Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүчээр тайлагдсан хуурамч баг буюу Камбожийн эмгэнэл

2012-5-12
0
ЖИРГЭХ
20110822203536!Pol_PotДэлхийн түүхэнд хүмүүсийг хэдэн зуун мянгаар нь хоморголон устгасан хэрцгий үйлдлүүд цөөнгүй бичигдсэн байдаг. Тэр дунд өөрийн ард түмнийг сая саяар нь хэлмэгдүүлсэн Камбожийн түүх энэ үеийнхний гайхал бас зэвүүцлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Найман сая иргэнтэй байсан Камбож улс их сургуулийн багш Пол Пот гэгчийн "гавъяа"-гаар гуравхан жилийн дотор 3 сая хүнээ алдсан юм.
    20110822203536!Pol_PotДэлхийн түүхэнд хүмүүсийг хэдэн зуун мянгаар нь хоморголон устгасан хэрцгий үйлдлүүд цөөнгүй бичигдсэн байдаг. Тэр дунд өөрийн ард түмнийг сая саяар нь хэлмэгдүүлсэн Камбожийн түүх энэ үеийнхний гайхал бас зэвүүцлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Найман сая иргэнтэй байсан Камбож улс их сургуулийн багш Пол Пот гэгчийн "гавъяа"-гаар гуравхан жилийн дотор 3 сая хүнээ алдсан юм. Марксын онолыг үргэлжлүүлж коммунист нийгмийг байгуулахын тулд түүхэнд "улаан кхемерүүд" гэж нэрлэгдсэн Пол Потын дагалдагчид ард түмэндээ ийм их хохирол амсуулсан. 1975 онд ерөнхийлөгч Лон Нолыг ширээнээс нь зайлуулсны дараа Пол Пот төрийн толгойд дөрвөн жил суусан юм. Ахар богино хугацаанд өөрийн үл гүйцэлдэх үзлээ хэрэгжүүлэхээр санаархахдаа бүхэл бүтэн үндэстэнг орвонгоор нь сүйрүүлжээ. Пол Потын засаглалын жилүүдэд Камбож орныг нэлэнхүйд нь "явдаг үхдэлийн газар" хэмээн нэрлэж байв. Түүний 1978 онд онд Югославын сэтгүүлчид өгсөн ярилцлага одоо хүртэл хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Учир нь энэ яриа түүнийг хэр хуурамч, зальтай нэгэн байсныг харуулдаг юм. Үхдэлээр дүүрч, хот суурин газрууд нь балгас болсон Камбож орны хар барааныг тэр яриагаараа тун чадварлаг нуужээ. Гэвч хэтэрхий их цус, нулимс урсгасан түүний харгислалыг хүн төрөлхтөн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Камбожийн удирдагч Пол Пот: БИДНИЙ АМЬДРАЛ САЙХАН БАЙНА

-Танай орон өмнөхөөсөө тэс ондоо нийгэмтэй болохыг зорьж байна. Яг ямар нийгмийг байгуулна гэж төсөөлж байгаа юм бэ?
-Энэ шинэ нийгмийг урьд нь хэн ч байгуулж чадаагүй. Тиймээс ийм тийм гэж жишээ болгох зүйл алга байна л даа. Яг таг тодорхойл гэх юм бол Камбожийн ард иргэд бүгд эрх тэгш байх тийм нийгэм гэж болно. Мэдээж энэ бүхэн ажилчдын хүч хөдөлмөр дээр тогтоно. Хүмүүст таалагдаж байгаа учир тэд шинэ нийгмийн төлөө хичээж байна. Хэрэв тэд зөв зам биш гэж үзвэл зогсож болно. Тэдний эрх шүү дээ. Хэрэв ард түмэн хүсэхгүй бол бид юу хийж чадах юм бэ?
/Төрийн эрхийг хүчээр булаан авч өмнө нь байсан удирдагчийн ойр тойрны хүмүүсийг бүгдийг нь цаазалсан тул түүний тушаалыг эсэргүүцэх хүн тун цөөн. Харин тэр зориг гаргаж эсэргүүцсэн цөөнх нь даруй үхдэл болно. Пол Потын хотод оршин сууж байсан гурван сая хүний бүх эд хогшлыг хураан авч, гэр орноос нь хөөн гаргаад улс орноо бүхэлд нь нэг том хөдөлмөрийн лагерь болгосон. Эх орноосоо урвасан гэсэн нэрийдлээр барьсан хэдэн зуун мянган хүн шорондоо багтахгүй, үхсэн хүмүүст нь авс байтугай хаях жалга олдохгүй болсон тухай хожим кхмерүүдийн нэг дурссан байдаг. /

-Өнгөрсөн 3 жилд та шинэ нийгмийн төлөө юу хийв?
-Хамгийн түрүүнд бид хүчээ нэгтгэж байж улс орныхоо эдийн засгийг босгож чадсан гэдгийг дурдах хэрэгтэй. Бид газар тариаланг хөгжүүлж цагаан будааны хэрэгцээнийхээ 80, 90 хувийг хангадаг болно гэсэн төлөвлөгөөгөө аль хэдийн биелүүлсэн. Манай иргэдийн амьдрал дээшилж бусад оронд экспортлох хэмжээнд хүрсэн шүү. Бидний амьдрал сайхан байна. Газар тариалангаа энэ эрчээрээ хөгжүүлээд байвал үунийгээ дагаад үйлдвэрлэл, гар урлалаас гадна нийгэм соёлын өндөр түвшинд хүрэх боломжтой. Бас хумхаа өвчнийг 90 хувь бууруулж чадсан. Үүнээс гадна хуучин нийгмийн шүдний өвчин байсан бичиг үсэггүй байдлыг таслан зогсоосон. Урьд нь их сургуулиуд зөвхөн хот суурин газар төвлөрч хөдөө тосгоныхон бичиг үсэггүй хоцрогддог байсан шүү дээ. Одоо энэ бүхэн үндсэндээ шийдэгдсэн гэж болно. Хүмүүс бичиг үсэгтэй байна гэдэг соёлыг хүлээж авч чадна гэсэн үг.
 /Тиймээ, тэд үнэхээр их тариа будаа хураасан. Гэвч долоон настай хүүхдээс эхлээд хүн бүр тариан талбайд өдөрт 12 цаг зогсолтгүй ажиллах хэрэгтэй болж, хумхаа өвчинд баригдсан хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй олноороо үхжээ. Унтлагын нэг дэвсгэр даавуу, жилд нэг удаа олгодог хар ажлын ээлжийн хувцсыг эс тооцвол хувийн өмч гэсэн ойлголт байхгүй болохоор мөнгө хэрэггүй, эрээн цаас болж гудамж, талбайгаар нэг хөглөрч байжээ. Тиймээс Камбожийн ард иргэдэд бичиг үсэг огт хэрэггүй, соёлжилтын талаар ярих нь бүр ч утгагүй байсан юм./

-Гэхдээ Камбожид нэг ч их сургууль, коллеж одоогоор байхгүй байгаа биз дээ?
-Бид газар тариалангаар дамжуулж үйлдвэрлэлийг маш эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна. Үйлдвэрлэлийг бий болгохын тулд бидэнд капитал хэрэгтэй. Тариа будаагаараа бид хэрэгцээтэй зүйлсээ сольж, бусад салбараа дор нь босгочихно. Их сургуулийн өндөр боловсрол гэсэн тэнэгдүү яриа хуучин нийгэмтэй хойно хоцорсон. Манай ард түмэн практик дадлагаар техникийн мэдлэг чадвараа хөгжүүлж байна. Хүмүүс ажиллахын зэрэгцээ суралцаж байна. Тиймээс хөрөнгө, цаг гарзадсан их сургуулийн тогтолцоо бидэнд хэрэггүй. Өмнө нь олон хүн гадаад руу явж их, дээд сургуульд сурч байсан. Тэд улс орныхоо төлөө ер нь юу хийсэн юм бэ? Практик дадлагаар аливаа зүйлийг хийхэд эхэндээ алдаа гарах нь магад. Гэхдээ бас нэг туршлага болж үлдэнэ шүү дээ. Бид одоо өөрсдийгөө техникийн тал дээр бүрэн хангаж чадаж байна.
/Пол Потын дэглэмийн үед эмч, багш, хуульч гээд сэхээтнүүд өөрийн мэдлэг, чадвараа нуух хэрэгтэй болдог байсан. Бүх хүн тариачин байх ёстой учир бусдаас ямар нэг чадвараараа давуу байж болохгүй. Улаан кхемерүүд хэрэв техник, зэр зэвсгийн тал дээр сайн байсан бол сумаа хэмнэх гэж хүмүүсийг хүрзээр цохиж хороохгүй л байсан байх. Сургууль барьж чадахгүй байгаа шалтгаанаа бас л эвтэйхэн хариултаар аргалжээ./

genocide5-Ардчилсан Камбож хөрш орнуудтайгаа таармжгүй байгаа нь бидэнд илт харагдаж байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Бусад шинээр эрх чөлөөгөө олж авсан орнуудад тохиолддог асуудал л Камбожид тулгараад байна. Бид өөрсдийн гараар өөрсдийнхөө эрх чөлөөг бүтээж байгаа болохоор импиралистуудын уур нь хүрч байгаа. Гэсэн ч бид өөрсдийн замаар явсаар байх болно. Үнэн хэрэгтээ шинэ нийгмийн төлөө зүтгэх нь бусад үндэстний сэлэмний ирэнд үхэхээс дээр гэж бодож байна. Вьетнам гэхэд хөрөнгөтнүүдийн талд орж биднийг олон зүйлээр шахан хавчиж байна. Ийм байхад би зүгээр инээгээд сууж чадна гэж үү. Хэрэв вьетнамчууд болон бусад орон бидний бие даасан байдал, эрх чөлөөнд халдахыг завдахгүй л бол бид зөрчилтэй байгаа асуудлыг тэр дор нь шийдэхэд хэзээд бэлэн байх болно.
/Улаан кхемерүүд нутаг нэгтнүүдээ сая саяар нь алж устгах төдийгүй, хөрш зэргэлдээ Вьетнамын хилийг зөрчин, тосгон суурин, тариалангийн талбайг нь галдан шатааж, залуу бүсгүйчүүдийн амийг хөнөөж элгийг нь хуулан шарж идэх гэхчилэн үзэшгүй муухай зүйл хийж байсныг тухайн үеийн Вьетнамын хэвлэл мэдээлэлд олонтаа бичиж байв. Пол Пот Камбож хүн гадныхны сэлэмний ирэнд үхэх ёсгүй, харин өөрсдийнхний суманд үхэх нь зүйтэй гэж үздэг байсан бололтой./

-Дэлхийн хэвлэлүүд танай орныг гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хорих лагер шиг байна гэж бичиж, ярьж байна. Та хүлээн зөвшөөрөх үү?
-Бид шинэчлэлт хийснээсээ хойш үргэлж бусад орнуудтай найрсаг харилцахыг хичээж ирсэн. Хүссэн болгон нь энд ирж бидний амьдрал хэрхэн сайжирч байгааг харж болно шүү, үнэхээр өөрчлөгдсөн.
/Хатуу хараа хяналттай хөдөлмөрийн лагераас азаар зугтаж гарсан хүмүүс л Камбожийн тухай үнэн бодит мэдээллийг гадаад ертөнцөд хүргэж байв. Бүр эхнэр нөхөр хоёрыг хамт байлгахгүй гэж өөр өөр лагерьт хуваарилдаг байжээ. Тэдэнд хайртай хүнтэйгээ гэрлэх байтугай намаас хүчээр гэрлэхийг шаардсан тушаалыг нь зөрчих эрх байхгүй. Зөрчвөл мэдээж улаан кхемерццдийн гарт үхнэ. /

-Таны тухай асуухгүй буцвал уншигчид маань сэтгэл дундуур үлдэнэ. Пол Пот гэж хэн бэ?

-Би намын удирдагч гэхээсээ Камбожийн ард түмний нэг хэсэг. Би жирийн нэг тариачны гэр бүлд төрж бага байхаасаа тариан талбай дээр аав ээждээ тусалж өссөн. Камбожийн бараг бүх газраар аяласан. Тиймээс улс орныхоо эдийн засаг, газар зүйн байдлыг сайн мэднэ.
/Үнэндээ жинхэнэ нэр нь Пол Пот биш, Салот Сар юм. Түүний эцэг нь жирийн тариачин биш харин том газрын эзэн байсан аж. Пол Пот хамсаатнуудынхаа хамт кхемерүүдийн дэглэм нуран унасны дараа олон жил ширэнгэн ойд бүгж байгаад 1998 онд учир битүүлгээр нас баржээ. Пол Пот ердийн үхлээр үхсэн үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдсэн. Хуучин хамтрагчид нь өнгөрсөн үеийн харгислалд хэн яаж оролцсон тухай олон улсын шүүхэд ам нээнэ хэмээн айсандаа түүнийг хордуулж алсан гэх нь бий./

375157049_e02cf5b15c   Пол Потыг үхсний дараа хүртэл түүнд гар хүрч зүрхлэхгүй, сүнс нь амар амгаланг нь алдуулагчаас өшөө авна гэж айснаас булшийг нь газартай тэгшлээгүй гэдэг. Түүний цогцсыг шатаахдаа сүнс нь хамраараа гарч явахдаа хүний аминд хүрэх вий гэж эмээсэндээ хамрын нүхийг нь хөвөнгөөр бөглөсөн хэмээн ярьдаг. Тэр ингэтэл нь Камбож хүмүүсийн зүрхийг үхүүлжээ.

Б.Баяр /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (182.210.211.126)
    UYGAAR NI KAMPOJITOI ADILHAN BGAAN MONGOL BOL TES OOR ODOO BOLJ BUI UIL YAVDAL CH TES OOR PROTSEESS UM SHUU HUMUUSIIN SETGEHUIGEER TOGLOHOO BOLIJ UZ TERTEI TERGUI TIIM BISH GEDEGIIG ARD TUMEN MEDEJ HARJ BGAA AVILGACHIDIIG MONGOLOOS BAITUGAI DELHIIGES TONILGOSON CH YADGIIN AVILGACHID L OLSGOLON HUUHDIIN GARAAS ETSSIIN ZUSEM TALHIIG NI HULGAILJ ULS ORNIIG DAMPUURUULDAG UM SHUU DEE ATG ELBEGEE MASH SAIN AJILLAJ BGAA AMJILT HUSE
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.35.142)
    Хэдэн авилгачыг барьсаны төлөө 3 сая хүн алсан Пол Поттой зүйрлэх нь МАХН-ны гишүүнд л байдаг ухаан байх. МАН МАХН өөрөө 37 мянган хүн алсан нүгэлтэй шүү дээ
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • Elbegdorjid zoriulaw (213.128.189.33)
    Mongol oron maani Kamboj bolson bna shuu de.
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • Batboldod,Demberel,Dorligjaw (213.128.189.33)
    Medeej Elbegdorj terguutei MANAN giin gar hul bolson aluurchin,luiwarchid nart handsan ted ug ene zamaar yavj bna shuu de!!!
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (180.235.173.83)
    ЭНЭ ТАЙЛБАР ӨГҮҮЛЭЛ ХЭНД ХАНДСАН НЬ ТУН ОЙЛГОМЖТОЙ БАЙНА.
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    14 цаг 3 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    15 цаг 30 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    16 цаг 0 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    16 цаг 17 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    16 цаг 19 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    16 цаг 25 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    16 цаг 42 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    17 цаг 25 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    17 цаг 30 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    18 цаг 7 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    18 цаг 30 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    19 цаг 14 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    20 цаг 31 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    20 цаг 45 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    21 цаг 14 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    21 цаг 18 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    21 цаг 33 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    21 цаг 43 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    21 цаг 56 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    22 цаг 20 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК