Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Хөршийн хамгаалалт” журам, төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00-16:30 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын төв талбайд Хөршийн хамгаалалтын журмын талаар хорооны иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах “Нээлтийн ажиллагааг” зохион байгуулж ажиллалаа. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд “Хөршийн хамгаалалт” хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон ажлын хэсгийн гишүүд оролцож, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Баясах, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням нар арга хэмжээг нээн үг хэлж, Хөршийн хамгаалалтын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд тодорхой ойлголт, мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр хорооны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлага гарган ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б.Нарангаваа, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад О.Пүрэвсүрэн, “Баянмонгол” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Д.Чулуунбат, “Бумбат зүрх” ХХК-ны захирал Г.Ичинхорлоо нарт Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарын талархалыг гардуулан өгчээ.