Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Отгонбаяр: 226 га газрыг дуудлагаар худалдана

2015-3-31
0
ЖИРГЭХ

        НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  

-НИТХ-ын ээлжит хуралдаан саяхан болж Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч энэ асуудлаар НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ажлын завсарлага авчихлаа. Ямар шалтгаанаар завсарлага авсан бэ?

 

-Эвслийнхэн материалтайгаа танилцаагүй гэдэг шалтгаанаар завсарлага авсан. НИТХ-аар хэлэлцэх асуудлуудын танилцуулгыг хурлын дэгийн дагуу  гурав  хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах ёстой. Гэтэл хоёр хоногийн өмнө тараасан учир эвслийн зарим төлөөлөгч материалтай танилцаж амжаагүй гэсэн үндэслэл хэлж байна лээ.   Энэ асуудал бол зөвхөн өнөөдөр яригдаагүй, бүр 2004 оноос улбаатай. Танилцуулга дээр ч олон жил яригдсан тухай тодорхой баримтууд бий.  Олон хоногоор уншиж танилцах материал лав тараагдаагүй. Гэвч эвслийн төлөөлөгчид дэгийн дагуу танилцаж амжаагүй гэсэн үндэслэлийг гаргасан учир хурлын дарга дэгээ барьж ажлын тав хоногийн завсарлага өгсөн.

 

-Нийслэлийн 2015 оны төсөвт тодотгол хийлээ. Энэ тодотголоор төсөвт ямар өөрчлөлтүүд хийв?

 

-2015 оны төсвийг батлахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрүүд тодорхой бус байсан. Хоёрдугаарт, тодорхой болсон эх үүсвэрүүд нь НИТХ дахь Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон Засаг даргын мөрийн хөтөлбөр, зорилтот хөтөлбөрийг биелүүлэхэд хангалттай шаардагдах эх үүсвэр болж чадахгүй байсан. Тиймээс бид 2015 оны төсвийн өргөн барьсан тодотгол дээр  2014 оны жилийн эцэс гэхэд нийслэлийн хэмжээнд   хэдэн ажил, хэчнээн төгрөг үлдсэн, ямар эх үүсвэр шаардлагатай байгааг  эхлээд тодорхой  болгосон. Хоёрдугаарт, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чиглэлээр хийх ажлаа нэмэлтээр төсвийн тодотголоор оруулж ирсэн л дээ.

 

-Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан төсвийг танах бодлого барьж байгаа. Ийм үед бүтээн байгуулалтын ажилд хэрхэн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн бэ?

 

-Бид хөрөнгө оруулалт босгох олон аргаас нэгийг нь л ашиглахаар шийдсэн. Энэ бол хувьчлалтай холбоотой орлого болон газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж хөрөнгийн эх үүсвэр босгох зарчим юм. 

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголоор зардлаа танах буюу төсвийн бодлогыг хумьсан. Харин нийслэлийн хувьд томоохон бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн шинэ эх үүсвэрүүдийг нээх замаар төсвөө тэлэх бодлого баримталж байгаа. Энэ нь нийслэлийн төсвийн тодотголын нэг онцлог, давуу тал болж байгаа юм.

 

-Газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдсанаар нийслэлийн төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлнэ гэж тооцож байгаа бол. Өмнөх жилүүдэд  газрын дуудлага худалдаа хэр эрчимтэй явагдаж байсан бэ?

 

-Өмнөх жилүүдэд явагдаж байсан газрын дуудлага худалдаа үргэлж луйврын замаар, хаалттай явагдаж иргэдийг бухимдуулдаг байсан. Жишээ нь  та нийслэл ямар ямар байрлалд газрын дуудлага худалдаа зохион байгуулж, түүнээсээ хэчнээн төгрөгийн орлого олж байсан тухай баримтыг хайгаад олохгүй байх. Энэ нь 2012 оноос өмнө гэсэн үг. Харин одоо газрын дуудлага худалдааг сонирхсон иргэд, олон нийт, хэвлэлийнхэн болон оролцогчдод бүх мэдээлэл нээлттэй байхаар зохион байгуулж байна. Яагаад ийм итгэлтэй хэлж байна гэвэл саяхан  туршиж Авто худалдааны цогцолбор дээр 0.3 га газрыг 39 сая төгрөгөөс дуудаж эхлэхэд эцсийн үнэ нь 560 сая төгрөг болж бараг 14 дахин өссөн. Энэ нь газрыг авах сонирхолтой оролцогч талуудад мэдээлэл нээлттэй байсантай холбоотой. Маргаан ч  гараагүй. Үүнтэй холбогдуулан нэг жишээ  татъя. Нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй газрыг дуудлага худалдаагаар оруулахад 14 дахин нэмэгдэж 14 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн энгийн тоо байна.  Нэг  тэрбумыг хэн, ямар үндэслэлээр тогтоож байна вэ гэвэл Засгийн газраас гаргасан тогтоолд  үндэслэж газрын үнэлгээ болон дуудлага худалдаатай холбоотой  журмаар  зохицуулж байгаа юм. Эндээс харахад бид иргэдэд болон хэвлэлийнхэнд нээлттэйгээр газрын дуудлага худалдааг зөв  зохион байгуулбал анхны үнээс 10-20 дахин илүү хөрөнгө босгох боломжтой гэж тооцсон. Одоогоор  нийслэлийн хэмжээнд  226 га газрыг нээлттэй дуудлага худалдаагаар иргэд, ААН-д худалдахаар НИТХ-аас батлаад байна. 

 

-НИТХ-аар хэд хэдэн объектыг хувьчлах тухай асуудал яригдсан. Тухайлбал Хуримын ордныг хувьчлах асуудал олон нийтийн анхаарлыг багагүй татлаа?

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас оруулж ирсэн хувьчлалын тухай төсөл нэлээд маргаан дагууллаа. Хачирхалтай нь тухайн төсөл төлөөлөгчдийн гар дээр ирэх үед аль хэдийнээ олон нийтийн дунд мэдээлэл тарчихсан, хурал эхлэхээс өмнө тус хувьчлалын асуудал хөндөгдчихсөн байсан. Материал хүлээн авснаас хойш АН-ын бүлгийн ихэнх төлөөлөгч Хуримын ордныг хувьчлах асуудалд эсрэг байр суурьтай байсан. Ингээд бүлгийн хурлын үеэр хасагдах жагсаалтад оруулсан юм. Бас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт заалыг хувьчлах тухай асуудал орсон ч дэмжигдээгүй. Учир нь манай намын бүлэг эрүүл мэнд, спортын чиглэлийн барилга байгууламжийг хувьчлах нь зохимжгүй, цаашид үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж хувьчлалын жагсаалтаас хассан байгаа.

 

-УИХ 2015 онд зардлаа нэг тэрбум төгрөгөөр танасан. Харин НИТХ зардлаа хэдэн хувиар танасан бэ?

 

-2015 онд нийслэлийн төсвийн урсгал зардлыг 20 хувиар танаж баталсан.   Хэвлэл мэдээллээр энэ талаар сурталчлаагзүй. УИХ-ын Тамгын газрын зардлын хувьд гишүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг хуваарилж ажилладаг. Харин нийслэлийн зардлын хувьд УИХ-ын зардлаас тэс ондоо ойлголт. Нийслэлийн урсгал зардлыг бүхэлд нь 1,3 сая хүнд хүрэх үйлчилгээ гэж ойлгох ёстой. Бид нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал мөн  хотын дэд бүтэц, өнгө үзэмжийг сайжруулах үйлчилгээ зэрэг өргөн хүрээний асуудал энэхүү урсгал зардалд хамаардаг. Иймээс урсгал зардлаасаа таналт хийх нь хүндрэлтэй. УИХ-ын Тамгын газар 2015 оны зардлаасаа  нэг тэрбум төгрөгийг хаслаа гэдгийг гишүүдийн үйл ажилагааны шатахуун бензинээс багасгаж хасч байна гэж ойлгосон. Гэтэл нийслэл зардлаа таналаа гээд гал командын машины бензинийг хасах уу, аль эсвэл түргэн тусламжийн авто машины бензинийг хасах уу. Энэ бол зарчмын хувьд өөр өөр асуудал.  Үүнийг иргэд ч зөвөөр ойлгох ёстой.

 

-Нийслэлийн төсвийн тодотголд зайлшгүй багтах ёстой байсан ямар асуудал гадуур нь үлдэж хоцров?

 

-Бид 2012 оноос өмнө ч тэр, одоо  ч тэр ихэвчлэн бүтээн байгуулалт, хотын дэд бүтэц зэрэг материаллаг биет зүйлсэд хөрөнгө оруулалт хийж ирсэн.  Гэтэл эдгээр барилгуудад хэн ажиллаж, хэн амьдрах вэ, ямар үйлчилгээ явагдах талаар тодорхойгүй үлдээд байна  л даа. Ер нь нийслэл гэлтгүй улсын хэмжээнд орхигдоод байгаа зүйл бол иргэд рүү хандсан үйлчилгээ. Тухайлбал хүүхдэд  чиглэсэн асуудал. Насанд хүрсэн хүн үйлчилгээгээ авч чаддаг. Архи уугаад согтоход эрүүлжүүлэхэд очоод эрхээ  хамгаалуулдаг. Тэгвэл хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд гэрээсээ зугтахад хаана очих вэ. Тэд орц, гудамж, траншейнд хонож байна. Халамжийн төвд очдог гэж зарим хүн хэлж магадгүй. Уучлаарай, халамжийн төвд очихын тулд наад зах нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээ гээд гудамжнаас тус төвд очих хүртэл маш олон шат  дамжлага дамжих хэрэгтэй болдог. Энэ шат дамжлагыг хэрэгжүүлэх үйлчилгээний төв манайд байдаггүй. Хуучин ЦЕГ-ын дэргэд Хүүхдийн хаяг тогтоох төв гэж байсан бол одоо татан буугдсан  байх жишээтэй. Гэтэл энэ төвийг ажиллаж байгаа мэтээр зарим хүмүүс ойлгож байгаа байх. Үндсэн хууль гээд эхлээд том том хууль заалт ярихын оронд Нийслэл  ядаж Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах журам, бодлогын баримт бичиг батлаад нэн даруй мөрдөж ажиллах хэрэгтэй байна. Гэтэл сая Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хүүхэд хамгааллын үйлчилгээний журам боловсруулаад төсвийн тодотголд  тусгуулах гэсэн боловч жишиг зардлыг өгч чадахгүй гээд Удирдлагын зөвлөлийн хурлаас хассан сураг байгаа. Үнэхээр харамсалтай.  Бид өнөөдөр өсвөр үеэ хамгаалахгүй бол ирээдүйд ямар иргэдтэй болох вэ гэдгийг бүх төвшний албан тушаалтнууд мэдэж байгаа хэрнээ яагаад дургүйцдэг юм бол. Зөвхөн албан тушаалтан гэлтгүй иргэн бүр үүнийг ярих , анхаарах хэрэгтэй байна.

 

-Хүүхэд хамгааллын үйлчилгээний журмын төсвийг яагаад дэмжсэнгүй вэ?

 

-Үүнийг дэмжихгүй гэж эсрэг санал өгсөн дарга нар, албан тушаалтнаас асуугаарай. Мөнгөгүй гэсэн шалтгаанаар  нийслэлийн  Удирдлагын зөвлөлийн хурлаар огт дэмжээгүй. Төсвийн  тодотголд багтаж чадалгүй НИТХ ээлжит хурлын хэлэцэх асуудлаас хасагдсан шүү дээ. 2014 оны байдлаар нийслэлд 24 хүүхэд тогтмол гудамжинд амьдарч байна.  394 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл болон амьжиргааны төвшнөөс шалтгаалан гэрээсээ зугтаж байна. 14 охин хамаатан садан болон гадны хүнд хүчирхийлүүлсэн гээд ил байгаа тоо баримтыг дурдаж болно. Эдгээр хүүхдэд анхан шатны нийгмийн хамгааллын  үйлчилгээ үзүүлэх төв Улаанбаатар хотод байхгүй. Хоёрдугаар сарын сүүлээр л гэхэд дөрөвхөн настай бяцхан охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Магадгүй дахиад ч ийм тохиолдол гарч болзошгүй. Алийн болгон ийм хэмжээнд хүртэл харж суух юм.  Одоо л таслан зогсоох, урьдчилан сэргийлэа ажил үлдээд байна гэдгийг зориуд хэлмээр байна.

 

-Тэгэхээр нийслэл хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ч төсөв мөнгө зарцуулдаггүй гэсэн үг үү?

 

-Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар есөн дүүрэгт Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдтэй. Гэхдээ нийслэлээс зөвхөн  есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн төсвийг олгодог. Энэ нь дунджаар нэг төвд жилийн 130 сая төгрөг төсөвлөдөг гэсэн үг. Гэхдээ энэ мөнгийг  зөвхөн урсгал зардалд  зарцуулж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд хамгаалах үйлчилгээнд зарцуулах ямар ч төсөв байхгүй гэсэн үг. Үүнийг шийдвэрлэх тодорхой журам, хөтөлбөр  бодлогын баримт бичиг үгүйлэгдэж байгаа нь үнэн.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

-Баярлалаа.

 

С.ОТГОНСҮРЭН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Гансэрээ (43.242.241.42)
    31 төгссөн энэ новш үнэн хөгийн луйварчин гар багын л тийм өөдгүй хүүхэд байсан. Ер нь тэгээд тэр үеийн хэдэн луйварчингууд одоо улс төрд орцон явж байгаа юм билээ.
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Zochin (103.26.192.186)
    Ul ni mungu bosgoh arga bgaa l um bna daa
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.192.186)
    Жижиг тэргээр дэнжийн 1000-д байрлах эрүүл тэгш газартай 3 тал хашаа солино. 88085205
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • zochin (150.129.142.237)
    nogoo liftend hun zoddog gar mon biz dee.hunii mungiig ni butsaaj ugsun boluu.
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      tsohiulsan nuhur ni hulhi gar baisan gene lee
      2015 оны 03 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    7 цаг 41 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    10 цаг 34 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 48 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    11 цаг 6 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    11 цаг 18 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    12 цаг 5 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    12 цаг 25 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    12 цаг 59 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    13 цаг 3 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    13 цаг 39 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    14 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    14 цаг 39 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    15 цаг 32 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    16 цаг 15 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    16 цаг 26 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    16 цаг 26 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    16 цаг 32 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    17 цаг 24 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    17 цаг 29 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    17 цаг 32 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК