2015 онд цэргийн жинхэнэ албанд татагдах, гэрээт цэргийн албанд элсэх болон цэргийн дүйцүүлэн албанд орох иргэдийн цэрэг татлагын ажил энэ ням гаригт буюу тавдугаар сарын 3-7-ны өдрүүдэд болох гэж байна.
Үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд нийт цэргийн насны залууст буюу 1997-1989 оны хооронд төрсөн 1200 гаруй иргэдэд цэргийн зарлан дуудах хуудсыг тараан өгсөн байна. Эдгээр иргэд тавдугаар сарын 3-наас эхлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн тохиолдолд цэргийн албанд татагдах юм.
Д.Дуулим