Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баярцогт: ОТ-н төлөвлөгөө нь Монголын нэр хүндийг сэргээсэн

2015-6-11
0
ЖИРГЭХ

        ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Сайдын цаг" уулзалтад оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Түүний ярилцлагыг хүргэе.

 

-Тавантолгойн гэрээний хувилбарыг гишүүдэд өгөхгүй байгаагаас шалтгаалан ажлын хэсгийн хуралдаан удаашралтай байна гэсэн асуудал яригдаж байна?

 

- Англи хэл дээрх хувилбарыг 10 хоногийн өмнө өгсөн. УИХ-ын ажлын хэсэг Засгийн газар болон гэрээнд оролцож байгаа компаниудаас Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар асуулга хүргүүлж байгаа. Засгийн газраас гэрээний хувилбар болон бусад бичиг баримтыг бүгдийг гаргаж өгч байгаа. Бид бүх хүссэн материалыг нь гарган өгч байгаа. Зарим гишүүн компани хооронд байгуулсан гэрээг гаргаж өгөхийг хүссэн. Компани хооронд байгуулсан гэрээг бид өгөх боломжгүй. Тухай компанитай нь шууд харьцах нь зөв. Тавантолгойтой холбоотой тогтоолын төсөл 5 зүйлтэй. Тэр тогтоолтой холбоотой бүх материалыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Одоо ажлын хэсэг шийдвэрээ гаргах бүрэн боломжтой байгаа. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн бүр Тавантолгойтойн талаар мэдлэгтэй болох хэмжээний урт хугацаа өнгөрлөө.

 

-Засгийн газраас 1 тэрбум ам.долларын бонд гаргаж байгаа гэсэн. Энэ бондыг юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

 

-Төвийн санхүүжилт буурсантай холбоотойгоор гадаадад бонд гаргах эрх Засгийн газарт бий. Энэ эрхийнхээ дагуу Сангийн яамнаас гадаад бонд гаргаж байгаа. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын гадаад нэр хүнд сэргэж, манай улсад өгөх зээлийн хүүгээ бууруулсан. Харин дотооддоо гаргаж байгаа бондын хүү Монгол банкны бодлогын хүүгээс өндөр байдаг. Тэгэхээр дотооддоо бонд гаргахад өндөр хүү төлнө. Тиймээс бодит эдийн засгаа дэмжих үүднээс гадаадад бонд гаргах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Энэ ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний ээлжинд Сангийн яамнаас 350 сая ам.долларын бонд гаргахаар тохирсон.

 

-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн. Тиймээс Засгийн газар огцрох ёстой гэж зарим гишүүд хэлж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

 

-Юуны өмнө манайх ардчилсан улс. Тиймээс хүн бүр өөр , өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстойг ойлгох хэрэгтэй. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой төлөвлөгөө холбогдох компаниудын хооронд зурагдсан. Энэ талаарх баримт бичиг вэб сайтад нээлттэй байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох компанийн удирдлагууд УИХ дээр 2-3 удаа  хангалттай мэдээллүүдийг өгсөн. Энэ төлөвлөгөө Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд  нийцэж хийгдсэн. Өөрөөр хэлбэл хувь нийлүүлэгчдийн гэрээ, үндсэн гэрээ хоёрт өөрчлөлт ороогүй. Үүний хүрээнд хийгдсэн зүйл гэж ойлгож байгаа.

 

-Ипотекийн зээлийн хүүгийн урьдчилгаа төлбөр 10 хувь болгох төсөл яригдаж байгаа. Энэ хэзээ хэрэгжих вэ? Иргэд хүлээлттэй байна?

 

 

-Моргейжийн 8 хувийн зээлийн үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэхийн тулд тодорхой санхүүжилтийн эх үүсвэртэй уях ёстой. Одоо Засгийн газарт гаргаж байгаа үндсэн шийдэл нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг моргейжийн 8 хувийн зээлийн эх үүсвэртэй уялдуулах нь зүйтэй юм байна. Энэ эх үүсвэр баталгаа болно. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл арилжааны банкууд дээр тодорхой хувийн хүүтэйгээр байршиж байдаг. Тэнд хадгаламж хэлбэрээр байршин орлого үүсгээд байгаа. Энэ боломжоо бид орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, эрэлтийг бий болгох хэмжээнд ашиглах боломж байна. Улс орнууд тогтсон механизмаар энэ асуудлаа шийдвэрлэдэг.  Гадаадын орнуудад байдаг хамгийн том санхүүгийн эх үүсвэр нь тэтгэврийн сан. Тэтгэврийн сан нь дандаа өнжиж байх ёстой. Яагаад гэвэл ирээдүйд маш их зарлага гардаг. Норвеги улс баялгийн сангаа тэтгэврийн сантайгаа уясан. Тийм учраас дэлхий дээр  байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын сан нь Норвегийн тэтгэврийн сан гэдэг нэртэй. Харин  манайд  эх үүсвэрийнхээ хувьд сангууд бүрдэж байгаа. Хамгийн тогтвортой хоёр сан нь Тэтгэврийн болон тогтвортой хөгжлийн сан байна.  Цаашдаа манайх баялгийн сантай болно. Бид Хүний хөгжлийн сангаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа иргэн бүртээ 21000 төгрөг, дараа нь 500 мянган төгрөг олгосон. Энэ арга хэмжээ дууссаны дараа  уг сан нь Баялгийн сан болох ёс той байлаа. Гэтэл манайд баялаг нь бэлэн болоогүй байхад зарцуулалт нь явагдсан. Тиймээс Баялгийн сан бүрдэж чадахгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулинд бодитойгоор баялгийн сан бий болох боломж бүрдлээ. Баялгийн сан, Нийгмийн даатгалын сан  нийлэхэд маш их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Санхүүжилтийн  эх үүсвэрээр эргээд моргейжийн зээлд тавих юм бол 8 хувийн хүүгээрээ өсч байх ёстой.  Энэ механизмаар бид эх үүсвэрээ олохоор ярьж байна. Үүнтэй холбогдуулан БХБЯ, ХАХНХЯ, Монгол банк, холбогдох арилжааны банкуудыг хамтраад  дөрвөлсөн хэлэлцээр эхлүүл. Эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөгөөр үүнийг эхлүүлэх бүрэн боломжтой. Цаашдаа бид зохих хуульд өөрчлөлт оруулаад энэ сангаа бодитой ажиллуулах боломж бүрдэх юм

 

-Чингис бондын төслөөр хийгдсэн “Гудамж” төслийн явц ямар байна вэ?

 

-“Чингис” бондоос санхүүжүүлсэн олон төслийн нэг нь “Гудамж”.  Эхлээд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаад, дараагаар нь аймгийн төвүүдэд хэрэгжсэн байсан. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс харьцангуй өөр, сайн байсан. Өнөөдөр манай эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. Гэхдээ бид шууд баялаг бүтээдэг зүйл рүүгээ хөрөнгө эргэлдүүлэх нь  зүйтэй юм байна гэж үзсэн. Тиймээс аймгуудын төв дээр хэрэгжиж байсан “Гудамж” төслийг зогсоосон. Улаанбаатар хотод өмнө нь төлөвлөгдсөн ажлуудыг хийж байгаа. Цааш нь үргэлжлүүлэх ажил  яригдаагүй. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх ажлууд  дуусч байна. Хамгийн томоор яригдсан зүйл нь Туулын хурдны зам. Туулын хурдны замын хувьд бид богд уулыг тойруулаад холбоно гэсэн зорилт тавьсан. Улаанбаатар хоттой холбоотой 9 том төсөл хөтөлбөр яригдаж байгаа. Бид газрын хуульд өөрчлөлт оруулаад улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн төсөл боловсруулсан. Эхний ээлжинд Алтанбулаг- Замын-Үүдийг холбож байгаа 3 эгнээ  1000 гаруй км хурдны зам байгаа. Улаанбаатар хотын баруун талаар дайрч өнгөрнө. Хотын төвөөр явж байгаа төмөр замыг Богд уулын урд талаар гаргахаар “Богд уулын төмөр зам”  төсөл боловсруулсан. Мөн Улаанбаатар хот болон Төв аймгийн Сэргэлэн сумын  нутагт “Майдар эко сити” том төв байгуулна. Энэ төсөл 4 үе шаттай явагдана. Дараагийнх нь Хөшгийн хөндийн онгоцны буудал. Онгоцны буудлаа дагасан “Айросити” болон төмөр зам, автозамын тээвэр хосолсон анхны том ложистикийн төв үүсэх ёстой. Улаанбаатар хот богд уулыг бүтэн тойруулаад  3 эгнээ хурдны зам баригдана. Үүний хамгийн эхнийх нь 22-ын товчоогоор дамжаад Туулын хойд эгнээг дагасан 33 км урт хотын баруунаас зүүн тийш явах зам юм.  Дараагийн төсөл нт Хөшгийн хөндийгөөс Сонсголонгийн гүүр хүртэлх 30 гаруй км 4 эгнээ хурдны зам байгаа. 2017 оны нэгдүгээр сар гэхэд манай Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орно. Энэ үед шууд 4 эгнээ хурдны замаар зорчино. Одоогийн Нисэх  рүү орж байгаа зам хурдных биш 3 дугаар зэрэглэлийн зам.  Хөшгийн хөндийгөөс Улаанбаатар руу орж ирэх хурдны зам олон улсын стандартай болно.  Ингэснээр яг 4 уулынхаа дунд түгжрээд байгаа асуудлыг шийднэ. Ойрын ирээдүйд бид дундаа Богд уул гэсэн байгалийн парктай хот болж хөгжих төлөвлөлтийг хийж байгаа. Үүнтэй холбоотой Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хаврын чуулганаар батлагдах байх.  Мөн хүй 7 худагт Монгол наадмын төв барьж байгаа.

 

-“Тавантолгой”-н төслийн англи эхийг УИХ-ын ажлын хэсэгт өгсөн үү?

 

-“Тавантолгой”-н  гэрээний төслийн англи эхийг 10 хоногийн өмнө өгсөн. Ер нь ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Нууц юм гэж байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйлээ шаардаад, ил гаргаад тавьсан.

 

-Эдийн засаг сэргэх нөхцөл бүрдсэн үү? Төсвийн орлого тасалдалтай байгаа.

 

-Орлогын эх үүсвэр эхний хоёр улиралд тасалдалтай байгаа.  Энэ янзаараа явбал орлогын тасалдал нэлээн их хувийг эзэлнэ. Ингэвэл зайлшгүй төсвийн тодотгол хийх шаардлага үүснэ.  Яагаад гэвэл орлогодоо тааруулаад зарлагаа тавьж байгаа. Тиймээс төсвөө хэмнэх танах асуудал үүснэ. Энэ нөхцөл байдал  үүсвэр хаврын чуулганы төгсгөлд өргөн барих байх. Орлогыг эх үүсвэр эхний хоёр улирлын байдлаар тасалдаад байна. Хэрэв энэ янзаараа явбал орлогын  тасалдал өндөр хувийг эзэлж, төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүснэ. Тиймээс тодорхой хэмжээний зарлагуудаа бууруулна гэсэн  үг. Тодотголыг энэ чуулганы төгсгөл юмуу  намрын чуулганы  эхээр хийх нөхцөл  үүсээд байна.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээллүүд гарч байна. Ерөнхийдөө Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж оруулж ирсэн гэж байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

 

-Үндсэн хуулийн ажлын хэсэг маш их идэвхитэй ажиллаж байгаа. 2008 оноос хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт  хийх нь зүйтэй гээд тухайн үед 6-7 заалт боловсруулаад УИХ-д өргөн барьсан, 2012 онд УИХ-ын  дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж  Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар судалгаа хийхэд өөрчлөлт  оруулах нөхцөл байдал   үүссэн гэдэг нь харагдсан. 2012 онд байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон  сая байгуулагдсан бүх намын төлөөлөл бүхий Засгийн газраас парламентын засаглалаа төгөлдөржүүлсэн байдлаар Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гээд үзэл баримтлалаа  тодорхойлчихсон.  Үндсэн хуулийн Ажлын хэсэгт багтсан 9 хүний долоо нь шинэ  Үндсэн хуулийг батлалцсан гишүүд байгаа.  Дээрээс нь ИЗНН-ыг төлөөлж С.Оюун, МҮАН-ыг төлөөлж Н.Батцэрэг нар ажиллаж байгаа.  Үндсэн хуульд  орж байгаа өөрчлөлт зүйл  заалтын хувьд  олон мэт  боловч агуулгын хувьд гурван  зүйл дээр төвлөрч байгаа.  Гүйцэтгэх эрх мэдэл дээр парламент нь засаглаж байгаа бол парламентын засаглал гэдэг. Гэтэл өнөөдөр манайх хүчтэй Ерөнхийлөгчтэй  парламентын засаглал болж хувираад байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох, шүүх эрх мэдэлд  оролцох эрх хэмжээ нь органик хуулиудаараа маш их нэмэгдсэн байна. Үндсэн хуулиа батлаад 23, ардчилсан тогтолцоо руу шилжээд 25 жил болж байна. Энэ хугацаанд 4 ерөнхийлөгчтэй  байж үзлээ. Энэ дөрвөн ерөнхийлөгч дөрвөн өөр эрхзүйн орчинд ажиллаж байсан мэт сэтгэгдэл төрөхөөр  ажилласан байна. Мөн парламентын, хууль санаачлагчдын  үйл ажиллагаа өөрөө гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцох оролцоо өндөр байна. Манайх шиг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гэх мэт бизнесийн төслийг  парламент  нь  авч хэлэлцдэг улс бараг  байхгүй.  Энэ бол цэвэр гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар дээрээ хийгээд явдаг зүйл. Хэн нэгний эрх мэдлийг нэмэгдүүлэх, юмуу  багасгах гээд байгаа  тухай асуудал огт биш. Парламентын засаглал сонгодог утгаараа Ерөнхий сайд, Засгийн газар байх ёстой эрх мэдлийг нь өгөх, Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй байхуу, хууль тогтоох  эрх мэдэл нь хаана яаж хязгаарлагдах вэ гэдгийг илүү оновчтой тодорхой болгоё гэж байгаа юм. Манай үндсэн хуулийг судалж үзээд судлаачид хүчтэй Ерөнхийлөгчтэй Үндсэн хууль гэж дүгнэдэг.  Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалт дээр хүндрэл үүсгэдэг юм байна. Дараагийн асуудал нь Үндсэн хуулийн тавдугаар бүлэг буюу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудал. 1992 онд  Үндсэн хуулиа баталснаас хойш хот гэдэг ойлголт үндсэндээ алга болсон. Тиймээс Улаанбаата, Дархан, Эрдэнэтэд тусгай бүс болгох зохицуулалт орж ирж байгаа. Дараагийн асуудал нь нутгийн өөрөө удирдах ёсны  байгууллага, төр хоёрыг зааглах нь зөв гэж байгаа. Нам нэр дэвшүүлдэг, нам нь бүлэг байгуулдаг, бүлэг нь засаг даргыг сонгох, огцруулахад хамгийн их эрх мэдэлтэйгээр оролцдог болчихсон.  Тиймээс нутгийн өөрөөр удирдах ёсны байгууллагад нам  нэр дэвшүүлдэг байдлыг хязгаарлах,  шууд бус сонгуулийн системээр зохион байгуулдаг байя гэж байгаа. Ингэж чадвал  Монгол Улс 4 жилд нэг удаа  төрийн  сонгууль болдог, Ерөнхийлөгчөө парламентаас юмуу, парламтент давамгайлсан байдлаар сонгодог болчихвол  хоёр жилд 3 удаа сонгууль хийдэг, Тих  хэмжээний улстөржилтөөс салах боломжтой. Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, насны  асуудал бас яригдаж байна.  1992 онд  Үндсэн хуулиа батлахад хүн ам 2 сая байсан. 76 тойргийг батлахад тойргийн хүн амын суурь нь 30 мянга байсан. Бүх тойрог ижил байсан. Харин одоо  хүн ам 3 сая болж нэмэгдээд тойргийн тоо хэвээрээ байна. Улаанбаатарын нэг тойрог, аймагт байгаа тойргийн тооны хооронд 3-4 дахин ялгаа гарчихаад байна. Тэгэхээр  шударга нэг хүн өөрийгөө төлөөлж төр барилцах гэдэг утгаараа баланс  нь алдагдсан гэсэн үг. Яг хэд болгож нэмэгдүүлэхийг хэлэлцүүлгийн явцад  шийдэх байх. 99 юмуу 108 болгох бололцоотой.

 

-Одоо босгох гэж байгаа нэг тэрбум ам.долларын  захиран зарцуулалтын талаар мэдээлэл өгөөч?

 

-Төсвийн орлого татвараар, нөгөө талд богино хугацааны санхүүжилт тухайн жил дотроо дотоодын бондоор санхүүжүүлэх,  он дамжсан бол  урт хугацааны гадаадын бондоор санхүүжүүлэх боломжтой байдаг. Саяын нэг тэрбумын эх үүсвэр цоо  шинээр үүссэн зүйл биш. Угаасаа бид төсвийн орлогоо тодорхой эх  үүсвэрийг нь бондоор санхүүжүүлэхээр  заасан.  Тэр нь гадаад дотоод байх нь хамаагүй. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас гадаад  эх үүсвэрээс санхүүжүүлэхээр л  ярьж байгаа асуудал.

 

-Гацууртын ордын тухайд ямар байр суурьтай  байна вэ. Намууд өөр өөр тоонууд хэлж байна?

 

-Засгийн газраас өргөн барьсан тогтооол нь хоёрхон  заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн  орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ  тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа  тогтоол гаргаж  байсан. Гацууртын хувьд   сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь авах санал оруулахад УИХ шаардлагагүй гээд шийдээгүй.  Тусгай роялти гэдэг нь тодорхой хувь авна гээд тэрийгээ орлуулж байгаа  асуудал. Тэгэхээр одоо Засгийн газраас хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол дээд хэмжээгээр буюу 34 хувиар тогтоох, түүндээ тааруулаад тав хүртэлх тусгай  роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл  роялти авна гэдэг нь 5 хувийн  суурь роялти,  5 хувийн өсөн нэмэгдэх   роялти гээд   нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх  2019 он хүртэл суурь  роялтигаа  2.5 хувь  болгож  бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан.  Тэгэхээр  хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл  ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний  татвар төлнө гэсэн үг.  Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна.  Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс  хамаагүй ашигтай болж  таарна. Орд болгон дээр  хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай  роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх болж байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (50.141.79.20)
    Энэ харах царайны хужаа царай шуу УИХ-д хужаагийн хуухдуудийг оруулахгуй гэсэн хууль батлавал яасан юм бэ МОНГОЛ УЛСЫГ маань худалдчихаад юу гэж олон долоон юм хуцаад байгаан бэ
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (98.228.226.101)
    Тэтгэврийн санг хоослох нь дээ Барилга байшинг л дэмжээд байх юм хаячихаачээ наадхаа эсвэл уул уурхайгаас олсон мөнгөө ийш нь хийчихээд шатах гээд байна уу одоо боль
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • irgen (202.21.106.155)
    Cham shig yumnuud geree hiij bgaa bolohoor heleltsej bgaa yum. Busad ulsad cham hog shaarnuud alo hediin bhgui bolson bgaa.
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.78.21)
    манайх ардчилсан улс ч гэх шиг. манайх ардчилсан хочтой дампуурсан улс гээч
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • bataa (66.58.202.234)
    mongolyn ard tymnii bayalgiig zygeer heden erliizyyd zasgiin gazar nereer geree hiine gej bhgyi ee Bayartsogtoo.ard tymen songoson gishyydeeree heleltsyylne shyy.er ni chi mash ih bolovsrol muu uhaan dutuu zaluu umaa.chi er ni ene ulsyn esreg yavaad bgaa gedgee ulam haruulaad l bgaa shyy.orosod bsn bol chi ali hedii ni nuhuulsan bgaa daa.chi er ni hyyhdyydeesee ichdeggyi umuu.hoogdood l bgaad bh um
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • zochin (114.111.166.149)
    Tuuliin hurdnii zam bishee ter chini uuliin zam hurdnii zam gesen geed davhival uhii shuu hun ardaa
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.22.58)
    Терийн херенгеер хайгуул хийсэн ордуудыг хувийн болгож гайхамшигт гэрээ хийллээ гэж ард тумнийг хошгируулж монгол Улс хегжлийн за даа орсон гээд л пиардаад Байсангуров Одоо ТТ гацууртын ордыг явуулчихвал монгол Улс хегжине гэж бас пиардаад байх болж ханах цэг Байна уу Баярцогтоо Энэ орду ууыг 30-70 жилийн дараа монголын ард тумэн ашиг хуртэхээр хийж доромжлохоо болимоор юм ОТ н гэрээг хийсэн Зоригт Баяр нар хаана яаж амьдарч байгааг монголчууд мэднэ монголд ард тумэн ашигтай юу хийсэн бэ Бярцогтоо Олон улсад монголын нэрийг гутааж итгэлгуй болгосон шуу
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • нэргүйпизда (182.160.39.211)
    Үндэстэн дамнасан хулгайч нар мөнгөөр цохиж дэлхийн хэвлэлийг хуцуулсан шүү дээ хулгайчаа
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • иргэн (112.72.13.30)
    Хүүхэд автобусны 200 төгрөгөө мартдаггүй байхад, Энэ хүний өөр улсын банкинд хийгээд мартсан мөнгийг ядарсан муу улсынхаа орлого болгох ёстой ш.
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.159)
    ene pizda ch ali hezeenii mongoliin ard tumnees echnee tsaaz sonschihson uhdel sh dee.
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.159)
    ene pizda ch ali hezeenii mongoliin ard tumnees echnee tsaaz sonschihson uhdel sh dee.
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.254.113.22)
    Энэ хулгайч хэзээ цаазлуулах бол, түргэн тусмаа л зүгээр байна
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.194.114.151)
    Эх орноо ГАДАХДЫНХАНД ЗАРСАН НЬ ТОДОРХОЙ БАРИМТААР НОТЛОГДООД БАЙХАД ЭНЭ АВИЛГАЧ НОВШ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БОЛ ДОО. ЭНЭ ИХ ХИЙЖ БАЙГАА НҮГЭЛИЙГ ЧИНЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ҮҮРНЭ ДЭЭ.
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Иргэн (180.235.179.121)
    Гадаадад өөрийн орны мөнгө нуудаг сайд манайхаас өөр оронд байдаггүй ээ
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.29.95)
    dalan hudalch
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    ГАДААДАД НЭР ОЛОХ НЬ ГОЛ БИШ УЛС ЭХ ОРОНДОО ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.ПУТИН ШИГ БАЙ
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.190)
    Ofshoor dansand martsan dollaraa tailbarlaachee ulsaas hulgai hiisen yum bishuu
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.190)
    Tsagaan tsaasan deer haraar bichsen yumaa l yarina shuu hudalch luivarchaan
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.190)
    Mongol ulsiin gazar nutgiig baritsaand tavisan aa tailbarla hervee gazar nutgaa aldahad hurvel yah ve, mun TT geree tsutslagdval hurungu oruulsan munguu uguud tegeed 30n jil 15 huviin ashig ugnu gesniig tailbarlaach Bayartsogtoo
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.195.134)
    Ёстой мал гэж л энэ илжгийг хэлнэ
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.47)
    Amjilt husie, zuv
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (185.64.197.76)
    Ulsaa zaarsan said gyai chin ali hediinees shoronodoo zalralaargui yumuu huue
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Yasan shees ni goojtson uu, kkkk
      2015 оны 06 сарын 11
  • Зочин (36.39.251.179)
    Omhii hujaa mongol ulsiig zarj duuslaa buudaj albal ondor shagnal ogno 100000
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Shuls ni uuriin erhgui usreed bn uu, kkk
      2015 оны 06 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    6 цаг 39 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    10 цаг 34 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    10 цаг 39 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    10 цаг 42 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 45 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    10 цаг 54 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    14 цаг 2 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Уржигдар 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Уржигдар 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК