Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Над руу маш хүчтэй дарамт, шахалтууд ирж байна

2015-6-18
0
ЖИРГЭХ

        Иргэдийн гомдлын дагуу Дорнод аймагт ажиллаад Петро Чайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад ирсэн Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.  Петро Чайна Дачин Тамсаг компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй том толгойлж, аль олон жилийн өмнө тавих ёстой байсан  200 гаруй км замыг өнөөдрийг хүртэл тавиагүй байна. Мөн монгол ажилчдыг ажиллуулах ёстой ч ажиллуулалгүй өдийг хүрчээ. Ажилчдынхаа нийгмийн даатгалын асуудлыг шийдэж чадахгүй болохоор нь тус компанид Нийслэлийн нийгмийн даатгалын газраас 1 тэрбум 400 гаруй тэрбум төгрөгийн торгуулийг тавьж. Мөн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас 560 сая төгрөгийн торгуулийг тавиад байгаа гэнэ. Нөхцөл байдалтай танилцахад иргэдийн гомдолтой хэр нийцсэн талаар О.Баасанхүүтэй ярилцсанаа хүргэе.

 

-Та Петро Чайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Тус компанитай холбоотой тодорхой зөрчлүүд өмнө нь илэрчихсэн байгаа. Харин бодит нөхцөл, байдал дээр нь ажиллахад ямар байв?


-Би гурван зүйлийг шалгахаар Дорнод аймаг руу явсан. Нэгдүгээрт, Замын асуудал байна. Ерөнхий сайд болон УИХ-ын дарга Петро Чайна компанийн үйл ажиллагаатай танилцахаар очих бүрт нь урдаас нь “Манайх асфалтан зам тавъя” гэж хэлдэг. Гэтэл одоо хүртэл тавиагүй байгаа. Энэ зам нь стратегийн маш чухал ач холбогдолтой. Тухайлбал, 26 км яваад Мянганы замтай огтолцдог. Мөн 68 км яваад Байгалийн үзэсгэлэнд цогцолбор болох Буйр нууртай огтолцдог юм. Тиймээс 207 км асфалтан зам, 139 км сайжруулсан зам тавих ёстой. Энэ үүргийг биелүүлэхгүй байгаа нь эхний асуудал. Хоёрдугаарт, Тэнд ажиллаж буй монгол ажилчдын асуудал байна. Хөдөлмөрийн яамнаас тусгай эрх авсан “Зөв боломж” гэх байгууллагын зуучилсан ажилчдын ахуй орчин, цалин мөнгө, нийгмийн даатгалтай холбоотой янз бүрийн асуудал гарсан учраас түүнийг шалгах шаардлагатай байсан. Гуравдугаарт, шатахуун зөөвөрлөдөг Петро Чайна Дайчин компанийн тээврийн хэрэгслүүдтэй холбоотой асуудал байна. Тус компанийн зүгээс шатахууныг тээвэрлээд Хятад руу гаргадаг учраас тус улсын номертой байх ёстой гэсэн тайлбарыг хэлдэг. Ийм шалтгаанаар олон улсын гэрээ хэлцлийг хэрэгжүүлэхгүйгээр хятадын дугаартай машинуудыг явуулдаг. Гэхдээ талбай дээр ажиллах тусгай зориулалтын машинуудыг Монголоос авах ёстой. Тэнд монгол жолооч нарыг ажиллуулах ёстой юм.


-Тус компани руу очих зам ямар байв?


- Бид 19 болон 21-р талбай руу явж очсон. Бороо орсны дараа явсан болохоор ч тэр үү  очиход их хүнд байсан. Аргагүй юм. Зөөлөн хөрстэй газар дээгүүр хүнд даацын машинаар 23 жил талхалчихаар ямар байх нь ойлгомжтой биз дээ.


-Зам тавиагүй шалтгаанаа тус компани юу гэж тайлбарласан бэ?


-Гэрээний дагуу бол 2013 оны есдүгээр сард зам тавих ёстой. Хэрвээ замаа тавихгүй бол тээвэрлэлтийг зогсооно гэж гэрээнд заасан байгаа. Асуудлын гол нь замаа тавиагүй мөртлөө тээвэрлэлтээ явуулсаар байгаад оршиж байна. Би “Төрийн байгууллагаас тээвэрлэлтийг нь зогсоохоос өөр аргагүй. Тэр тохиолдолд шатахуун Монгол улсад байж байна. Мэдээж шатахууныг зөөвөрлөх ажиллагаа түр хугацаагаар хойшилно. Харин замаа тавиад дууссаны дараа тээвэрлэлт явагдах ёстой. Ямар шалтгаанаар замаа тавихгүй байгаа юм бэ” гэж асуусан. Харин тус компанийн холбогдох албан тушаалтнууд 2015 оны 10 дугаар сардаа 107 км замыг үлдсэн 100 км замыг 2016 оны 12 сарын 31-ны өдөр гэхэд тавьчихна гэж хэлсэн. Тэд Буйр нуураас Петро Чайна компани хүртэлх 68 км замыг эхлүүлэх сонирхолтой байгаа. Харин уг ажил дээр Зам тээврийн яамнаас маршрут тогтоож өгөхгүй байна гэдэг асуудлыг мөн хэлж байна лээ. Нутгийн иргэд бол тус 68 км замыг их хүлээж байгаа. Миний зүгээс 14 хоногийн хугацаа өгье. Яриа хэлэлцээрт орох хэрэгтэй. Шинээр гэрээ байгуулах асуудлыг яръя гэсэн. Бидний хувьд тус компанийн тээвэрлэлтийг зогсоох зорилгогүй. Гол нь замыг нь тавиулах ёстой. Учир нь зам тавих мөнгийг Хятадын талаас гаргаж байгаа. Петро Чайна компанийн хувьд 90 сая доллараар зам тавьж байхаар 46 сая доллараар хоолой баръя гэдэг саналыг ч мөн хэлж байна лээ. Газар доогуур хоолой татаж түүгээрээ газрын тосоо шахна гэсэн үг. Миний хувьд энэ саналыг эхний ээлжинд дэмжих бодолгүй байгаа. Замаа тавьсаны дараа дараагийн асуудлыг ярьж болно. Энэ асуудлаар Зам тээврийн яаман дээр хэлэлцээрт орно. Хэрвээ хэлэлцээрт орохгүй гэвэл тээвэрлэлтийн эрхийг нь зогсоохоос өөр арга байхгүй.


-Монгол ажилчдын эрх, ашиг тэнд ноцтой зөрчигдөж байна гэдэг. Энэ талаар мэдэж, дуулсан шинэ зүйл байна уу?


- Тус компанийн ажилчдын 25 хувийг монголчууд эзлэх ёстой. Уг нь тэр хувьд нь зуучлалаар монгол ажилчид авсан байгаа юм. Тэгэнгүүт Хөдөлмөрийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан “Зөв боломж” гэдэг компани байгуулагдаж монгол ажилчдыг зуучилсан. Тэд монгол ажилчдынхаа ажлын байр, нөхцөл, цалин, нийгмийн даатгалыг Петро дайчин компаниас аваад төлдөг юм байна. Би тус компанийг АТГ-т өгье гэж бодож байгаа. Энэ нь Хятадын компанийн буруу биш, тэд мөнгөө л өгч байгаа юм. Зуучлагч байгууллага үүнд дээр тодорхой үүрэг хүлээдэг. Тухайлбал, Солонгос руу монгол ажилчдыг зуучилж ажиллуулаг маш олон байгууллага байдаг. Тэд хоёр талын гэрээ байгуулаад хүмүүсээр ямар ажил хийлгэх вэ, цалин хөлсийг хэдээр тохирох вэ, ажлын нөхцөл байдал ямар байх зэргийг яриад хариуцаад явдаг. Хятадын компани өгөх ёстой мөнгөө өгсөн. Харин манай Монголын “Зөв Монгол” компани том эрх, дархтай болчихоод ингэж аашлаад байна. Монгол хүний хийх ёстой ажлыг гадаад хүн хийж байвал ажлын байрны төлбөр төлнө гэж хуулинд заасан байдаг. Хэрвээ монгол хүн ажиллуулж байгаа бол дагалдан ажиллуулаад хоёр жилийн дотор мэргэшүүлэх ёстой. Гэтэл Петро Чайна Дачин Тамсагаас ажиглавал Дорнодын ажилгүй, орлогогүй иргэдийг аваачиж ажиллуулж байна. Нөгөө хүмүүс нь ажил гарвал л хийдэг.


- Зам тээврийн яамтай хэлэлцээрт орж асуудлыг шийдвэрлэх юм байна. Үр дүн эерэгээр гарахгүй бол яах бол?


- Зам тээврийн яамтай хэлэлцээрт орж гэрээ дахин хийгдэх ёстой. Мөн тус яамнаас замын маршрут гаргаж өгөх ёстой байгаа. Гурван удаа боломж өгсөн. Хэрвээ боломжийг ашиглахгүй бол тэгээд хэнд ч гомдохгүй биз. Уг асуудлаар Хятадын Элчин сайдтай хэлэлцээрт орно гэж бодож байгаа. Тэр хүнд би тайлбарлах юм. Хятадын нэг компанийн ажлыг гацаах гээд байгаа юм биш шүү дээ.


-Тус компанийг шалгахад маш хүндрэлтэй байгаа талаар та ярьсан. Яг ямар хүндрэлүүд байна?


-Маш хүнд байгаа. Миний дотны найз над руу утасдаад “Яг энэ асуудлаар чам руу 14 гишүүн утасдаж дарамтална” гэж хэлсэн. Эхнээсээ хүчтэй дарамтууд орж ирсэн. Цаашдаа нилээн дарамтууд ирэх юм шиг байна.  Учир нь би гэрийнхээ гадаа зам тавиулах гээгүй. Стратегийн ач холбогдолтой замыг тавиулах гэж ажиллаж байна. Ялангуяа АТГ энэ ажилд их хойрго хандаж байгаа.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Халх монгол (103.9.90.130)
    Монгол газар шороогоо худалдчихаад тэгээд дараа нь хаана амьдрах гээд байгаа юм бээ үр хүүхдээ хаана амьдруулах вэ
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (166.137.244.25)
    Hun ruu ih dairsan odoo chamd uurt chin irj bgaa um daa... Mungu avch hunruu dairaad bsan odoo chamd deer uurt chin irj bn daa ternii orond zaluu huulichid negdeh heregtei bsan um ...
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    temuujingiin bulteg xavuar ni nileed ix xar pr xiisen dee, odoo daraagiinx ni xen be,
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.123.136)
    Очирбат хаашаа алга болчихвоо балин хамраараа түрий барийд олон долоон юм яридагсан сүүлийн үед таг чиг Петро чөйнаагын ард Очирбат байдаг байх ер нь манай үе үеийн ерөнхиылөгч нар уул уурхайн томоохон компаны ард байдаг байх
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.21.89)
    Hudlaa hyataduud zam tavih gedeg harin manaihan zavaaruuldag yum bilee
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • зочин (103.23.51.2)
    Монголын удирдагч нэртэнгүүдийг Хятадууд нь доромжилдог юм билээ,хямдхан амьтад шүү дээ тэд.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    zam taviulna gesnii toloo booj yheh gej bgaa humuus bol bugd hujaagiin sheesnuud mgloos zailaasai
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • зарла (103.229.123.223)
    Дарамтлаад байгаа гаруудаа нийтэд ил зарлачихаач ээ. Тэгж байж улс төр цэвэршинэ. Хэлж чадахгүй байгаа бол дэмий шүржигнэж хоосон шоудах хэрэггүй.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
    • Dalchgar
      Tiishd hudlaa baahn surjignej dalichignaj bgaad l suraggui l boldg biz de Tegd SHEESNHUU gj ner awaa biz de
      2015 оны 06 сарын 18
  • Zochin (112.72.13.230)
    Ene ajil chini ajil boloosoi uchnuun ashig hurtchiheed joohon zam tavichihad yah ve dee zalitai yumaa hooloigoor shatahuun avna ain ene hyatduud uuu
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Baasan chi goy shaasaan (202.131.230.118)
    Энэ оросын гар хөл болсон гарууд дандаа худлаа шаах юм. 14 хүн дарамтална гээд тоолчихсон найз нь хаха. Түмүүжингийн хэрэглэсэн арга.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • иргэн (212.186.178.178)
    Тэгээд тэр тэр дарамтлаад байна гээд л хэлээч, мууу худалч балайййй, худлааа нэр олж авах гэсэн шавараааа
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (86.33.51.8)
    Muu zeziin balai hamart ochirbatiin hiij bgaa asuudal .muu novsh tendees bainga hahuuli avdag nuuzaar Baasan huu chi songuuliin shoy l bitgii hiigeerei . Asuudliig turgen shiidsen n deer bhaa.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • mongol hun (185.64.197.96)
    hibdogiin gai geh metiin barzgar hamartai heseg hun bgaa shuu huu min bolgoomjilooroi,gehdee buu shantar
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin (185.64.197.96)
    Eh orniihoo tuluu zutgej yabaa ene zaluu huniig hohi ni gej helj baigaa hun bol yah aragui haytadiin takd zutgej bui ugadaas doloogch bh ni
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (1.251.132.190)
    Хохь чинь,чамд дарамт учрах ёстой болоодл тэр биз
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.20.93)
    Шууд зогсоо ,Баасанхүүг дэмжиж байна шүү ард түмэн чинь ????
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.20.93)
    п.очирбат тэргүүнтэнүүд үү ? хүүхээ ан ?
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.31.15)
    ккккккк тэнэгтэж байна Баастай хүүг хэн дарамтлахийн
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.95)
    дорнодын телевизээр хэдэн жилийн өмнө энэ замыг тавих гэхээр манайхан дээрээ шийдэж өгөхгүй байна гэж мэдээлж байсныг сонсоод маш их гайхаж байсан.Газар доогуур ховх сорох хоолой тавиулаад байдагХичнээн гэдгийг хянах төхөөрөмж бий билүү манайд,Тэр авилга аваад өмөөрөөд байгаа эрхтэнүүдээ илчлээчээ.Бузар хувиа хичээгсэд,Ирээдүйдээ гээ хохироогчид,Дарамтлаад байгаа хүмүүсийг ард бидэнд илчлээд өгчих
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • gonchig (122.201.21.119)
    za sain bna yamar ch yumnaas buu ai mongoliin haaduud hamgaalna naad hujaanuudaa pisda ochirbattai ni huu
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.58)
    АТГ одоо л иймэрхуу зуйллууд дээр ажиллах хэрэгтэй АТГ г ийм байгаа учир зарим хумуус цаашид байлгах сонирхол гуй Байна шударга хуулийн хаа даггуу ажиллавал ард тумэн дэмжинэ шуу дээ
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.242.47.54)
    Энэ одоо улс оронд юу хийж байгаа юм бэ хнн
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Хувийн хэвшлийнхнийг дарамталж мөнгө салгах, шахааны бизнесээ оруулах арга Улс төрчдийн дунд мөн ч их дэлгэрч дээ. Оюу Толгой, Таван Толгой, Энержи, Бороо Гоулд, одоо энэ нефтийн компани.... Улс төрчид сайн даа ч биш жаахан хахууль авчих санаатай байнга гацаах юм.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • huhusfh (124.158.78.77)
    bichij bgaa yumaa bodooch yum unshij tungaaj sur hun shuumjilsen humuus uuruusduu yag yu hiij bna sain bod neg udaacg boloh eh orondoo heregtei yum hii hun uulj muulsan humuus
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • зочин (202.126.91.89)
    энэ эргүү мөндөлийг хэн тоож дарамтлах вэ дээ. зүүдээ ярьж байгаа юм.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Аргагүй аргагүй авгай нь нэг дарамтална Оймсны эзэн нь хоёр дарамтална. Тэр лймсыг нь угаадаг хүн гурав дарамтална. Мэдээж хэрэг хэцүү л байгаа биз ккк
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
    • үнээн
      үнэн шүү
      2015 оны 06 сарын 18
  • jaa lam (112.72.13.143)
    hoh chin zayaa chin terdee odoohondoo arai baga baina. udahgui chi chtsagaa saviruulaad tsusaar uilna za.!!!!!!!!!!!!
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    2 цаг 24 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    2 цаг 28 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 31 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 35 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    2 цаг 44 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    5 цаг 52 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК