Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цахим сэтгүүл зүйн салбар илүү мэргэжлийнх байх ёстой гэв

2015-5-01
0
ЖИРГЭХ

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан Монголын Сайтын Холбооноос санаачлан зохион байгуулж буй “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” Төрийн ордонд үргэлжлэн явагдаж байна. Форумд оролцогчид Цахим сэтгүүл зүйн асуудлаар өөр хоорондоо байр сууриа илэрхийлэн, мэдлэг мэдээллээ солилцож, санал бодлоо хуваалцан, форумын төгсгөлд энэ салбарын асуудлуудын хүрээнд тодорхой ойлголцолд хүрч “Улаанбаатарын цахим тунхаг”-ыг батлан гаргах юм.

 

 

 Энэ үеэр форумд оролцож буй зарим төлөөлөгчидтэй уулзлаа.

 

        Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Хамгийн том бодлогыг тодорхойлох боломжийг бидэнд олгож байна

 

-Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум энэ салбарын хамгийн том бодлогыг тодорхойлох боломжийг бидэнд олгож байна. Бид өнөөдрийн форумаар Улаанбаатарын цахим тунхагийг гаргахыг зорьж байгаа. Энэ тунхагт сайтын редакци яаж ажиллах ёстой, сайтын сэтгүүлч ямар ёс зүйтэй байх ёстой, оюуны өмч, зохиогчийн эрхийг сайтын сэтгүүлчид яаж сахин биелүүлэх ёстой, мөн  Монголын сайтын холбоо нийгмийн өмнө болон гишүүдийнхээ өмнө ямар үүрэг хариуцлага хүлээх юм зэрэг олон асуудлыг тусгана. Дээрээс нь Монголын цахим сэтгүүлч гэдэг мэргэжлийн кодыг албан ёсорр бий болгох, Монголын цахим сэтгүүлч гэдэг анхны мэргэжлийн ангийн элсэлтийг өнөөдрөөс эхлэн авч байгаа гэдгийг мөн дуулгамаар байна. Нөгөө талаас энэ форумд бид зөвхөн цахим орчны сэтгүүлч болон сайтууд гэхээс гадна бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд, мөн цахим зах зээл болоод сэтгүүл зүйн салбарт хамааралтай төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамт оролцуулж байгаа. Энд өнөөдөр 800 хүн цугларсан байна, тэгэхээр энэ цугларсан олон хүнээс зөв оновчтой сайхан шийдвэр гарч Монголын цахим сэтгүүл зүй цоо шинэ шатанд гарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн, News агентлагийн дэд захирал Д.Нарантуяа: Энэ салбар бол мэргэжлийн байх ёстой

 

-Өнөөдрийн энэ нэгдсэн арга хэмжээ зохиогдож байгаад би их баяртай байгаа. Ялангуяа энэ салбарын ирээдүйг авч явах залуучууд их олон ирсэн байна.  Энэ салбар бол мэргэжлийн байх ёстой. Одоогийн байгаа энэ түвшин хангалтгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ чиглэл рүү ажиллах гээд санаа оноогоо нийлүүлээд сууж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна.

 

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Ёс зүйн зөвлөл нь өрөө хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй байгууллага байх юм

 

-Сэтгүүүл зүйг зохицуулсан хууль эрх зүйн орчинг манай сэтгүүлч нар нэг их хүсээд байх хэрэггүй юм. Яагаад гэвэл сэтгүүл зүй бол бие даасан дөрөв дэх засаглал. Энэ бол өөрийн зохицуулалтаар явж байх ёстой. Үүнийг нэг жишээ бол манай хэсэг сэтгүүлчид хамтраад хэвлэлийн ёсзүйн зөвлөл байгуулсан байна лээ. Энэ нөхөд маань эхлээд санаачлагийнхаа хүрээнд Сэтгүүл зүйн зөвлөл байгуулья гэдэгт нь санал нийлэхгүй байна гэдгээ би тухайн үедээ хэлж байсан юм. Манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан бол бие даасан, хараат бус, барагтай л бол нэг зүйлд нэгдэж ордоггүй ийм онцлогтой салбар. Тийм учраас сэтгүүлчдийн хүлээн зөвшөөрдөг тийм байгууллагын түшиглэж байгуулах юм бол Ёс зүйн зөвлөл нь өрөө хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй байгууллага байх юм. Тийм учраас  60 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэргэд Хэвлэлийн зөвлөлийг байгуулах юм бол нийт сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага болно. Ингэсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой асуудал шүүх цагдаагийн түвшинд хүрэхгүйгээр мэргэжлийн байгууллагын түвшинд харилцан зохицуулагдаад явах боломжтой.

 

 

МТШХХГ-ын дарга Ц.Жадамба: Тоо нэмэгдэх тусам хэрэглэгчдийн төхөөрөмжийн асуудал гарч ирж байгаа

 

-Цахим орчин дахь хэвлэл мэдээлэл дотор сайт гэдэг зүйл бол сонинтой адил тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Одоо Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас хүртээмжийн тухай асуудлыг ярьж байна. Тэгэхээр интернэт 3G нэмэгдэж улмаар сайт уншдаг, үздэг буюу цахим сэтгүүл зүйн хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам хэрэглэгчдийн төхөөрөмжийн асуудал гарч ирж байгаа юм. Интернэт байна, тэгэхээр үүнийг хэрэглэх ухаалаг гар утас, таблетыг хэрэглэх асуудлыг бодлого болгож гаргах хэрэгтэй болж байна гэсэн үг. Бид цаашдаа хэрэглэгчдийг яаж хямд, чанартхай, ухаалаг төхөөрөмжүүдээр хангах вэ гэдэгт анхаарлаа хандуулна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    18 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    38 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    41 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    50 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    1 цаг 1 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    1 цаг 15 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    1 цаг 18 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    1 цаг 28 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    1 цаг 33 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    2 цаг 16 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    16 цаг 48 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    16 цаг 54 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    16 цаг 57 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    17 цаг 5 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    17 цаг 24 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    18 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    18 цаг 45 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    19 цаг 16 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    19 цаг 46 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК