Монгол үндэсний бүжиг, морин хуурчдын шилдгүүдийн “Талын бүжиг”, “Морин хуур” олон улсын фестивалийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгууллаа. Эдгээр нь Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчид болон нийслэлчүүддээ зориулж буй энэ зуны соёл урлагийн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд өнөөдөр “Ulaanbaatar swing night” буюу джаз хөгжмийн фестиваль Чингисийн талбайд болно.