“Барилга экспо 2015” үзэсгэлэн яармаг худалдаа 5-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд “Орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” гэсэн сэдвийн дор зохиогдож байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт 250 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байгаагаас Япон, Орос, Солонгос, Хятад, Финлянд, Итали, Герман, Чех, Польш зэрэг орны барилгын салбарын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн танилцуулахад бэлэн болоод байгаа юм.