Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Энхбаяр: 7-р сарын 1-ний хэрэгт нэр холбогддог С.Баяр, Ц.Мөнх-Оргил нэр дэвшвэл иргэний хөдөлгөөд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

2012-5-21
0
ЖИРГЭХ
07_017-р сарын нэгний хэрэг явдалд буруутай гэж үзэн,  С.Баяр, Ц.Мөнх-Оргил зэрэг улс төрчдийг нэр дэвшүүлэхгүй байхыг 7-р сарын 1-ний хохирогчдын холбоо, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Хохирогчдын нэгдсэн холбоо, Үндэсний Хас хөдөлгөөн, МАН-ын Шударга ёс хөдөлгөөн зэрэг ТББ-ууд МАН-д шаардсан. Энэ явдалд МАН хэрхэн хандсан талаар тодруулан, 7-р сарын 1-ний Хохирогсдын Холбооны тэргүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
07_01   7-р сарын нэгний хэрэг явдалд буруутай гэж үзэн,  С.Баяр, Ц.Мөнх-Оргил зэрэг улс төрчдийг нэр дэвшүүлэхгүй байхыг 7-р сарын 1-ний хохирогчдын холбоо, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Хохирогчдын нэгдсэн холбоо, Үндэсний Хас хөдөлгөөн, МАН-ын Шударга ёс хөдөлгөөн зэрэг ТББ-ууд МАН-д шаардсан. Энэ явдалд МАН хэрхэн хандсан талаар тодруулан, 7-р сарын 1-ний Хохирогсдын Холбооны тэргүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Та бүхэн 5-р сарын 15-ны дотор шаардлагын хариуг хэвлэл мэдээллийн хэрэгслээр, эсвэл биечлэн өгөхийг анхааруулсан. МАН-аас хариу өгөв үү?

-Бидний шаардлагыг үл тоомсорлон, хариу өгсөнгүй. Ийнхүү шударга шаардлагыг маань уландаа гишгэн, хөсөр хаясан тул амь насаа ч үл хайрлан, сонгуулийн бузар луйврын замыг нь хөндөлсөх болно гэдгээ хатуу анхааруулъя. Бид улс төрийн бусармаг явдлын золиос болсон, нэгэнт алдах зүйлгүй хүмүүс учир, энэ зүй бус хандлагын хариуг хангалттай хэмжээгээр өгч тэмцэх болно гэдгээ МАН-ын дарга С.Батболд, нэр дэвшихээр горилогч С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарт хатуу анхааруулъя.
    Бид "7-р сарын 1" ахин бүү давтагдаасай гэсэндээ ийнхүү тэмцэж байна. Ерөөсөө, 7-р сарын 1-ний хэргийг энэ сонгуулийн өмнө заавал шийдвэрлэх ёстой байсан. Тэгж байж сонгуулиа хийх ёстой байсан юм. Тэгж байж л 7-р сарын 1 давтагдахгүй байх нэгэн гол нөхцлийг хангах учиртай байв.

    Хэргийн буруу зөвийг тогтоох явцад улс төрийн нөлөө орж, хэргийг шийдүүлэхгүй байх арга саамыг өөрсдөө хэрэгт шууд холбогдолтой албан тушаалтнууд эрэлхийлсээр байна. Цагдаагийн удирдлагад байсан албан тушаалтнууд өөрсдийгөө гэм буруугүй гэж хэлж ярьсаар байх тусам, тухайн үеийн Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нарын гэм буруу улам тодорч байна.
Гэтэл С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар хэргийн шийдэгдэх явцыг сунжруулах ажлыг далдуур зохион байгуулж, улмаар УИХ-д ахин сонгогдож, халдашгүй эрхтэй болж дархлагдах гэж байгааг хохирогчид, тэдний ар гэрийнхэн жигшин эсэргүүцэж байна. Тэднийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байхыг МАН-ын нийт гишүүд, МАН-ын дарга нараас шаардаж байна.

- Шаардлагад тань хариу өгөхгүй бол та бүхэн ямар хариу арга хэмжээ авах вэ?

- Бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Энэ нь ямар ч арга байж болно, энэ талаар бид хоорондоо зөвлөлдөн хэлэлцэж байна. Мөн сонгуулийн үеэр тойрог дээр нь болон, олон нийтийн талбар дээр сөрөг сурталчилгаа, сөрөг кампани өрнүүлнэ.
Сонгуулийн луйврыг эсэргүүцэн жагссан олон нийтийн хөдөлгөөнийг зэвсэг хэрэглэж дарж, 5 хүнийг буудан хороож, 800 гаруй залуусыг цагдан хорьж, тарчлаан зовоож, 275 залууд эрүүгийн хэргийг хүчээр тулган хүлээлгэж, 6 сараас 7 жил хүртэл хугацаагаар ял өгсөн хорьсон аймшигт хэргийн холбогдогч шүүхийн шийдвэр гарах хүртэл УИХ-д нэр дэвших эрхгүй. Ёс зүйгүй улс төрчдийг нэр дэвшсэн тохиолдолд бүртгэж авахгүй байхыг Сонгуулийн ерөнхий хороонд анхааруулж байна.

- 7-р сарын 1 давтагдах магадлал хэр өндөр байна вэ?


- Өнгөрсөн 4 жилийн хугацаанд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, улам дордлоо. Тэгэхлээр бүр ч муу "7-р сарын 1" болохыг үгүйсгэшгүй.
  4 жилийн өмнө сонгуулийн булхай луйвар хийчихээд, үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг нухчин дарж, улмаар энэ жигшүүрт хэргүүдийг үйлдэгсэд нь "гэм буруутнуудыг олно, тодруулна" гэж сонгуулийн пиар хийгээд явж байгаа нь хүлцэн тэвчихийн аргагүй. Сонгууль луйвардчихаад л,  эсэргүүцэгсдийг цус урсган дарчихаад, энэ хэргийн учрыг олно гэж тэр хэрэгтээ холбогдолтой, буруутай улс нь ахин сонгогддог жишиг тогтох нь.

   4-р сард Н.Энхбаярыг баривчлахад, аливаа асуудлыг нухчин дарна шүү, хүч, эрх мэдэл бий шүү гэж сүр далайлган, ард түмнийг айлган сүрдүүлэх үзүүлэн тоглолт хийлээ. Хууль хяналт чангатай хэдэн улс, тив дамнуулаад хүн хулгайлаад аваад ирдэг хүмүүс ганц Н.Энхбаярыг яаж л бол яаж баривчилж болох байсан. Гэтэл далимдуулаад 7-р сарын 1-ний бэлтгэл сургуулиа хийлээ, ард түмний реакцийг тандаж мэдлээ, бэлтгэлээ улам хүчжүүлж, эрчимжүүлж байгаа биз. Ийм байхад "7-р сарын 1" давтагдахгүй гэж үзэх ямар ч арга алга байна. Бүү давтагдаасай гэж залбираад сууж байх ч аргагүй байгаа учраас бид бүхэн дуу хоолойгоо нэгтгэж байна.

- 7-р сарын 1-ний хохирогсдын холбоо хэзээ байгуулагдсан бэ. Ямар цар хүрээтэй вэ?

- Хоёр жилийн өмнө байгуулагдсан. Эхэндээ зөвхөн амь насаа алдан хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг хамарч байсан. Буудуулж шархадсан, бусад байдлаар шархадсан, эрүүдэн тамлагдсан, хилс хэрэг хүлээсэн, хуурамчаар яллагдан хоригдсон гээд, 7-р сарын 1-ний бүх төрлийн хохирогчид бидэнтэй нэгдэж байна. Зарим хохирогч маань шоронд хоригдож, зовж шаналсаар байна. Өмөн нь хэрэгт холбогдож байсан тул гээд, өршөөлд хамруулаагүй шүү дээ. Тэдгээр гэм зэмгүй улс төрийн хоригдлуудыг даруй суллах хэрэгтэй.
ХЗХ, Хонгор сум, Вако, Ми-8-ын гээд бусад хохирогчидтой нийлж бид Хохирогчдын нэгдсэн холбоог байгуулалцсан. Монголын иргэн бүр хохирогч болоод байгаа. Хохирох, хохироох бол манай нийгмийн гол мөн чанар. Хохирдоггүй, хохироодоггүй нийгэм байгуулахын төлөө монголчууд бүгд хүчээ нэгтгэн тэмцэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бүгд хохирсоор яваад л, бүгд дуусна.

- 7-р сарын 1-ний зарим хохирогч хэрэгт холбогдох вий гэж болгоомжлоод байдаг юм шиг?

- Тийм ээ. Цагдаа 1000 хүнээ гаргаад 300-400 хүнээ их төлөв чулуунд өртүүлэн бэртээж гэмтээсэн байна. Тэгвэл, 7-р сарын 1-нд МАХН-ын байрны өмнө хичнээн хүн цуглав, хичнээн нь чулуунд өртсөн, цохиулсан зодуулсан байхав, бодоод үз. Тэд бол ерөөсөө огт гарч ирэхгүй байсаар өдий хүрлээ шүү дээ.
    Цагдаагийн байгууллага бол ард түмэн бидний мөнгөөр ард түмэн биднийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл бидний мөнгөөр биднийг дарладаг байгууллага болж хувирсан. Улс төрийн бохир даалгавар биелүүлдэг байгууллага болж хувирсан. 7-р сарын 1-нд бол тайван эсэргүүцлийг өдөөн дэвэргэж, тайван бус шийдэлд хүргэх үүрэг гүйцэтгэсэн. Би цагдаагийн дарга байсан бол хэдэн утаа хаяад л тараах учиртай улсыг бол тараачих байсан. Өөр ч арга зөндөө байна. Гэтэл тэгээгүй. Сонгуулийн луйварт бухимдаад зарим иргэн хуяг бамбайтай цагдаа нар луу чулуу нүүлгэхэд, ямар ч хамгаалалтгүй иргэд рүү дүрэм бусаар чулуу нүүлгээд, чулуугаар байлддаг жаахан хүүхдүүдийн сэтгэлгээгээр хандаад, өргөн хэмжээний чулуун байлдаан болгоод хувиргачихсан. Цагдаа гэдэг чинь чулуугаар байлддаг газар юм уу.
    Эрүүдэн шүүдэг. Эрүүдэн шүүж гаргуулсан мэдүүлэг бол баримт биш юм. Гэтэл цагдаагийн байгууллага хууль ёсоор мөрдөж шалгаж, баримт илрүүлэх чадваргүй учраас 1937 оны их хэлмэгдүүлэлтийн арга барилыг ашигладаг. Хэлмэгдүүлдэг байгууллага хэвээрээ байна. Тиймээс 7-р сарын 1-ний хохирогчид ил гарахаас эмээдэг.

-  Уг нь, Онц байдал зарлалгүй, асуудлыг шийдвэрлэх боломж байсан гэдэг...


- Байлгүй яах вэ, зөндөө байсан. Гэтэл асуудлыг хурцатгагчид бүх боломжийг үгүйсгэсэн. С.Баяр онц байдал тогтоохыг ихэд шахаж шаардаж байсан. Н.Энхбаяр энэ талаар цагдаагийн дарга Амарболдоос лавлан асуухад "Онц байдал тогтоолгүйгээр, бид цагдаагийнхаа хүчээр асуудлыг намжаан шийдвэрлэх бололцоотой байна" гэсэн байдаг. С.Баяр тэргүүтэй нөхөд шахаж шаардаж, асуудлыг хурцатгасаар Онц байдал зарлуулсан. Ц.Мөнх-Оргил нь Онц байдлын шуурхай штабын даргаар ажилласан. Ингэж ард олны тайван эсэргүүцлийг тайван бус шийдэлд хүргэж, нухчин дарсан.

- 7-р сарын 1-ний хохирогчдын нөхөн төлбөрийг гүйцэд хийсэн үү?

 
- Үгүй ээ. Шархадсан нэг хөвүүн 160 сая төгрөгийн эмчилгээ хийлгээд байна. Тэгэхэд 12 сая төгрөг л өгсөн. Монгол улс хүний эрхийн олон баримт бичиг, гэрээ хэлэлцээрт нэгдсэн ч, хүний эрхийн хэрэгжилтийн талаар маш доогуур төвшинд байгаа, бараг юм хийгдээгүй. Тэр хүний эрхийн баримт бичгүүд нь орчуулагдаа ч үгүй байдаг, орчуулаад хэрэглэе гэхээр, Гадаад яамаар орчуулагдаж баталгаажаагүй бол хууль бус гэдэг. Хэлмэгдэгч хохирогчдын нөхөн төлбөрийн талаар манай хуулинд тодорхой заасан юу ч байхгүй. Дээд шүүхийн 15 тоот тогтоолд зөвхөн нэр төр сэргээх талаар байдгаас бус, амь нас, эд эрхтэн, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн талаар юу ч байхгүй. Тэрийг нь дарга нар л шударга шүүмжлэлийг эсэргүүцэхэд ашиглаж байгаа. Дарга нар л хохирч болдог, бусад нь хохирдоггүй юм шиг л байдал байж байна.
    НҮБ-аас хохирогсдын нөхөн олговрын талаар тогтоол гаргасан. Хэрэв Монголд тухайн холбогдох хууль байхгүй бол, гадаадын, олон улсын жишиг хууль, дүрэм журмыг харж асуудлыг шийдвэрлэхэд ашиглана гэсэн зарчим байдаг. Гэтэл тэгдэггүй, нөгөө НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар төр юу ч хийгээгүй байгаа. Тэгэхлээр яаж хохирол барагдуулах вэ?

- 7-р сарын 1-нд амь насаа алдагсдын дурсгалын хөшөөг босгох ажил юу болов?

- Бид МАХН-ын өмнөх цэцэрлэгт босгох нь зүйтэй гэж үзсэн, шав тавих ёслол үйлдсэн. Гэтэл та бүхэнд албан ёсоор газар олгоё гэсэн. Төрийн зүгээс биднийг ойлгон хүлээж авч ажиллахын нэг илрэл юм болов уу гээд тэрийг нь харъя гэж бодоцгоолоо. Шав тавьдгийн маргааш нь шууд тэр газрыг маань хашаалаад Туркийн гудамж байгуулна гэсэн бичиг хадчихсан байсан. Бидний шав тавьсан газр Турктэй холбоотой хөшөө босгочихсон.
   Үндэсний түүхийн музейн баруун өмнө, Хэлмэгдэгчдийн хөшөөтэй харалдаа газар олголоо гэсэн. Тэр нь, явган хүний замаас, музейн наад хашлага хүртэл алгын чинээ жаахан газар байгаа юм. Ингэж, амь насаа алдагсдын дурсгалыг дорд үзсэн дээ. Бид үүнийг нь зөвшөөрөхгүй байгаа. Ийнхүү 7-р сарын 1-нтэй холбоотой нэг ч асуудал шийдвэрлэгдээгүй байхад, буруутай этгээдүүд нь УИХ-д нэр дэвшиж байгаа нь хохирогч, сонгогч бид бүхнийг басамжлан доромжлох мэт санагдаж байна.
Ярилцсан Ч.Мөнхбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • z ne4rgyi (202.21.106.2)
    7 sariin gemt hergiig elbegdorj johin baiguulsa shyy dee teryeiin
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • hurlsux (203.91.117.3)
    hurelsux butexgui.
    2012 оны 08 сарын 28 | Хариулах
  • (202.131.233.242)
    ter humuusiig ni shalgaj uzeed mon shorond hiih heregtei shu de hereb helmegel bol hetsuu shu unen zob l shuugeeree de shuugch nar mini ee
    2012 оны 08 сарын 11 | Хариулах
  • (202.131.233.242)
    gantshan huniig l oroldood bh yumaa eks eronhiilogchiin ard hun bj l bga shu de
    2012 оны 08 сарын 11 | Хариулах
  • (180.235.178.191)
    harin tiim turk arab geed l sujreed baidag bolj bas l avah ogohoor holbogddog bhda yahaaraa hotiin hamgiin goe gazruudaa gadnii hoshoo chuluugaar duurgeh estoi gej boddog um bol ene ulsad undesnii baharhal gej tui ch algaa
    2012 оны 07 сарын 05 | Хариулах
  • (203.194.115.148)
    Монголчуудаа ер нь 2008 оны 07 сарын 01-ний үйл явдлын хамгийн гол буруутан бол Санжийн БАЯР, Ц.МӨНХ-ОЧИР, хараалт НЯМДОРЖ, ЛҮНДЭЭЖАНЦАН нар шүү дээ...
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (2.10.95.125)
    c bayr pizda chini listend bichigded munh orgil ni ner devsheed baigaa yum bishuu ene hulgaichuud ih hurald bish shorond suuj baih yostoi biz de
    2012 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.0.57)
    øààðíóóäûã äýâø¿¿ëýýä áàéãàà íü ÌÀÍ ººðñ人 á¿ãä Íî-òîé
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
  • 7 1 (182.160.48.121)
    bayangilchuudaa ene monkhorgilig buu songooroi kheregiin ezen
    2012 оны 05 сарын 26 | Хариулах
  • brrrrtt (85.225.133.224)
    udu bol urt ni salavch gargana biz yagad geher ni ter uyed ulssun yavsin gedl kkk uru shudragar idsen usan yum bval herge hulevel harin dara daraginh ni huleh bhoo huli uilchildgui humus boliosoi engin ard ni 10000 tugni herger yal avadl arai bishee adilhan uilchildeg hulitai bolosoi tusgai hamgalalt geher idsench luivardsanch hamgaldag ged oilgotsimuu tim huli bdag yum bolovuu tusgai batalsan bdagch bj magadguiee
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • he (202.131.248.198)
    аль хэдийн намын жагсаалтад орчихсон тууж явсан шдээ
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.191.37)
    teged hurts helbert shiljin geed shaadag hezee shiljsen tohoildol bgaa yumu chadahgui bj shaana biz helsende bldaaaaa
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • zochin (182.160.32.151)
    Mash zuv.Ed nariig neriig devshuulj bolohgui gemt hereg hiichiheed terneesee zugtaj ih hurliin eveeld oroh sanaataig ni sogsooh heregtei.Hervee tednii neriig devshuulbel MAN ter chigtee suirne shuu...
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • 01 (122.201.18.134)
    mmm ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ-- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ--- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЧЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН ХА
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • ЗӨВ ЗӨВ (202.179.23.169)
    МАН-АН СӨНӨТҮГЭЙ! МАХН Ч СӨНӨТҮГЭЙ!
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • zochin (182.160.5.36)
    mash zuv ene 2 hvniig yagaad ch dahij songuulid ner devshuulj bolohgvi yalanguya bayariig bol bvvr bolohgvi. ter bol tsever tsusnii aluurchin
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Зев дэмжиж байна
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.66)
    Tanai holbooniihon bugdeeree helmegdsen humuus uu bugdeeree enhiin tsagaan tagtaanuud baisan uu hulgaa hiisen nogoo saihan garuud dund chini baihgui gedegt itgeltei baina uu
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 28 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 38 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 34 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК