Төв аймгийн хоёр экспедиц Сэргэлэн сумаас баруун урагш үүл тосч нөлөөлөл үзүүлснээр зүүн талын сумдууд болон Улаанбаатар хот орчмоор 2.0-7.0 мм бороо орууллаа.
Түүнчлэн өнөө өглөө Хэнтий аймагт үүлэнд нэг удаа нөлөөлөл үзүүлснээр Өмнөдэлгэр, Биндэр, Батноров, Цэнхэрмандал сумдын нутгаар 1.0-5.0 мм бороо оржээ.
Харин Хэнтий аймгийн гурван экспедиц Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумын зааг, Баянмөнх, түймрийн голомт бүхий Баян-Адарга, Дадал, Норовлингийн чиглэлд үүл угтаж гараад ажиллагаа явуулахад бэлэн байдалд байгаа аж.
Мөн түймрийн гамшиг нүүрлээд байгаа Хэнтийн Дадал, Норовлин, Дорнодын Баян-Уул сумын нутагт 2-3 экспедиц очоод үүл хүлээж байгаа аж. Тэдний тооцоолж байгаагаар өнөө шөнөдөө дээрх нутаг дэвсгэрт үүлэнд нөлөөлөх бололцоо бүрдэх аж.
Сэтгэгдэл (1)