2015.5.1, Баасан гараг / Билгийн тооллын: 13
Хаврын адаг цагаан луу сар
Тугчин одтой, улаагчин үхэр өдөр
Аргын тооллын: 2015.5.1, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.51-20.09
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.