зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэг: Аав, ээжийнхээ хашаа байшинг ломбарданд тавьсан надад ялагдах эрх байгаагүй

2015-6-22
0
ЖИРГЭХ

БЭРТЭЛ АВААГҮЙ БАЙСАН БОЛ ГЭЖ БОДОХООР Л СЭТГЭЛ ӨВДӨӨД УЙЛМААР САНАГДДАГ

 

        Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа цуурайтуулж, төрийнхөө далбааг өндөрт мандуулж явсан Залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ Б.Батцэцэгтэй уулзаж ярилцлаа. Бэлтгэлийн үеэр хөлөндөө хүнд гэмтэл авсан тэрээр гадаадад мэс засалд орж, их спортынхоо талбайд эргэн ирэхээр тэмцэж байгаа юм.

 

-Улаанбаатар Сонгдо эмнэлэгт орсон хагалгаа амжилттай болсон гэж сонссон. Одоо биеийн байдал нь ямар байна даа?

 

-Хөлний хадаас авах хагалгааг "Сонгдо" эмнэлэг маань надад үнэгүй хийж өгсөн. Хөлнөөс минь хоёр ширхэг төмөр хадаас гарч ирсэн. Хагалгааны дараа хөл өвдөөд байсан нь багасаад, гайгүй болж байгаа. Гэхдээ өвдөгний уут урагдсан болохоор өвдөгний шар ус оёдол руугаа урсаад "Сонгдо" дээр гурав хоноод нэг соруулж авахуулах эмчилгээ хийлгэж байгаа.

 

-Төмөр хадаас гарч ирсэн гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Угаасаа хадаас авна гэж байсан юм биш үү?

 

-Хадаас авна гэдгийг эмч нар маань надад хэлж байсан л даа. Гэхдээ би бол итгэхгүй байсан юм.

 

-Яагаад итгэхгүй байсан гэж. Хадаас авна гэдэгт үү?

 

-Тийм ээ. Үүнийг ярих жаахан эвгүй юм л даа. Би анх 2012 онд хөлөндөө гэмтэл авчихаад ГССҮТ-т очиж, дурангийн хагалгаа хийлгэсэн юм. Харин дараа нь шөрмөс залгах хагалгаанд орох болсон юм. Тухайн үед “Солонгос улсаас эмч нар ирж хагалгаа хийх гэж байгаа чамд 2 сая гаруй төгрөгийн өртөгтэй хагалгааг үнэ төлбөргүй хийж өгье” гэсэн саналыг эмнэлгийн эмч нар тавьсан. Би ч тухайн үед баярлаад л зөвшөөрсөн. Тэр үед эмч нар хөлийг чинь пластик хадаасаар хадсан болохоор эдгэрэлт нь хурдан ямар нэгэн айх зүйл байхгүй гэж хэлж байсан. Гэтэл Сонгдо эмнэлэг дээр хийсэн хагалгаагаар төмөр хадаас гарч ирсэн. Үнэхээр аймаар. /Уйлав/

 

-Тэгэхээр тухайн үед өөрт чинь худал хэлж төмөр хадаасаар хадсан хэрэг үү?

 

-Тийм л болж таараад байна. Уг нь төмөр хадаас гэдгийг нь мэдсэн бол өнөөдрийг хүртэл ингэж үрэвсүүлээд явахгүй даруйхан арга хэмжээ авч өнөөдөр дэвжээн дээр барилдаж байхгүй юу л гэж их гомдож байна даа. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг сөхөж элдэв хэл ам хийхийг хүсэхгүй байна аа.

 

-Үнэхээр аймаар юм аа. Төмөр хадаас гэдгийг нь мэдэхгүй байж байгаад хөлөө үрэвсүүлчихсэн хэрэг үү?

 

-Тиймээ. Анх бол хагалгаа хийлгэсний дараа бага зэрэг эмзэглэлтэй л байсан юм. Харин сүүлдээ бэлтгэлээ хийж чадахаа болиод бүр явахад хүртэл хүндрэлтэй болсон. Одоо бол хөлний яс үрэвсэж, өвдөгний чагтан холбоос тасарсан, өвдөгний хүүдий урагдсан гэх оноштой байгаа.

 

-Тамирчин хүний хувьд бэртэл гэдэг үнэхээр эмгэнэл шүү?

 

-Харин тийм ээ. Хэрэв би бэртэл аваагүй байсан бол гэж бодохоор л сэтгэл өвдөөд уйлмаар санагдаад байдаг юм.

 

-Гэхдээ та үнэхээр тэвчээртэй юм аа. 2012 оноос хойш гэхээр нэлээд олон жил ийм байдалтай явсан байна шүү дээ?

 

-Би ер нь өвчин хэлэх их дургүй. Болж л байвал өвдөж байна, хэцүү байна гэж хэлэх дургүй. Аль болох л тэвчээд явахыг боддог. Гэр бүлийнхэндээ өвдөж зовж байгаагаа хэлж, тэднийхээ сэтгэлийг чилээхээс эмээгээд олон ч шөнө орондоо уйлж, сэтгэлдээ шаналж явсан даа. Даанч үнэхээр болохоо болиод л дэвжээндээ эргэн гарахын тулд л өнөөдөр ингэж явж байна.

 

-Таныг сэтгэл догдлуудсан барилдааныг үзэх дуртай хүмүүс хурдан л дэвжээндээ эргэн ирэхийг тань хүлээж байгаа байх. Их дэвжээндээ эргэн ирэхийн тулд ямар эмчилгээ хийлгэх шаадлагатай байгаа вэ?

 

-Өвдөгний чагтан холбоос холбож шөрмөс залгах, өвдөгний хүүдий оёх хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Энэ хагалгааг Тайвань улсад хийдэг юм билээ. Хагалгаа хийлгэхэд 20 сая төгрөг шаардлагатай гэсэн. Хэрэв мөнгө цугларч, хагалгаа хийлгэж чадвал хагалгааны дараа нэг жил гам бариад барилдаж болно гэсэн. Энэ цаг хурдан л ирээсэй гэж залибарч байна.

 

-Удахгүй тэр сайхан цаг ирэх байх аа. Таны хамгийн ойрын зорилго юу байна вэ?

 

-Хагалгаандаа ороод хөлөө эдгээчихвэл 2020 оны олимпод оролцож, надад итгэл үзүүлсэн ард түмнийхээ ачийг хариулна л гэж бодож байна.

 

40 ЛИТРИЙН УСЫГ МӨРЛӨӨД ГҮЙЧИХДЭГ ЭРШҮҮД ХҮҮХЭД БАЙСАН

 

-Таныг айлын том охин гэж сонссон. Аав, ээж гэр бүлийнхээ талаар яриач?

 

-Тийм ээ. Би айлын том охин. Хоёр дүүтэй. Аав маань нэг насаараа уурхайд ажилласан жирийн л уурхайчин хүн. Харин ээж маань хөл муутай группт байдаг болохоор дүү нарыг маань өсгөөд л гэр зуураа байдаг.

 

Аав минь эр хүн гэрийн ноён нуруу гэдэг утгаараа насаар л уурхай ухаж биднийгээ тэжээсэн буянтай хүн байдаг юм. Заримдаа биднийхээ төлөө цаг наргүй ажиллаж байгаа аавыгаа хараад их өрөвддөг шүү. Тиймээс л би аавынхаа энэ их хөдөлмөр хичээл зүтгэлийг хариулахсан гэж дандаа бодож явдаг даа.

 

-Та гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байдаг уу. Ер нь та бөх хүний авьяасыг өвлөгддөг гэдэгт итгэдэг үү?

 

-Манай том эрэгтэй дүү бас чөлөөтөөр хичээллэдэг дэлхийн аварга хүртэл болж байсан бас л чадвартай бөх байсан.  Харин миний энэ бэртэл гэмтэл, байгаа байдлыг хараад бөхийн спортоос хөндийрөөд байгаа. Эмээ маань манай удамд хоёр том бөх байсан гэж их ярьдаг юм. Тэгэхээр бөхийн удам гэж байдаг юм шиг санагддаг. Тиймээс ч би бага дүүгээ бас бөх болоосой гэж байнга хүсдэг.

 

-Танайхыг Налайх дүүргийн айл гэж сонссон. Хүүхэд насных нь талаараа яриач. Хэр сахилгагүй хүүхэд байв?

 

-Тиймээ. Манайх Налайх дүүргийн айл. Аав ээж маань анх энэ дүүрэгт гал голомтоо бадрааж байсан гэдэг. Миний хүүхэд нас ер нь бүхий л амьдралын маань жаргал зовлон, баяр гуниг Налайх дүүрэгтэй салшгүй холбоотой.

 

Харин хүүхэд байхдаа үнэхээр их сахилгагүй дэггүй хүүхэд байсан шүү. Дандаа л эрэгтэй хүүхдүүдтэй нийлж дүрсгүйтэж, тоглодог ер нь л их эршүүд хүүхэд байсан даа. 1-5 дугаар ангид байхдаа Тэрэлжид өвөө эмээтэйгээ байдаг байлаа.

 

Тэр үед өвөө эмээгийнхээ усыг авч өгнө гээд л 40 литрийн усыг мөрлөөд гүйчихдэг хүүхэд байсан гэхээр их л эршүүд байсан байгаа биз.

 

-Тийм шүү. Тавдугаар ангийн хүүхэд гэхээр их л жаахан санагдаж байна. Тийм чадалтай хүүхэд байсан хэрэг үү?

 

-Харин тийм ээ. Би багаасаа л их чадалтай, морь маланд дуртай хүүхэд байсан гэдэг. Тиймээс л намайг ах маань бөх болгоно гэж ярьдаг байсан нь биелэлээ олсон шүү.

 

БӨХ ХҮНИЙ ХУВЬД ЖИНГЭЭ ХАСАХ ГЭДЭГ ИХ ХҮНД ЗҮЙЛ

 

-Таныг энэ бөхийн спортод хэн анх хөтөлж оруулж байв. Хэдэн настайгаасаа бөхөөр хичээллэсэн юм бэ?

 

-Тавдугаар ангиасаа л бөхөөр хичээллэсэн. Уг нь өвөө эмээ маань намайг морь унах дуртай болохоор циркчин болгоно гэдэг байлаа. Харин ах маань чадал ихтэй бөх болох төрхтэй гээд л анх Мөнхбаяр багш дээр авч ирж шалгуулж байсан.

 

Тэр үед би хамт шалгуулсан эрэгтэй хүүхдүүдээсээ гар дээр илүү олон суниаж. Мөнхбаяр багшийнхаа шавь нь болоод өнөөдрийг хүртэл багшийнхаа удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

 

-Анх эмэгтэй хүүхэд бөхөөр хичээллэх амаргүй л байсан байх. Ер нь бэлтгэл сургуулилт хийгээд шантарч байсан үе байдаг л байх даа ?

 

-Тэгэлгүй яах вэ. Тэрэлжид хүүхдүүдтэй гадаа тэвэг тоглож, хөл бөмбөг өшиглөж явсан хүн гэнэт бэлтгэл сургуулилт хийгээд бие няцараад жаахан зуур хэцүү л байсан. Гэхдээ л надад тэр бүгд их сонирхолтой санагдаж байсан болохоор энэ спортоо хаяагүй л дээ. Ер нь бидний хувьд жингээ хасах гэдэг их хүнд зүйл байдаг. Түүнээс өөрөө шантраад няцаад байх зүйл байдаггүй. 

 

ДЭВЖЭЭНДЭЭ ЭРГЭН ГАРАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА

-Таныг гэр бүлтэй болсон гэж сонсож байсан. Одоо хаана амьдарч байна вэ?

 

-Тийм ээ. Өнгөрсөн жил нөхөртэйгээ гэр барьж тусдаа гараад одоо Налайхдаа амьдарч байгаа.

 

-Уучлаарай гэр бариад гэхээр та хоёр Монгол гэрт амьдардаг юм уу. Би таныг залуучуудын олимпийн аварга төдийгүй дэлхийд нэртэй залуу тамирчин болохоор их хангалуун сайхан амьдагдаг байх гэж бодож байсан шүү?

 

-Зүгээр дээ. Нөхөр бид хоёр монгол гэрт амьдардаг. Гэр ч өвөл дулаахан сайхан шүү. Тамирчин бид чинь хичнээн сайн амжилт гаргаад тэр бүр мөнгөтэй сайхан амьдарч чаддаггүй л дээ. Ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцохдоо дандаа л зардал мөнгөө өөрсдөө даадаг. Амжилт гаргаад мядаль авбал аз. Харин авахгүй бол газар мөргөнө л гэсэн үг.

 

-Нууц биш бол та Залуучуудын олимпийн аварга болоод хэдэн төгрөгөөр шагнуулж байсан бэ. Тэр мөнгөө юунд зарцуулсан байв?

 

-Нуух юмгүй дээ. Тэр үед 40 сая төгрөг гээд 10 хувийн шимтгэлээ төлөөд 36 сая төгрөгөөр шагнуулж байсан. Харин тухайн үед тэмцээнд явах гээд аав ээж хоёрынхоо хашаа байшинг ломбарданд тавьчихаад зардлаа хийгээд явсан юм. Харин шагналынхаа мөнгөний дээжээс аав ээждээ өгөөд барьцаанд тавьсан хашаа байшинг нь авч өгч байсан. 

 

-Тэгэхээр тухайн тэмцээнээс алтан медаль хүртээгүй байсан бол аав ээжийнх нь хашаа байшин “будаа болох” байжээ?

 

-Харин тийм ээ. Тухайн үед эхний барилдаандаа ялагдчихаад үнэхээр л би энэ барилдаанд ялахгүй бол аав, ээж, дүү нар маань орох оронгүй болно. Тэд маань хаашаа явах билээ л гэж бодож, өөрөө өөртөө байнга хэлж байсан. Тэр үед надад үнэхээр ялагдах эрх байгаагүй шүү.

 

-Та ч үнэхээр зоригтой өөртөө итгэлтэй юм аа?

 

-Би үргэлж л өөрөө өөртөө урам өгч, чадна гэж л хэлдэг. Түүгээрээ ч өнөөдрийг хүртэл явж байна. Харин бэртэл авч холбооноос гарснаасаа хойш нэлээд сэтгэлээр унасан.

Тухайн үед манай нэг багш “Чи бэртэл авчихаад энд юу хийж яваа юм бэ” гэж хэлсэн нь надад үнэхээр хүндээр тусч, тэр цагаас л хойш би холбоон дээрээ очоогүй тэр чигтээ явчихсан.

Харин одоо тэр хүний хэлсэн үгэнд би хурцлагдаж, бэртэлтэйгээ тэмцэх ёстой юм байна гэсэн ойлголтыг аваад дэвжээндээ эргэн гарахын төлөө тэмцэж байна.

 

-Тамирчидыг амжилт гаргах мөчид хүмүүс нэлээд олон зүйл амлаж, бэлэглэж байгаа сонсогддог. Танд ер нь хүмүүс бэлэг болгосон зүйлээ өгч байсан уу?

 

-Бараг л үгүй дээ. Залуучуудын олимпийн аварга болж байхад нэг хүн машин бэлэглэнэ гэж байсан. Гэхдээ өгөөгүй ээ. 

 

"МОНГОЛ, МОНГОЛ" ГЭХ УУХАЙН ДУУ, ТӨРИЙНХӨӨ ДУУЛЛЫГ ЭГШИГЛҮҮЛЭХ ТӨР Л ТОРГОН МӨЧҮҮД ҮНЭХЭЭР ЖАРГАЛТАЙ БАЙДАГ

-Ер нь хүн бүр хийж байгаа ажил мэргэжилдээ хайртай байдаг. Ер нь бөх хүний жаргал юу байдаг юм бэ?

 

-Дэвжээн дээр гараад барилдах, барилдаж байхад “Монгол, Монгол” гэх тэр л уухайн дуу, ялалтын тавцанд зогсоод төрийнхөө дууллыг эгшиглүүлэх тэр л торгон мөчүүд үнэхээр жаргалтай байдаг. Би тэр л мөчид хамгийн жаргалтай байгаагаа мэдэрдэг. Би ер нь Монгол гэдэг нэрээрээ хөглөгдөж Баавгай гэдэг нэрээрээ эрч хүч авдаг шүү.

 

-Тэгэхээр та баавгай нэрэндээ дуртай байх нь ээ. Ихэнх хүмүүс өөрийнхөө хочинд дургүй байдаг шүү дээ?

 

-Би бол Баавгай нэрэндээ үнэхээр их хайртай. Уг нь эхэндээ бол дургүй л байсан. Ямар сайн даа л багш дээрээ очоод намайг хүмүүс баавгай гээд байна. Би үнэхээр энэ нэрэнд дургүй хүрч байна гэхэд багш маань Баавгай гэдэг нэр чинь чамайг хүчтэй гэсэн урам зоригийг мэдрүүлэх нэр болохоор чи хайрлаж явах учиртай гэж хэлж байсан. Тэр цагаас л хойш үнэхээр баавгай Батцэцэг гэдэг хэзээ салшгүй нэр юм байна гэдгийг ойлгосон.

 

-Тэгэхээр танд энэ нэрийг хэн хайрласан юм бэ?

 

-Чөлөөтийнхөн бид гурван үеэрээ Сонгино руу бэлтгэлд гарчихсан байсан юм. Тэр үед алдарт спорт хорооны Цэгмид эгч маань намайг Баавгай гээд дуудахаар нь би эргээд харчихсан. Тэгээд л Батцэцэг Баавгай нэрээ мэдэж байна гээд л түүнээс хойш Баавгай гэдэг болчихсон.

 

БАГШ НАР МААНЬ БИДНИЙГ БАЙНГА Л ХУРЦАЛЖ УРАМ ЗОРИГ ӨГДӨГ

 

-Та өөрийгөө их азтай хүн гэж ярих дуртай юм билээ. Яагаад тэгэж бодох болсон юм бэ?

 

-Би өөрийгөө их сайхан сэтгэлтэй, тусч хүн гэж боддог шүү. Ер нь л хүнд тусч болж явах юмсан гэж хичээдэг. Өндөр настай, ядарсан хүмүүс таарвал өөрт байгаа зүйлээрээ л тэдэнд тусладаг.

 

Тэр ч утгаараа аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэгчээр надад сайхан сэтгэлийн маань хариу болгож 2010 онд олимпийн эрх авах тэмцээнд надад аз тохиож, би олимпийн эрхээ авсан.

 

-Та үүнийгээ жаахан тодруулаач?

 

-Тухайн үед би хүрэл медаль авчихаад олимпийн эрх авч чадалгүй хасагдчихсан юм. Харин хожигдсондоо болоод байрандаа уйлаад сууж байтал багш маань ирээд баяр хүргээд байсан. Харин би миний төрсөн өдөр биш шүү дээ.

 

Хүн хожигдчихоод хүрэл медаль авах гэж байхад яагаад баяр хүргээд байгаа юм бол гэж их гайхаж байтал багш маань чамд олимпийн эрх өгсөн гэж хэлсэн. Харин учрыг нь тодруултал тухайн үед Япон улсын хоёр тамирчин 46, 60 кг-д алт мөнгөн медаль авсан байсан юм.

 

Харин энэ хоёрын аль нэг л оролцуулах ёстой байтал миний жингийн тамирчинг оруулахгүй болгох шийдвэр гаргасан байсан. Тэгээд л би мөнгөн медаль руу шилжиж надад олимпод орох боломж олгодсон юм. Ингээд л бодохоор би их азтай хүн байгаа биз.

 

-Тамирчин хүмүүс мөнхийн өрсөлдөгч гэж байдаг болов уу. Хэрэв байдаг бол таны мөнхийн өрсөлдөгч хэн бэ?

 

-Шууд тэгж хэлж болохгүй л дээ. Гэхдээ ямар нэгэн тэмцээнд таарвал гэсэн ойлголттой тухайн тамирчиндаа зориулж бэлтгэл хийх явдал байдаг. Гэхдээ нэг таарсан тамирчинтайгаа олон удаа бол таараад байдаггүй. Миний хувьд Энэтхэг улсын тамирчинтай гурван удаа таарч барилдаж байсан.

 

Эхний удаа Азийн аваргын төлөөх тэмцээнд таарч би хожигдож байсан. Дараа нь олимпийн эрх авах тэмцээнд бас хожигдсон. Тиймээс Залуучуудын олимпийн аваргын тэмцээнд зөвхөн тэр л хүнд зориулж бэлтгэл хийдэг байсан. Тэр нь үр дүнгээ өгч, би олимпийн аваргын тэмцээнд илүүрхэж хожсон.

 

-Таны барилдааны онцлог юу бэ. Ер нь өрсөлдөгч тамирчныхаа барилдааны судлаж, түүнд зориулж бэлтгэл хийх амаргүй байх даа?

 

-Би ер нь л том онооны мэх хийх дуртай. Тухайлбал мушгиа болон хонгодой өмсөх дөрвөн онооны мэх хийдэг. Өрсөлдөгч бөхийнхөө барилдааны судлах арга техникийг мэдрэх бүх бэлтгэлийг багш нар маань зааж өгдөг. Энэтхэг улсын тамирчин хөлд их ордог тамирчин учраас би гар таллах барилдааны бүтэн жил хийсэн.

 

-Хамгийн хүнд хэцүү ялалтыг та хаана ямар тэмцээнээс авч байсан бэ?

 

-2010 оны олимпийн эрх авах тэмцээнд явахын өмнөх Улсын аваргын төлөөх тэмцээнд Хонгорзултай барилдсан. Тэр барилдаан үнэхээр хүнд, эгзэгтэй байсан. Эхний үед би хожоод, хоёрдугаар үед хожигдоод гуравдугаар үед 4:0-оор хожигдоод явж байтал цаг дуусахын өмнө би 3 оноо авсан.

 

Тэгээд дахин барилдааныг 30 секунт сунгасан юм. Харин цаг дуусахаас өмнө сүүлийн таван секунтэд 2 оноо авч Улсын аварга болж байсан. Тэр барилдаан бол бас л хэцүү хүнд ялалт байсан. Мөн Залуучуудын олимпийн аваргын төлөөх тэмцээнд эхний үедээ Хятадын тамирчинд 6:0-оор хожигдчихоод гараад иртэл н.Батбаяр багш маань намайг ”Чи яаж байна аа” гээд алгадаад авсан. Тэр үед л би үнэхээр юу болж байна гэж бодоод гэнэт сэрээд л хоёр гуравдугаар үедээ илт илүүрхэж хожсон доо.

 

-Тэгэхээр багшийнх нь алганы амт таны хожилд бас нөлөөлжээ?

 

-Тийм шүү. Ер нь багш нар маань биднийг байнга л хурцалж урам зоригийг өгдөг.

 

Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

 

24tsag.mn Б.Батчимэг  

 

         

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • аа (202.179.20.91)
    чадаж байгаа юманд онгирсон ч яадаг юм Өөрөө хэн ч биш байж юугаа хуцаад байгаа юм бэ
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Zom (91.141.0.152)
    Saikhan yaria urnuulj unshigch olondoo hurgesen tamirchin, setguulch 2too AMJILT husie
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (1.36.145.200)
    bolomjooroo ene saihan buhuu demjitsgeeye.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Ахмад уурхайчин (112.72.13.74)
    Боломжтой хүмүүс энэ сайхан тамирчинд туслаасай. Юм л бол манай урлагийнхан л хаана ядарсан зүдэрсэнд хандивын тоглолт хийж байх юм. Бүгдээрээ энэ тамирчнаа дэмжижгээе
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • bi (112.72.13.249)
    Hytad ulsad sanal taviad emchilgeegee hiilgeed hytadiin neriin omnoos barild.eh oron chine toohgui bn.ooriinhoo moriidliin toloo hiih heregtei
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Zochin (178.93.148.190)
    Mundag uymaa UGAASAA MGL-IIN tamirchidiin huvi zayaa yag iim l baidag.Manai neg duu Italid bolson delhiin avragad yavhad dasgaljuulagch bagshid ni zamiin zardal oldohgui jaahan ohin gav gantsaaraa uurgevchee uureed Italiruu delhiin avargad orhoor yavj l baisan uym.Hurdan idegeed Teneg humuusiin sheesiine goojitol amjilt gargah heregtei shuu.
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.176.131)
    ойлгосонгүй, тэмцээнд ялагдаад 40сая-ыг аваагүй бол аав ээжийнх нь хашаа байшин яах байсан юм бол ?????
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
    • соро
      ойлгож ядах юу байна.спот гэдэг чинь ийи эрсдэлтэй.эр зориг шаардсан тэмцэл юм.амаа билүүдэж суухаас шал өөр ертөнц
      2015 оны 06 сарын 22
  • Зочин (180.235.185.186)
    ali ertnii l hun bndaa ezen hicheevel zaya hicheene. tamirchin buriin huvi tavilan iimerhuu tegsgeltei baih yumaa. esvel nuruu. hul gar geed buten biegui l boldog dagvaa aqvraga chini hurtel uuruu buun bertel l baigaa . iimd notcoldoj uzeegui humuus ingej davshlaad baih ni ontcgui l yum baina. tiim ih setgel zurheeree uvdeed urevdeed baigaa bol uuruusuu uguh gantc tugruguu duugai han ugchih hunii hoorond yas hayad jalganii tcaanaas hutcah muuhai gedegiig zochindoo zochingoos ni helii zaaa
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    choloot bohiin holboo henii wunii toloo ajillaad bna we 20 say gedeg mongotei hund bol asuudal bish shdee eh orniihoo neriig gargah tamirchindaa tuslah tsag bolson wum bish uu Davga avargaa
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    амжилт хүсье. имй сайхан тамирчнаа хайхрахгүй байгаа чөлөөт бөхийн холбооныхон сонин юм дааа
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (61.31.89.133)
    Anx xiisen mes zaslch emchdee uzuuleegui yum u? Ungrsun xoino olon yum yariad yaxav, yun temtseen, eruul bolxiig bod!!! Turshlagiin tuulai bolsond xarmsaj bna
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
    • энхээ
      Солонгосоос хүмүүс ирж хийсэн гэж бгаа биз дээ
      2015 оны 06 сарын 22
  • mb (180.235.184.127)
    shan yriltslaga bna. hurdan edgeerei. ongorson bol ongorson. odoo bol ireedui. tand amjilt husie.
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.11.42)
    энэ яриад байгаа амжилтаа гаргасныхаа дараа нэг ярилцлага өгж байсныг нь санаж бна. Нээх онгироо юм байсан. Ямар онгироо новш вэ гэж бодож байлаа
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
    • чи өөрөө новшийн новш
      чи энэ хүний хажууд юу гийгүүлсэн амьсгаа вэ?
      2015 оны 06 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    21 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    4 цаг 5 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    4 цаг 21 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    4 цаг 32 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    4 цаг 40 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    4 цаг 57 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    4 цаг 59 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    20 цаг 5 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    20 цаг 38 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    20 цаг 49 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    20 цаг 52 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    20 цаг 58 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    21 цаг 54 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    22 цаг 5 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    22 цаг 42 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    23 цаг 4 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    23 цаг 16 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    23 цаг 50 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Өчигдөр 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК