Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мэндсайхан: Өндөр оноо авсан ч санал хураалтаар бага санал авсан хүнийг шүүгч болгодоггүй

2015-5-01
0
ЖИРГЭХ

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Үндсэн хуулийн цэцээс тойргийн шүүхийн системийг өөрчлөх шийдвэрийг гаргасан. Харин ШЕЗ-өөс шүүхүүдээс судалгаа авахад тойргийн системийг өөрчлөхгүй байхыг дэмжсэн байна. Тиймээс ШЕЗ-өөс шинэ шүүх байгуулах тухай саналаа Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа. Энэ талаар?

 

-ШЕЗ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ. Тиймээс шийдвэрт дурьдсан үндэслэлүүдийг, тодруулбал, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын ажлыг дахин харж, шүүх байгуулах тухай хуулийн төслийг санал солилцохоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байгаа. Засгийн газрын саналыг авсны дараа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч хуулийнхаа дагуу УИХ-д өргөн барих бүрэн эрхтэй.

 

-Шинэ шүүх байгуулахад яг юу өөрчлөгдөх вэ?

 

-Одоогийн байдлаар 2,3 шүүхийг нийлүүлж давж заалдах шатны иргэний болон эрүүгийн шүүхийг байгуулж нэгдүгээр шүүх, хоёрдугаар шүүх гэж нэрлэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар иргэний 10, эрүүгийн 10 давж заалдах шатны шүүх ажиллаж байна. Мөн 2, 3 шүүхийг нийлүүлэн нэгдүгээр шүүх, хоёрдугаар шүүх гэж нэрлэсэн. Энэ нь Үндсэн хуулинд нийцэхгүй, тодруулбал, иргэдийг шүүхээс холдуулж, шүүх иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шийдвэр гарсан учраас үүнийг болиулна. Харин шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүх Дорнод аймагт ч, Сүхбаатар аймагт ч, Хэнтий аймагт ч хуралдаанаа явуулдаг болохоор зохицуулна. Одоогийн байгаа системээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нийлүүлэн нэг давж заалдах шатны шүүх байгуулж, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд хуралдаанд оролцохын тулд Хэнтий рүү явдаг байсныг болиулж, иргэд биш шүүгчид нь өөрсдөө аймаг аймагт очиж хуралдаан хийдэг болгохоор зохицуулахаар саналаа хүргүүлсэн.

 

-Шүүхийн шинэ хууль батлагдвал хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?

 

-Шинэ шүүх байгуулах тухай саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газраас санал аваад Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараа хууль батлагдвал долдугаар сарын 1-нээс шинэ бүтцээрээ явна.

 

-Шинэ шүүх байгуулахад хэчнээн төгрөг зарцуулагдах вэ?

 

-2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд шинэ тойргийн системээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд багагүй мөнгө зарцуулсан байдаг. Одоо шинэ бүтцээр ажиллахад нэг жилийн хугацаанд шүүгч томилолтоор ажиллахад ойролцоогоор 180-аад сая төгрөгний нэмэлт зардал гарахаар байгаа. Үүнийг одоо байгаа төсвийн хэмжээнд зохицуулаад шийдэж болох юм гэж үзэж байна. Түүнээс гадна шүүгчдийн тоо нэмэгдэнэ. Ойролцоогоор жилдээ 3,5 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал гарахаар тооцоо гарч байна.

 

-Улсын дээд шүүхийн шүүгчдийг шалгалтад өндөр оноо авсан бус бага оноо авсанийг нь ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн гэх шүүмжлэл байна?

 

-Монгол Улсын Үндсэн хуульд хуульчдаас шүүгч болох хүнийг сонгох, томилох саналыг хүргүүлэх бүрэн эрх Шүүхийн ерөнхий зөвлөлд /ШЕЗ/ байдаг. ШЕЗ таван гишүүнтэй. Энэ таван гишүүн ямар хүнийг шүүгчид нэр дэвшүүлэх вэ гэдгийг хуралдаж шийдвэрлээд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Улсын дээд шүүхийн шүүгчдийн хувьд заавал УИХ-д танилцуулсны дараа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг онцлогтой. Тэр үйл ажиллагаа өчигдөр явагдлаа. Шүүгчийг шалгаруулах ажиллагаа удаан хугацаанд явагддаг. Эхлээд шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад орно. Мэргэшлийн хороо шалгалтаа аваад шалгалтынх нь оноогоор эрэмбэлээд үнэлсэн байгаа. Үндсэндээ 19 нэр дэвшигч оролцсон. Дараа нь ШЕЗ-ийн гишүүдтэй ярилцлага хийнэ. Түүнээс гадна Монголын хуульчдын холбооны шүүгчээр ажиллах бүрэн боломжтой эсэх асуудлаар дүгнэлт гаргана. Үндсэндээ хуульчийн холбооны дүгнэлт, ШЕЗ-ийн ярилцлага, мэргэшлийн хорооны дүн зэргийг харгалзан үздэг. Нийтэд ил тод болсон нь мэргэшлийн хорооны үнэлгээ байгаа. Энэ 3 зүйлийг харгалзан эцэст нь санал хураалтаар хэний нэрийг өргөн мэдүүлэх талаар шийдвэрлэдэг тогтолцоотой. Хэдийгээр өндөр оноо авсан ч санал хураалтаар олонхийн санал аваагүй бол нэрийг нь өргөн барих боломжгүй байдаг.

 

-Шүүгчдийн сонгон шалгаруулалт бас явагдаж байна. Энэ жил хэчнээн шүүгч сонгон шалгаруулж авах вэ?

 

-Энэ жилийн хувьд нийтдээ 45 шүүгчийн орон тоонд шүүгч авахаар болж байна. Яагаад гэхээр шүүхийн ачаалал өндөр байна. УИХ-аас баталсан шүүгчийн орон тоонд хүрээгүй байгаа. Одоогийн байдлаар 470 гаруй шүүгч ажиллаж байна. УИХ-аас батлагдсан орон тоо нь 700 гаруй шүүгч байх ёстой. Тэр орон тоонд арай хүрээгүй байна. Тиймээс энэ жил 45 шүүгч, дараа дараагийн жилд нэмсээр байгаад 700 гаруй шүүгчтэй байх юм. Тэгэхээр 230 гаруй шүүгч дутуу байна. 45 шүүгчийг нь сонгон шалгаруулах шалгалт үргэлжилж байна. 45 шүүгчээс 24-ийг нь шалгаруулж авна. Үлдсэн шүүгчдийг намар шалгаруулан авна.

 

-Шүүгчдийн цалингийн асуудал хэл ам дагуулсан хэвээр л байна. Яг одоо хэдэн төгрөгний цалин авч байна вэ?

 

-Цалингийн хэмжээ олон нийтэд ил болсон. Шүүгчид 2.7 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Түүнээсээ нийгмийн даатгал, хүн амын орлого гээд суутгуулаад 2.3 сая төгрөгийн цалин гар дээрээ авч байна. Харин Улсын дээд шүүхийн шүүгчид ойролцоогоор 3-3.3 сая төгрөгийн цалин авдаг. Түүнээс шимтгэлүүдээ хасуулаад 2.8 сая орчим төгрөгийн цалин авна.

 

-Энэ  2.7-3.3 сая төгрөгийн цалин нь тогтмол уу. Өөр нэмэгдэл, урамшуулал бий юу?

 

-Хуулиараа шүүгч ажилласан жилийнхээ нэмэгдлийг авах боломжтой. Өөрөөр хэлбэл, таван жил болсны дараа жил тутам хоёр хувийн нэмэгдэл авах боломжтой байдаг. Үүнээс өөр ямар нэмэгдлийг өнөөдөр хуулиар хаасан байгаа. Өөрөөр хэлбэл, өөр урамшуулал байхгүй гэсэн үг.

 

-Ер нь шүүгчид 2.7-3.3 сая төгрөгийн цалин авснаар тэдний хараат бус байдал бий болно гэдгийг хэлж чадах уу?

 

-Шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-д шүүгч ажил амьдралаа авч явахад нь эдийн засгийн хараат бус байдлыг хангахуйц хэмжээний цалин авах ёстой гэж заасан байдаг. Тэр нь ямар байх вэ гэдгийг Монгол Улсын их сургуулийн судлаачдын багаар гүйцэтгүүлсэн. Үндсэндээ 2.7-3 сая орчим байхад энэ нөхцөлөөр хангах юм байна гэсэн хөндлөнгийн судалгааны дүн гарсан. 2.7-3 сая төгрөг байхад шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал нь зохих хэмжээнд хангагдах юм байна гэсэн судалгааны дүн юм.

 

-Шүүгчид авлига, хээл хахууль авахгүй байхад хэрхэн анхаарч байгаа вэ?

 

-Бидний зүгээс шүүгчид нөлөөлөхгүй байх, хараат бус байх чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Тэдгээрийн нэг болох нөлөөллийн мэдүүлэг хэрэгжээд эхэлсэн. Энэ нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна. Шүүхэд ямар нэгэн этгээд албан тушаалтан нөлөөлөх юм бол нөлөөллийн мэдүүлгээ гаргадаг жишиг рүү орсон. Түүнээс гадна Шүүхийн ёс зүйн хороо байна. Шүүхийн ёс зүйн хороо бол шүүгч ёс зүйн зөрчил гаргах тэр дундаа авлига, хээл хахууль авахтай холбоотой талуудад тэгш бус хандах, талуудын хуулиар олгогдсон эрхийг зөрчих, мөн ёс зүй, зан харьцааны хувьд алдаа гаргасан тохиолдолд ёс зүйн хороонд ирдэг механизм ажиллаад эхэлсэн. Ёс зүйн хороо нэлээд үр нөлөөтэй ажиллаж байгаа гэж дүгнэж болно.

 

-Шүүгчийн цалинг бууруулна гэсэн яриа байгаа. Энэ талаар шийдвэр гарсан уу?

 

-УИХ-аас Хууль зүйн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулсан. Шүүгчийн цалингийн асуудлаар сая шийдвэрээ гаргасан.  Тодруулбал, ер нь шүүгч нарын цалинг хуулиар тогтоох нь зүйтэй юм байна тиймээс хуулиар шүүгчийн цалинг тоогоор тогтоож өгье гэж шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, одоо байгаа шүүгч нарын авч байгаа цалингийн хэмжээг бууруулахгүй байя гэсэн шийдвэр гарсан. Гуравдугаарт, өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо байгаа төсвийн хэмжээнд цалингийн асуудлаа шийдье гэсэн чиглэлээр Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан. Хуулийн төслүүдээ өргөн барьчихсан явж байгаа.

 

-Одоо байгаа төсөв нь хэд юм бол?

 

-Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв 58 тэрбум байгаа. Шүүгчдийн цалинд 16 тэрбум төгрөг, нийгмийн даатгал татвараа нэмээд 20 тэрбумыг төлөвлөсөн.

 

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (180.149.78.26)
    Tegvel shalgalt avaad yahiin be
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Шүүхийн ерөнхий зөвлөл гэж одоо юу хийдэг, ямар зорилготой байгууллага вэ? Тэнд нэг 5 гарын муушиг тоглодог нөхдүүд дураараа дургиж байдаг бололтой. Эд нар яаж ингэж тэнэгтэж чадаж байнаа. Элбэгдорж чинь мөнх биш шүү 5 гарын муушигчид аа!!!
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Дургүй хүрэв (122.201.31.99)
    Шүүхийн ерөнхий зөвлөл гэж одоо юу хийдэг, ямар зорилготой байгууллага вэ? Тэнд нэг 5 гарын муушиг тоглодог нөхдүүд дураараа дургиж байдаг бололтой. Эд нар яаж ингэж тэнэгтэж чадаж байнаа. Элбэгдорж чинь мөнх биш шүү 5 гарын муушигчид аа!!!
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    ШЕЗ нь ийм эргүү тэнэг мал шиг юм ярихаар хэцүү ч юм аа. Тэгвэл яах гэж тэр хүнээс шалгалт авдаг юм бэ. Шууд саналаа хураагаад шийдээч 34 минутын өмнө Хариулах зочин САЙХАН ТЭНЭГ ГАР УУ ТЭГЭЭД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯАХ ГЭЖ ЯВУУЛДАГ ЮМ
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • зочин (103.229.122.198)
    Өндөр оноо авсан ч санал хураалтаар бага санал авсан хүнийг шүүгч болгодоггүй юм бол яадгийн бол Авлига сайн өгснийг нь шүүгч болгодог юм байх даа Шүүх ч бүүр дампуурчээ Одоо ч бүх зүйл ил цагаандаа гараа шив
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Yamar teneg yum yaridag gar ve? Tegvel yaah gej shalgaruulalt yavuuldag yum ve? ShEZ guai ????? Hahuuli avsan nohodoo demjchiheed ichihdee hudlaa ch helj chadgui baih shiv dee!!!!
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.15.236)
    Мэндсайхаан чамайг ШЕЗ ийн дарга байвал ард түмэн зөвшөөрнө. Алуурчин Лүддоржийг зөвшөөрөхгүй байгаа юм биш үү.
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    аймар өндөр цалинтай юм аа шүүгчилд
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Уль (182.160.5.141)
    Мэндсайхан Өндөр оноо авсан ч санал хураалтаар бага санал авсан хүнийг шүүгч болгодоггүй гэнэ Тэгвэл бага оноо авсан санал өгөх гишүүдээ хахуульдсан хүнээ шүүгч болго. Та нарыг ямар мэдэхгүй биз.
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (76.245.193.126)
    Tegvel shalgalt avch yahiin.Heden guzeetei tagjgar yumnuud niilj huivaldaad hunee songoh baisiin bol naad shalfalt nertei shougaa bolih heregtei.Deer n yamarch medleggui ohiduudiig tentsuulj nuuts amragaa bolgoson hed shar semjnuud hezee uhej duusah boloo
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.221)
    Ubs
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    ШЕЗ нь ийм эргүү тэнэг мал шиг юм ярихаар хэцүү ч юм аа. Тэгвэл яах гэж тэр хүнээс шалгалт авдаг юм бэ. Шууд саналаа хураагаад шийдээч 34 минутын өмнө Хариулах зочин САЙХАН ТЭНЭГ ГАР УУ ТЭГЭЭД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯАХ ГЭЖ ЯВУУЛДАГ ЮМ
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    САЙХАН ТЭНЭГ ГАР УУ ТЭГЭЭД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯАХ ГЭЖ ЯВУУЛДАГ ЮМ
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.142.98)
    ШЕЗ нь ийм эргүү тэнэг мал шиг юм ярихаар хэцүү ч юм аа. Тэгвэл яах гэж тэр хүнээс шалгалт авдаг юм бэ. Шууд саналаа хураагаад шийдээч
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • зочин (150.129.143.47)
    САЙХАН ТЭНЭГ ГАР УУ ТЭГЭЭД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯАХ ГЭЖ ЯВУУЛДАГ ЮМ
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.13.19)
    YAMAR NEGEN SONGON SHALGARUULALT BOL ABLIGA ABAH OGOH, TANIL TAL TATAHIIN EH UNDES SUURI BOLDOG SONGONSHALGRUULATIIG BOLIH HEREGTEI MERGEJLIIGG EZEMSHSEN BOLOBSON HUCHNIG TUHAIN BAIGUULAGA BURTGEED BURTGGEGDSEN DARAALALAAR EN SUL GARSAN ORON TOOND TOMILIJ BAIH HEREGTEI DAL HAYAD OND CHINE SURGUULI TOGSOJ MERGEJIL EZEMSHSEN BOLOBSON HUCHIN AIMAG SUMIIN HODOLMORIIN HELTES DEER BURTGUULEED AIMGIIN HODOLMORIIN HELTES TUHAIN BOLOBSON HUCHING SUL ORON TOOTOI GAZART TOMILOLT OGOOD YABUULDAG BAISAB ENE BOL ZOB BODLOGO SHUUDEE
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    OBEKTIV BODIT BAIDALD SUBEKTIV DUGNELT HIIJ SHIIDVER GARGANA GENE UU ??? IIM YGIIG SHVVGCH XYN HELJ BOLDOG YUM UU ??? ESTOI TENEG MAL BAINA DAA ENE MEDNSAIKHAN GEJ… XAIRAN EX ORON IIM TENEGUUDEER DUUREH GEJ...
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.13.75)
    SONGON SHALGARUULALTIIN ONOO HAMMAAGUI YUM BOL YAH GEJ SONGONSHALGARUULALT YABUULJ BAIGAA YUM BOLIH HEREGTEI SANAL HURALTAAR OLON SANAL ABSAN HUN SHUUGCHEER TOMILUULNA GEDEG BOL SHUUGCHEER AJILLAJ BAIGAA ULSUUDAL HOORONDAA NEG NEGIIGEE DEMJINE GESEN UG SHUUDEE HUULICH MERGEJILTEI BUSAD HUN SHUUGCHEER TOMILOGDOH BUH ZAMIIG HAASAN NOGOO TALAAR ABLIGA OGBOL ONDOR SANAL ABSAN GEED SHUUGCH BOLGOJ OGOH AMLALT OGOH EH UNDES MON BOLSON ENE BOL SHUUHIIN SHUUGCH BOLHOOS EHLEED ABLIGA ABDAG OGDOG ARGA ZAMIIG BI BOLGOSONII TOD JISHEE SHUUHIIN SHUUGCH NAR SHUUGCH BOLOH GEJ BAIGAA HUNTEI TOHIROHDOO SAR BUR ONDOR TSALINGIINHAA TABIN HUBIIG ZURGAAN SAR OGHOOR TOHIRCH ONDOR TSALINTAI SHIUUGCHIIN AJILD ORUULJ OGOHOOR TOHIRDOG GESEN BATLAGDAJ BAINA
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • q4thj (49.0.160.102)
    Ичдэггүй юм байх даа, тэгвэл зүгээр л хэдэн хүн сууж байгаад ирүүлсэн нэрээс өөрийн зүтгүүлэх хүнээ тавихгүй юу даа, худлаа жүжүиг тоглох гэж
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    1 цаг 3 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2 цаг 17 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 58 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    3 цаг 12 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    3 цаг 42 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    4 цаг 12 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    18 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    19 цаг 47 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    20 цаг 5 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    20 цаг 11 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    20 цаг 30 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    20 цаг 37 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    23 цаг 53 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК