зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Түмэндэлгэр: Монголчуудыг 100 жил тэжээх ордыг лоббидож авах гэж байна

2015-6-12
0
ЖИРГЭХ

Нэг тэрбум 700 сая долларын өртэй “Энержи Ресурс”-т “Эрдэнэс Тавантолгой”-г өгөх нь эмгэнэл

 

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэр

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ, тус компанийн ажилтан Б.Түмэндэлгэр, Г.Дэлгэрбаяр нар өчигдөр мэдээлэл хийсэн талаар бид мэдээлсэн.

 

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэртэй уулзаж байр суурийг нь сонслоо.

 

-Та бүхэн ямар учраас мэдээлэл хийх болов. Энэ асуудлыг компанийн ажилчид бүгд дэмжиж байгаа юу?

 

-Бид өнөөдөр компанийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг газар дээрээ байдал ямар байгаа зэрэг үнэн бодит мэдээллийг хүргэхээр хэвлэлийнхэнд хандсан. Үүнээс өөр сонголт бидэнд байгаагүй. Учир нь сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нийгэмд муу муухайгаар төсөөлүүлж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон мэтээр ташаа мэдээллийг цацаж, үүгээрээ халхавч хийж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувь тавиланг “Энержи Ресурс” компанид өгөхөөр шийдвэрлэснийг бид дуугүй хараад сууж чадахгүй болоод ийнхүү хэвлэлийнхэнд хандсан юм. Энэ байдлыг манай компанийн бүх ажилчид дэмжиж байгаа.

 

-“Эрдэнэс Тавантолгой” компани Чалкод өгөх ёстой 140 сая ам. долларын өр нэлээд удсан нь бас танайхыг ашиггүй ажиллаа гэх хардлагад оруулсан байх л даа. Энэ өрийг хэзээ барагдуулах боломжтой гэж үзэж байгаа вэ?

 

-Ямар ч компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ тэгээс буюу нэгээс эхлүүлдэг. Гэтэл манай компани улс төрийн 350 сая долларын өртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид компанийнхаа үйл ажиллагааны гаргасан зардалаас гадна тэр өрийг харьцангуйгаар төлж 140 орчим сая долларын өрийг үлдээсэн. Энэ нь уул уурхайн салбарт их хэмжээний өр биш л дээ.

 

Чалкогийн өрийг зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрснээс төлөх гэрээ хийгдсэн байдаг юм. Харин компани Баруун цанхийн уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр нэлээд ашигтай ажилласан. Тиймээс Чалкогийн өрийг бэлэн мөнгөөр болон өрөндөө тооцож нүүрсээ нийлүүлдэг байсан.

 

Энэ онд бол нүүрс, бэлэн мөнгө өгөөгүй. Гэхдээ үлдэгдэл өрийг дөрвөн сая тонн нүүрсээр дарах бүрэн боломжтой. Одоогоор компанийн агуулахад хоёр сая гаруй тонн нүүрс байгаа. Нэмж хоёр сая орчим тонн нүүрс олборлоход бэлэн болсон. Тэгэхээр энэ бол асуудал биш байгаа биз.

 

-Та бүхэн одоо ер нь нүүрсний борлуулалт хийж байгаа юм уу?

 

-Яг бол бүр зогсчихоогүй, бага хэмжээгээр борлуулалт хийж байгаа.

 

-Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байгаа гэх мэдээлэл гараад байсан?

 

-Манайхыг цалингаа тавьж чадахгүй, дампуурах гэж байгаа гэх мэдээлэл бүгд худлаа. Энэ бүх мэдээлэл бидний хэлээд хардаад байгаа “Энержи Ресурс” компанид манайхыг өгөх гэсэн далд явуулга л гэж ойлгоод байна. Ер нь манай уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Цалин ч цаг хугацаандаа тавигдаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н цалин хоногтоо харьцуулсан цалингаараа улсдаа нэгдүгээрт орно шүү.

 

-Нууц биш бол хэдэн төгрөгийн цалинтай вэ?

 

-Дийлэнх ажилчдын сарын үндсэн цалин нь нэг сая 200 мянга. Бусад хувьсах цалингаа нэмэхээр нэг сая зургаан зуун мянга орчим төгрөгийн цалин авдаг.

 

-Танай компани өнөөдрийн байдлаар хичнээн ажилтантай байгаа вэ. Үйлдвэрийн орчинд хөдөлмөрийн чадвар алдсан осол эндэгдэлгүй ажилласан гэж байсан. Үүнийг тодруулаач?

 

-“Эрдэнэс Тавантолгой” компани нь 600 гаруй ажилтантай. Туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудыг оруулбал 3000 гарна. Манай компани өнгөрсөн жил үйлдвэрлэлийн салбарт ч осол авааргүй ажиллаж чадсан. Ийм тодорхой үр дүнгүүд бусад уул уурхайн компанитай үлгэр жишээ болох учиртай биз дээ.

 

-Та бүхэн цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэдэг гарцыг яаж хараад байгаа юм бэ. Үнэхээр боломж байгаа юу?

 

-Бид боломжтой гэхээсээ илүүтэй олон тэрбум төгрөгийн өртэй байсан компанийн үйл ажиллагааг хэвийн явуулаад чадсаар ирсэн болохоор цаашид ч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Манай компани улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээгээрээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дараа буюу хоёрдугаарт жагсдаг.

 

Тухайлбал 2013 онд татварын санд 40 тэрбум төгрөг, 2014 онд 56 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Үүнээс гадна улсын татварын санд 107 тэрбум төгрөгийн илүү төлөлттэй явж байгаа.

 

Ийм компанийг хувьчлахгүйгээр цаашид үйл ажиллагааг нь төрөөс дэмжин явуулах бүрэн боломж байгаа. Гэтэл өрөндөө баригдсан “Энержи Ресурс” компанид хөрөнгө оруулагч нэрээр луйварын шинжтэйгээр манай компанийг үнэгүйдүүлж өгөх гэж байгаад үнэхээр харамсаж байна.

 

“Энержи Ресурс”-ын өр болон өөрийн хөрөнгийн харьцаа  293 хувьд хүрч бараг дампуурсан 

 

-“Энержи Ресурс” компани танай уурхайг зах зээлээс хасах төлөвлөөтэй ажиллаж байгаа талаарх яриа байдаг. Ер нь танай хоёр компани нэлээд өрсөлдөөнтэй ажилладаг юм шиг ээ?

 

-Манай компани нүүрсний үнэ буурсан ч гэсэн борлуулах нүүрснийхээ хэмжээг өсгөж, зах зээлд нийлүүлж байгаа. Энэ нь “Энержи Ресурс” компанийн өөрийнх нь зах зээл цохиолтонд ороход нөлөөсөн гэж бид ойлгож байгаа. Та бүхэн газар дээр нь очоод үзвэл бүхнийг ойлгох болно.      

 

-Та бүхэн “Энержи Ресурс” компанийг яагаад сөргөөр хараад байгаа юм бэ?

 

-“Энержи Ресурс” компанийн өөрийн санхүүгийн тайлангаас харахад өөрийн хөрөнгийн үнэлгээ нь 400 орчим сая доллар байгаа юм. Гэтэл бондын төлбөрт 600 сая доллар, гадаад өр нь 570 сая доллар нийт нэг тэрбум 700 сая долларын өртэй байтал манай компанид хөрөнгө оруулагчаар орж ирж байгаа нь үнэхээр үндэслэлгүй хэрэг болоод байгаа юм шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байгаа биз дээ.

 

Грек улс өөрийн хөрөнгө болон гадаад өрийн харилцаа 170 хувьд хүрэхэд Европын холбоо Грек улсыг дампуурсан гэж үзсэн байдаг юм билээ. Гэтэл “Энержи Ресурс” компанийн өр болон өөрийн хөрөнгийн харьцаа  293 хувьд хүрч бараг дампуурсан гэж хэлж болохоор компанид Монголын ард түмнийг 100 жил тэжээх ордыг луйврын шинж чанартай үйл ажиллагаа явуулж, УИХ-ын хэсэг бүлэг гишүүдийг лоббидож авах гэж байгаад харамссан жирийн уурхайчин хүмүүсийн төлөөл болж л бид энд дуу хоолойгоо нэгтгэж байна.

 

-Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компани “Энержи Ресурс”-ийн мэдэлд очвол хамгийн наад зах нь ямар хүндрэл үүсэх бол?

 

-Манай компани ажилтнуудаа 14 хоног ажиллуулж, мөн хугацаанд амраадаг. Энэ гэр бүлийн тогтвортой байдал, үр хүүхэддээ анхаарал тавих гээд нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөөтэй учир ажилчид сэтгэл хангалуун байдаг. 

 

Харин “Энержи Ресурс” компани ажилчидаа  20, 14 хоногоор ажиллуулдаг. Энэ нь ажилтнуудаа 168 цаг илүү ажиллуулдаг гэсэн үг юм. Энэ байдал ч гэсэн манайханд тохиолдоно гэж бодож байна.

 

Удирдлагын зүгээс санхүүгийн тал дээр биш ч бодлогын хувьд дэмжиж байгаа

 

-Та бүхний мэдээлэл хийж байгаа энэ асуудлыг удирлагууд чинь мэдэж байгаа юу. Тэд ер нь энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Удирдлагын зүгээс бол төсөв санхүүгийн тал дээр биш ч гэсэн бодлогын хувьд дэмжиж байгаа. Харин ажилчид бол компаниа авч үлдэхийн төлөө бүхий л талаар дэмжиж туслаж байгаа даа.

 

-Цаашид та бүхний шаардлагын хүлээж авахгүй, гэрээ хийгдчихвэл та бүхэн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?

 

-Бид лицензийн талбай руугаа оруулахгүй гэж бодож байгаа. Ер нь ард түмний өмч, өөрсдийн амьдралаа холбосон уурхайнхаа ирээдүйн төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэх болно.

 

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

 

-Уурхайчид бид чадна гэсэн хөдөлгөөн байгуулж “Өрөөлийн тавьсан өрийг бид өөрсдийнхөө үр хүүхдүүдийн ирээдүйгээр төлөхгүй” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж, ард түмнийг биднийг дэмжиж  байх гэдэгт итгэлтэй байгаа. Газрын тухай хуулийг татаж чадсан шигээ Тавантолгойн ордын луйврын гэрээг ч гэсэн эргүүлэн татаасай л гэж хүсч байна даа.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • А (64.235.154.37)
    Төрлийн албаны хэдэн юмнууд сул цалингаасаа салах гээд сандарцгааж байх шив дээ
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • bhi (202.21.116.162)
    Demjij baina
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • БИ (122.201.21.2)
    ДЭМЖИЖ БНА
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Тогоо (122.201.21.2)
    Үгүй хүмүүсээ бие биерүүгээ давшилхаа болие оо. Үнэхээр улсад төлж байгаа татвар н ГОК ийн дараа орж бна гэдэг чинь л хангалттай биш үү? Өнөө Оюутолгой энержи ресусийн өмнө л байна ш дээ хө!!!!!! 14 14 өөр ажилуулахаар бүхэл бүтэн нэг ээлжийн ажилчид нэмэгдэнэ гэсэн үг. Тэр хүмүүсийн ар гэрийн хэдэн зуун хүний амьдрал баталгаа болж байна гэсэн үг энэ бол бас амжилт шүү
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.3)
    манай Монголд , тэгээд өнөөдрийн ийм нөхцөл байдалд улсын байгуулагууд бизнес хийгээд яг ашигтай ажиллаж харагдаач , ёстой зангууны үлгэр болно бииииз
    2015 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (202.70.34.114)
    Zob zob demjij b.na zorigtoi eh oroniho ed baylagig hamgaalan duugarch b.ga zaluus b.na mongolin ard tumen ter tusamaa buh uurhaichid demjih heregtei
    2015 оны 06 сарын 13 | Хариулах
  • dgefg (103.229.123.211)
    “Өрөөлийн тавьсан өрийг бид өөрсдийнхөө үр хүүхдүүдийн ирээдүйгээр төлөхгүй
    2015 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (1.251.132.190)
    Ард түмний эзэмшлийн 1072 хувьцаа гэж худлаа битгий яриачээ,та нар тэрийгээ өөрсдөө авч үзсэн үү,эх орны минь баялгыг сорчлоод чалкогын өрөнд өгөөд юуны чинь ашиг гаргах вэ дэ,та нар хэдүүлхнээ ажиллад цалингаа аваад явж бх санаатай бган бхда чааваас гэж наана чинь ажилгүй өчнөөн мянган залуучууд бна,наад компанийг чинь бүүр томруулаад ,нүүрсээ баяжуулаад зарвал олон залуус ажилтай орлогтой болж,энийг дагаад эдийн засгийн эргэлт сайжрах гээд бна.Та нар л ажилтай бвал болоо гсн бэртэгчин зан гаргаад яахавдээ ,улс дампуурвал наад компани ч дампуурна шдэяТа нар монголын ирээдүйг бодож ярь,хэдэн даргадаа тархиа угаалгасан хувиа хичээгч нарааа
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
    • дунд хуруу
      чи өөрөө харин хувиа хичээсэн гар уу хэний гар хөл нь юм болоо хэ хэ хэ
      2015 оны 06 сарын 12
  • m (112.72.11.67)
    yadahad helnii medleg muu kkk
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • m (112.72.11.67)
    yadahad helnii medleg muu kkk
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • m (112.72.11.67)
    yadahad helnii medleg muu kkk
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • n (112.72.11.67)
    shahaanii hvmvvseer dvvrsen medleg bolowsrol muutai sul tsalin awsan heden garuud tsalingaa bas hudlaa helneee kkkkk
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
    • Zochin
      chamd ene tsaling tavilan baixgui xujaagiin bogs doloogch udahgui chamd dolooh bogsch oldohgui
      2015 оны 06 сарын 12
  • n (112.72.11.67)
    shahaanii hvmvvseer dvvrsen medleg bolowsrol muutai sul tsalin awsan heden garuud tsalingaa bas hudlaa helneee kkkkk
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • n (112.72.11.67)
    shahaanii hvmvvseer dvvrsen medleg bolowsrol muutai sul tsalin awsan heden garuud tsalingaa bas hudlaa helneee kkkkk
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • n (112.72.11.67)
    shahaanii hvmvvseer dvvrsen medleg bolowsrol muutai sul tsalin awsan heden garuud tsalingaa bas hudlaa helneee kkkkk
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • n (112.72.11.67)
    shahaanii hvmvvseer dvvrsen medleg bolowsrol muutai sul tsalin awsan heden garuud tsalingaa bas hudlaa helneee kkkkk
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • n (112.72.11.67)
    shahaanii hvmvvseer dvvrsen medleg bolowsrol muutai sul tsalin awsan heden garuud tsalingaa bas hudlaa helneee kkkkk
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин (103.10.21.18)
    Төрийн өмчийн компанид бараа шахдаг гээд олон засах шаардлагатай зүйл байгааг анхаарах нь зөв. харин тэнд ажиллаж байгаа ажилчдыг доромжлох нь зохисгүй юм. Харин ч тэднийг дэмжиж монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайг 14 14 хоног болгох хэрэгтэй. ТТ ажилчид та нар шүү.
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
    • Ц.Н
      баярлалаа
      2015 оны 06 сарын 12
  • дэмжиж байна (103.26.192.146)
    ард түмний баялгаар эм си эсийг дампуурлаас аврах уу? гоооомоооо сайханбилэг, хужааа баярцогт нарт хуц гэж хэлье. бодол чинь богино байна ард түмний баялгийг тэгэж иддэггүй байх шүү.
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энержи бол хэдхэн хүний эрх ашгийн ханган ажилладаг, төсвөөр угжуулж амь зогоодог, өрөндөө идэгдэж өтөнд баригдсан Хятадын компани...Монголын бүх уурхайчид нэгдэх хэрэгтэй...
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Чи яанда,ном уншиж наад сэтгэхүй,сэтгэцээ жоохон засахгүй бол хэцүүдсэн хүн бнаа
      2015 оны 06 сарын 12
  • Bold (112.72.13.34)
    Дэнзэн мэтийг орогнуулдаг газар чинь ЭТТ шүү дээ. Дарга нар нь бараа шахаж баяжихад тусалдаг төрийн өмчит энэ мэтийн компаниудыг хувьчлах хэрэгтэй. Хувийн компанийн шалгуурыг дааж ажиллах чадваргүй ажил хийсэн ч хийгээгүй цалингаа авдаг ажилчид авилгач дарга нарынхаа төлөө жагсаал цуглаан хийдэг ийм гажиг зах зээлийн бус тогтолцоог халах ёстой.
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
    • дунд хуруу
      чамд дунд хуруу хэрэгтэй юу
      2015 оны 06 сарын 12
  • зочин (103.10.21.18)
    1414 бол гайхамшигтай ялалт, ололт байсан. Монголын бүх уурхай ийм болох хэрэгтэй. уурхайчид эв санааны нэгдэлд нэгдэх нь зөв. Эрдэнэс ТТ ажилчдад баяр хүргэе. Амжилт хүсье. Эниржи хамгийн муу компани гэдэгтээ санал нэг байна. Уурхайчидаа цааш нь улам олон нийтэд түгээ
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (68.100.20.28)
    Энержигийн хөлсний гарууд наад компьютерээ ашиглаж өөр юм хийж мөнгө олооч. Арчаагүй гарууд, улсаа зарах гэж үхэлдэж байх юм.
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (153.156.40.53)
    Энэ мэтийн жогорхойнууд ийм том юм ярих нь буруу!!! Мөрөөрөө хий гэснийг хийгээд л цалингаа аваад л явж байвал таарна!! Жирийн ажилчид хүртэл улс төржихөөр цаана нь нялх балчирууд л зүгээр үлдэх нь ээ!!!!
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.225.226)
    Ашигтай юм бол өрөө төлөөч. МакМахон, Хишиг Арвин УУҮО гээд танайхаас авлагатай баахан компани байгаа ш дээ. Ашигтай юм бол хөрөнгө оруулсан хүмүүстээ ногдол ашгаа хуваарилаач. Газар газрын луйварчид цуглуулсан юм байж. Хамгийн наад зах нь Мягмар-Эрдэнэ гэдэг луйварчнаа зайлуулбал ашигтай ажиллана гэж найдна.
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Аль ч компани нь 1072 ширхэг хувьцааг амилуулж чадахгүй. Учир нь энэ бол Чөтгөрийн тойрог, бүхнийг сорон авах, муу ёрын зүйл байсан. Ямар ч сайн компани ийм хэмжээний бэлэн мөнгөний амлалтыг тэсч гарч чадахгүй. Таван Толгой, Энержи 2 бол Монголын тэргүүлэх зэрэглэлийн компаниуд, хоорондоо алалцахгүйгээр үнээр бус чанараар хамтарч, Хятадын зах зээлд гарах хэрэгтэй. Бид хоорондоо алалцвал бусдын идэш л болно
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    тэрбум тэрбумаар нь Дэнзэнд өгөөд сууж байдаг та нарын менежментийг л сайжруулах гэж байгаа биз дэ
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • hgjfxjfj (112.72.13.110)
    tiim sain ajillaj baigaa bol ard tumendee ashigiig n ogooch
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    10 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 39 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    10 цаг 58 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    11 цаг 0 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    11 цаг 34 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    11 цаг 58 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    12 цаг 4 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    12 цаг 12 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    12 цаг 15 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    12 цаг 38 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    13 цаг 26 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    13 цаг 29 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    13 цаг 32 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    13 цаг 37 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    14 цаг 5 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    14 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    14 цаг 32 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    17 цаг 16 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    17 цаг 29 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    17 цаг 43 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК