Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өмнөговьд Улаанбурханаар өвчилсөн 4 хүний биеийн байдал хүнд байна

2015-4-24
0
ЖИРГЭХ

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал:

 

-Цогтцэций сумын эмнэлгийн барилгын ажил удааширч болзошгүй байна-

 

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргалтай уулзаж Улаанбурханы өвчлөл болон аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа талаар ярилцлаа.

 

-Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Улаанбурхан өвчний хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

 

-Манай аймагт Улаанбурхан өвчний 212 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 20 тохиолдол нь ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораториар батлагдсан. Эдгээр хүмүүсээс өнөөдрийн байдлаар 24 хүн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна.

 

-Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүмүүсийн насны хувьд аль насныхан илүү өвчилөөд байна бэ?

 

-Манай аймгийн хувьд энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнх хувь нь насанд хүрсэн хүмүүс өвчилсөн. Харин энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг вакцинжуулалтад хамрагдсан эсэх талаар нь бүртгэл судалгааг хөтлөн явуулж байгаа. Ингэхэд өвчилсөн хүүхдүүдийн нэлээд хувийг товлолын вакцин хийлгэхээс өмнөх насны буюу есөн сар хүрээгүй, эсвэл хоёрдахь тунгаа авч бүрэн тархлаажаагүй хүүхдүүд өвдсөн байсан. Харин цөөн тохиолдолд хоёр тун вакциндаа хамрагдсан хүүхэд өвчилсөн. Тэдгээр хүүхдүүдэд вакцинд хаана, хэзээ хэрхэн хамрагдсан эсэх, ямар учраас өвчилсөн гэдгийг тандаж, судлах ажлыг зохион байгуулж байна.

 

-Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүмүүсээс хүндэрсэн тохиолдол байгаа юу?

 

-Байгаа. Бид хүндэрсэн дөрвөн өвчтөнөө аймгийн бүсийн эмчилгээ оношилгооны төвийн халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-өөс зөвлөгөө мэдээлэл авч, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  Мөн шаардлагатай эм тариаг тасалдуулахгүй байх арга хэмжээг авсан.

 

-Сүүлийн жилүүдэд иргэд вакцинжуулалтад хүүхдүүдээ хамруулахаас татгалзах болсон гэх мэдээлэл байдаг. Танай аймгийн хувьд хүүхдүүд товлолын дагуу вакцинд хамрагдаж байна уу?

 

-Манай аймгийн хувьд товлолын дагуу вакцинжуулалт хамрагдах явдал 95-аас дээш хувьтай байдаг.

 

-Тэгвэл урьдчилан сэргийлэх вакцины хэмжээ хүрэлцээтэй байгаа болов уу?

 

-Товлолын дагуух вакцины хэмжээ бол хангалттай байгаа. Харин Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг ХӨСҮТ-тэй хамтран хийхээр хүүхдүүдийнхээ судалгааг авч байна. Харин яг хэзээнээс эхлэх талаарх мэдээлэл бидэнд ирээгүй байгаа. 

 

-Танай аймгийн хэдэн суманд энэ өвчний шижигтэй тохиолдол бүрдгэгдээд байгаа вэ. Энэ талаар тодруулаач?

 

-Сүүлийн өдрүүдэд орон нутагт Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэх явдал нэлээд нэмэгдэж байна. Одоогоор найман суманд энэ өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ өвчин бүртгэгдсэн бүртгэгдээгүй сум болгонд энэ өвчний үед авч хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө зөвлөмж хүргэгдсэн байгаа. Ер нь Улаанбурхан өвчний үед хийгдэх эмчилгээ оношилгоонд стандарт байдаг. Бид тэр стандартынхаа дагуу ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.    

 

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?   

 

-Бид анх энэ өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үеэс иргэдийн дунд энэ өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгааг хийж, эрүүл мэндийн ажилтнууддаа өвчний талаарх шуурхай мэдээллийг өгч ажиллахыг үүрэг даалгавар болгосон. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамж гарсан байгаа. Захирамжинд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хязгаарлах, сумдын Засаг дарга нар болон иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд энэ өвчний дэгдэлт нэмэгдсэн үед ямар арга хэмжээ авч ажиллах, тэндэнд ямар үүрэг хүлээлгэх зэрэг заалтуудыг тусгасан. Ер нь аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Сумдын Засаг дарга, эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай энэ өвчний талаарх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор теле хурал зохион байгуулж байна.   

 

-Эрүүл мэндийн төвийн эм, тариа, шатахууны хүрэлцээ тааруу байдаг-

 

-Танай аймгийн хувьд ямар өвчлөл илүү зонхилж байна вэ. Энэ талаар тодруулаач?

 

-Статистик мэдээллээс харахад Өмнөговь аймгийн хүн амын дунд амьсгалын замын өвчлөл зонхилдог.

 

-Танай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт огцом нэмэгдсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг. Тэгвэл хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд техник тоног төхөөрөмж, ажлын байр хэр хангалттай, хүрэлцээтэй байдаг вэ?

 

-Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхэд эрүүл мэндийн салбарын дэд бүтэц харилцан адилгүй сул хөгжсөн байдаг. Гэхдээ манай аймагт өнгөрсөн жил аймгийн төв Даланзадгад суманд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэд 50 ортой амаржих газар ашиглалтад орсон. Энэ онд Ханбогд, Цогтцэций суманд 50 ортой эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.

 

-Дээрх сумдын эмнэлгийн барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байгаа бол. Санхүүжилт нь хаанаас орж ирж байгаа юм бол?

 

-Эдгээр сумдын эмнэлгийн барилгыг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа. Ханбогд сумын эмнэлгийн барилгын ажлыг улсын комисс хүлээж авахаар ажиллаж байгаа. Харин Цогтцэций сумын эмнэлгийн барилгын ажил нэлээд удааширч болзошгүй байна. Учир нь дээрх барилгын сүүлийн санхүүжилт аравдугаар сард орж ирэхээр төсөвт батлагдсан нь барилгын ажил удаашрахад нөлөөлнө гэдгийг гүйцэтгэгч компани хэлээд байгаа.

 

-Тэгвэл орон нутгийн төсвөөр эрүүл мэндийн салбарт ямар бүтээн байгуулалт хийж байна вэ?

 

-Өнгөрсөн онд Хүрмэн сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг барьж эхлээд одоо улсын комисс хүлээж авахад бэлэн болоод байгаа. 

 

-Аймгийн хэмжээнд эмнэлгийн барилгын тал дээр хүндрэлтэй сум байгаа юу. Ер нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ?

 

-Баян-Овоо сумын эрүүл мэндийн төв нэлээд олон жилийн өмнө баригдсан хуучин барилгатай болохоор шинэчлэх шаардлагатай байгаа. Бусад сумдын хувьд энэ асуудал харьцангуй шийдэгдсэн. Харин сүүлийн жилүүдэд уул уурхайг дагаад хүн амын өсөлт нэмэгдсэн, янз бүрийн өвчлөл ихэссэн учраас эм, тарианы хүрэлцээ жаахан муу байгаад байна. Түүнчлэн түргэн тусламж үзүүлэх шаарлагатай дуудлага олноор ирдэг болохоор шатахууны хүрэлцээ ч тааруу байдаг даа.

 

Ярилцсанд баярлалаа

 

24tsag.mn Б.Батчимэг   

   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    59 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2 цаг 13 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 54 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    3 цаг 8 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    3 цаг 38 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    4 цаг 8 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    18 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    19 цаг 43 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    20 цаг 1 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    20 цаг 7 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    20 цаг 26 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    20 цаг 33 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    23 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК