Өнөөдөр, маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна. Өнөөдрөөс эхлээд ирэх сарын 4-ныг хүртэл баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр говь, болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Тухайлбал, Сүхбаатар, Чойр, Хэнтий, Даланзадгад, Хөвсгөл, Баянхонгорын нутгаар хур тунадас орно гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Харин өнөөдрөөс эхлэн ирэх ням гариг хүртэл Улаанбаатар хотод цаг агаар тогтуун байж бороо орох юм байна. Шөнөдөө 1-6 хэмийн хүйтэн байх бол өдөртөө 6-15 хэмийн дулаан байна.
Т.Энхэлээ