зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүл: Эцэстээ авлигатай тэмцсэн хүмүүс буруудаад хоцрох нь шиг байна

2012-5-14
0
ЖИРГЭХ
батүүл.1УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

батүүл.1- Өнгөрсөн пүрэв га­ригийн чуулганы эхэнд Д.Тэрбишдагва гишүүн Н.Энхбаярын биеийн байд­­лын талаар мэ­дээл­­сэн. Гэтэл түүнд та тэгтлээ уурласан шалт­гаан юу юм бэ?

- Үндсэн хуульд шүү­хээр гэм буруутай нь тог­тоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гээд заачихсан байгаа. Энэ бол манай ардчиллын нэг том ололт. Тийм уч­раас өнөө­дөр Н.Энх­бая­рыг би гэм буруутай гэж үзэхгүй бай­на. Шүүхээр гэм буруу нь тогтоог­доо­гүй байгаа энэ үед шүү дээ. Яагаад үүнийг тод­руулж хэлээд байна вэ гэхээр нийгэмд нэг хэсэг нь Н.Энхбаярыг буруутай гэж яриад байна. Нөгөө хэсэг нь гэмтэй гээд бай­на. Үнэндээ шүүхийн үйл ажиллагаанд хэн ч хөнд­лөнгөөс оролцож бо­лох­гүй. Олон хүний са­наа сэтгэл шүүхийн шийд­вэрт нөлөөлбөл яах юм. Ха­рин ч өөрийг нь гэмт хэ­рэгтэн мэтээр яриад яваа хүмүүсийг Н.Энхбаяр шүү­­хэд өгч нэр төрөө сэргээл­гэхээр заргал­дах­гүй бай­гааг нь гайхаж байна. Н.Энх­­баяр бол авлигын тодорхой хэрэгт сэжигт­нээр татагдчихсан байгаа хүн. Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийн дагуу мөр­­дөн байцаах үйл ажил­­лагаа явагдаж байна. Энгийнээр хэлбэл шал­гуулж байна л даа. Гэтэл уг үйл ажил­ла­гаанд Н.Энхбаяр бүх бо­лолцоогоороо саад болж байна. Хуулийн дагуу ирж мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэрэг хийгээгүй бол тэ­рийгээ хэлэх ёстой байх­гүй юу. Гэтэл тэгээгүй уч­раас хуулийн бай­гуул­лага арга­гүйн эрхэнд ал­ба­дан шал­гаж байна шүү дээ. Түү­нээс биш яалаа гэж Н.Энх­баярыг зүгээр явахад нь очоод барьж хорих вэ дээ. Ямар хүн баривчлах дон туссан биш. Монгол Улсын аль ч иргэн хуулийн бай­гуулла­гаас дуудвал очих ёстой. Ирэхгүй бол алба­дан саа­­туулдаг. Өөр ямар ч арга байхгүй. Үүний да­гуу явтал Н.Энхбаяр өлс­гө­лөн зарлачихлаа. Энэ бол хувь хүний сонголт л доо. Өөрөө л энэ замыг сонгож байна. Өлс­гөлөн­гөөр далайлгаад мөрдөн байцаах ажилд саад болж байна. Үнэндээ одоо шал­гах үйл ажилла­гаа гац­чих­лаа. Нийтээрээ Н.Энхбаяр үхчих вий гэж санаа зовох боллоо. Бүр эцэс сүүлдээ энэ асууд­лыг УИХ-аар хэ­лэлцүү­лэх гэж оролдож байна. Бид мөрдөн бай­цаах үйл ажиллагаанд оролцох ёсгүй. УИХ, Зас­гийн газар үүнд оролцох эрхгүй. Үүнээс болоод Д.Тэр­биш­даг­ва­­тай муу­далц­сан. УИХ-ын даргад "Дэгээ­рээ явбал яасан юм бэ" гэж л хэлсэн. Тэгсэн Д.Тэрбишдагва намайг хажуунаас элдвээр хэ­лээд дайрна лээ.

- Коминтерний шээс гэж хэлсэнд чинь нэ­лээд бухимдах шиг бол­сон...

- Би энэ үгийг одоо ч хэлэхэд бэлэн байна. Энэ үгийг би хэзээ ч хэлнэ. Монгол Улсын түүхийн хар толбо болсон Хувьс­галт гэдэг нэртэй нам байгаа тохиолдолд хэл­сээр байх болно. Комин­терн бол коммунист интер­нацио­наль гэдэг үгийн товчлол шүү дээ. Үнэндээ Монгол ардын хувьсгалт намыг 1924 онд Коммунист ин­тер­на­цио­налийн гүйцэтгэх хороо­ны шийдвэрээр бай­­гуул­сан юм. Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нарын бай­гуул­сан эх оронч­дын на­мыг ингэж коммунист нам болгосон. Коммунист болс­ныг нь нотолж Хувьс­галт гэдэг үгийг шигтгэсэн байхгүй юу. Хувьсгалт нам Монголын түүхэнд хар толбо болсон. Ко­мин­­тер­ний удирдлагаар, энэ намын заавраар Мон­­го­лын 40-өөд мянган хүнийг алсан. Харийнхны заав­раар монгол хүн мон­гол хүнээ устгаж бай­сан үүнээс өөр түүх мон­голчуу­дад байхгүй. Мон­голын айл өрх бүрт эмгэ­нэлт түү­хийн намтрыг бичилцэж өгсөн нам юм. Үнэн хэ­рэг­тээ МАХН нэ­рээ сольж, хувьсгалт гэдэг үгийг авч хаяхад нь баяр­лаж бай­лаа. Ленин, Сталин нарын өгсөн нү­гэлт муухай нэр Мон­го­лын түүхээс арчиг­даж бай­на даа гэж бодож бай­сан. Гэтэл Н.Энхбаяр тэр коммунист намыг бу­цаа­гаад босгоод ирсэн. Улс төрд дахин гарч ирэ­хийн тулд энэ намын нэ­рийг ашиглаж байгаа юм байх гэж бодож байлаа. Тэгсэн намынх нь үзэл баримтлал ч коммунист болоод хувирсан. Н.Энх­баяр МАХН-ыг байгуулс­ны дараа төрийн эрх мэд­лийг хүчээр авъя хэмээн комму­нистуудын хэлдэг зүйлийг яриад эхэлсэн. Баячуудын хөрөнгийг ху­раах тухай зарлалаа. Коммунистууд угаасаа том баячуудын хөрөнгийг хураахаас хэл­мэг­дүү­лэл­тийг эхлүүлдэг байхгүй юу. Баячуудыг дуус­гаад жирийн иргэдийн хөрөн­гө рүү дайрдаг юм. Н.Энх­баяр хүмүүсийн чи­хэнд хоногшсон Хувьсгалт гэ­дэг нэрийг ашиглах гэ­сэн­­дээ бус коммунист нам байгуулсан нь үүгээр нот­логдсон юм. Би үүнд нь маш их зэвүүцэж явав. Харин тэр өдрийн чуул­ган дээр хэлье гэснээ хэлж авч санаа амарлаа. Д.Тэр­биш­дагва намайг өдсөний хүчинд сэтгэлдээ тээж яв­сан үгээ хэлэх бо­ломж олдсон. Ком­му­нис­тууд Мон­голыг ямар айм­шигтай шорон бол­гож байс­ныг одоогийн залуу­чууд мэдэх­гүй шүү дээ. Тийм учраас би ко­мин­терний шээс гэд­гийг бах­тай­гаар хэлсэн юм.

- Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төрийн эр­гэлт хийж, Засгийн газ­раа байгуулахаар тө­лөв­лөж байхад нь ба­рив­чилсан гэх мэдээ­лэл ч цацаг­даад авсан. Энэ хэр бо­дитой бол, та юу гэж бо­дож байна вэ?

- Би янз бүрийн цуу ярианд үндэслэж яри­маар­гүй байна. Н.Энх­баярын өөрийнх нь хэлж байсныг ярьж байна л даа. Н.Энхбаяр Их хурал­дай дээрээ "Төрөө эр­гүүлж авъя" гэж уриалсан. Тэр хурал дээр олон хүн "Цус урсгасан ч яадаг юм. Хувьс­гал хийе" гээд яриад эхэлсэн шүү дээ. Ер нь төрийн эрх мэдлийг хү­чээр авч, цус урсгахаа комму­нистууд хувьсгал гэж нэр­лэдэг юм. Гэхдээ түүнийг баривчилсан яв­дал нь үүн­тэй холбоотой гэж бодох­гүй байна. Хараа­жаар ав­ли­гын хэр­гээр барив­чил­лаа шүү дээ. Өөр яах юм бэ. Шал­гах ёстой биз дээ. Н.Энх­баяр Монголын улс төрд орж, нэн ялангуяа өндөр албан тушаалд оч­со­ноос хойш Монгол Улс түг­шүүртэй болсон. Н.Энх­баяр улс төрд өнөөг хүр­тэл нэг л зарчмаар явж ирсэн. "Нэг бол намайг хүлээн зөвшөөр, үгүй бол улс үндэстнээ тарааж чад­на шүү" гэдэг зарч­маар өнөөдрийг хүртэл явсан.

 Энэ хүн Монгол тө­рийн бүх том албан тушаалд очсон. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөн­хийлөгч байхдаа ул­саа өөд нь та­тах ажлаа хийхгүй яасан юм. Одоо олны өмнө гар­чихаад ухаарснаа зарлаж, ихийг бүтээнэ гээд байх юм. Нарийн яривал өнөө­гийн Монголын амьдрал Н.Энхбаярын толгойлж байх үеийн Монгол Ул­саас дээрдсэн шүү. Н.Энх­бая­рын хийсэн асар олон балаг өнөөдөр бидэнд гай болоод явж л байна. Мон­голын түүхэнд ийм олон албан тушаа­лыг угсруулан хийсэн хүн  Н.Энхбаяраас өөр байх­гүй. Х.Чойбал­сан даран­гуйлагч байхдаа нэг л албан тушаал хаш­сан. Ю.Цэдэнбал ч нэг л албан тушаалтай явлаа. Тэд­ний араас рекорд тог­тоосон хүн бол Н.Энх­баяр шүү дээ. Н.Энхбаяр тө­рийн өндөр албанд байх­даа "Хуулиа барим­тал, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, Үндсэн хуулийг ягштал биелүүл.

 Хуулийг биелүүлэхгүй байх явдлыг би хэрхэвч тэвчихгүй" гэдэг үгийг ам­ны уншлага болгож бай­лаа. Н.Энхбаярын үед байсан хуулиуд одоо ч хэвээрээ байна. Тэгсэн мань хүн одоо өөрөө хуу­лийг ну­лимж байна. Үнд­сэн хуу­лийг уландаа гиш­гэж бай­на. Энэ хүн өөр­төө ямар гай тарьж бай­гаагаа ч ойл­гохгүй байна. Н.Энхбаяр хуулийг ну­лимж байгаа юм чинь бусад хүн ч барьцана. Одоо хэн мөрдөн бай­цааг­чийг дуудвал очих юм. Очихгүй байх эрх бүх хүнд нээгдлээ шүү дээ. Хэнийг албадан саа­туу­лах эрх үлдэж байгаа юм бэ. Хү­мүүс баривчлаг­дахаараа өлсгөлөн зар­ладаг арга сонгоно. Ба­ривчлаг­да­хаа­раа улстөржүүлнэ. Үүнийг энхбаярдах гээд сонин хэвлэлүүд нэрлэчихсэн байна лээ.

- Авлигатай тэмцэх ажил цааш үргэлжлэх болов уу?

- Авлигатай тэмцэх ажил ингээд гацаж байх шиг байна. Авлига бол дандаа эрх мэдэлтэн, албан тушаалтантай хол­богддог хэрэг шүү дээ. Авлигын хэргээр нэг хү­нийг очоод барих гэхээр улстөр­­жүүлээд, өлсгөлөн зарлаад суучихаж болох нөхцөлийг Н.Энхбаяр бүр­дүүлж өглөө. Ийм жи­шиг тогтоочихлоо. Мон­голд хууль ёс мөхөж эхэл­лээ. Төр мөхөж байна. Н.Энх­баярыг буцаагаад өндөр албан тушаалд тавихгүй бол Монгол Улс сүйрлээ. Үнэхээр балмад байна. Хааяа би хаанаас ямар буг чөтгөр нь гараад ирчихэв дээ гэж бодох юм.

- Н.Энхбаяр үхчихвэл хариуцлагыг нь таныг хүлээ гэл үү?

- Намайг баатар бол­сонд Д.Тэрбишдагва их хорсдог бололтой юм. УИХ-д юм хэлэхээр л "Хууль зөрччихөөд чи баа­тар болоо биз дээ" гэх юм. Баатар цолыг Ц.Эл­бэг­дорж зөвхөн надад ч өгөө­гүй юм л даа. Тэмд­гийг нь зүүж өгөхдөө "Энэ цолыг чамд өгөөгүй юм шүү. Ард­чилсан хувьс­галыг хийсэн мянга мян­ган партизануу­дад өгч байна. Тэр бүгдэд баат­рын тэмдэг тарааж өгдөг арга алга. Төлөө­лүү­лээд чамд өглөө" гэсэн. Би яаж ч чадалгүй авсан. Дур­­тай­даа очоод ав­чи­хаа­гүй, энэ цолд дуртай ч байгаа­гүй. Ардчилсан хувьс­­галыг өрнүүлсэн гавь­яат­­нуудад өгч байгаа шаг­налыг авахгүй гээд хойш суух эрх надад бай­гаагүй. 1990 оны гайхам­шигтай түүхэн үйл явдалд оролц­соноороо бахархаж яв­даг. Тэр үеэс монгол хүн эрх чөлөөтэй болсон. Түү­нээс биш  Д.Тэр­биш­дагва шиг албан тушаал горил­сон улс төрийн тог­логч биш л дээ. Би ерөөсөө хууль зөр­чиж байгаагүй. Үүнийг ха­риуцлагатай хэлье. На­майг хэлмэг­дүүлж байхад хүртэл хууль зөрчиж бай­гаагүй. Манай эхнэр хүн цохиход намайг хүн зод­сон хэргээр барив­чилсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөн­хий сайд болчихоод сарын хугацаа өнгөрч бай­лаа. Үнэндээ энэ ту­хай ярих дургүй л дээ. Үүнийг Н.Энх­баяр хийсэн ч гэж боддог­гүй. Амар­болд на­дад ху­вийн өс хонзон са­надаг байсан учраас хий­сэн байх. "Радио телевиз рүү дай­раа биз дээ" гэж Д.Тэр­бишдагва хэлж бай­на лээ. Радио телевиз рүү дайр­сан явдал бол хууль ёс­ных байсан. Яагаад гэ­вэл сон­гуулийн дүн гартал Хувьс­галт нам зөвшөө­рөхгүй. Төрийн эрх мэд­лийг хууль ёсны дагуу шил­­жүү­лэхгүй гэдгээ мэ­дэгдсэн. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж бай­гаа нь тэр. Үүнийг эсэр­гүү­цэж ард түмэн босох эрх­тэй. Тий­мээс радио теле­виз рүү дайрсан. Төрийн эрх мэд­лийг хууль бусаар авах гэж оролдвол би дахиад дайр­сан ч бэлэн байна.

- Н.Энхбаярын араас олон хүн явна гэх юм. Ерөнхий сайд асан С.Баярыг баривчлах юм гэнэ гэсэн яриа ч гарч байна...

- Аль нь үнэн, худлыг хэлж мэдэх­гүй. Нэг л зүйлд их харамсч байна. Ард түмэн авлигатай тэмцэх ажлыг үнэхээр шаардаж байсан юм уу. Сүүлийн үед авлигатай тэмцсэн ажлыг нийтээрээ эсэргүү­цээд эхэл­лээ. Ц.Эл­бэгдоржийг Ерөн­хийлөгчид нэр дэв­шээд иргэд­тэй уулзахад би цуг явж байлаа. Тэр үед иргэд "Авлигаас салгаад өгөөрэй" гээд л гуйгаад байсан. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү. Үнэндээ Ц.Эл­­­бэг­доржоос өөр хүн хийж чадахгүй. Ц.Элбэг­дорж л үүнтэй тулалдаж чадна. Тэр авлигыг тас­лан зог­­соох гэж удаа дараа үзээд дийлээгүй, хоёр ч удаа Ерөнхий сайдын сууд­­лаас огцорсон. Гэхдээ л Ц.Элбэг­дорж сая олон­хийн дэмж­лэг аваад тө­рийн тэргүүн болж чадлаа. Тэгээд авли­гатай тэмцэнэ гэдгээ хэлсэн. Авлигатай тэмцэнэ гээд авлигачдыг өөрөө очоод барив­чилна гэсэн үг биш.  

   Энэ нь хуулиар хориотой. Зөвхөн авлигатай тэм­цэх үйл ажиллагаанд саад учруу­лахгүй байх үүрэгтэй хүн. Тэр ажлаа л хийж байна. УИХ Авли­гатай тэмцэх газрын дарга нарыг томилохдоо ч "Авлигатай тэм­цээрэй" гэж хэлсэн шүү дээ. Үүний дагуу л ажил явж байна. Харамсал­тай нь энэ бүхнийг улстөржүүлээд, эцэс сүүл­дээ авлигатай тэмцсэн хүмүүс нь буруу­даад хоцрох нь шиг байна. Н.Энх­баяр "Бүү ай. Би айхгүй" гэж бичиж байсан. Тэр үед би түүнд "Бүү ай" гэж хэлмээр санагдаж байлаа. Учир нь өнөөд­рийн Монголд 1937 оных шиг хүнийг хэнд ч мэдэг­дэл­гүй­гээр алчихдаг зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хараа хяналтаас гадна хэн нэгнийг яллаад, харанхуй өрөөнд аваа­чаад алчихаж чадахгүй. Бүх зүйл олон улсын байгууллагын хараа хяналт дор явна. Монгол Улс ард­чил­сан орон байхгүй юу. Хэрэг хийгээгүй л бол ямар ч тохиолдолд айх шаардлагагүй. Н.Энхбаярын шүүх хурал бүх ний­тийн өмнө ил тод яваасай гэж бодож байна. Н.Энхбаяр өөрөө худлаа яриад байгаа юм уу, АТГ түүнийг хэл­мэгдүүлээд байгаа юм уу. Ард түмэнд үүнийг харуулах хэрэгтэй.

- Н.Энхбаяр шалгуулаад гэм­гүй бол гараад ирнэ биз дээ?

- Тийм шүү дээ. Казиногийн хэрэг гэгчээр УИХ-ын гишүүдийг шалгаж байхад Н.Энхбаяр "Гэм хийгээгүй юм бол шалгуулаад гараад ирээч дээ" гэдэг үгийг байн­га хэлж байсан. Чухам тэр гурван хүнийг тухайн үед муухай хэл­мэгдүүлсэн л дээ. С.Зо­ригийн хэргээр шалгана гэтэл хол­бог­долгүй нь тогтоогдсон учраас  татварын хэргээр хэлмэгдүүлсэн юм. Д.Тэрбиш­дагва "Та нар өс хонзон санаж байна" гээд байна лээ. Тийм­дээ тулж ярих гэвэл бид өс хонзон санах эрхтэй шүү. Даанч бид тийм хүмүүс биш л дээ. Д.Тэр­биш­дагва шиг жижиг гар биш болохоор өс хонзон санаад  явах­гүй. Тэр байту­гай өнөөдөр би Ч.Амарболдод өс хонзон санасангүй.

- МАН-аас гарч, МАХН руу ор­сон гишүүдийг хэр зөв сонголт хийсэн гэж та үзэж байгаа вэ?

- Гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмш­лээр сонголт хийх нь буруу биш. Харин О.Чулуунбат гишүүнийг гайхаад байх юм. Тэр бол ком­мунист үзэлтэй хүн биш. Жинхэнэ либераль үзэлтэй хүн шүү дээ. Тэгсэн комму­нист нам руу очоод байхдаа яахав дээ. Хувьсгалт нам бол Монголыг цусанд живүүлсэн нам. Би нэг жишээ ярья. 1995 онд гуравдугаар эмнэлэгт намынхаа нэг гишүүнийг эргээд очиход сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан нэг эмээ намайг ирснийг дуулаад хүнээр дуудуулсан юм. Эмээ "Би өнөө маргаашгүй үхлээ хүлээж байна. Үхэхээсээ өмнө чамд нэг зүйл хэлье. Та нарт их баярлаж явдаг. Миний хүү Хувьсгалт намаар заавал бурууг нь хүлээлгээрэй. Миний хоёр ахыг, аавтай минь алж амьдралыг минь насан туршийн там болгосон нам" гэж хэлж билээ. Энэ тухай бодох бүрийд миний хамар шархирч, тэр хүний зовлонг мэдэр­дэг. Гэм зэмгүй аав, ээж, ах, эгчийг чинь нэг л өдөр авч яваад алчихдаг тийм аймшгийг та нар мэдэрсэн үү гэж залуучуудаас асуудаг. Н.Энх­баяр Хувьсгалт нам гэдэг нэрийг сэргээх ёсгүй юм хүн шүү дээ, уг нь. Яагаад гэвэл түүний өвөг аав, нагац ах нь хэлмэгдсэн байхгүй юу. Ээж нь буриад хүн. Буриадуудыг хүйгээр нь хэл­мэг­дүүлсэн байдаг. Тэгэхээр Н.Энх­баяр хэлмэгдсэн айлын хүү­хэд. Тээр жил би Н.Энхбаярт зо­риулж "Хүний зовлонг өөрийн зов­лон мэт ойлго" гэж  бичиж л байлаа. Хувьс­галт намыг сэргээх гээд яваа хү­мүүст хандаад "Монгол Улс нэг гайгаас саллаа. Тэр тухай ярихыг ч хүсэхгүй байхад юу гэж түүн рүү гүйгээд байгаа юм бэ" гэж хэлье.

- Одоо арай өөр сэдэв рүү оръё. Та сонгуульд нэр дэв­шихгүй хэ­вээрээ юу?

- Хэвээрээ. Улс төр үнэндээ утга учраа алдчихлаа. Улстөрчдийг ойл­го­ход ч бэрх болж байна. Улс­төрч бол гэгээрсэн хүн байх ёстой юм байна. Бусдын сайхан амьд­ралгүйгээр өөрийн сайхан гэж байх­гүй гэдэг энгийн зүйлийг ойл­гох хэрэгтэй. Үүнийг ойлгосон хүмүүс улстөрч болох ёстой. Гэтэл албан тушаалыг бурханчлан шүт­сэн хү­мүүс улс төрд арзайтлаа овоор­чи­хож. Дарга нар тансаг орд харш бариад амьдарч болно. Гэвч гэр хороолол байгаа цагт танай цон­хоор утаа орж л таараа. Дарга нар гадны улс оронд очоод атаар­хаад байдаг юм. Тэгээд яахав дээ. Тэнд байгаа гоё сайхныг эх орон­доо л бүтээчих. Атаархал, уур хилэн­гээр дүүрсэн нийгэмд хүн яаж тайван амьдрах юм бэ. Даанч улстөрчид үүнийг ойлгох­гүй юм байна. Зарим­даа бодох юм, тэд­нийг маанаг юм болов уу гэж. Тээр жил залуу байхдаа би мөрийтэй тог­лоомд ороод сүүлдээ түүнээс гутаж, зугтаасан юм. Түүн шиг эн­дээс зуг­таамаар санагдаад байдаг боллоо.

- Та 800 иргэнийг Төрийн ор­донд цуглуулах гэж байгаа юм уу?


- Манай газрын хөдөлгөөн тав­дугаар сарын 17-нд Төрийн ор­донд гэр хорооллын анхдугаар чуулганыг хийх гэж байна. Гэр хороолол Мон­голын хөгжлийг атгачихсан байна шүү дээ. Гэр хорооллоо өөд нь татахад л бид бусдад атаархах­гүйгээр сайхан амьдарна. Нийтийн орон сууц барихынхаа оронд гэр хороолол руу инженерийн шугам татаад өгчих л дөө. 100 метр квадрат талбайтай, 26 сая төгрөгийн үнэтэй маш том орон сууц байдгийг би харлаа. АНУ-д тав, арван мянган ам.долларын үнэтэй second hand байшингууд байна шүү дээ. Америкт нураагаад хураачихсан. Монголд авчраад барихад сайхан хаус бай­на.

-УИХ-д суухгүйгээр энэ ажилд өөрийгөө зориулъя гэж үү?

- Өө тийм. Энэ бол миний сэтгэл зүрхний улс төр болж байна. Өөрийн­хөө хашаанд өөрийнхөө байшинд эрх чөлөөтэй амьдрах тэр иргэний төлөө зүтгэнэ.

- Эцэст нь ганц зүйл асууя. Ардын намын мөрийн хөтөл­бө­рийн талаар ямар бодолтой яваа вэ?

- Ардын нам их хулхи зантай. Хулхи зангаа ерөөсөө тавихгүй юм. На­муудын дарга нарыг суулгаж бай­гаад С.Батболд "Бүгдээрээ мөнгө ам­лахгүй шүү" гээд гарын үсэг зу­руул­сан шүү дээ. Гэтэл өөрсдөө мөнгө ам­лачихлаа. Ямар сонин юм бэ. С.Бат­болд улайм цайм худалч болжээ.

Я.Мөнгөнцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (203.91.117.4)
    Ene muu gaitai hulgian hulgaich uy hiij chaddag yum. bi erunhiilugchid ner devshih bsan yum geed uilj bgaad nulimsaaraa nulmisnii baatar avaa biz dee.
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Elbegeed (213.128.189.33)
    Mongol ulsiin alyyrchin Baatar batuul
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • helmegdel (202.179.15.49)
    chi hen yum be uhsenii ardiin baatar morood chi ooriigoo tolind neg hardaa yumarch uhamsargui uih-g doromjilson archaagui er hunii shinjgui hogiin luivarchin ooriig n dahij songohguig medeed ner dewsihgui bga yum odoo bas ger horoololoor togloh n ulsaa hogjuuleh bodolgui ene heweer n sonoohiig l bodoj bna zaildaa chi minii eh ornii hogjild bitgii saad bolood bai novshoo
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.8.90)
    hyzyygyi hulgaichiin zahialgaar Zorigiig alj BAATAR bolson chi jinhene uls turch er hyn yum bol ulsiin Baatar tsoloos tatgalzah irgenii er zorig gargaad Elbeg ta 2-g saikhan amidral alban tushaald hyrgej ugsun Zorigdoo avah yumiig ni ugvul yasan yum be
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.19.21)
    hyzyygyi hulgaichiin zahialgaar Zorigiig alj BAATAR bolson chi jinhene uls turch er hyn yum bol ulsiin Baatar tsoloos tatgalzah irgenii er zorig gargaad Elbeg ta 2-g saikhan amidral alban tushaald hyrgej ugsun Zorigdoo avah yumiig ni ugvul yasan yum be
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    ард түмэн рүү ярвайсан ардчилал .АН МАН-ы авилгачид руу мишээсэн ардчилал
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (82.113.119.10)
    ter nuraagaad tavisan second hand baishinguut chini tsaasan baishin, neg salhi ireed baihgui nuraad unachihna. Tiim yum ard tumend barij ugj hudlaa baatar bolood ta yahav de
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
    • Яг үнэн. Яахаараа ийм өчүүхнээ мэдэхгүй том сэтгэгч болдог байнаа.
      2012 оны 05 сарын 15
    • ийм урт, тэгээд үнэхээр чин сэтгэлээсээ ярьсан ярилцлагаас зөвхөн энийг л ойлгож байгаа юм уу. Үхэр, үхэр, зүгээр л комьпютерийн ард сууж байгаа үхэр!
      2012 оны 05 сарын 15
  • Зочин (203.91.117.4)
    Батүүлийг дэмжиж бна.
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (180.235.178.126)
    za Bat uul ch bur bolohoo bolison bn ooriigee hondlongoos harah chadvargui bolson bn
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    энэ яравгар нөхөр монголд ардчилал авчирсан гэл үү. ард түмэн гуйлгачин болчихсон. газар нутаг харийн мэдэлд орчихсон .
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
    • Тэгвэл чи Хойд Солонгос юмуу, Кубд очоод амьдар л даа, ардчилсан улс таалагдахгүй байгаа юм бол
      2012 оны 05 сарын 14
  • Зочин (122.201.18.151)
    Баатар алуурч-Бат.Vvл гэдэг нэр нь ч яг оновчтой , тохирсон цол гэж хvmvvc vзэх юм. Хусавч арилахгvй нэр бололтой!!!
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.129.173)
    hulhini baatar
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.97.1)
    ямарч их ихэмсэг харцтай болцийн.ямар ч их яравгар болцийн.хүнрүү эгцэлж харахгүй нүднийхээ булангаар юувэ.харж барьж бгааг нь ай_маар ихэмсэг болж хэзээ ийм бсан юм.бүр ханаж цадаж. цус
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.20.230)
    chi j komenternii shees bish gej uu mangar baataraa aav eej n haana chamaig olj mongold teruulsen ym hun aldag baataraa
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.20.230)
    hun alsan gj elbegeen baatar egsen shuu dee ard tumen min hegjiliin zamaa songoh gj zorigtoo muudaltcsan hun elbegee batuul 2 ene 2 n hor nairlaga denduu ymaa
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.69.41)
    Batyyl taivan bai ireh jil chamaig shalgana
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.97.1)
    ёооё аймар юмаа.арвин гишүүн аймар хэлжээ.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.97.1)
    2жилийн өмнө билүүдээ чуулган дээр арвин гишүүн батүүлийг чи алуурчин ерөнхий сайд болох гэж бсан хүнийг чи л алсан чиний малгай зоринийнд бсан энэ их хуралд хулгайчууд,луйварчин,алуурчингууд сууж бна.гэтэл батүүл би хүн алаагүй зүгээр л малгайгаа мартаад явсан бсан гэсэн яриа зурагтаар шууд гарч бсан.шүү
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
    • Тэр чинь ганц гадаад хэл ч мэдэхгүй, та нар шиг ингээд л уншсан Монгол хэвлэлээсээ жоохон мэдээлэл олж авдаг харанхуй хүн шүү дэ
      2012 оны 05 сарын 14
  • belgee (202.55.191.60)
    bat-uul guia tuuhend tuuhen zuhliin uudnees bish tuuhen uhaarliin uudnees handah heregtei ter bolungursun tsag hugatsaand bolson uil yavdal odoo ene nam tiim uil ajillaga yavuulaagui za
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Оч (202.179.7.6)
    Бат үүлээ чи битгий донгос.Зоригийг хэн алсан билээ...
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.97.1)
    Бат-Үүлээ чи ч гэсэн коммунистуудын нэг нь. Коммунизм чинь хүний нийгмийн хөгжлийн нэг л шат. Чи тэрнийг буруутгадаг хэн юм. Хэлмэгдүүлэлт гэдэг чинь чам шиг хүмүүсийн хийсэн балаг байхгүй юу. Түүнээс тэр нийгмийн буруу биш.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • batuul-d (85.218.60.11)
    Өөрийн­хөө хашаанд өөрийнхөө байшинд эрх чөлөөтэй амьдрах тэр иргэний төлөө зүтгэнэ.gej hamgiin suuld helsen chin l mash ih taalgdlaa.ush honzongui,ylsturjdegui tiim saihan niigem bn shdee tsaana chin.tiim niigemiig baigyylahiin tuluu zorildoo! tegbel bid demjine
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
    • Хэлсэн үг нь хэрэгжих болтугай. Даан ч хулхи талдаа нөхөр дөө. Их зантай,яргаваөр бол ёайхан харагдана гээд өөртөө итгэчихжээ. Энэ чинь л Бат-үүлийн алдаа.
      2012 оны 05 сарын 14
  • Zochin (140.137.226.232)
    Erdeniin aluurchin Baatar huu
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.42.131)
    bat-uuliig demjij baina.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    Атаархал, уур хилэн­гээр дүүрсэн нийгэмд хүн яаж тайван амьдрах юм бэ. Даанч улстөрчид үүнийг ойлгох­гүй юм байна.uuniigee elebgorjodoo sain oilgyyl.ush honzongoo zogsoo gej,ard tumnee 2 hybaahaa zogsoo gej!tegbel chi gegeersen hun mun bno.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • batuul-d (85.218.60.11)
    Улс төр үнэндээ утга учраа алдчихлаа. Улстөрчдийг ойл­го­ход ч бэрх болж байна. Улс­төрч бол гэгээрсэн хүн байх ёстой юм байна.unendee,chi erthen yhaarch olon tumnii toloo heregtei zuil hiihgui yasiin,odoo l 1ih yhaartsan gene.ta nariin baigyylsan eged bgaa ter ardchlal chin ta nuhud metiin hedhen hunii bayajih hergesel ni bolson.odoo hen ih baga ideb geed hoorondoo alaltsaad bgaa bizdee! bolij uz zugeer,heree hereeniihee hariig gaihab gej.ta nar ard olnii hurunguus abch hybaaj idej yyj gadniin bankind hiisen zuilee bytsaaj ugtsguu naizyydaa
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    batuulee chi echihchgui yu hiisen gej baatar bolson ym baatar bolson uhaantai ym bol iim ym yrij suuh uu yaana daa
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    chi odoo bolioch ee enhiin tsagaan tagtaa ym shig ym yriad icheech chi
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    avilagchid sontugei
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (114.31.70.37)
    МАШ ЗӨВ ХЭЛЖЭЭЭ
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (114.31.70.37)
    ЗӨВ БАТҮҮЛЭЭЭ
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • batuul (85.218.60.11)
    Улс төр үнэндээ утга учраа алдчихлаа.. Улс­төрч бол гэгээрсэн хүн байх ёстой юм байна.Тээр жил залуу байхдаа би мөрийтэй тог­лоомд ороод сүүлдээ түүнээс гутаж, зугтаасан юм. Түүн шиг эн­дээс зуг­таамаар санагдаад байдаг боллоо.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Bold. (202.55.183.82)
    Batuulee chi baina sh dee Tiim mundag Baatr uul uim bol ter humuusiin udeed uugaad baigaag uin d ni umguuluud gululzuud hamt suugaad baigaa uim dee. Chamaas asuuie baiz.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • batuul (85.218.60.11)
    Манай эхнэр хүн цохиход намайг хүн зод­сон хэргээр барив­чилсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөн­хий сайд болчихоод сарын хугацаа өнгөрч бай­лаа. Үнэндээ энэ ту­хай ярих дургүй л дээ.Амар­болд на­дад ху­вийн өс хонзон са­надаг байсан учраас хий­сэн байх.Н.Энх­баяр Хувьсгалт нам гэдэг нэрийг сэргээх ёсгүй юм хүн шүү дээ, уг эн­дээс зуг­таамаар санагдаад байдаг боллоо.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    Н.Энхбаярын шүүх хурал бүх ний­тийн өмнө ил тод яваасай.harin tegeseidee,ta nar alchigui bol shuu deee!!!!!!!!!!!
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • aimshigtai (85.218.60.11)
    Та нар өс хонзон санаж байнаabilgaltai temsej abigaa bish esreg ylsturiin namyydaa ystgah ajil hiij bgaa yum bn gej estoi sain oilgoloo
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • aimshigtai (85.218.60.11)
    Та нар өс хонзон санаж байна chinii yaran sandran yariand chin buur ehneesee ehleed l haragdlaa.ta nar chin erduu ene MAXN -d horsood baigaa yls yum bn .aimshigtai ush honzon chin etsiin dund mongol ylsiig samarchih biidee!
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.97.1)
    батүүл хойдхи буриадын хилээс нүүж ирсэн.элбэгдорж шинжаанаас хил давж орж ирсэн.дорлигжав захчин .эд халх монголын төрөөр тоглож халх хүүг шоронд хатааж хатааж соёлтой аргаар алжийнадаа. .
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • sss (202.70.45.218)
    Ene bid 2 yamar yumniih n baatar baidag yum cham shig amitan Dutuudorjtoigoo Elbegdorj 2-laa vhwel taarna Zorigiin hergiin ezen chi sh dee
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.97.1)
    батүүлийн дүр төрх нь юунч аймар ууртай омогтой болцийн ийм бгаагүй болимоор юм
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.97.1)
    монгол улсын баатар гэжүү.улсын баатар хүн улсын иргэнийхээ төлөө санаа зовдог юм та ч ёстой тэрбишдавга гуайтай улсынхаа 1 иргэний төлөө зовохгүй нохой гахай чи муу яадаг юм муу новш мовш гэцэн алалцаж өгч бналээ штээ юун баатар вэ ингэж алингаа алдах гэж сумын авгай нар биш балай юм.аягүй муухай харагданалээ.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.31.242)
    ЭЛБЭГЭЭ БУЮУ ДУТУУДОРЖ ТА 2 ЗОРИГИЙГ АЛСАН ХЭРГЭЭ ХУЛЭЭХИЙН ОРОНД АХИН ХУН АЛАХ ЯМАР ХЭРЭГТЭЙН БЭ, МАЛАА. ТА 2 ЭНЭ ЛАЙГАА УР УДАМТАЙГАА НИЙЛЭЭД УУРНЭ ЗА ЮУ
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (203.91.117.4)
    Uul uvuu ard tumnii uur hilen ovolzson ene ued Zorigiig alsan hereg ni suhugduh ni gej aij baigaa. Udahgui baidal bishidvel gadaadad garaad zugtana. Ta nar harj l baigaarai.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • G (203.91.117.4)
    Сонгуульд нэр дэвшихгүй гэчихжээ бас. Иргэн Бат-Үүлийг Зоригийн хэргээр ард түмэн ялланаа. Үхсэн баасаараа Үүл бид хоёр газраа хамгаалдгийн. Газраа зарчихаад цадаж л дээ.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • uk (202.21.113.138)
    tsaisan uulee chinii elbegee zorigiig aluulsan geed baatar uguu bzdee hun bolgon il tod helj bga shuu dee chi yasan geed busdiig eldev ugeer dairaad bn a chi jinhene shees shuu dee chamaig bugd l mdj bga shu dee chi naad baatarasaa tatgalzaj chadahuu chadahgui shu dee chi chi chi chi busdiig ehleed hundel za u....
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (202.131.238.114)
    gazraa hamgaalah hudulguund yaj negdeh be
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • puujee (202.131.238.114)
    gants oldoh gazaraa chanar muutai huusuur barisan barilganaas solihon amind haltai shuu
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.72.247.219)
    Àëóóð÷èã áààòàð
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.72.247.219)
    ÓÈÕ-ä ñîíãîãäîõã¿é
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • erdnee (202.131.238.114)
    ene holboond yaj negdeh be bi tanii ajiliig demjij bn
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (202.170.80.52)
    Бат Үүлийг дэмжиж байна Гэрхорооллыг цэцэглүүлээд өгөөрэй Тэр үед монгол хүн хотдоо ингэж өөрийн дураар сайхан мамдарч болно гэдгийг түүхэнд анх удаа харуулах үйл явдал болно Өмнө бид оросуудын барьж өгсөн сууцанд урам муутай л амьдарч байлаа Одоо зах зээл хөөсөн компанийн аманд нэг сууц авч сууж байна Сонголт хязгаартйа тул гээд л бас хавчигдах байдлатай л сууна Анх удаа жирийн монгол хүн өөрийн газарт өөрийн сонголтоор сууцанд сэтгэл хангалуун эрүүл амьдрах бол хувьсгалтай адил зүйл шүү Хичээгээрэй
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
    • Иргэн та өөрөө хичээгээрэй. Хашааныхаа хогийг угаадастайгаа гудамжинд хаяж асгачихдаг сэтгэлэгээтэй та нар минь байшин бариад өгөхөд шалын нь хуу татаж гал түлээд байдаг цаатан ардаас соёлоор дээр гэж үү Тэгээд хоосон хөөрцөглөхдөө мөн ч мундаг.Ийм хүмүүст бол Улсын Баатар Бхт-Үүл сэтгэлгээнд нь тааруулж хөдлөнө шүү дээ.
      2012 оны 05 сарын 14
  • dd (180.149.80.121)
    Ehlee Zorigiin gert yah gej malgaigaa martsanaa hechiihguide
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • zaa neg ikh mundag ajil hiideg hun ai (49.0.144.96)
    aluurchin mini chamaig aluurchin gedgiig ta bugdiin hiij bgaa ajil haruullaa. Bid oilgoson medsen. Ajil hiisneeree buruutna gej hunii ami yarij baihad yun buruutah tuhai yariad bnaa malaa. Shal ergui yum yaridag lalar ve yasan. Uheerei chi za yu aluurchin mini. chi l tsever baival gej. Ene zavaan huiten pizdaad yag sanal ugch haragdaach
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
    • Хүнийг баталгаагүйгээр гүтгэж болохгүй. Гэхдээ нэг мэрэг төлөг үздэг нөхөр Бат-Үүл олны өмнө шившигтэйгээр цаазлагдна гэж хэвлэлээр гараад байсан нь хүмүүсийн сэтгэхүйд маш их нөлөөлсөн бололтой.Гэхдээ ардчилалын төлөө явж байгаа Монгол төрд шудрага ёсыг хэрэгжүүлж алуурчин гэдгийг батлах хэрэгтэй.
      2012 оны 05 сарын 14
  • elbegin shees batuul (202.179.19.22)
    elbegdorjin shees bat-uul.Энэ үгийг би хэзээ ч хэлнэ.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Ховд (203.91.117.4)
    Бат үүл чи ямар гавъяа байгуулж баатар болсон юм бэ.Ард түмэн чиний өмнөөс ичиж байна. Ардчилал байгуулалцсан гэж өгсөн бол яагаад Зоригт өгөхгүй чамд өгдөг билээ. Элбэгдорж хужаа чамайг Зоригийг алсан гэж баатар өгөө биз дээ.Ичиж амьдар муу цагаан толгойтой өвгөн минь Угаасаа чи энэ сонгуульд гарч чадахгүй болоод нэр дэвшихгүй байгаа биз дээ. Тэр хэрэлдэж байгаа нь ямар соёлгүй юм бэ Ямар гудамжний хэрүүлч авгай биш Арай ч дээ Ийм л УИХын гишүүдтэй ард түмэн хөөрхий дөө
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    ATG bysdin zahialgaar hen 1nig helmegdvvlj,hvni erhig zurchij bolohgvi,ATG,SHVVH,PORKROR YLS TURJIN HET 1TALIG BARIJ AJILLAJ BAIGAAD ARD TVMEN DYRGYITSAJ BAINA ENIG OILGOH YHAAN BATVVL BAATART ALGA GEJVV
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.92.10)
    tsagaan tolgoitig medehgui l yum bna yaj baatar bolj chaddag bna
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
    • Алуур захиалагч дуугүй байвал дээр шүү. Ер нь чи амьд байх юм бол 11 жилийн дараа Туркийн эргэлт хийж байсан генералууд шиг хөөн хэлцэгдэж ганц худгийн саруул танхимд тансаглана.
      2012 оны 05 сарын 14
  • Зочин (203.194.115.200)
    энхбаяр шиг олон эрх мэдэлтнүүд өрөвдөх сэтгэлийг улс төржүүлж чөлөөлөөд бвал монгол тусгаар тогтнолоо алдана 200 жилийн өмнө 3 хуваагдсан монгол орон лигдэн хааны хуулийн хариуцлагаас зугтсан эрх мэдлээ алдсан манжаас авилгал авсан өвөрмонгол ноёдууд манж руу зугтсанаар тусгаар тогтнолоо алдаж эхэлсэн түүхтэй шүү
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
    • Ээ МАН-ын маанагуудаа Энхбаярын завшсан гээд байгаа өмч мөнгөний нийт дүн Сү. Батболдынхоос 21 дахин бага, Нямдоржийнхоос 10 сая төгрөгөөр бага, Дорлигжавын ГОК-т байхдаа завшсанаас 5 дахин бага, Чойжилсүрэнгийн хулгайгаар Хятад руу, тооцоонд оруулалгүй гаргасан нүүрсний өртөгөөс 42 дахин бага, М.Энхболдынхоос 90 гаруй дахин бага, Баабарын үед Элбэгдоржийн банк дампууруулж завшиж гадаадын банкинд хадгалсан мөнгөнөөс 12 дахин бага юм байна шүү дээ. Баабар банк дампууруулахдаа насаараа идэх мөнгө гадаадын банкинд хадгалсан. Тийм учраас одоо уул уурхай, лиценц энэ тэр элдэв юмнаас хол хөндий явдаг араа хийчихсэн эр шүү дээ.
      2012 оны 05 сарын 14
  • Зочин (202.170.67.66)
    baatar hun shuudee yagaad baatar bolson yum bol ebiil sain medej baigaa baihdaa
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
    • Энэ хэр зэрэг баталгаатай үнэн юм бол
      2012 оны 05 сарын 14
  • Зочин (180.149.97.1)
    хуц батүүлээ
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    7 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    14 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    19 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 5 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    1 цаг 8 мин
  • Нум сумны стандартыг хангасан хэрэгсэлтэй харваачдыг бүртгэнэ
    1 цаг 17 мин
  • Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
    1 цаг 20 мин
  • Н.Мягмар: Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллана
    1 цаг 34 мин
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
    2 цаг 3 мин
  • “Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
    2 цаг 12 мин
  • Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдав
    2 цаг 26 мин
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    2 цаг 36 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг цурамд оруулж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна
    2 цаг 50 мин
  • Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хурал болж байна
    3 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    3 цаг 21 мин
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
    3 цаг 21 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    3 цаг 32 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 6 мин
  • Ж.Галбадрах: Бохир улстөрчид хүнийг цөхөрч, шантартал, гүтгэж дайрдаг юм байна
    4 цаг 27 мин
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
    4 цаг 32 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК