Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхсайхан: Би хийж буй зүйлдээ итгэлтэй байна

2015-4-07
0
ЖИРГЭХ

Монгол улсын сайт М.Энхсайхантай ярилцлаа.

 

- УИХ-ын дарга З.Энхболдыг аль өнгөрсөн хоёрдугаар сарын гэрээнд дүгнэлт хийгээд байна гэж та хэлсэн. Тэгвэл тус сараас хойш гэрээнд ямар, ямар өөрчлөлт орсон бэ?

 

-Хоёрдугаар сард хийгдэж байсан гэрээ. Түүнээс хойш гэрээний өөрчлөлт дээр сууж байна. Үндсэн асуудлаа шийдсэн. Ер нь үндсэн асуудлуудаа шийдсэн. Олон жилийн бизнесийн зарчмуудыг тохирсон гэрээ учраас тогтож суун цэг, таслал үгийн сонголт дээр ажиллаж байна. Бидэнд дахиад цаг байна.

 

-Гэрээг үзэглэхээс өмнө УИХ-д танилцуулах шаардлагагүй гэж үзэж байна уу?

 

- Тийм хууль эрх зүйн шаардлага байхгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл холилдвол асуудал буруу болно. Ер нь энэ гэрээ Засгийн газрын хуралдаанаар сайшаагдаад үзэглэгдсэний дараа УИХ-аар танилцуулахаар бэлтгэгдэж байгаа юм.

 

-Тавантолгойн гэрээнд Монголын эзэмших хувь хэмжээг 0 хувьтай байхаар тусгасан гэх мэдээллийг бие даагч гишүүд хийсэн. УИХ-ын дарга ч ингэж хэлж байна. Нөгөө Монголын талын 51 хувь хаачсан бэ?

 

-Тавантолгой ордын лиценз Эрдэнэс тавантолгой компани дээр 100 хувь байна. Өөрөөр хэлбэл, энэ эрх 100 хувь төрийн өмч хэвээр байна. Гагцхүү үйл ажиллагаа явуулж байгаа компанийн 51 хувь нь үндэсний компани байна. Тэр үндэсний компани байх шаардлагыг хөрөнгө оруулагч хангаж орж ирсэн.

 

-Бие даагч гишүүд мөн төслийн гэрээ маш нууц хэлбэрээр явагдсан байна. 1072 хувьцааны асуудал маш бүрхэг болж байна гэх мэдэгдлийг хийсэн?

 

-Үнэнд нийцэхгүй. Тэр бол өөрсдийнх нь сэжиглэж байгаагаас л үүдэлтэй. Гэрээ яг тохирох гэж байгаа хувилбар нь Засгийн газрын хуралдаанаар орох гэж байгаа болохоос биш тараагдаагүй. Яагаад тэгж байна вэ гэхээр ажлын хэсэг эцсийнхээ үр дүнд хүрсний дараа хариуцлага хүлээнэ үү гэхээс биш  энд тэнд тараагаад явдаг эд биш. Хоёрдугаар сард яригдаж байсан гэрээг хаа нэг газраас олоод ил болгочихсон. Миний санаа зовж байгаа юм бол хөрөнгө оруулагчид их эмзэглэх байх. Яагаад гэвэл хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компанитай харилцана гэдэг бол тийм амархан биш. Цаана нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг байдаг учраас. Хувьцаа эзэмшигчид нь “Миний хувьцаа эзэмшигч компани ийм гэрээ байгуулах гээд явж байсан байна гээд савлагаа үүсдэг учраас хөрөнгийн биржийн шаардлагад зохисгүй орсон болов уу. Гэхдээ тэр гомдлыг бид гаргах биш нөгөө талаас гарах байх. Бидний байгуулж байсан гэрээнд бүрэн хүчин чадлаа автал нь гэрээг нууц байлгана гэсэн үг бий. Бидний бүртгэсэн гэрээ бол гарын үсэг зурсны дараа олон юмнууд биелэгдэж байж, хамгийн цаад хугацаа нь гурван сарын дараа хүчинтэй болно. Тэр хүчинтэй болох хугацаан дотор УИХ-д танилцуулж болно гэж үзэж байгаа тийм нөхцөлтэй. Энийг яарсан улстөрч юм уу, 2016 оны УИХ-ын сонгууль нь эхэлчихсэн юм шиг байна даа, улстөртэйгээ хутгаад явах юм бол хэцүү л болно. Энэний ард талд монголчууд бид л хохирно.

 

- Та гэрээг хийж байгаа хүнийхээ хувьд Монголын ард түмэнд ашигтай хувилбараар байгуулагдана гэдэг баталгааг өгч чадах уу?

 

-Би өөрийнхөө хийж байгаа ажилд итгэлтэй байна. Хариуцлагыг, үүрсэн шиг үүрч, хийсэн шиг хийх хэрэгтэй. Ажлын хэсэг Үндсэн ажлын хэсэг, дэд ажлын хэсэг гэсэн хэсгээс бүрдсэн. Үндсэн ажлын хэсгийг Монгол Улсын сайд ахалж, Уул уурхайн сайд, Сангийн сайд, Зам тээврийн сайд орсон улстөрчдийн баг. Дэд ажлын хэсэг мэргэжлийн улсууд оролцсон. Үндсэн ажлын хэсэг, дэд ажлын хэсэг үүрэг хариуцлагаа зөв хуваарилж ажиллах нь чухал байдаг. Би бол тийм журмаар ажиллаж ирсэн гэж бодож байна. Гэрээний 350 гаруй асуудлыг ярихад үндсэндээ үндсэн ажлын хэсгийн оролцоо бага байсан. Мэргэжлийн асуудлын төвшинд тохирч шийдэж чадсан. Цөөхөн хэдэн асуудал буюу урьдчилгааг хэнд өгөх үү, Чалькогийн өрийг яах уу, төмөр замын оруулсан хөрөнгийг яаж авах вэ гэдгийг тохироход л бидний үүрэг роль байсан.

 

-Гэрээг УИХ-аар оруулахгүйгээр зурах боломж байгаа юм уу?

 

-Ажлын хэсгийн даргын хувьд миний бодлыг асууж байгаа бол Засгийн газрын хэмжээнд хууль эрх зүйн чадамж нь байгаа учраас төгс хийгээд явах ёстой гэж хэлнэ. Байдал ч ийм байгаа. Тухайлбал, консерциумд орж байгаа Шинхуа, Сумитомогийн гарын үсэг зурах чадамжтай дээд хэмжээний менежмэнтийн хүмүүс нь Монголд ирчихсэн байгаа. Ийм үед бид алдаа хийвэл  дэлхий дахинд өөрсдийгөө асар буруугаар ойлгуулж алдаа болж хувирна.

 

-Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байгуулах юм бол гэрээг зурсан сайдад хариуцлага тооцох асуудлыг УИХ-д оруулна гэдэг асуудлыг УИХ-ын дарга өнөөдөр хэллээ. УИХ-аар л хэлэлцэхгүй бол хууль зөрчих болоод байна?

 

-Төсөл буруу, зөв болжуу гэдгийг хуультай дүйцүүлж харах хэрэгтэй. Уралдаанд шалгаруулалтын болзолтой дүйцүүлж харах хэрэгтэй. Хэрвээ энэ хангагдаж байвал болж байна гэж үзнэ. Тэгэхгүй бол хүн болгон өөрийн дур зоргоор шалгуур тавьж төсөлд хандаж болохгүй. Яг энэ талаас нь харах юм бол бидний гэрээнд хууль зөрчсөн зүйл байхгүй. 268 дугаар тогтоолоор тавьсан бүх шаардлагыг хэцүү ч гэсэн консерциум өөр дээрээ хүлээж авсан байдалтай байна. Хэрвээ энэ таалагдахгүй улстөржөөд хэдэн сайдтай хариуцлага тооцно гэж ярьж байгаа бол бид нар бэлэн. Ийм л асуудал.

 

-Гэрээ зурчихаад дараа нь цуцалбал 30 жилийн ашгаа хөрөнгө оруулагч тал нөхүүлж авах аюултай зүйл туссан гэж байна?. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

 

-Тайлбар нь буруу. Өнөөдөр зураад маргааш нь цуцлахаар 30 жилийн ашгаа нэхэх тухай асуудал яригдаагүй. Би түрүүн хэлсэн энэ гэрээ бүрэн хүчин чадлаа автал гурван сарын хугацаа бий. Бүрэн хүчин чадлаа автал гэдэг нь бид зохих ёсны зөвшөөрлөө өгөх ёстой. Орж ирж байгаа консерциумд. Тэр зөвшөөрөл авсны үндсэн дээр 200 сая ам.долларын урьдчилгаагаа өгөх хэрэгтэй болно. Бодитой тийм харилцаанд ороод хөрөнгө оруулалт хийгээд явж байтал бид гэрээнээсээ татгалзах юм бол тэнд 30 жил гэж байхгүй, томъёо бий. Ямар томъёо байна вэ гэвэл, бид нар үйл ажиллагаагаа явуулж байгаад 20 дахь жил дээрээ татгалзлаа гэхэд 20х тэд гэсэн томъёо бий. Мэдээж энэ том компаниуд орж ирэхдээ Монголын Засгийн газарт итгээд 30 жилийн хугацаагаар гэрээ байгуулж байгаа учраас бүхий л хөрөнгө оруулалтаа дайчлаад хийнэ. Гэтэл тэр хийсэн юмнаас нь татгалзах юм бол тэд нэхэх эрхтэй. Тэр нь томъёотой, муйхарлан тайлбарлаж болохгүй, олон улсын стандарт.

 

-Гэрээг боловсруулахад хоёр талаасаа мэргэжлийн баг оролцох ёстой. Гэтэл Монголын тал мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулсангүй. Ганц хөрөнгө оруулагч тал мэргэжлийн багтай байна гэж УИХ-ын дарга хэлсэн? Энэ үнэн?

 

- Аль, аль талаасаа мэргэжлийн баг оролцсон. Америк, Хонконгт төвтэй хоёр том хуулийн зөвлөх компани ажилласан, Монголын хамгийн туршлагатай хоёр том хуулийн зөвлөх компани ажилласан. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, бид консерциумтай гэрээ хийж байгаа. Тийм биз. Консерциум дотроо Монголын үндэсний компани 51 хувь нь байх ёстой. Нэг талаас нь харахад консерциумтай гэж гэрээ хийж байгаа юм шиг мөртлөө нөгөө талаасаа үндэсний компанийн 51 хувийг байлгахыг Засгийн газрын хувьд сонирхоно. Тийм учраас бид хүчээ нийлүүлж, хуулийн компаниудыг ажиллуулсан. Өндөр чадлын ажил хийхгүй бол монголчууд ийм том төслийг гардан хийж байсан туршлага байхгүй. Тийм учраас хамгийн туршлагатай гэж байгаа гадаадын хоёр, үндэсний хоёр  компанийг дайчилж ажилласан. Хоёр талаасаа 10-аад хүн оролцсон.

 

-Ардчилсан намын бүлгийн хуралд та Тавантолгойн асуудлаар мэдээлэл өглөө. Тэнд чухам ямар асуудлаар ярилцав?

-Хүний гэрт зодоон болж байгаа тухай ярихаа болъё.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • иргэн (122.201.22.98)
    Энхсайхан нэг л буруу тал руу зүтгээд л байна даа
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • zochin (112.72.13.210)
    fucking china
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Бббббб (203.194.114.200)
    ЯАНА ДАА. ЭНЭ ХҮН. ЭМ СИ ЭС ийн ТӨЛӨӨ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ДЭЭЛЭЭ НӨМӨРНӨ ДӨӨ.
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • bi (202.179.20.103)
    pisdaaa Mongol yur n hugjih devshih zaya bhgui yum bn hoorondoo hereldeed uraltsaad ingeed baij bai malnuudaa uhej hevtsen zayagui guilgachinguud yum bn bid nar novsh ingej archaagui amidrah ch gej de
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.9.138)
    ЭНХСАЙХАН ИНГЭЖ МУХАРЛАХАА БОЛИО. ХУУЛИА Л БАРИНА ШДЭЭ. СТРАТЕГИЙН ОРД ЗААВАЛ УИХ-ААР ОРЖ БАТАЛГААЖНА. ОДООГИЙН ЭРХ ЗҮЙ ТИЙМ
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    ENKHSAIKHAN AMJILT XUSIE YE YEINN SAIDUUDAAS XAMGIIN MEDLEGTEI BOLOVSROLMTOA EX ORNY ASHIGIIG TERGUUN EGNEENT TAVIDAG SHUDRAGA XUN BAIGAA UM ENE XUNII EDIIN ZASGIIN MEDLEG XOLCH OYUN UXAAND XUREX NEG CH SAID MONGOLD BAIXGUI SUULIIN UEIIN SAIDUUD S BAYAR SU BATBOLD ALTANXUYAG BUGD XUVIIN SONIRXLOO EXNYN EGNEEND TAVIJ TERIIN MENGIIG LUIVARDSAN XULGAICHUUD SHUU DEE ODOO ENE XUND ITGEL EGEED AJLIIG YAVUULBAL MONGOL ORON MIN XEGJIN DEMSHIX SHATNY IRMEGT IREED BAINA
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    Тамын тогтооноосоо гарч энэ уул уурхайн төслүүдээ явуулмаар юм. Монгол нүүрснийхээ ордыг ашиглах эсэхээ шийдэж чадахгүй 10 жил болж байх хооронд Занар гэж шинж түлш гарч ирээд нүүрс үнэгүйдэх цаг ирж байна
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Энхсайхан одоо болоо ш дээ юуг ч өөрчилж чадахгүй буг болж УИХ-д суулаа одоо иймэрхүү ужиг болтлоо удсан архаг юу ч хийдэггүй хүмүүсийг сонгохоо больё, өөр боловсролтой чадалтай залуучуудаа дэмжье, худлаа АНУ энэ тэр гэсэн дамжаа дүүргэгчдийг болъё, эх орондоо боловсрол эзэмшсэн чадвартай залуусыг туршлага суулгаж ажил төрөлтэй болгох хэрэгтэй тэгэхгүй бол муу зуршлыг туршлагатай нь аргагүй мушгин гуйвуулж ард түмний тархи угаагчдыг зайлуулцгаая, Ямар нэг гэрээг гарын үсэг зуруулж баталгаажуулахаас өмнө төсөл дээр нь үзэж танилцаж сайн боловсруулалт хийж болдоггүй юм уу
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.94.35)
    Бас л баяраас дутахгүй бөөн бөөн хаустай болох гэж байгаан байна тээ
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (203.91.119.186)
    Би чиний хийж буй зүйлд итгэлгүй байна
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • enkhbayar (112.72.13.56)
    dandaa nuruunaas hutga shaadag hund yaj itgeh ymbe
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • sain geree yu (112.72.13.56)
    ajil hiilgehgui geed bn boro gold geh metiin archaagui gereend ard tumen oroltsoogui uneheer sain tosol bwl ywuulnashd
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • hariutslaga (112.72.13.56)
    hariutslaga huleene l gehiin yaj huleehiin bayartsogt oyu tolgoig ballchlaa odoo siad boloodl ywjiishd ard tumneer toglood bhd zarim neg n dagaj namiraad unen hoshin
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.10.22.103)
    zasgiin gazar ni baritsaalagdsan zaraaliin gazar bolson ni ene met geree hiih gej ulairagchdaas todorhoi haragdana. ih nuuna gedeg hulgain shinj shuu
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.141.102)
    zasgiin gazariin hiih ajil ene tusliig gatsaah sonirholtoi ih hurliin gishuud bolon uls turiin bulegleliig ard tumend il todoor zarlaj hariutslaga tootsoh heregtei. deer n populist bie daasan 4 gishuun b na
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.10.22.103)
    хэний юмаар хэний төлөө хэнтэй хэлцээд байгаа нь сонин, суудлаа ашиглаж захиалгат ажлаа гүйцэлдүүлэхээр улайрч нүд нь бүлтрэх шахаж байгаа амьтан, төрийг хүнийг сайн нягталж байж гаргаж ирж байх хэрэгтэй энхсайхан бишээ.
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • olon tumen (103.10.22.103)
    enenii sainiig medehgui l yum bna, sain bol mongoliinhoo erh ashigt niitssen sain uildel hiih heregtei tuunees gadniihand sainaa haruulj guihiig helehgui. saidiin suudlaa ashiglaj todorhoi zorilgod uilchilj bgaa ni unen. tavantolgoig ard olnoos nuuj neg ih tsetserhej yriad hushignii arduur budliulj bgaa ni unen
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (180.149.78.26)
    энхсайхан сайддаа итгээд амжилт хүсье нэгнээ битгий муулж байлдаа монголчуудаа
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
    • sain bod
      olon udaa itgesen baihku teneg archagui bn gedeg neg talaara nugel ur hoichoo ballana
      2015 оны 04 сарын 07
  • Түүний эцсийн боломж!!! (202.170.80.25)
    Улсаа худалдаж насны хоолоо олж идэх сүүлийн боломж нь тул ингэж муйхарлан зүтгэж байна. Түүнд улс төрд ямар ч боломж байхгүй. Залуу эхнэрээ тэжээхийн тулд урд зүгээс хангалттай амлалт аваа биз. Энэ хүнд хэзээ ч итгэж болохгүй!!! Илт нэг талыг барьсан шийдвэр бариад арай ч дээ!
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • ХОЛ ОЧИЖ ХУЦ (202.179.28.120)
    ЭНЭ ХУЖАА ХААНААС ГАРЧ ИРЭЭД ДОНГОДООД БАЙГАА ЮМ ВЭ . ХУУЧИН ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ БААХАН ЛУЙВАРДАЖ БАЯЖААД АЛГА БОЛСОН . ЭНЭ ДУРАКД ИТГЭНЭ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.26.192.146)
    Huuliin zuwluh awaagui yum bishuu
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • hi (202.126.89.212)
    enhsaihan l hiij chadna uur hun chadahgui l dee
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • irgen (103.26.192.146)
    Ta yagad huuli zurchsun uildeldee ulairad bgan be
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.140.132)
    Ингэж яарч херенге оруулагчидаа алдлаа гээд л юу лхийгээд Байна даа Таван толгой монголын ард тумний херенге ер зайг уул хийгдсэн ард тумний емч шуу хоер хувилбартай гэрээ хийсэн болж Байна уу негее Баярцогтын хорин мянган хувьсагчтай монголд байхгуй ашигтай гэрээ гээд Байсан одоо ард тумнийг еренд оруулж монголыг дэлхийн тавццанд муухайгаар харагдуулах Болсон гэрээ болчихоод байгаа биз дээ анхнаасаа ил тод хэлэлцуулэгтэй шударгаар гэрээгээ хийх ест ой шуу дээ
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (60.31.198.141)
    Улс орноо худалдахгүй наад гэрээгээ аятайхан хий дээ чи.Тэгэж байж л чиний нэр цэвэр үлдэнэ шүү.ганц боломж чинь гэдгээ ойлгож байгаа биздээ.Нэг удаа ч гэсэн монгол хүн шиг бай даа
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (180.149.78.26)
    Enhsaihaniig ogtsruul gej baigaa munhag teneg hyn gyui bitgii ssoliort! Turd iim sain ediin zasagch baij bid hugjinu uudlinu devjine.gyih nohoid gyihgyi nohoi saad gegcheer chamd mongoliin ard tymnii amidral saijrah sonin bish bol duugai zail!
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • gerel (202.131.247.12)
    ENKHSAIXAN MERGEJLIIN ULS TERCH EDIIN ZASAGCH GELCHGER ZI ENKHBOLD LUIVARCHIN BATTULGAAS XAMAAGUI ENDER BOLOVSROL MEDLEGTEI TUL ENE XUND ITGEJ BOLNO MEN XOOSON EX ORONCHDOOS ILUU EX ORON ARD TUMNY TELEE TUUSHTAI UNENCH SHUDARGA XUN
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.115)
    энэ Энхсайхан өөдтэй юм хийхгүй.мөн ч олон нам дамжиж холион бантан хийдэг зуршилтай нэгэн дээ. огцоруулах хэрэгтэй ??????????????
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    26 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    39 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    58 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    1 цаг 10 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    1 цаг 57 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 16 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    2 цаг 50 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    2 цаг 55 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    3 цаг 30 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    4 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    4 цаг 30 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    5 цаг 24 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    6 цаг 6 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    6 цаг 17 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    6 цаг 18 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    6 цаг 24 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    7 цаг 16 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    7 цаг 20 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    7 цаг 23 мин
  • "Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
    7 цаг 44 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК