

- Тэгвэл хоёр өдөр тогловол болох юм байна шүү дээ?
- Харин тийм ээ, бодоод л байна. Ямар ч байсан орон нутгаар аялан тоглоно. Хот дахь тоглолтоо өнгөрүүлээд замдаа гарна даа. Багануур дүүргээс эхлээд нар зөв тойрно. Дундаа амралттай яваад Улсын их баяр наадмын үеэр л гэртээ ирэх байх.

- Тэгж тоглохоор ялалтын баярын уур амьсгал унаж, үзэгчид цэргийн дуу сонсох сонирхолгүй болохгүй юу?
- Тухайн үеэс нь шалтгаалаад нэрээ солиод явчихдаг юм аа. Тэгэхгүй бол зургадугаар сар гарчихсан байхад нь “Би мартахгүй” гээд дуулаад явбал тэнэг хэрэг болно биз дээ. Та бүхний сонсох дуртай “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Бүжин сарны зүүд” зэрэг дуу дуулагдана.   

- Тоглолтын хувьд иймэрхүү. Тэгвэл таны хувийн амьдралын талаар ярилцъя?

- Би хувийн амьдралынхаа тухай ярих дургүй. Тэгээд ч хэнд хамаатай гэж ярих вэ дээ.

- Таныг саяхан Солонгост мэргэжил дээшлүүлэхээр суралцаад ирсэн гэж сонссон. Бас поп урсгалаар дуулна гээд л...

- Тийм мэдээлэл гарсан байна билээ. Би юу гэж поп урсгалаар дуулах вэ дээ. Өөрт оногдсон уран бүтээлээ л туурвина шүү дээ. Нийтийн дуугаа л.

- Сүүлийн үед нийтийн дуу гэхээр хүмүүс аав, ээж, нутаг, усаар төсөөлдөг. Шинэчилсэн сэдвээр дуулах боломж байдаггүй юм уу?
- Байгаа. Гэхдээ мартагдаад байсан нийтийн дууг миний дээд үеийн оюутнууд дэлгэрүүлсэн. Дараа дараагийнхнууд нь ч дэлгэрүүлсээр байна. Тухайн үед гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын дууг хүмүүс маш их сонссон. Түүгээрээ ч энэ хоёр өнөөдөр гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулаад явж байна. Иэд хөдөлмөрлөж, нийтийн дууны урлагт нүх байгааг олж харсан. Гэхдээ тэр үеийн тэднийг дууг хүмүүс одоо сонсвол нэг их чих тавихгүй. Учир нь тэднээс илүү ихийг хүсч байгаа болохоор тэр. Энэ л хөгжил байхгүй юу. Та итгэхгүй байвал таван жилийн өмнөх нийтийн дуучдын дууг одооныхтой харьцуулж сонсоорой. Тэс өөр мэдрэмж төрнө. Одооны хөгжмийн найруулга, үгийн сонголт эрс сайжирсан. Яваандаа нийтийн дуу хэн бүхний сэтгэлд ардын дуу шиг аялагдах болно. Би үүнд итгэлтэй байна.

- Сүүлийн үед ихэнх оюутан нийтийн дуу руу хошуурах боллоо. Энэ танд сайхан санагддаг байх даа?

- Мэдээж. Гэхдээ тэд зөв алхам хийгээсэй гэж боддог.

- Юу гэсэн үг вэ?
- Та телевизээр олон шоу зохион байгуулагдаж байгааг харж байгаа биз дээ. Тэнд оролцож байгаа залуусын зарим нь манай студэд нийтийн дууны бичлэг хийлгэсэн хүүхдүүд байна билээ. Гэтэл хоёр сарын дараа тэр нэвтрүүлэгт оролцоод поп, гадаад дуугаар өрсөлдөж байх юм. Залуу хүн юм юманд оролцож байх хэрэгтэй л дээ. Гэхдээ цаашдаа сонгосон мэргэжил, хоолоо олж идэх зүйлдээ тууштай хандах хэрэгтэй. Нийтийн эсвэл поп дуучин болох гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн хэзээ ч дуучин болохгүй.   

- Нийтийн дуучин гэхээр сонсогчид хөдөөнийхөн дуулдаг гэж ойлгодог. Үүнийг та хэрхэн хүлээн авдаг вэ?

- Тэгж л байг. Би нэг их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ манайхан хот, хөдөө гэж балай юм яриад байдагт нь дургүй хүрдэг. Тэгж яриад байгаа хүмүүс ямар төрөлтөн, юуны үр сад болоод ингээд байдгийг нь ойлгодоггүй юм. Яг үнэндээ бид бүгдээрээ хөдөөнийхөн шүү. Өвгөд минь, эх ороноо хайрлаж зүтгэсэн баатрууд ч малчин гаралтай. Гудамжинд идсэн чихэр, татсан тамхиныхаа хогийг таарсан газраа хаяж байгаа хэрнээ өөрсдийгөө хотын хүн гэж солироод байх юм.

- Танай холбооныхон “Рок попоос илүү нийтийн дууг хүмүүс сонсч байна” гэж онгиролдоцгоож байхыг нь сонссон. Энэ хэр үнэнийн ортой вэ?

- Холбоо гэхээр “Нийтийн дууны холбоо”-г ярьж байна уу. Би холбооныхонтойгоо нэг их ойр байдаггүй. Холбооны даргаар гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ сонсогдсоныг нь л мэднэ. Энэ хүнийг асар их менежмеэнттэй гэдгийг ч андахгүй. Харин холбоондоо санаа тавьж юу хийж байгаа нь харагддаггүй юм. Нийтийн дууг сонгоод орж ирж байгаа залуус л зүглүүлж, чиглүүлэх хүнгүй хэцүүдэж байгаа болохоос биш миний хувьд хувийн уран бүтээлээ туурвиад явахад болж л байна. Ирэх долдугаар сард Ч.Бат-Эрдэнэ ирэх сураг байсан. Тэгэхээрээ дуучидаа цуглуулж хуралдана биз.

- Миний дээрх асуултад хариулсангүй...

- Аан тийм. Би үнэн гэж бодож байна. Өдөр бүр шахуу нийтийн дууны тоглолт болоход хүмүүс нэг ч суудал үлдээхгүй үзэж байгаа биз дээ. Энэ таны асуултыг нотолно.

- Сүүлийн үед чанартай уран бүтээл хийж байгаа хөгжмийн зохиолч, яруу найрагч байна уу?
-Байлгүй яах вэ. Тухайн хүнд санаагаа зөв тайлбарлаж, захиалбал улам сайн уран бүтээл төрнө. Гэхдээ ингэж захиалдаг маань бизнес болсон. Жишээ нь би хэн нэгэн хөгжмийн зохиолчоос “Миний хоолойд тохирох гоё дуу байна уу” гэхэд яах вэ дээ л гэсэн ая сонсгодог. Харин хэдэн төгрөг өгье гээд яривал хамаагүй өөр бүтээл сонсгоно шүү дээ.

- Танай нутгаас олон дуучин төрсөн. Тэдэнтэйгээ хэр холбоотой байдаг вэ?

- Тийм шүү. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, С.Бичүү. Нийтийн дуучидаас гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Д.Энхзул, дуучин Г.Чинболор нараас эхлээд олон дуучин бий.

- Дуучдыг ямар нэгэн тоглолтод оролцохдоо ам барьж байгаад баригддаг гэсэн. Танд тохиолдож байв уу?
- Би ам барьдаггүй болохоор надад тийм зүйл байсангүй. Харин тийм байдалд орсон дуучдыг хажуугаас нь харсан. Их хэцүү болдог юм билээ.

- Хэн тэр вэ?

- Дуучин BX. Өнгөрсөн жилийн шинэ жилээр би түүнтэй нэг байгууллагын шинэ жилд уригдсан юм. Нийтийн, поп стилийн дуучин ч гэлээ адилхан уран бүтээлч болохоор царай зүсээрээ танина л даа. Тэр шинэ жилд ВХ ам бариад дуулж байхад нь нэг согтуу залуу микропоныг нь булаагаад авчихсан. Дуу нь цаана нь яваад байлгүй яах вэ дээ. Хөөрхий хэсэг тэвдсэн ч хөгжимийг нь тавьж байсан залуу гялс салгасан. 

- Та охинтойгоо нэг дуу дуулсан байсан. Охиноо дуучин болгох санаатай байна уу?

- Охин маань дуулах дуртай. Аавынхаа клипийг телевизээр харахаар дагаж дуулаад л. Бас сонсгол сайтай. Дуучин болно гэвэл би дургүйцэхгүй. Гэхдээ урлагийн хүн цаг наргүй ажиллах хэцүү болохоор дуучин болоосой гэж нэг их хүсэхгүй байна. Охины минь сонголт л мэдэж дээ.
У.Баярсайхан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.179.31.189)
    сайн дуучин шүү
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (112.72.13.124)
    Миний шүтээн.дууг чин сонсох дуртай.их сайхан дуулдаг шүү
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • chuka (202.72.247.244)
    onin buuz uuriiguu lag duuchin shig boddog ym bh daa chaavaas
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (49.0.146.77)
    lag pizda baikh ni. chinii yamar duu duuldagguug medekhgyi uym bna shal khudlaa tsaraitai sda
    2012 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (49.0.146.77)
    ene yamar mundag duuchin be xexe.
    2012 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 48 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 54 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК