Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Нацагдоржийн Ананда Шри: Юм төлөвлөнө гэдэг над шиг өвчтэй хүнд тэнэг хэрэг

2012-5-16
0
ЖИРГЭХ
1111111111111111Их зохиолчийн охины ярилцлага 18 жилийн дараа хэвлэлд
Их зохиолчийн охины ярилцлага 18 жилийн дараа хэвлэлд

 1111111111111111    Нэгдүгээр сургуулийн урд буюу ХХБ-ны картын төв, Еznis  компаний тасалбар түгээгүүр  байгаа байшингийн ормон дээр 1930-аад оны эхээр нэг айл байлаа. Жижиг шавар байшин дахь тэр айл бол Дашдоржийн Нацагдоржийнх. Ирээдүйд их зохиолч гэж сурах бичгэнд орох тэр хүн эхнэр Нина Чистяковагийн хамт амьдарна. Түүний эхнэр Монголд анх эрдэмтэн О.Намнандоржийн эхнэр болон ирээд хаягдсан хүн. Ч.Дамдиндоржийн өгүүлснээр “О.Намнандорж гуай надад хуучлахдаа:
-Нацагийн орос авгайг манайхан хавчиж хяхаад, Цагаан арлын дамжлага бааз орох жинчдийг  дагуулаад нялх хүүхдийг нь тэврүүлээд хөөчихсөн юм. Харь газрын ганц бие эмэгтэй, бас нялх хүүхэдтэйг хэлэх үү хаа байсан Ленинград хот ортол хэдэн мянган км газар яаж зовж зүдэрч явж хүрээ бол гэхээс өрөвддөг юм. Уйлж шаналах, нус нулимастайгаа холилдох юу ч биш. Нинагийн хувьд би их гэм хийсэн хүн юм шүү. Намайг дагаж Монголд ирээгүй бол... гэж өөрийгөө буруутгах, зэмлэх аяс ярианд нь илэрч байж билээ” гэжээ.
Д.Нацагдорж хилс хэргээр гянданд хатаагдаж байхдаа,
   Ганц охиноо бодохуйд
   Хайрлах сэтгэл ундарна
   Гаслант орчлон ийм тул
                                            Хаанаас түүнийг тусална хэмээн "баавгайтай чихэр”-ийн цаасан дээр гяндангийн өрөөнд бичсэн мөрүүдээ охин Ананда Шридээ зориулсан гэдэг. С.Лочин авхай энэ үеийг ийнхуу дүрсэлжээ: “Нацагдорж ийнхүү бие сэтгэлийн тэнхэл алдан сууж байхдаа бас л даанч олныг мэдэхгүй байлаа. Насны хэмжил нь дуусахад үлдээд буй хоёр жил хагасын хугацаанд түүнийг дахиад шорон, архины эмнэлэг хүлээж буйг, ажил төрлөөсөө өөрчлөгдөж доош буух хийгээд, уран бутээлийнхээ оргил үе өнгөрснийг ч мэдэхгүй байлаа. Улсын баяр наадам болж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж Яармагийн дэнж тэр аяараа баяр цэнгэлд умбаж байхад хотын өмхий чийгтэй гудамжинд согтуу явж байгаад харанхуй шөнөөр банзан хашаа түшээд, хожим охин нь учир битүүлэг өнгөрсний адилаар охиноосоо 57 жилээр түрүүлэн бас л учир битүүлгээр энэ хорвоотой тооцоо дуусган сална гэдгээ ч мэдэхгуй байв.

наа    Хүний нутгийн бэр болж ирсэн Н.Чистякова охиныхоо хамт нутаг буцсанаас жил хүрэхгуй хугацааны дараа буюу 1937 оны наадмын суулийн өдөр Д.Нацагдорж одоогийн баруун 4 замын ойролцоо банзан хашаа налан насан эцэслэжээ. Ийнхүү “Эруул явбал улсын наадам узнэ” хэмээх хэлц угийг зохиогчийн зурх наадам дуусахтай зэрэгцэн зогсжээ.

  Д.Нацагдоржийн охин Ананда Шри 1934 оны 3 дугаар сарын 22-нд Улаанбаатарт төржээ. Яг жаран жилийн дараа мөн Улаанбаатарт учир битүүлгээр амиа алдсан байна. (Албан ёсоор түүнийг амиа егүүтгэсэн гэж уздэг.) Энэ жаран жилд тэрээр эхийнхээ хамт Орост амьдрахаар одож, Ленинградын бүслэлтийг давж, их сургуульд суралцаж, бас багшилж, эр нөхрийнхөө хамт Эстонид амьдарч, түүнээ алдаж, хорт хавдрын хагалгаанд орж, эргэн ирж Монголын иргэн болж, Сансарын дэнжид улсаас байр авч, зураг зурж, шулэг бичиж амьдарчээ. Улаанбаатар, Ленинград, Алтайн хязгаар, Эстоний нийслэл Таллин, дахиад Улаанбаатар. Энэ бол түүний амьдарсан газар зуй. Түүнийг нас эцэслэхээс хэдэн сарын өмнө тэр уеийн “Улаанбаатар” сонины сурвалжлагч байсан, 24tsag.mn сайтын нийтлэлч М.Буянбадрахад зохиолч, эрдэмтэн Л.Дашням зуучлан тусалснаар хэвлэлийнхэнд нэг ч удаа хаалгаа нээгээгуй Ананда Шри нэгэн ярилцлага өгчээ. Уг ярилцлага өмнө нь хэвлэлд гарч байгаагүй бөгөөд сонины редакцид өөрөө өгсөн фото ба гараараа бичсэн ярилцлагынх нь нооргийг М.Буянбадрахын хувийн архиваас авлаа.

- Монголд амьдрахаар ирсний дараа өмнөх төсөөлөл тань өөрчлөгдөв үү?

- Энэ удаагийнхаас өмнө нь бол би Монголд дөрвөн удаа ирсэн. Монголд ирж үзээгүй байж Монголын тухай төсөөлнө гэдэг боломжгүй зүйл л дээ. Гэрэл зураг, киноны кадр бол ерөнхий байдлаас зөвхөн нэг эгшинг л таслан харуулдаг. Орон зай, тэнгэр огторгуй нь уулсаар хязгаарлагдаагүй алс хязгаар ноёлож байдагт Монголын байгалийн сүр хүч оршдог. Хөдөлгөөн дундаа дүр төрхөө өөрчлөн хувилах мөртлөө үзэсгэлэн төгс байдлаа үл алдах гайхалтай Монголын зураг үзэгчийг дуу алдахад хүргэнэ. Энэ л үед “Юу вэ? Гумилевын бичсэн “Агуу тал нутаг” энэ гэж үү?” хэмээн өөрийн эрхгүй бодогдоно. Би ямар Монгол руу явж буйгаа мэдэж байсан. Нийгмийн байгуулал, ахуйн талаас нь авч үзвэл Орос, Эстонийн нэгэн адил өөрчлөгдөж байгаа л даа. Улаанбаатарын хувьд гэвэл бүхэл бүтэн хорооллууд байгуулагдаж, хот их тэлжээ. Уг нь нэг их хэцүү ажил биш байх, Улаанбаатарыг хогноос нь цэвэрлэчихвэл их л аятайхан хот болох юм.

- Эстонид байхад тань Монголын алдартай зохиолчийн охин гэж онцгойлон ханддаг байсан уу?
- Эстонид миний найзуудыг эс тооцвол хэн ч намайг “Монголын алдартай зохиолчийн охин” гэж мэддэггүй байсан. Найзуудад маань ч энэ тийм сонирхолтой зүйл биш. Дашрамд сонирхуулахад, Эстоний одоогийн ерөнхийлөгч, зохиолч Мери намайг Нацагдоржийн охин гэж мэддэг байлаа. Монголд ирээд Эстонид буцаж очсоныхоо дараа над руу утсаар залгаж нэг юм дамжуулах гэж ярьсан шүү. Миний байдал түүнд тийм ч хань хамаагүй хэрэг биш мэт санагдаж байсан. Энэ нь ч байх ёстой хэвийн л зүйл гэж би үздэг.

- Таны монгол нөхдийн тухай асуувал болох уу?
- Хэвлэлд зориулан нөхдийнхөө тухай марваа нэгэн мэдэгдэл хийх нь зохимжгүй хэрэг гэж би үзэж байна. Надад тусалсан бүх хүмүүсийг найз нөхдөө гэж нэрлэх нь миний хувьд даруу бус хэрэг болно. Эдгээр хүмүүс надад бус эцэгт минь ханддаг хандлагаа удирдлага болгон тийм зүйл хийсэн. Гэсэн хэдий  миний амьдралын тохь тухыг хангахын тулд хйисэн бүхнийх нь төлөө бүгдэд нь маш их талархсанаа илэрхийлж байна.

- Ингэхэд та монгол хэл мэддэг үү?
- Нэг нас 8 сартайдаа би Монголыг орхин одсон юм. Тэгэхэд ер нь би ярьж чаддаг байсан болов уу? Үгүй дээ, би монгол хэл мэдэхгүй. Монгол хэлний сайн багш олоод ойрын хугацаанд хичээллэж эхлэе гэж бодож байна.

- Монголын зохиолчдоос хэнийг нь үнэлдэг вэ?
-Одоогоор орос хэлэнд орчуулагдсан зохиолчдыг л илүүд үзэж байна даа.

- Ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
- Ээж 1909 онд Санкт Петербургт төрсөн. Ээжийн маань ээж Петербургт зуу зуун жил амьдарсан Фон Фишерийнхний овгийн герман хүн. Харин эцэг нь орос хүн байж. Ээж найман настайдаа бүрэн өнчирч хоцроод загалмайлсан эх дээрээ өссөн гэдэг. Их залуудаа нөхөрт гарч, хар хүнээ дагаж Монголд ирж 5 жил амьдарсан. Хожим нь Ленинграддаа буцаж очоод одоог хүртэл амьдарч байна.

- Таныг ном бичиж байгаа гэж дууллаа. Ямар ном юм бол гэдэгт хариулж өгөхгүй юу?
- 1990 онд би хүнд хагалгаанд орсон юм. Эмч нар намайг 5 жил л амьдарна гэцгээж байсан. Гэтэл хувь тавилан намайг академик В.В.Ленский болон түүний шавь нар, туслагчидтай учруулсан юм. Хүмүүс дунд “байгалийн шалгарал” маягийн юм явагдаад. В.Ленскийд зөвхөн онцгой чадамжтай улс л туслаж чадах байсан хэрэг. Шуналгүй өгөөмөр сэтгэл, идэвх санаачилга, үзэл санаандаа үнэнч зан, В.Ленскийд татагдах хувийн үнэлэмж гээд олон чадвар хэрэгтэй болсон. Олон туйлт йог, Ленскийн тусламжаар нэгдэн цугласан нийгэмлэг маягийн юм үүслээ. Миний хувьд шинэ үзэл санаа, шинэ найз нөхдийн ертөнц нээгдэж билээ. Эдгээр он жилүүд шинэ мэдлэгт тэмүүлсэн сонирхол дүүрэн цаг үе байлаа. Өвчнийхөө тухай бодон гашлан суухын оронд би идэвх санаачилга дүүрэн байсан хэрэг. Өмнө нь мэддэггүй байсан өнцгөөс ертөнцийг  таньсан мэдлэг маань өвчинтэйгээ тэмцэхэд тус болж байсан. Таллинаас явахдаа би “Найзууд аа, өөрсдийхөө тухай би бичих ёстой юм байна” гэж хэлсэн. Таллинд үлдсэн хүмүүст хайртай болохоор, Ленский болон түүний үзэл санааг хайрладаг болохоор, өнгөрч одсон тэр цаг мөчүүдэд бас хайртай болохоор, төсөөлөлдөө ч болов эргэн тэр үеийг амтлахыг хүсдэг болохоор би бичих л ёстой. Амжвал бичих байх. Гэхдээ хэвлүүлэх гэж лав биш. Зүгээр л.

- Монголд тэгээд цаашдаа юу хийе гэж төлөвлөж байна да
а?
- Юм төлөвлөнө гэдэг над шиг өвчтэй хүнд тэнэг хэрэг. Сэтгэл зүрх минь юуг хүснэ, түүнийг л хийнэ.

1993 оны 9 дүгээр сарын 23. Баянзүрх дүүрэг. Сансар хороолол. Ананда Шригийн орон сууц.
М.Буянбадрах
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Seded (66.181.161.90)
    Sain hvn baijee
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • ммм (202.70.46.212)
    харамсалтай юмаа. Ганцаарддаг байсан байхдаа. Их л олон зүйл үзэж дээ. Тэр хэрээр үгний сонголт нь гайхалтай юм
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin (202.179.20.189)
    ih zohiolch Natsagdorj guain udam ugsaa ingeed duussan yum uu?Yamar sonin gunigtai tuuh ve?
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.11.70)
    ymar goy khuukhen baisan ym be
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.44.8)
    Тэр үед өндөр боловсролтой, ялангуяа баруунд сурч ирсэн боловсон хүчнүүдийг Монголын атаархуу новшнууд хэлсээр хэлмэгдүүлдэг байсан юм билээ. Яавал өө гаргаад дотоод яаманд матах уу л гэж боддог хүн дүрстэнгүүд их байсан байгаа юм. Хүн л болсон хойно санаандгүйгээр муу хүмүүс ашиглаад мушгин гуйвуулчихмаар зүйл гаргадаг шүү дээ. Энэ нь матаачдын ганц баримт болон дотоод яаманд хүрдэг, ногоон малгайтнууд тэр дор нь барьдаг байсан байгаа юм. Нацагдорж сайхан авъяас, боловсролоосоо болоод хэлмэгдсэн хүн. Янз бүрээр хяхаж хавчаад байхаар архи ууж тайтгардаг байснаа архинд автдаг. Ингээд бас нэг ашиглах шалтаг гардаг байж. Ийм байдал одоо ч байна. Ялангуяа Нямдоржтонгууд энэ талаар гарамгай сурцтай хүмүүс юм.
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Iim bdliig ustgakh gej l Enkhbold gekh met khun durst adguusnuudaas uter turgen salakh kheregtei bna sh dee zaluuchuud mine songoltoo zuv khiitsgeekh kheregtei ene songoltoos ikh zuil khamaarna buruu songolt khiivel dakhij khezee ch shudarga songuuli bolokhgui bkh magadlal undur shuu
      2012 оны 05 сарын 16
  • Зочин (202.179.11.122)
    zohoilch emegtei Tumenbayart ih gomdoj yavdag gesen baisan ter huuhen yaj gondooson yum boloo ene tuhai bicheechee ta mini ee
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.11.122)
    ene hun amia horloogui busdin gart ami uregdsen yum bish uu
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (203.91.119.100)
    зүгээр л гайхалтай, Унших явцад яагаад ч юм олон асуултууд урган гарч ирж байна шүү,
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    49 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    1 цаг 48 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    2 цаг 35 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    3 цаг 54 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    5 цаг 7 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    5 цаг 40 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    5 цаг 50 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    6 цаг 0 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    6 цаг 8 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    6 цаг 22 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    6 цаг 24 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    6 цаг 26 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    7 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 46 мин
  • Байнгын хороод хуралдана
    7 цаг 52 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    8 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    8 цаг 15 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    8 цаг 20 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК