Төмөр замын дуу бүжгийн чуулгын тайзнаа маргааш буюу тавдугаар сарын 1-нээс хүүхэд багачуудад циркийн урлагийн үндсэн таван төрлийг танилцуулах юм.
Мөн энэ үеэр эх дэлхийгээ аварч хамгаалах, хамтдаа нэгэн зорилгын төлөө тэмцэж, амжилтад хүрч болдгийг харуулах аж.
“Бяцхан Моцарт” ТББ-ын санаачлагаар хүүхдийн урлагийн болон экологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой энэхүү “Алим” нэртэй хөтөлбөрийг ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар найруулж байгаа юм байна.