Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд өнөөдөр 15:00 цагаас “Цемент сав баглаа боодлын өнөөгийн байдал болон цаашдын зорилт” уулзалт хэлэлцүүлэг болох гэж байна. Энэхүү уулзалтад Цемент үйлдвэрлэгчид, Барилгын хөгжлийн төв, Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо болон Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд оролцох аж. Энэ үеэр оролцогч талууд цементийн стандарт, сав баглаа боодлын стандартын талаар танилцууллага, хэлэлцүүлэг хийх юм байна.