Ойрын өдрүүдэд зүүн аймгуудад бороо орно. Маргааш төв болон зүүн аймгийн нутгаар, нөгөөдөр зүүн зүгийн нутгаар, 4,5-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тундастай байгааг цаг уурчид мэдээлж байна.
Харин Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө сэрүүсч маргаашаас 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаан байна. Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан бол бусад нутгаар шөнөдөө нэг хэмийн дулаанаас дөрвөн хэмийн хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
24tsag.mn