зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Батбаяр: Мөрдөн байцаах албыг прокурорын дэргэд байлгах нь зөв

2015-6-23
0
ЖИРГЭХ

-ЗАРИМ ТУСГАЙ СУБЪЕКТҮҮД ТӨР ЗАСГИЙН ЭСРЭГ БОСЧ ЭХЭЛСЭН-

 

Татан буугдсан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дахин сэргээн байгуулах асуудал яригдаж буй. Энэ сэдвээр өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

 

-Бидний хэлж заншсанаар “Прокурорын мөрдөн”-г буцаан сэргээх асуудал эрчимтэй яригдаж байна. Сэргээсний ач холбогдол юу байх вэ?

 

-Прокурорын мөрдөн байцаах газар (УПДМБГ) байгуулагдаад 12 жил болсон байсан. Энэ хугацаандаа хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагааг хянадаг, тэдгээрийн гажуудал, хууль хэрэглэхдээ бусдыг хэлмэгүүлэх, хилсдүүлэх, хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж бусдын хувь заяаг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх, атаа жөтөө, хорсол занал, хардлага сэрдлэгийн улмаас үйлдэгдэж болзошгүй тусгай субъектүүдийн үйлдлүүдийг хуулийн хэм хэмжээнд нийцүүлж, хуулийн дагуу юм шиг хийгддэг хүчирхийллээс зохих түвшинд хамгаалсаар ирсэн. Энэ хугацаандаа 7000 гаруй өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байдаг. Тагнуул, цагдаа, шүүгч, прокурор, шийдвэр гүйцэтгэгч гэсэн таван субъектын үйл ажиллагааг хянаснаар хууль хэрэглээг хэвийн хэмжээнд барьж ажиллаж байсан. Тухайн үед хүнийг хүчний байгууллагууд хэлмэгдүүлж байна гэх мэт яриа бараг гардаггүй байсан. Одоо УПДМБА татан буугдаад, УМБГ дээр Тусгай Субъектүүдийн Үйлдсэн Гэмт Хэргийг Шалгах Газар ч билүү сүржин нэртэй байгууллагсан. Хоёрхон хүнтэй, эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг ирүүлсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулдаг нэртэй хэлбэрийн төдий бие даасан үйл ажиллагаа явуулах чадваргүй алба маягийн нэгж байгаа. 20 мянга орчим тусгай субъект үйл ажиллагаа явуулдаг манай оронд энэхүү нэгж нь хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй юм.

 

-Энэ албыг татан буулгаснаар цагдаа, прокурорынхны зүй бус үйлдэл хэрээс хэтэрсэнийг олон хүн хэлж байна?

 

-Прокурорын мөрдөнг татан буулгах тогтоол гарснаар, 2014 оны 12 дугаар сарын 1-нээс үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоосон. Энэ үеэс эхлээд хүн хэлмэгдүүллээ гэх үнэн худал нь мэдэгдэхгүй асар их гомдол гарах болсон. Хууль хүчнийхэн ч ямар ч хяналт шалгалт байхгүй болсон. Тусгай субъектуудыг хянадаг байгууллага гэх зүйл нь одоо зөвхөн ёс зүйтэй нь холбон хянадаг хэлбэрийн төдий өөрсдийнх нь харъяа нэгжүүд байна. Прокурорын ёс зүйн хороо, цагдаад дотоод хяналт, аюулгүй байдал хяналт шалгалтын газар, шүүхэд бас шүүгчийн ёс зүйн зөвлөл, тагнуулд аюулгүй байдлын хэлтэс, ШШГЕГ-т дотоод хяналт шалгалт гэх хэлтэс бий. Тэдгээр алба нь дандаа ажилчдынхаа зан харьцааны ёс зүйтэй холбоотой хэл яриа, үйл хөдлөлд хяналт тавих гэж оролдохоос эрүүгийн байцаан шийтгэх  ажиллагаанд оролцох эрхгүй байгаа. Гэтэл ганц энэ эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа гэдэг хуульд заасан гол үйл ажиллагаанд л бусдыг хилсдүүлж хэлмэгдүүлэх, хүний хувь заяагаар тоглох асар их хүч чадал, эрх мэдэл нуугдаж байдаг. Хүний хувь заяаг шийдэх эрх мэдлийг атгасан хүмүүс өөрсдөө хяналт шалгалтгүй болчихоор өөрсдийнхөө үзэл бодол, тухайн үед төрсөн оюун санааны хандлагаар хууль тайлбарлан ажиллаж иргэдийн амьдралыг шийдэж байна.

 

-Жишээлбэл, энэ байдал яг юун дээр ажиглагдаж байна вэ?

 

-Цагдаа прокурорууд хэргийг дураараа хэрэгсэхгүй болгодог, эсвэл эрүүгийн гэмт хэргийн ямар ч шинжийг агуулаагүй байхад хэрэг үүсгээд аваачаад цагдан хорьчихдог. Түүнийгээ шүүхэд тайлбарлахдаа үүсгэсэн хэрэг нь хүнд, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах үндэслэл байна гээд хэлчихдэг. Тэгээд л бол оо. Хэргийн бодит үнэнийг тогтооход тухайн этгээд яг ямар саад учруулж байгаа буюу учруулах гээд байгаа, учраад байгаа, даалтад байснаар ямар хүндрэл үүсээд байгаа зэргийг баримтаар нотолдоггүй, зүгээр л учир битүүлэг байдлаар нөхцөл байдлыг тайлбарладаг. Хүнийг цагдан хорихдоо ЭБШХ-ийн 69.1, 68.2 дахь хэсгүүдэд байх заалтыг барих үүрэгтэй боловч энэ заалтаа нарийвчлан чанд хуулийн хүрээнд, УДШ-ийн тайлбартай нийцүүлэн мөрдөж байх үүрэгтэй. Гэвч сүүлийн үед энэ байдал алдагдсан. Дээрх заалтуудыг тодорхойгүй байдлаар баримтласнаас хэргийг шалгаж буй нөхдөд эрх мэдлээрээ бусдыг айлган сүрдүүлэх, хилс хэрэг тулган хүлээлгэх, хоригдож буй этгээдүүдийг оюун санаагаар дарамтад оруулах хууль бус үйл явдлыг бий болгочихож байгаа юм. Жишээлбэл, Я.Батсуурийг эхэлж мөрдөөд хорьсон. Магадгүй ингэснээрээ Батсуурийг Дэнзэнгийн нотлогдсон нотлогдоогүй үйлдлүүдийн гэрч болгон гаргасан, дараа нь Дэнзэнг хорьсон. Хүн хоригдоод ирэхээрээ сэтгэхүйн маш их стресс дарамтад ордог. Зодуур нүдүүр чухал биш. Хааш хаашаа 2 метрийн умгар өрөөнд хоригдож байгаагаараа хүний сэтгэлгээ хязгаарлагдмал болж, урьд хойчийн дурсамж мөрөөдөлд автан хагас галзуурлын байдалд ордог. Энэнээс болоод хүн цаг хугацааны мэдрэмжээ алдан солиороод, янз бүрийн юм ярьж эхэлдэг. Магадгүй одоо Дэнзэн хадам ах болох Алтанхуягийн талаар үнэн худал зүйл ярьж эхэлнэ. Ингээд Дэнзэн гэрч, хамжигч болж гарснаар Алтанхуяг баригдана. Алтанхуяг баригдаж ямар нэгэн хэрэгт тулгагдсанаар АН-ын “Алтан гадас” фракц бутарч, намын Үндэсний зөвлөлд байх тухайн фракцын 80 хувийн байр суурь алдагдана. Ингэснээр бусад этгээдүүдэд ашигтай нөхцөл үүснэ. Гэтэл ирээдүйд үүсч болзошгүй энэ нөхцөл байдал нь АН-ын тарж бутрах гол үндэс, хөрс болж өгнө.

 

-ЦАГДААГИЙН ДАРГА ӨӨРИЙГӨӨ ШАЛГА ГЭЖ ЦОХОХГҮЙ-

 

-Алив хэрэгт сэжиглэгдэн хоригдсон хүний хувьд бусдыг гүтгэх, хилсдүүлэх байдал аяндаа үүсдэг гэж үү?

 

-Тийм. Хоригдож буй этгээд хэргийн бодит үнэнийг тогтооход чухал зүйлийг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр чөлөөтэй хэлж, үйл явдлын шалтгаант холбоог тодорхойлж чадахгүй болдог. Энэ нь хүч хэрэглэхээр заналхийлэн эрүүдэн шүүхтэй адилхан болчихож байгаа юм. Тэгэнгүүт хүн өөрөө хэрэгт холбогдолгүй болохын тулд хэн нэгнийг гүтгэх шаардлагатай болно. Ямар нэгэн улс төрийн хүчин өөрт таалагдахгүй зүйл яриад байгаа хэн нэгнийг дуугүй болгох ганц шалгарсан арга нь бусдыг шууд барьж аваад ямар ч хамаагүй тогтоогдсон, тогтоогдоогүй гэмт хэрэгт холбогдуулаад хийчихдэг. Тэгээд гаргахгүй байж байгаад шүүхээр оруулдаг. Шүүх нь нэгэнт оруулаад ирсэн хэргийг “Ялла гэсэн юм байгаа биз дээ” гээд яллачихдаг. Энэ мэт сүүлийн үед олшрох хандлагатай болсон үзэгдлүүд нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг болж байгаа юм. Уг нь иргэнийг хууль бусаар цагдан хорьж байгаа нь Үндсэн хуулийн 16.13 дахь хэсэгт “Хэнд ч болов эрүү шүүлт тулгаж хүнлэг бус хэрцгий хандаж нэр төрийг доромжилж болохгүй” мөн энэ зүйлийн 14 дэх хэсэгт “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчдөгөөрөө нийгэмд хор аюултай юм. ЭХ-ийн 251-р зүйлд байх “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг нь заавал хүч хэрэглэхийг шаардахгүй бөгөөд байцаалт авах болон бусад үйлдлийг хийхдээ хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, тохуурхан даажигнах, албадах зэрэг олон үйлдлүүд багтдаг объектив шинжтэй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Гэхдээ үүнийг шалгадаг байгууллага байхгүй болсон нь хүн хэлмэгдүүлэх эрин үеийн үндсийг тавьж байна.

 

-Уг нь хууль, шүүхийн аль ч шатны байгууллагад иргэд гомдол саналаа өгдөг ч шийдэгдэхгүй байна гэсэн асуудал яригддаг?

 

-Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйлд “Илт гэм буруугүй хүнийг сэжигтэнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх” гэсэн байдаг. Үүнийг зөрчсөн тохиолдолд цагдаа, прокурор, шүүгч 10 жил хүртэл хоригдох ял авдаг. Иргэд хууль бусаар шалгагдсан гэж өөрийгөө үзсэн тохиолдолд эрх бүхий  газар нь өгмөөр байдаг ч одоогийн хуулиар ЭБША-ны эсрэг гэмт хэргийг шалгадаг субъект нь бас л цагдаа өөрөө болсон. Энэ мухардмал байдлыг үүсгэж тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг хэн ч шалгах аргагүй болгож, энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн цаасан дээр л үлдэж, нуугдмал хэлбэрт шилжсэн.  Жишээлбэл,  дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Р иргэн О-г эрүүдэн шүүжээ. Одоо мөрдөгдөж байгаа хуульд заасан харъяаллын дагуу иргэн О “Энэ дарга намайг эрүүдэн шүүлээ. Р-ийг шалгаад өгөөч” гэж өргөдлөө тухайн дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст гаргахаар, дарга нь өөрөө “Намайг шалга аа” гэж цохож өгөхгүй л байхгүй юу. Ийм хоорондоо уялдаа холбоо байхгүй хуулийн зрхицуулалтыг бий болгосноор найз нөхөд, танил тал албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргүүд гарах таатай нөхцөл байдал үүсч байна. Энэ маань 1937 оны байдалд аваачиж байгаа юм. Тэр үед хууль хэрэгжүүлж байсан хүмүүсийг шалгадаг газар байхгүй байсан тул хуулийн нэр барьсан их хэлмэгдүүлэлт явагдсан. Ер нь хэлмэгдүүлэлтийг хараа хяналтгүй болсон тусгай субъектүүд л үйлддэг. Хэлмэгдүүлэлтийн бусад угтвар нөхцлүүд нь ард түмнийг үнэн зөв мэдээлэл авах эрхээр нь алсуур хязгаарлах байдлаар үүсдэг. УПДМБА татан буугдсанаар бусдыг гүтгэсэн доромжилсон гэдэг нэрээр хэвлэл мэдээллийн дуу хоолойг ч гэсэн боомилох гэсэн оролдлого үйлдэл ихээр явагдах болсон. Одоогийн ардчилсан, шударга нийгэмд иргэдийн дуу хоолойг чөлөөтэй хүргэнэ гэдэг хэрнээ хүн үзэл бодлоо илэрхийлж эхэлмэгц тэрийг нь бичиж тавьсан сэтгүүлчтэй нь хамт шоронд хийчихдэг. Энэ хууль бус үйлдлээс уг нь хуулиар хамгаалсан хирнээ тэр нь хэрэгжихгүй юм.

 

-Жаахан тодруулахгүй юу?

 

-Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад болох” гэсэн зүйл анги байна. Энэ зүйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол...”гэж дурдсан байгаа. Жишээ нь, гомдол гаргагч “Энэ сэтгүүлч гүтгээд бичээд байна” гэж гомдол өгч байгаагаараа тэр мэдээллийг тараалгахгүй байх санаа зорилго агуулж байгаа хэрэг. Үүнийг ул суурьтай шалгах нь зүйтэй. Гүтгэх гэдэг нь бодит байдалд нийцээгүй илт худал мэдээлэл, гүжирдлэгийг бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор тараасан үйлдэл юм. Энэ ерөөсөө тийм зүйл болж байгаагүй байхыг хэлнэ. Гэтэл тухайн гомдол гаргагч этгээдэд хэвлэлд бичээд байгаа шиг зүйл их бага хэмжээгээр болсон гэдэг нь баримтаар нотлогдвол гүтгэх гэмт хэрэг болохгүй. Үүнийг ч гомдол гаргагч мэдэж байдаг. Сэтгүүлч гомдол гаргагчийг шалгуулахаар цагдаад өргөдөл гаргахаар шалгахгүй, зөвхөн нэг талыг барьж явсаар сэтгүүлч болон бусад этгээдүүд ял авна. Ингээд мөрдөн шалгах үүргээ тэгш хэрэгжүүлээгүй байцаагчийг шалгуулах гэхээр ЭБША-нд хөндлөнгөөс оролцох эрхтэй байгууллага байхгүй тул хаашаа ч хандах аргагүй болно.

 

-Үүнд цагдаа нарыг буруутгах нь бий. Ер нь хууль хэрэгжүүлэх тусгай субъкт маань хуулиа бусдаас илүү зөрчдөг ч юм шиг?

 

-Цагдаа “Чи муу муухай хараад байна уу”, “Ямар зэвүүн хулгайч вэ” гэхчилэн хүмүүсийг айлган дарамталж хэрэг хүлээлгэх бүдүүлэг тохиолдолууд элбэг бий. Хэрвээ шалгагдаж байгаа этгээд өргөдөл гомдол гаргаад байх юм бол “Ямар олон юм ярьдаг юм бэ” гээд “Ганц”-д аваачаад хийчихдэг. Ингээд тухайн хэрэгт шалгагдаж буй этгээд байцаагчийн бүрэн эрхшээлд орж байгаа юм. Энэ нь өөрөө ЭБША-ны эсрэг гэмт хэргийн нэг хэсэг. Тэгэхдээ цагдаа бүгдээрээ биш л дээ. Хуулиа дээдлэн ажилладаг сайн цагдаа зөндөө л байна. Энэ мэт хууль зөрчих боломж нээлттэй, хариуцлага тооцох механизм нь сул байгаад байвал тэр субъект аажимдаа иргэдийн нэрлэдэг муу этгээд болох замдаа орно. Сүүлийн үед тусгай субъектүүд хууль зөрчих нь олшрох хандлагатай болоод байгаа.

 

-МИНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД НЭГ ҮЙЛДЭЛ ДЭЭР 9 ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ТОХСОН-

 

-Хэрэг тохдог гэж дуулсан юм байна. Хэнд ямар хэрэг тохож байсан талаар та жишээ хэлэхгүй юү?

 

-Миний нэг үйлчлүүлэгчийг нэг үйлдэл дээр 9 төрлийн гэмт хэрэгт ялласан. Ингэж болохгүй шүү дээ. Хадамтайгаа сөргөлдсөн нэг үйлдэл дээр л гэхэд түүнд хүн алахыг завдсан, хүчингийн хэрэг үйлдсэн, танхайрсан, тарчлаан зовоосон, оргосон гээд олон зүйл ангиар ял сонсгосон. Ингэснээрээ мөрдөн байцаагч өөрсдөө гэмт хэрэг үйлдээд байгаа юм. Уг нь ЭХ-ийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг ижил төсөөтэй хэрэглэж болохгүй” гээд заагаад байхад л “За энэ зүйл анги л юм байна” гээд ял сонсгоод байна. Цагдаа прокурор бусдын гаргаж буй хууль бус үйлдлийг шалгах, таслан зогсоохдоо өөрсдөө хууль бус үйлдэл гаргаж болохгүй. Цагдаа нар нэг танхай этгээдийн үйлдлийг таслан зогсоохоор очоод нөгөө нөхрийг бялба нүдчихэж байна. Эсэргүүцэл үзүүлээгүй байхад үхтэл нь зодож байна. Тэдний энэ үйлдлийг шалгах боломжгүй мэт хууль өнөөдөр үйлчилж байна. Ингээд гэмт хэрэг үйлдэж байна. Зүй нь очоод журмын дагуу гавлаад эрүүлжүүлэх, саатуулах зэрэг бусад газарт хуяглан хүргэх ёстой.

 

-Прокурорын мөрдөнг дахин байгуулахгүй бол яах вэ?

 

-Энэ албыг байгуулахгүй бол нийгмийг хэлмэгдүүлэх, эмх замбараагүй байдал гарах, үндэсний эв нэгдлийг тараан бутаргах, төр засгийг тогтворгүй байлгах үйлдэл гаргаж болзошгүй хамгийн гол хүчний байгууллагуудыг зогсоох хянах аргагүй болно. Прокурорын мөрдөн байхгүй болсонтой холбоотой тусгай субъектүүд төр засгийн эсрэг босч эхэлсэн. Хурандаа нарын хэрэг байна. Тэдний үйлдэлд хариуцлага тооцох байгууллага байхгүй болсон болохоор төрийн сайдаа хүртэл үндэслэлгүйгээр айлган байцааж, бүр цаашилвал гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчин тагнаж чагнасан ч байж болзошгүй гэмт хэрэг үйлдэж эхэлсэн. Хуулинд байхгүй зүйл хийж байна. Бүрэн эрхийг нь хязгаарлаагүй байхад шууд сэжиг таамаг байна гэх тодорхой бус үндэслэлээр үйл ажиллагаа явуулж, мөн төр засгийг унагая гэх хуйвалдах санаа зорилго агуулж байгаа нь прокурорын мөрдөн байхгүй болсонтой холбоотой. Хэрвээ Прокурорын мөрдөн байсан бол Алтанхуягийн засгийн газар унахгүй байсан. Эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэл гараад байхад эрүүгийн хэрэг үүсгэхгүй байгаа нь өөрөө гэмт хэрэг. ЭХ-ийн 9.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ” гэж заасан хууль ёсны зарчим алдагдсан байж болзошгүй. Яагаад вэ гэвэл прокурор тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүү үүсгэн шалгахгүй байгаагаараа өөрөө гэмт хэргийг нуун далдлаж, ЭХ-ийн 247-р зүйлийг зөрчөөд байна.

 

-Зарим тохиолдолд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад эрүүгийн хэрэг үүсгэдэггүй нь сонирхол татдаг?

 

-Ямар ч эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэдэг, эсвэл мөн байхад үүсгэдэггүй нь иргэдэд асар их дарамт, чирэгдэл учруулж байна. Энэ нь албан тушаал, хүнд суртал, хуулийн гажуудал. Хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьдаг байгууллагыг байхгүй болгочихоор хүн болгон дураараа авирлаж байна. Хүн бүр хуулийг ойлгосноороо тайлбарлана. Алтанхуяг, Дорлигжав, Нямдорж гээд бүгд өөр өөрийнхөөрөө тайлбарлана. Энэ нь эмх замбараагүй эцэс төгөсгөлгүй хэрүүл бий болгож байна. Гэтэл Үндсэн Хуульд Улсын дээд шүүх л хуулийг тайлбарлана гээд заачихсан... Иргэдээс хэлмэгдүүллээ гэж ЦЕГ, Прокурорт гомдлоо бичээд өгдөг. Хариуд нь “Бидэнд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч прокурортойгоо л учраа ол” гэдэг.

 

-АТГ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ МАХНЫ МАШИН БОЛЖ БАЙНА-

 

-АТГ-ыг 37 оны “До” яамныхан шиг ажиллаж байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ үнэн үү?

 

-АТГ дээр албан тушаалын гэмт хэрэг, ЭБША-ны эсрэг гэмт хэргүүд төвлөрсөн. Тэгэхээр АТГ өөрөө өөрийгөө шалгах процесс байхгүй. Авлигын эсрэг хуулийн 24-р зүйлд заасан байх аа, Аюулгүй байдлын албатай байна гэх боловч тэр ЭБША-нд оролцохгүй. Нэг байгууллагад хэт нэг хүчний төвлөрөл бий болоод ирэхээр тэр байгууллага маань өөрөө махны машин гэх үгийн биелэлтэй адил болоод ирж байна. 37 оны онцгой эрхт бүрэн комиссын газар АТГ хоёр яг адилхан болчихоод байгаа юм. Хяналт шалгалт систем алдагдсанаас АТГ хүссэн хүсээгүй махны машин болчихож байгаа юм. Энэ нь төр засгийн бүх эрх мэдэлтнүүдэд халтай.

 

-Яагаад?

 

-Манайх шиг байнга төр засаг нь солигдож байдаг оронд хэн нэг нь засгийн эрхэнд гараад  өөрт таалагдахгүй этгээдээ цавчихад АТГ-ыг ашиглана. Одоохондоо төр засаг барьж байгаа этгээдүүдэд ашигтай байж болно. Хэсэг хугацааны дараа, төрөөс буугаад, тугал хариулаад ирэхээрээ өөрсдөө мэдэрнэ. Ямар аюултай хууль бэлтгэн гаргаснаа ухаарна, өөрсдөө түүндээ цавчуулаад ирэхээр “Больё оо, ах аа байя аа, миний буруу” л болно. Алтанхуягийн ганц алдаа. Засгийн эрхийг барьж байхдаа өөрөө прокурорын мөрдөнг байхгүй болгосон. Одоо өөрийг нь цавчаад, хэлмэгдүүлээд эхэлсэн, Дэнзэнгээ ч аварч чадахгүй байдалд орсон. Хэлмэгдсэнээ шалгуулах гэхээр шалгах байгууллага нь байхгүй болчихоор эргээд “УПДМБА-ийг бий болгоё, буулгасан нь буруу юм болсон байна” гээд байгаа. Гэхдээ хожимдсон ч гэсэн энэ алдаа гажуудлыг засахгүй бол энэ хатуу хувь тавилан хэсэг хугацааны дараа эрх мэдэлтэй байсан хүн бүрт ирнэ. Элбэгдорж дээр ч эрт орой хэзээ нэгэн цагт ирнэ. Хуулийн гажуудал бүгдэд эргэж сөрөг үр дагавраа хүртээдэг. 1937 оны их хэлмэгдүүлэлтийг явуулж байсан хүмүүс 1940-1946 онд бүгд цаазлуулсан. Цаг хугацааны хувьд л ялгаатай.

 

-Хуучнаараа прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба маягаар байгуулагдвал сэргээсний ач холбогдол гарахгүй гэж үзэх хүн олон байна. Та санал нийлэх үү?

 

-Яг хуучин хэвээр нь прокурорын дэргэд байлгаж болохгүй. Прокуроруудыг шалгаж болохгүй болно. Учир нь прокурорууд өөрсдөө эрүүгийн хэрэг үүсгэх үүсгэхгүйг шийддэг. Тээврийн прокурор гэж тусдаа байдаг шиг, ганцхан прокурорын мөрдөн байцаах албаны үйл ажиллагаанд хяналт тавьдаг биеэ даасан прокуроруудыг бэлтгэн тусдаа өөр нэртэй эрх зүйн хувьд тусгай субъектүүдтэй хамааралгүй прокурорууд байх нь зүйтэй. Тусгай субъектүүдийг шалгадаг байгууллага нь шууд их хуралд харъяалагддаг байх нь зөв. Мөрдөх алба нь өөрийн үйл ажиллагааг хянадаг прокурортойгоо хамт тусдаа, тусгай субъектүүдийн зүгээс ирж болзошгүй аливаа нэгэн гадны нөлөөнд үл автахаар зохион байгуулагдаж чадах юм бол хуулийн тэнцвэржилтийг сайтар хангаж хэлмэгдүүлэлт гэх хардлагыг нэгмөсөн үгүй хийж чадна.

 

-Хурандаа нарт холбогдох хэрэг сэргээгдэх мэдээлэл гарч байна. Тэр талаар танд тодорхой мэдээлэл байна уу?

 

-Хурандаа нар эрүүгийн гэмт хэргийн хэв шинжтэй үйлдэл үйлдсэн үү гэвэл үйлдсэн. Гэтэл тэднийг шалгадаг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байхгүй болсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсэх боломжгүй болсон. Тухайн үйлдэлд прокурор эрүүгийн хэрэг үүсгэхгүй байсан нь өөрөө гэмт хэрэг. Хурандаа нартай холбоотой хэрэгт ямар шалтгааны улмаас прокурор хяналт шалгалт явуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэлд хариуцлага тооцох прокурорын мөрдөн байцаах алба байхгүй болсонтой холбоотой. Эрүүгийн хуулийн 5.1-д байх “Иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн зарчим үйлчилнэ гэж бодож байгаа. Цаг хугацаа, үйл явдал бүгдийг харуулна. Иймэрхүү төрлийн гэмт хэргийг цаашид хариуцлага тооцохгүйгээр урамшуулах маягаар өөгшүүлбэл Монгол Улсд тун удахгүй хэн нэг өндөр эрх мэдэл бүхий тусгай субъект төрийн эргэлт хийх буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн ижил төрлийн үйлдлүүд ихээр гарах нь гарцаагүй болоод байна. Үүний захиалагч, гүйцэтгэгч хэн ч байж болно. Гагцхүү ард түмэн, Монгол төрийн эрх, ашиг сонирхол л хохирогч болон үлдэнэ.

Э.Энх-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (122.201.31.46)
    Buh yum hariutai
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.190)
    Алтанхуягийн засгийн газар энэ байгуулагыг татан буулгаагүй бол огцорохгүй байсан гэнэ үү. Энэ юу яриад байнааа
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.121.190)
    Энэ тэнэг өөрийгөө юу гэж бодоод байгаан.санахгүй л юм байна
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (103.229.121.78)
    энэ маанагийн санал хэнд хамаатай юм, энэ ер нь хуулийн сургууль төгссөн хүн мөнүү
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • komumizm (122.201.21.66)
    Hamjlagt niigemd huvia hicheeh
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    9 цаг 54 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    10 цаг 2 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    10 цаг 24 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    10 цаг 54 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    11 цаг 16 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    11 цаг 21 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    11 цаг 53 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    12 цаг 14 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    14 цаг 5 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    14 цаг 48 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    15 цаг 9 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    15 цаг 22 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    15 цаг 35 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    15 цаг 50 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    16 цаг 10 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    16 цаг 10 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    16 цаг 38 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    16 цаг 40 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    16 цаг 48 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    17 цаг 16 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК