Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Сайдууд хууль зөрчөөд байвал солих саналыг Ерөнхий сайдад тавина

2015-5-13
0
ЖИРГЭХ

        Төрийн албаны цомхотгол, иргэдийн гомдол санал хийгээд сонгуулийн тогтолцоо, хууль бус үйлдлүүдийн талаар  Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

  -Төрийн албаныхны цомхотголын асуудлаар Өргөдлийн байнгын хороонд цөөнгүй гомдол ирсэн талаар та мэдээлж байсан. Улмаар шүүхийн шийдвэр халагдсан ажилтны талд гарчихаад байхад шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэх мэдээлэл байгаа. Энэ талаар?


-Өргөдлийн байнгын хороо анх удаагаа УИХ дээр төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Ерөнхийдөө 500 орчим иргэд манай ӨБХ-нд өргөдөл гомдол ирүүлсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Мөн намын ялгаварлаар үндэслэлгүй ажлаас халлаа гэх асуудлуудыг онцолж байгаа. Ялангуяа ийм гомдол Эрдэнэт, Дарханаас цөөнгүй ирсэн.


Ер нь манай энэ Засгийн газар нэлээн чих халууцуулж байгаа гэхэд болно.


-Засгийн газар  чих халууцуулж байна гэлээ. Үүнийгээ тодотгооч?
-Тухайлбал, тендерийн хуулийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолыг УИХ эсвэл Үндсэн хуулийн цэц хүчингүй болгодог. Улмаар Засгийн газрын тогтоол гаргаад тодорхой компанийг зааж шууд тендерийг шалгаруулж байна гэсэн асуудал яригдаж байна. Бид үүнд хяналт тавина.


-Халагдсан ажилчдын яриандаа эргэн оръё. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Бид ирэх долоо хоногт дөрвөн янзын шийдвэрийг гаргахаар зэхэж байна.


Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг биелүүлж, хууль хэрэгжүүлж ажилла гэсэн албан бичиг хүргүүлнэ.


Хоёрдугаарт, санаатайгаар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн албан хаагч байвал тухайн албан тушаалтнаа өөрчил гэсэн санал тавина. Ялангуяа агентлагийн дарга нар дээр.


Мөн сайдууд улс төрийн бодлого хэрэгжүүлж байгаа нэрийдлээр бусдыг үндэслэлгүй ажлаас халж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Өөрөөр хэлбэл, хууль зөрчинө гэдэг тэр албан тушаалтан уг албан тушаалд тогтохгүй л гэсэн үг. МАХН, МАН, АН байхаас үл хамаарна. Тиймээс бид энэ хүмүүсээ соль гэдэг саналыг Ерөнхий сайдад тавина. Ерөнхий сайдад өөрчлөх, томилох бүрэн эрх нь бий.


Хэрэв Ерөнхий сайд үүнийг биелүүлэхгүй бол бидний зүгээс хууль биелүүлэх шаардлагыг тавина. Мэдээж шаардлагыг хүлээж авахгүй бол бид Ерөнхий сайдыг өргөн барьж болно.


-Бидний мэдэж буйгаар цомхотголын асуудлаар хамгийн хэл аманд өртөөд байгаа гурван яам байх шиг байна?
-Эрүүл мэндийн яам, БОНХЯ, Хөдөлмөрийн яам. Мөн Гадаад хэргийн яам болон бусад яамдууд дээр ч асуудлууд яригдаж байгаа. Бидний зүгээс Ерөнхий сайд өөрөө сайн дураараа хууль биелүүлэх байх гэдэгт итгэлтэй байна.  Хэлэлцүүлгийг ард түмэн нүдээрээ харсан. Эдгээр яамдын сайд нарыг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчдөг гэдгийг олон нийт харсан.  Тэгэхээр бид нар Байнгын хорооны гишүүдээ бүгдийг нь байлцуулж олонхийн саналаар тогтоол гаргаад, эсвэл хурлын тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгч болно. Аль ч утгаараа байсан Байнгын хорооноос энэ асуудлаар тодорхой шийдвэр гарна.
Төр нь төрийн албан хаагч, төрийнхөө иргэнээ хамгаалдаг юм аа гэдгийг харуулахаар ажиллана.


-Өргөдлийн байнгын хорооноос  өөр ямар ажлуудыг хийж байна?
-Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлтэй олон нийтийн өмнө ажил хэрэгч уулзалт зохион байгуулна. Э.Бат-Үүл даргатай холбоотой маш олон өргөдлүүд ирсэн.  Тухайлбал, газар чөлөөлөлт, олголт, зам түгжрэл, сургуулийн асуудлууд их байна. Хэдхэн жишээ татахад, Чингэлтэй, Баянзүрх, орон нутгийн сургуулиудаас өргөдөл ирсэн.


Улмаар тухайн өргөдлүүд дээр ажиллаж байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганбат хариуцлагагүй хандсан. Тэрбээр “Та энэ тойрог дээр битгий ажиллаад байгаач. Манай тойрог дээр ажиллаа. Манай тойргоос гараагүй байж” гэх зүйл ярьсан. Би ийм хариуцлагагүй ярьдаг засаг даргыг анх удаа харж байна. Бид иргэдээс ирсэн өргөдлийн дагуу Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн засаг дарга дээр шалгалт оруулна.


-Иргэдийн гомдол гэхээр яг ямар асуудлаар шалгалт оруулах юм бол?
-Орон нутгийн хөгжлийн сан хийгээд бусад санхүүгийн зарцуулалттай холбоотой асуудлаар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр орон нутгийн хөгжилд гэж тодорхой мөнгө барингуут өөрсдөдөө соёлын ордон бариад явах биш иргэдийн хөгжлийг дээшлүүлэх, хороог идэвхжүүлэх хэрэгтэй байна. Гэтэл орон нутгуудад санхүүгийн зөрчил байж болзошгүй гэх асуудлууд яригдаад байгаа. Бид томоохон грүпп гаргаж энэ ажилд анхаарлаа хандуулах болно.

 

-Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын талаар гомдол санал ирдэг үү?
-Газрын тосны хөрөнгө оруулалттай гадаадын компаниудтай холбоотой гомдол ирсэн. Тухайлбал, Дорнодын “Петрочайна тансаг” гэдэг компанитай холбоотой асуудлууд бий. Гэрээндээ монгол хүний хийж чадах ажлыг монгол хүн хийнэ, монгол хүний хийж чадахааргүй ажлыг хөрөнгө оруулагчид өөрийнхөө орны иргэдээр хийлгэнэ гэж заасан байдаг. Гэтэл монгол хүний хийж чадах ажлыг хийлгэхгүй, тэгсэн хэрнээ хөрөнгө оруулалт нь огцом өсчихсөн. Ийм байдалтай байхаар Монголчуудад юу ч наалдахгүй байгаа юм. Өнөөдөр барилга болоод тээврийн салбарынхны ажилгүйдэл их байна. Гэтэл тэдний хийх ёстой ажлыг гадныхан хийгээд байдаг.  Тэгвэл энэ бүхнийг цэгцлэх зорилгоор газрын тосны газруудад шаардлага тавина. Энэхүү ажилд Газрын тосны газар, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам болон бусад яам агентлагаас бүрдсэн ажлын хэсэг гарна.


-Тавантолгойтой холбоотой асуудлаар тогтоол гаргаад байгаа. Ард түмэнд хишиг хувь хүртээх асуудлыг хуульчилсан гэж байсан?
-1072 хувьцааг ард түмэнд төвлөрүүлж ард түмэнд хувь хүртээх ёстой гэж байгаа. Үүнд ажлын хэсэг гарчихсан явж байна. Миний хувьд ажлын хэсэгт ороод явж байгаа. Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөрт Тавантолгойг нийт ард түмэндээ өгөх ёстой гэж ярьдаг.  Манай нам дээр хуулийн баг байдаг. Хуулийн багийнхан маань хуулийн төсөл санаачилчихсан байгаа. Бид ард түмэнд хишиг хувь хүртээх тухай, Тавантолгойг Монголын ард түмэнд 100 хувь хэрхэн өгч болох вэ гэдгийг хуульчилсан.  Өөрөөр хэлбэл, үүнийг гэрээ, сайдын тушаалаар биш тогтвортой хуулиар шийдэх ёстой гээд хуулийн төслөө бэлэн болгож байна. Удахгүй өргөн барихаар ажиллаж байгаа.


-Таны хувьд хуулийн хэд, хэдэн төслүүд дээр ажиллаж байгаа. Энэхүү тогтоолын төслүүдээсээ онцлооч?
- Ялангуай хэлмэгдэгсдийн асуудлыг хөндөж байгаа. 1937 оны хэлмэгдэлтэнд эцэг, эхийг нь буудаж хөнөөгөөд үр хүүхэд нь үлдсэн. Үр хүүхэд нь сургууль, ажилд ч орж чадаагүй. Дорвитой хуримтлал ч бүрдүүлж чадаагүй ядарсан хүмүүс байдаг. Эдгээр хүмүүст  78-92 насны хоорондох 400 гаруй ахмад багтаж байгаа. Би УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьж байгаа. Тогтоолоор тэдгээр иргэдэд тэтгэврийн мөнгөн дээр сар болгон ядаж 100 мянган төгрөг нэмэгдэл болгон олгооч гэдгийг тусгасан.


Уг нь тэдгээр хүмүүсийг цогцоор нь шийдье гээд хуулийн төсөл Цагаатгалын комиссоос өргөн баригдсан боловч үүний өртөгт 2 их наяд төгрөг шаардлагатай.  Миний яриад байгаа 400 иргэдийн хувьд харьцангуй бага өртгөөр бий болох юм.


-Ахмадуудынхаа асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол бид нар мөнгө байхгүй гээд суугаад байвал өнөөдөр юу болох вэ?
-Өнөөдөр  100-200 сая төгрөгний үнэтэй хөөрөг гадуур зарагдаж байна. Тэр хөөрөг өнөөх л хэлмэгдсэн ноёд, хаад, лам нарын хөөрөг шүү дээ. Хүний эд хөрөнгө устаад алга болно гэж байхгүй. Харамсалтай нь тэрийг нь үр хойчид нь өгдөггүй. Тэгэхээр 78-92 насны энэ хөгшчүүдийг байгаа дээр нь баярлуулах ёстой гэж үзээд байгаа юм.


-Тун удахгүй сонгууль боллоо. Таны хувьд ард иргэд улс төрчдөд ямар шалгуур тавьбал зүгээр вэ?
-Миний хувьд улстөрчийг гурав ангилдаг. Юм хийсэн улс төрч, юм хийж байгаа улс төрч, юм хийх улс төрч. Ийм гурван улс төрчийг ард түмэн харж байгаад сонгодог байх ч гэж боддог.  Мэдээж 20 жил улс төрд байгаа хүн юм хийчихсэн улс төрд байх ёстой. Хийгээгүй бол тэдгээр хүмүүсийг улс төрөөс гаргах сонголтоо ард түмэн хийх ёстой. Юм хийж байгаа улс төрч гэдэг УИХ-ын гишүүн болсон залуу мань мэтийн улс төрч байх ёстой. Огт юм хийхгүй байснаа дөрвөн жилийн дараа би сонгогдоё гэдэг нь ичмээр. Юм хийх ирээдүйтэй гэдэг нь залуучууд хийгээд УИХ-д ороогүй эрдэм, мэдлэг, чадвартай тийм хүмүүс. Тэгэхээр 2016 онд иргэд сонголтоо хийхдээ ийм гурван төрлөөс л сонгоосой гэж хүсч байна.


Юу хийснээ үзүүлэх юмтай хүнийг л сонгох ёстой.


-Таны хувьд Чингэлтэй дүүрэгт их зүйл хийж ажиглагддаг. Та Чингэлтэй дүүргээс дэвших үү?
-Нам өөрөө хэнийг томилохоо шийднэ. Манай МАХН-аас ерөнхийдөө УИХ-ын долоон гишүүн байгаа. Засгийн газрын өмнө нь сайд байсан, одоо байгаа хүмүүс нийлээд бидэнд чиглэл өгсөн. Хүн тус бүр гурван тойрогт ажлаад “усалгаа” хий гэсэн. Би эндээс гарна гэдэг утгаар ярьж байгаа юм биш. Гэхдээ би жагсаалтын гишүүн гэдэг утгаар ерөнхийдөө Чингэлтэй, Сонгинохайрхан, Өвөрхангай, Эрдэнэт гээд дөрвөн тойрог дээр тулж ажиллаж байгаа.  Нам өөрөө шийдвэрээ гаргана. Тэгэхээр би тэндээс дэвшинэ гэдэг эрт. Нэгэнт УИХ-д суусан гэдэг утгаар сонгуульд өрсөлдөхийн төлөө явна. Гэхдээ нам битгий өрсөлд гэвэл өрсөлдөхгүй байж болно. Тэнд заавал улайраад байх зүйлгүй.


-Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой юу?
-Сонгуулийн хууль шударга байх ёстой. Хууль шударга байж хүн шударгаар сонголтоо хийнэ. Өмнө нь 2012 оны хуулийг би батлалцаагүй. Тэгэхээр энэ хууль шударга бус байлаа гэхэд буруу нь надтай хамаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн МАНАН-гийн хүмүүс хэн ч сонгохгүй гэдэг үүднээс нуувч бэлдсэн.  Тэр нуувчиндаа гаргахын тулд энэ хуулийг гаргасан юм. Одоо бол нэгд байгаа хүн 100 хувь гарна. 28-д байгаа хүн 100 хувь гарахгүй. Сонгох, сонгогдох эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Сонгох эрхээ бид эдэлчихдэг. Харин сонгогдох эрх шударга биш байгаа.


Уг нь хүн дээр нь сонголт хийдэг байх ёстой. Хүн дээр намын рейтинг тодорхойлдог бол жинхэнэ шударга болно. Миний санаагаар Монгол Улсыг нэг тойрог гэж хэлээд нам болгон 76 хүнийг дэвшүүлчихээсэй. Нөгөө 76 хүнээс хүмүүс сонгодог байгаасай. Ингээд хамгийн олон санал авсан 76 хүн гарвал энэ бол жинхэнэ сонголт. Үгүй бол Эрдэнэтээс 10 мянган хүнээр сонгогдоод гарч байгаа хүн, СХД-ээс 50 мянгаар сонгогдоод гарч байгаа хүн хоёрын аль нь жинхэнэ сонголт юм. Эсвэл Баянзүрхийн 50 хүнээс сонгогдоод гарч байгаа хүн Хэнтийн 12 мянган хүнээс сонгогдож байгаа хүний аль нь шударга байна. Тэгэхээр тойрог ч шударга бус юм шиг. Жагсаалт ч шударга бус байгаад байгаа юм. Тиймээс хүнд нь санал өгдөг байя. 76 хүмүүсээ тавьчихая. 76-гаас арван нам дэвшлээ гэхэд 7600 хүний нэр дэвшлээ. Эдгээрээс 1 сая хүн дугуйлах нь жинхэнэ шударга. Нам тус бүр дээр байгаа намын, хүний квот гарчихна.  Ерөнхийлөгчийг болдог юм чинь УИХ-ын гишүүдийг ч нийт ард түмний зарчмаар гаргаж болно. МАН-ынхан мажоритар гээд байдаг. Энэ бол үнэхээр буруу. Жинхэнэ мөнгө, хахуулийн сонгууль болно. МАН бол мөнгөтэй нам. Яагаад гэвэл олон жил хур хураачихсан төрөөс төрсөн тэрбумтнууд олон. Тиймээс нөхдүүд мөнгөндөө найдаж жижигрүүлсэн мажоритар яриад байгаа.
АН-ынхан холимог гээд байгаа. Энэ ч бас шударга бус байна. Хамгийн шударга нь хүнээ дугуйлаад хүний дугуйлсан тэр тоон үзүүлэлтээрээ намаа дугуйлвал шударга байна. Манай нам ч Монгол Улс нэг тойрогтой байя гэсэн байр суурьтай байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.179.20.113)
    Энэ тэнэг толгойт жаал бяруу болоогүй бухын баадгаар баав гэдэг шиг энхбаярынхаа бөгс долоогоод л сууж байхгүй ийш тийш хуцаж боргоосон төр үймүүлсэн болчимгүй амьтан. Мэдлэг ч хомосхон хэрүүлч авгай шиг амьтан одоо л өөртөө дүгнэлт хийж засахгүй бол оройтоно шүү
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • unen (45.49.214.15)
    ene bid 2 uygaa medej xeniig ajiluulax ajiluulaxgui geed baigaa yum, ooroo tegeed sain ajillaad baigaa yum uu, xen mataas xiij bogs uxsan ni tegeed sain ajillaj bna uu, unendee l ix medemxiideg xooson chalchigch,
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (1.251.132.190)
    Сайханбилэгийг биш Энхболдыг огцруулъя,дээр нь чамайг ч бас
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.56.13.192)
    Ih hural tsag aldalgui tarah shaardlagatai es buguus uls dampuural dainii baidald hurle oros hyadad ih hural zasagii g helsendee hurehgui uls oronoo udirdah chadvargui gej uzen usa hyadad oros manai ulsiig zohitsuulahaar heleltsej ehellee ukain nii araas gej oruulahgui gej oros hyadad uzeed darui avch heleltdeye
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (112.72.13.42)
    маш зөв ажиллаж байгаа шүү, амжилт хүсье, хамгийн түрүүнд Чинзоригийг зайлуул
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Bolj bna! (112.72.13.69)
    Ene zamaaraa daliij, muriij, shalbaag, namag ruu chiglechihgui l bol zuv l yavj bgaa zaluu.
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Сайн байна шдээ. Юм хийж байгаа харагдаад байгаа шүү. Их чухал сэдвээр ярилцаж
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (112.72.13.160)
    Teneg mal bolobsroltoi um shg bgaan ug ni
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    1 цаг 3 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2 цаг 17 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 58 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    3 цаг 12 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    3 цаг 42 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    4 цаг 12 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    18 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    19 цаг 47 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    20 цаг 5 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    20 цаг 11 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    20 цаг 30 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    20 цаг 37 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    23 цаг 53 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК