Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 13, аврах ажиллагааны 2 дуудлагаар Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Тухайлбал:
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг очиход жорлон, 4 метр хашаа, мөн хажуугийн айлын жорлон шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Мод үржүүлэхийн хажууд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасаг унтраасан.
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Буудай” зочид буудлын цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг очиход цахилгааны самбар шатаж байсныг гал унтраагуул ашиглан унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошуунаас Хайлаастын эцэс орох шороон авто зам дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг очиход VITZ маркын автомашин шатаж байсныг унтраасан.