Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын урд Туул голд машин усанд живлээ, 2 хүн машин дээрээ гарч зогссон байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Дуудлагаар Аврах гал унтраах 35 дугаар ангийн тасгийг, нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Nissan Patrol загварын автомашин голын дунд хэсэгт живж 37 настай эрэгтэй, 33 настай эрэгтэй нар машиныхаа дээр зогсож байсныг усанд осолдож амь насаа алдахаас амжиж аварч, машиныг нь татаж гаргасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)