“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” тавдугаар сарын 1-нд Төрийн ордонд болох гэж байна. Цахим сэтгүүлзүйн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлэх хүсэлтэй хэн бүхэнд тус форумын үйл ажиллагаа нээлттэй бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс өнөөдөр МОСАХ-ны ажлын албаны 315090, 88087155, 99222222 тоот утсанд хандаж овог, нэр, регистрийн дугаараа бүртгүүлэн, өөрийн биеэр очиж мандатаа хүлээн авч оролцох боломжтой юм.
Тавдугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагаас Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад сэтгүүлчдэд зориулан баярын концертийг МҮЭСТО-нд зохион байгуулж ахмадуудаа үнэ төлбөргүйгээр үзүүлж, гарын бэлэг гардуулах боллоо. Хэрвээ та сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж байгаа бол энэхүү тоглолтын урилгыг МОСАХ-ны 315090 тоот утсаар холбогдон авч болно.