Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Боловсролын их сургууль, Боловсрол судлал сургуулийн нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн нийт 80 гаруй сурагч хүүхдийг зодож шийтгэхгүй байхыг хүмүүст уриаллаа. Тэд Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тухай дуу дуулж, флаш моб бүжиглэлээ. Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аянд 21 аймгийн орон нутгийн телевизүүд, нийслэлийн есөн дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох, эерэг аргаар, үлгэрлэн хүмүүжүүлэх сэдэвт шторкуудыг цацан сурталчилж байна.