Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Занаа: Олборлож эхлээгүй зэсээр яаж олимпийн медаль хийхийг Д.Зоригт, С.Баярцогт нараас асуу

2012-5-15
0
ЖИРГЭХ
527-13341986446e4d4a64e491f861bigОюутолгой ордын алтны хольцтой медалийг Британы музейд тавьсан тухай “Reuters” агентлаг мэдээлснийг 24tsag.mn хүргэж байсан. Тэгвэл саяхнаас гадаадын хэвлэлүүдэд Оюу толгой ордын дээжээр хийсэн гэх медалийн асуудал хөндөгдөх боллоо. “Монголын Оюу толгой төслийн олборлолт 2013 оноос эхэлнэ” гэж албан эх сурвалжууд дурдсаар байтал аль хэдийн монгол алтны хольцтой медаль хийгдсэн гэж сурталчилж байгаа нь асуудал дагуулж эхлээд байна.
527-13341986446e4d4a64e491f861big   Монголын Оюу толгой ордын алт, зэсээр “Лондон 2012” олимпийн медалийг хийсэн гэх мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарч байгаа билээ. Оюутолгой ордын алтны хольцтой медалийг Британы музейд тавьсан тухай “Reuters” агентлаг мэдээлснийг 24tsag.mn хүргэж байсан. Тэгвэл саяхнаас гадаадын хэвлэлүүдэд Оюу толгой ордын дээжээр хийсэн гэх медалийн асуудал хөндөгдөх боллоо. “Монголын Оюу толгой төслийн олборлолт 2013 оноос эхэлнэ” гэж албан эх сурвалжууд дурдсаар байтал аль хэдийн монгол алтны хольцтой медаль хийгдсэн гэж сурталчилж байгаа нь асуудал дагуулж эхлээд байна. Будлианы учрыг тодруулахаар гадны болон Монголын төрийн бус байгууллагууд аль хэдийн анхааралдаа авчээ. Энэ талаар “Иргэдийн Альяанс” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Занаатай ярилцлаа.

- Оюу толгойн олборлолт эхлээгүй байхад энэ ордын алтаар медаль хийсэн гэх асуудал яригдаад, реклам нь яваад байгаа. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ? Ямар учиртай юм бэ?

- Тийм ээ. Монголын Өмнөговь аймгийн Оюу толгой ордын дээжээр Лондонгийн олимпийн медаль хийнэ гэж манайхан их ярьсан. Гэтэл энэ нь өөрөө их будлиантай асуудал болоод байна. Оюутолгойн олборлолт өнөөдөр эхлээгүй, дараа жил эхэлнэ гэдгийг бид бүгд хэвлэлээр дамжуулан мэдэж байгаа. Компани нь ч тэгэж мэдэгдсэн шүү дээ. Гэтэл олимпийн медаль хийсэн гээд байгаа нь учир нь олдохгүй байна. Оюутолгой бол Монголын ард түмний өмч. Тийм учраас яагаад олимпийн медалийг Монголын алтаар хийсэн гэж сурталчилаад байгаагийн учрыг олох хэрэгтэй.

- Хоёр долоо хоногийн өмнө Оюутолгойн алтаар хийсэн медалийг Британий музейд тавилаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ бас ямар учиртай вэ?
-Тэр Британы музейд тавьсан медалиуд бол загвар нь. Анхандаа Монголын алтны хольцтой хийнэ гэж байснаа сүүлд зэсээр хийхээр болсон гэсэн. Тэр нь явсаар сүүлдээ Монголын зэсээр ганц хувь хийнэ гэж ярьж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ бол цаанаа их будлиантай юм болоод байгаа юм. Олборлож эхлээгүй зэсээр олимпийн медаль хийнэ гэж балай юм яриад байна.

7cdd9b95a3d42bc9big- Та энэ асуудлаар яг хэнд нь хандсан бэ?
- Би бол ерөнхий сайдын зөвлөхөд хандаж энэ асуудлыг тавьсан. Тэгэхэд эргүүлээд надаас асуугаад байсан. Тэгэхээр ерөнхий сайд ч гэсэн энэ талаар мэдээлэлгүй байна гэсэн үг. Саяхан нэг уулзалт дээр ерөнхий сайдаас асуух боломж олдсон. Гэхдээ манайхан ерөнхий сайд ийм асуултанд хариулахгүй гээд байсан болохоор байгаль орчин, эрүүл мэндийн талаар асуусан. Гэхдээ заавал энэ будлианы учрыг ол гэж цаанаас, Лондонгийн талаас бас шаардаад байгаа.

-Лондонгийн талаас гэхээр...?

- Монголын Оюутолгойд хөндлөнгийн хяналт тавьдаг “Oyu tolgoi Watch” гэдэг төрийн бус байгууллага байдаг шүү дээ. Түүн шиг Лондонд төвтэй байгаль орныг хамгаалах нэг байгууллага байдаг. “London mining network” гэж олон улсын байгууллага байдаг. Энэ газар “Рио Тинто”-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Лондонгийн олимпийн медалийн цаана багагүй асуудал байгааг мэдэж байгаа учраас энэ асуудалд хяналт тавьж байгаа.

- Оюу толгой төслийнхөнтэй уулзсан уу?

- “Оюутолгой” ХХК бол энэ асуудлыг сайн мэдэхгүй байгаа юм билээ.

-  Монголын Засгийн газар ч мэдэхгүй, Оюутолгой төслийнхөн ч мэдэхгүй байна. Тэгэхээр “Рио Тинто”-гийн сурталчилгаа хийх арга юм болов уу? Та юу гэж бодож байна?
- Уг нь Лондонгийн медалийг “Рио Тинто”-гийн нэг төсөл болох Америкийн Салт Лейк хотын “Кеннекот Юта” гэдэг уурхайн алт, зэсээр хийж байгаа юм. Гэхдээ Салт Лейк хот өнөөдөр байгаль орчны хувьд маш их доройтсон. Бараг сүйрч байгаа газар. Тиймээс төрийн бус байгууллагууд “Рио Тинто”-д ингэж их анхаарал хандуулаад байгаа юм. Оюутолгойн хаа нэгтэйгээс бидэнд мэдэгдэхгүй зэс олборлосон гэж бодъё. Тэгсэн ч эхлээд зэсийн баяжмал гаргана, бүтээгдэхүүн болгон, хил гаалиар гаргана гээд олон асуудал тодорхойгүй байна.

- Гэтэл Монголын тамирчид эх орныхоо алт, зэсээр хийсэн медалийн төлөө өрсөлдөнө гээд их баяр хөөртэй байх шиг байсан?

- Энэ бол их билэгшээлтэй зүйл. Монголын тамирчид эх орныхоо хөрсний дээж шингэсэн медалийн төлөө тоглоно гэдэг баяртай, сайхан үйл явдал. Харин тэр нь үнэн үү, үнэн бол ямар аргаар, яаж хийсэн бэ гэдгийг заавал тодруулах хэрэгтэй байна.

- Та цаашид хэнд хандана гэж бодож байна вэ? Энэ асуудлыг Монголын талаас хэн мэдэх вэ?

- Ер нь бол ерөнхий сайд энэ талаар мэдчихсэн, цаагуураа судалж байгаа байх. Харин олборлож эхлээгүй зэсээр яаж олимпийн медаль хийхийг Д.Зоригт, С.Баярцогт нараас асуух хэрэгтэй. Анх Оюутолгойн гэрээг байгуулсан энэ хүмүүс мэдэж л таарна. Надад зав олдохгүй, тэд нар ч олдохгүй байна. Би нэлээн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан байгаа. Тийм болохоор сэтгүүлчдийг эрэн сурвалжлаад энэ будлианы учрыг олоосой гэж хүсч байгаа.

- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Ортог нь 500$ (37.17.115.136)
    радиоизотопоор оюу толгой мон биш монгол мон бишийг узхэд Шинжилгээний ортог нь 500.
    2012 оны 08 сарын 03 | Хариулах
  • Монголдоо шалгае. (37.17.115.136)
    Радиоизотопийн аргаар монголдоо шалгаад тодорхойлж болно ш дээ. манай юмуу гаднийн тамирчнийн авсан алт монго зэс медаллаас 1 мг дээж авхад хангалттай усрээд л 30 минут ортог нь 500. Суртэй н юм. мон бол ЭБЭХ сацд хятад иргэн Зоригт сайд Экс еронхий холоо гозолзуулдаг урвпгч авилгагч оюу толгойн хулгайч Н.Энхбаярийг бух насаар нь шоронд хатаана биз дээ.
    2012 оны 08 сарын 03 | Хариулах
  • лить (49.0.151.157)
    оюу толгой уурхайн малталтын явцад цул цулаал алт олдог гэсэн ш дээ Гүний уурхайн нэвтрэлтэнд зөвхөн канадууд л ордог монгочууд ордог хүн бараг байхгүй гэсэн
    2012 оны 08 сарын 02 | Хариулах
  • оюу (49.0.151.157)
    оюу толгойн уурхайд үе үе маш том онгоц буудаг гээд тэнд ажиллаж байгаа хүмүүс яриад байдаг ш дээ
    2012 оны 08 сарын 02 | Хариулах
  • zochin (202.9.47.131)
    Zanaa, Suhjargalmaa guai 2 ach zeegee haraad, gertee l bai l daa. Ta nar heterhii hugshin, bas hotsrogdson gedegee meddeggui uym uu
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • аяа (103.11.192.34)
    гадны хэвлэлийнхан манайхтай адил хэн нэгэнд худалдагдаж элдэв худал зүйл бичихгүй нь ойлгомжтой. Тэд бол үнэний мөрөөр л явдаг хүмүүс тэгхээр ирлийзүүд болох зоригт баярцогт хоёр Оюу толгойн алтыг гараад наймааалаад байгаам бишүү гомдлын мөрөөр энийг шалгах ёстой газар нь шалгах нь зөв
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • 123 (202.179.20.204)
    алдаг юм байна. тэгээд олборлоогүй алт, зэсээр мидаль хийж тарханээ. ЗОРИГТ БАЯРЦОГТ нар тодорхой хариу мэдээлмээр юм даа............................
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • ok (182.160.43.224)
    shal teneg avgai.
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ одоо юу болоод байна аа
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 28 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 37 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 34 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК