Тавантолгойн ажилчид яг одоо Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тавантолгойн гэрээний төсөл Монгол Улсад ямар ч ашиггүй, алдагдал ихтэйг улс төрчид шүүмжилсэнээс хойш иргэд стратегийн чухал ордоо Оюутолгойн араас оруулахгүйн тулд анхааралдаа авч, эсэргүүцсээр байгаа билээ. Өнөөдрийн жагсаж буй Тавантолгойн ажилчид Монгол улсад асар их хохиролтой ийм гэрээ хэлэлцээ байгуулахаар улайрч байгаа М.Энхсайхантай хатуу хариуцлага тооцохыг шаардаж буй юм байна.
Сэтгэгдэл (6)