зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Бат-Оргил: Өөрийгөө муу хуульч биш болов уу гэж боддог

2015-7-27
0
ЖИРГЭХ

 “Аж богдын харуул нь

Амгалан болоод тайван байна

Албанд мордсон хүү тань

Амар болоод эсэн мэнд дээ”,

“Даа вангийн хошууны

Даваат залангийн

Түмэн агтны түрүүнд

Дүүлж явдаг байлаа”

 

Түүнийг уншигчид жийнсэн хослол, бүрх малгайтай, гитар барьсан хэвээр нь төсөөлсөөр байдаг билээ.1990-ээд оны дунд үед жинхэнэ од болж, жентльмэн, дуучин хэмээн олонд танигдсан Т.Бат-Оргил хэсэг сураг алдарсан нь улс төрд хүч үзэхээр өөрийгөө бэлтгэж байсан хэрэг байж.

 

-Та МАН, МАХН хоёр салахаас ч бүр эрт, улс төрийн ууган хүчин МАХН-ыг сонгож элссэн, сүүлд АНУ-аас буцаж ирээд МАН-ын гишүүнчлэлтэйгээр ажилд томилогдож явсан. ХҮН хэмээх шинэ намыг сонгосон тань сонирхол татаад байна л даа?

 

-Энэ хувь хүний хөгжилтэй шууд холбоотой. Үнэнийг хэлэхэд би яг ямар үзэл баримтлалтай гэдгээ ч гүйцэд ухамсарлаагүй байх үедээ буюу 1996 онд МАХН-д элсчихсэн. АНУ-д очоод төрийн захиргааны мастерын зэрэг горилохдоо улс төрийн шинжлэх ухааныг нэлээд гүнзгийрүүлж үзсэн. Тэр үеэс л би ямар үзэл баримтлалтай, итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгээ илүү ойлгосон. АНУ-аас ирээд МАН-ын үйл ажиллагаанд оролцож хэсэг явахдаа Монголд одоо оршиж байгаа намын дотоод тогтолцоо нь буруу байна гэдгийг илүү мэдэрсэн. Тогтолцоо буруу байгаа нь хувь хүнээс нэг их хамааралгүй, систем нь гажчихсан байхгүй юу. Нам гэдэг нь фракцуудын нэгдэл төдий зүйл болж. Фракц нь итгэл үнэмшлээр биш, явцуу эрх ашгаар нэгдсэнхэсэг бүлэг байна. Тэгэхээр нам нь өчнөөн олон мянган гишүүнтэй гэж байгаа ч тэднийгээ төлөөлж чадахгүй, хэдэн бүлэглэлийг л төлөөлж, тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг болж. Намууд нь ийм болохоор Монгол Улс олон явцуу ашиг сонихрлын тэмцлийн талбар боллоо. Нам төрийн эрхийг авсан ч улсын бодлогыг авч явах чадваргүй фракцуудынхаа барьцаанд орчихсон нь харагдсан.

 

Би энэ гажиг тогтолцоо руу орохыг хүсээгүй. Аль нэг фракцад харьяалагдвал тэдэндээ уусна, бас л ялгагдахгүй нэгэн болно. Энэ бүхнийг өөрчлөхөд асар их цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй. Тэр их хүчин чармайлтын үр дүнд энэ байдал нь өөрчлөгдөх эсэх нь бүрхэг. Нэгэнт тогтчихсон намыг засах гэж хамаг цаг, хүчээ зарж байснаас арай өөр, илүү том зорилгын төлөө хүчээ өгмөөр байна. Ингээд л ашиг сонирхлоор биш итгэл үнэмшлээр нэгдсэн хүмүүстэй хамт зүтгэе, анхнаас нь суурийг нь зөв тавиад явъя гээд энэ сонголтыг хийсэн.

 

-Та Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн юм байна. Улс төрд эргэлтгүйгээр орж байна гэж ойлгож болох уу?

 

-Тийм, тийм. Улсынхаа бодлогыг өөрчилье, засъя, залруулъя гэж бодож байна. Өөрийнхөө төлөө гэхээс илүү үр хүүхдийнхээ төлөө үүнийг хийж байна. Үр хүүхдэдээ яаж ийм улсыг үлдээх юм бэ.

 

-2016 оны сонгуульд нэр дэвших нь ээ?

 

-Дэвших байх. Гэхдээ намын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, хэн нь ямар ажил хариуцах, хэн хаана байвал илүү үр бүтээлтэй ажиллах вэ гэдгийг тооцож байж нэр дэвших хүмүүсээ нам шийднэ.

 

-Улс төрд идэвхтэй оролцъё гэж бодож байгаа хүний хувьд шинэ намд орсноос хүмүүсийн сайн мэддэг, олон гишүүнтэй хуучин намдаа байсан бол илүү амар, дөхөм биш үү?

 

-Амрыг нь харсан бол тийм л дээ. Би ямар нэг албан тушаал хүссэн бол тэр замыг сонгож болох байсан. Гэхдээ би тэгж барьцаалагдмааргүй байна. Аль нэг фракцын харьяанд орж байж л ямар нэг ажилд томилогдоно. Тэгээд гараа дөнгөлүүлнэ, өгөө аваатай болно. Тийм нөхцөлд улсын орны төлөө гэдэг бодлоосоо ухарч, дээш нь татсан хүнийхээ төлөө ажиллахаас аргагүй болдгийг би мэднэ. Тэгэхийг хүсээгүй.

 

-Улс төрд таны хийхийг хүсэж байгаа зүйл юу вэ?

 

-Нам болж талцдаг, улсын ажлыг намын харьяаллаар унагадаг энэ дампуу байдлыг засаж залруулахсан гэж бодож байна.Төрийн эрхийг хуваарилах онолын завхралыг засах хэрэгтэй. Үндсэн хуульд оруулсан засварын харгайгаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг болсныг болиулмаар байна. Хууль тогтоох гэж байгаа бол тэр ажлаа, гүйцэтгэх засаглалд ажилламаар байгаа бол түүнийгээ хийсэн шиг хиймээр харагдах юм. Ирц нь бүрдэж чаддаггүй парламент нь тарахын орондхуулиа байгаа байдалдаа тааруулаад засчихдаг ийм дампуу байдлыг халмаар байна.

 

-Засъя, залруулъя, болохгүй байна, бүтэхгүй байна гэж тун сайхан ярьж байгаад УИХ-д сонгогддог. Сонгогдсоныхоо маргааш л ярьж байсан зүйлээ таг мартаад нөгөөдүүлтэйгээ нийлээд явчихдаг олон жишээ бий.

 

-Хувь хүн бол хэзээд хувь хүн байдаг. Нөлөөнд автаж болно. Тэр хүний ард зөв чиглүүлэх институци байх ёстой.Бүхэл бүтэн институцийг тэгж амархан өөрчилж, нөлөөлж, уусгаж чадахгүй. Чухам тиймээс суурийг нь зөв тавьсан, зөв чиглэл барьсан институцийг бий болгохыг зорьж байгаа нь энэ.

 

-Бодсон зүйлээ хийхэд УИХ-д сонгогдох ч бас хангалтгүй. Нам нь УИХ-д олонх болж, гүйцэтгэх засаглалаа авч байж санаснаа бүрэн хэрэгжүүлнэ. Танай намд ийм зорилго, боломж бий юу?

 

-Манай намынхан бүгд сайн, бусад намынхан бүгд муу гэдэг үзлийг халмаар байгаа юм. Бусад намд ч зөв бодолтой, мэдлэг боловсролтой залуус олон бий. Ер нь Монгол Улсаа муу муухай болгоё, хорлоё гэж боддог хүн байдаггүй байх гэж итгэж байна. Намын тогтолцоо нь буруу болохоор тэд зөв зүйл бодсон ч түүнийгээ хэрэгжүүлэх боломж нь байхгүй, буруудаад яваа гэж хардаг. Тэр зөв хүмүүсийг дэмжээд, харилцан ойлголцоод явах боломж бий. Хувийн эрх ашгийг бус улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг болчихвол яс булаалдсан ноход шиг хэмлэлдээд байх асуудал байхгүй болов уу.

 

-Таныг олон нийт одоо болтол дуучин Бат-Оргил гэж хараад, яриад байдаг. Та ямар мэргэжилтэй билээ?

 

-Дуулж хуурдах бол миний оюутан цагийн хообий. Оюутан байхдаа “Цовоо хонгор”, “Аж богдын харуул”, “Мөнхийн ус”, “Цаст уулын цэцэг” гэсэн дөрвөн дуу бичүүлсэн. Миний чөлөөт цагаараа,  сонирхлоороо хийсэн хэдэн дуу маань хүмүүст хүрээд, түүгээр маань хүмүүс намайг өнөө хүртэл харсаар байгаа нь нэг бодлын сайхан хэрэг. Аливаа зүйлийг сэтгэлээсээ, өөрийн чадах хамгийн сайнаараа хийхийг хичээдэг. Тэр дуунуудыг хийхдээ ч би мэргэжлийн хүн биш, сонирхогч гэж хандаагүй. Тэгээд л хүмүүсийн сэтгэлд хүрч, өнөө хүртэл үлдэж чадсан байх. Өөр бусад салбарт хөдөлмөрийн баатар болтлоо ажилласан ч хүмүүст тэр бүр танигддаггүй бол урлагийн салбарынхан гурван дуу дуулаад л олны танил болчихож байгаа нь энэ салбарын онцлог юм даа.

 

Уг нь би эрхзүйч мэргэжилтэй хүн шүү дээ. Сургуулиа төгсөөд 1995 онд Хууль зүйн яаманд орсноос хойш өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна. Өөрийгөө бас ч гэж муу хуульч биш болов уу гэж боддог. Мэргэжлийнхээ дагуу өшөө илүү их зүйл хиймээр байна. Манай салбарт хийж сайжруулах, өөрчилж шинэчлэх зүйл асар их байгааг мэдэж байна.

 

-Таны нэрний өмнө “Жентльмэн” гэдэг тодотгол бас явдаг?

 

-Бас л оюутан цагийн юм. Би “Тайхар” клубт явдаг байлаа. Тэр үед бодибилдингийн клуб одоогийнх шиг элбэг биш, бас ингэж өөрийнхөө тааваар явдаггүй байв. Бэлтгэл таслах, хожигдох гэдэг асуудал байхгүй, ийм асуудал гаргавал шийтгүүлнэ. Дасгал сургуулилалтаа яс хийнэ. Багшийн үгнээс гардаггүй, хатуу сахилга баттай байв шүү дээ. Нэг өдөр Батсуурь багш дуудаад “Энхтайван, Ганбат та гурав тэмцээнд оролцоно шүү” гэсэн. Тэр тэмцээнд нь ороодтүрүүлсэн. Юм бүхэн шинэ сонин, хүмүүс мэдээллээр гулгиагүйбайсан үе болохоор “Жентльмэн” гэдэг өргөмжлөлийг бас их соргогоор хүлээж авсан байх.

 

-Таны санаачилсан “Реформ” клубийнхэн “Төрийн дуулал”-ыг өөрчилсөн гэж сонссон. Үнэн үү?

 

-Нэлээд хэдэн жилийн өмнөөс найз нөхөдтэйгээ нийлээд “Реформ” гэдэг клуб байгуулсан. Салбар салбарын олон нийтийн байгууллагуудын нэгдэл юм л даа.Өөр өөрсдийнхөө салбарын асуудлыг ярилцаж, тулгамдсан асуудалд шийдэл гарц хайдаг, төрийн байгууллагуудад санаа оноо, зөвлөмж зөвлөгөө өгөх зорилготой. Клубийн гишүүд маань соёл урлаг, боловсролын асуудлаар ярилцаад “Сүлдэт аялгуу” гэдэг төсөл хэрэгжүүлэхээр болсон.Энэ төсөл Монгол Улсын соёл урлаг, боловсролын салбарын хөгжилд нэмэр болох, ард түмэн, улс үндэстний амин чанарыг сэрээж, сэргээх, Монгол иргэнийг хүмүүжүүлэхэд хувьнэмрээ оруулах том төсөл юм л даа.
 

Төслийнхөө хүрээнд “Төрийн дуулал”-д зохих засвар хийсэн. Хүмүүс тэр бүр анзаардаггүй болохоос “Төрийн дуулал” эгшиглүүлэхэд тулгардаг зөндөө асуудал байдаг юм. Хэд хэдэн байгууллага нийлээд “Төрийн дуулал”дуулах гэхээр партитур нь зөрдөг, хэмнэл нь өөр байдаг, хуучин, шинэ партитур холилдчихсон, шинэ үгэн дээр хуучин партитураар тоглодог гэхчилэнэмх замбараагүй юм их бий. Энэ бүхнийг эмх цэгцэнд оруулъя гэсэн зорилго тавьж, түүнийгээ амжилттай хийчихээд байна.

 

-Ямар засвар оруулсан бэ?

 

-“Төрийн дуулал”-ын ноотыг ОХУ-ын Санкт-Петрбургийн хөгжмийн дээд сургуульд суралцаж байгаа хөгжмийн зохиолч Баяраа руу явуулж, илүү өргөн дуугаралттай болгож, баяжуулсан. Тэгээд  Монголын хормейстрүүдийн холбооноос дүгнэлт гаргуулж,үгний хуваарилалт нь зарим газраа оновчгүй, дуулахад эвгүй байсныг засуулсан.\

 

ДБЭТ, Улсын филармони, Хөгжим бүжгийн коллежоос шилдэг  хөгжимчдийг цуглуулж уг партитураараа тоглууланолон улсын стандартыг хангасан бичлэг хийлгэж, ЦДБЭЧ-ын найрал дуучдаар дуулуулсан. Бичлэгээ Лондон руу явуулж, “Битлз”-ийн “Аbbey road” цомгийг хийсэн алдартай студид найруулга, тохиргоог хийлгэсэн. Мөн “Төрийн дуулал” хэрхэн бүтсэн түүхийг эрдэмтэн, судлаачдаар хийлгэж, хүндэтгэлийн цомог гаргасан.

 

-“Төрийн дуулал”-д өөрчлөлт, засвар оруулахыг хуулиар шийддэг байх аа?

 

-Тэгэлгүй яах вэ. Дурын нэг байгууллага ийм юм хийчихэж болохгүй л дээ. Бид мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Партитур, үгний хуваарилалт өөрчлөгдсөн болохоор Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Тэр талаар ажиллана.

 

-“Төрийн дуулал”-ын цомгоо борлуулах уу?

 

-Борлуулна. Цомгоо боруулаад олсон орлогоороо дараа, дараагийнхаа ажлыг санхүүжүүлнэ.

 

-Ямар ажил төлөвлөж байгааг тань сонирхож болох уу?

 

-Монголын алдартай хөгжмийн зохиолчдын гар бичмэл хаа сайгүй тарчихсан байдаг юм. Зарим нь ганцхан хувь байгаа. Тэр нь үрэгдэж  алга болбол тэр бүтээл дахин хэзээ ч эгшиглэхгүй гэсэн үг. Үүнийг цуглуулж, эмхэтгэж хэвлүүлэх, хөгжмийн зохиолчдын нэрэмжит уралдаан зарлах, хөгжим судлаачдын бүтээлийг хялбаршуулсан гарын авлага хэлбэрээр сурагчдад хүргэж, хөгжмийн боловсролд нь хувь нэмэр оруулах, язгуур урлагаа түгээн дэлгэрүүлэх, сонгодог урлагийг хөгжүүлэхгээдбодож байгаа зүйл их л байна. Монгол гэдэг үндэстний оршин тогтнох, бусдаас ялгарах зүйл нь эд юм. Түүх, уламжлал, ёс заншил, үндэсний соёлоо өөрийн эд эс шигээ санадаг болбол манай улсын амин чанар сэргэнэ.

 

Эх сурвалж “Үндэсний шуудан”сонин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • demjigch (202.179.20.116)
    Neg ih urt bish yag taarsan yariltsga boljee. Udam sudraa yariad l, manai emee ter eej ter geed l sunjirsan bol hun zalhah bailaa. Medremj sain bainaa Argagui
    2015 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.13.25)
    Шинэ нам гарч ирээд. Тодорхой ажил хийгээгүй байхад үзэмжээрээ зөв сайн нам гэж дүгнэж болохгүй шүү дээ. Гарч ирээд юуг ч сайхан ярина шүү. Гүндалайгаар жишээ авч болно
    2015 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.13.172)
    Нэг хэсэг Ашигт малтмалын газарт хэлтсийн дарга хийж басан. Лицэнзийн бөөн хэрэг мандаад ажлаасаа гарч нэгэн хувийн компанид орсон. Энэ хэргээр АТГ-т шалгуулж байсан нөхөр мөн шүү дээ.
    2015 оны 08 сарын 03 | Хариулах
  • TSEK (86.235.207.195)
    SETGEL CHINI IKH ZUB BNA DEMJIJI BNA IIM ZALUUCHUUD L EKH ORNOO GEKHGUI BOL HETSUUDEED BNA SHU DUU NAR MINI. MONGOLCHUUDAA GER ORON HUBTSASAA UGAAH YAH BE NAAD SETGELEE UGAA ELDEB LAM HAR SHASHIN GEED AJIL UILS AMIDRAL MINI BOLOHGUI BNA GEED ZASAL HIILGEH BISH UURSDIIN SETGEL RUUGEE UNGIIJ HARAAD UURSDIIN SETGELEE ZASATSGAAYA TEGEHED L EKH ORON AMIDRAL MAANI AYANDAA ZASAGDAAD IRNE ZUB SETGELTEI HUMUUSIIG DEMJIJ BNA
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • жирийн иргэн (202.21.106.166)
    зөв ярьж байна даа, намд гишүүнээр элсээд албан тушаалд очно,тэгээд нэг үгээр бол барьцаалагдаж байгаа юм чинь.хүсэн ч хүсээгүй ч нөгөөдүүлийнхээ хэлснээр ажлаа хийх болно,ажилд хүн авах болно.Энэ бол гарцаагүй үнэн.Тэгэхээр энэ гажиг тогтолцоог яаж үгүй хийх вэ? сайтар бодож тунгаан,хэлэлцэж хэрэгжүүлээсэй билээ.Итгэж байна шүү
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (213.61.149.100)
    Монголын алдартай хөгжимын зохиолчидын гар бичмэлийг цуглуулна гэдэг их зөв ажил шүү. Баярлалаа
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (213.61.149.100)
    Talk with me-д орохыг нь үзсэн, тэр нэвтрүүлэгээс хойш улс төрийн талаарх үзэл баримтлал зорилгыг нь мэдэж аваад их дэмждэг болсон доо. Үзээгүй хүмүүс нь олоод үзчихээрэй.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (213.61.149.100)
    Talk with me-д орохыг нь үзсэн, тэр нэвтрүүлэгээс хойш улс төрийн талаарх үзэл баримтлал зорилгыг нь мэдэж аваад их дэмждэг болсон доо. Үзээгүй хүмүүс нь
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (213.61.149.100)
    Talk with me-д орохыг нь үзсэн, тэр нэвтрүүлэгээс хойш улс төрийн талаарх үзэл баримтлал зорилгыг нь мэдэж аваад их дэмждэг болсон доо. Үзээгүй хүмүүс нь
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (176.10.104.240)
    Ээээдээээ бурхан минь сонгууль луйваргүй бвал энэ нам хэдэн суудал аваасайдаа
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (178.20.55.18)
    Их хуралд өрсөлдөнө үү яана уу монгол улсаа гэдэг л юм шүү
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (5.199.142.195)
    Танай нөгөө жавхланг бодвол хуульч хүн
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (109.163.234.8)
    Яг зөв, хуучин хэдэн намд орж балиар үзэл баримтлалд нь барьцаалагдаж явах үнэхээр утгагүй хэрэг. Хүчтэй бол хүчтэй, мэдлэгтэй бол мэдлэгтэй Бат-Оргил шиг залуус шинэ намд элсэх нь хамгийн зөв зам.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (80.82.215.199)
    Мэдлэг боловсролтой сайн залуу, дэмжиж явдаг шүү
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.27.186)
    Мундаг хүн шүү. олон залуусыг зөв удирдаж олон олон амжилт бүтээл гаргаарай.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (62.210.105.116)
    Баторгил зө замыг сонгожээ маш ирээдүйтэй залуу да
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • darvin (202.55.180.8)
    odoo shine ueiin udirdagchid tord garch xuuchin ueiin bossuud cuudlaa ogox tsag bolcon baixaa shine ue gedeg ni ulc oron ard tumniixee toloo ajildag amidardag ex oronch bolobcorcon xumuuciig congox xeregtei odoo bol medleg chadbar muutai congogdcon xugatsaandaa curaltsax geceer baigaad gai boldog xumuuc ix jishee ni Mongol bichgee uuccen tuuxiig ch medexgui balai mon ecsfort imfortoo medexgui gex met zondoo um baina farlamentiin gishuun bol ulc toriin bolobcrol olgox kurc bish shuu eleg tatmaar gishuud baina shuu
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.29.74)
    Энэ нам харин ч мундаг олон талаас харах хийх чадвартай залуусыг элсүүлсэн байна лээ. Хувьдаа баяралаж байна. Хуульч хүн шударга зөд сэтгэлтэй л байхад зөв замаар явж чаддаг. Хуульч хүний хувьд хүндэлдэг.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • ангижав (112.72.13.243)
    ккк чиний өөрийгөө бодох яах вэ харин багш нар чинь тэгж боддог болов уу
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • dorj (122.201.21.161)
    chinii licenziin hereg yu bolson be,
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Sanal (150.129.141.91)
    Dandaa Mongoloo goochilj muuldag Uyanga gedeg gadaad nuhurtei elii balai avgai ene shine namiig uusgen baiguulsan humuusiin neg. Sayahan setguuld baahan nutsgen zurag avahuulsan baina lee. Iimerhuu humuuseer bagaa burduulvel hol yavahgui baih.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • irgen (202.179.29.230)
    Iim zaluusiig demjinee
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • But (203.169.55.6)
    Bat Orgil oo. Bi tanai Ganhuyag ahiin chin ueiin sain tanil baigaa um. Herev chi ene commentuudiig unshdag bol neg zovlogoo ogoh gesen um. Nam baiguulj baigaa bol nam damjij deer dor gaigui hun dagaj daldaganj yavdag umnuudiig namdaa avah hereggui l baidag um da. Altangerel gej novshiin patsaan baina. Deer ni ta nariig amidralaas hiol gej ih olon hun uzej baina. Mongolchuudiin setgehui ih hetsuu shu. Ta nar Mongol masstai ajillah hungui um shig haragdaad baina lee. Ta nariig seheetnuud oilgono. mass chin oilgohgui huleej avahgui shu. Tegbel ta nar yavahgui. Tanai nam tgd l neg zogsongi baidald ordog um. Anhaarah l heregtei baidag um da. Huleej avahu ugui u tanai hereg.
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Мөөгий (202.180.220.35)
    Сонгуульд нэр дэвших бол дэмжинэ ээ. Ямар ч л гэсэн эх оронч, зөв бодолтой залуу, одоо залуучуудын үе эхлэх ёстой. 1990 онд одоогийн ардчиллынхан хэдэн настай байсан билээ....
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Soongo (150.129.143.247)
    Хэлж байгаа үгээрээ л хүн танигддаг юм шүү. Хир сайн хуульч вэ гэдгийг чинь хийсэн зүйлийг чинь харж хөндлөнгийн хүн тодорхойлодог юм шүү санаж яваарай. Чин зорилго чинь их хурлын гишүүн болох гэж л нам энэ тэр байгуулж улс төрд орж байна даа. Заавал их хурлын гишүүн болж байж сайн ажиллаж, хүнд хэрэгтэй юм хийнэ гэж бодож байгаа бол чи бас л одоогийн 76 дуракийн л өрөөсөн юм шиг байна даа. Тийм л их элит хүмүүс гэж өөрсдийгөө боддог юм бол өнгөрсөн хугацаанд өөрсдийгөө хэрхэн таниулсан бэ? Дуулсан дуугаар чинь л хүмүүс таньдаг бол чиний үеийнхэний, бидний ирээдүйн залгамж халаа гэхэд дутмаг л байна. Сонгуульд ор ор, их хурлын гишүүн бол бол, нэг их сайхан юм болох чамаас гарахгүй л байх гэж бодлоо. Үүнээс хойш ярилцлага энэ тэр өгвөл сайн бодож байж ярьна шүү
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (81.200.55.180)
    sain ajillaarai amjilt
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • irgen (89.24.97.69)
    Nam dagaj daldaganasan karier huusun hooson tolgoitnuud bardam am shaldan guyanuud buunii nohoinuud lalriin bandi narig namdaa shurgaluulj bolohgui. Ehneesee ondor shalguuraar namdaa elsuulehgui bol namin ner hund unej itgeh itgel ni buurna shuu.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • demjigch. (87.163.198.17)
    Soeltoi bolovsroltoi, uurtuu itgeltei , eh irnoo gesen iim zaluuchuud olon bval ulsiun ireeduid gerel gegee iluu haragdah bh. Odoogiin bgaa erh barigchidiig sagaval yvaandaa buh uls iron har nuh ruu l unahad duhsuzr bna .
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.20.101)
    сайн хуульч гэдгийг үйлчлүүлсэн хүмүүс тодорхойлдог юм. Даруу байвал зүгээр.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.142.33)
    Эмээ нэг өрөө байр гуйж өргөдөл бичээд авчихсан шүү.уул нь эд нарын мэдэлд УБ зочид буудал энэн тэр гээд олон зүйл бий дээ.шуналтай байх аа
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
    • Зочин
      hiisen yumtai gaivuulsan gawiyatai hun yum chin avhaas argagui.
      2015 оны 07 сарын 27
  • ИРГЭН (103.14.36.14)
    ИРЭХ СОНГУУЛИАР ГАРАХ НЬ ТОДОРХОЙ. ХАР МАШИНЫГ АШИГЛААГҮЙ ТОХИОЛДОЛД. СОНГУУЛЬ ШУДАРГА ЯВСАН ТОХИОЛДОЛД
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.20.112)
    Neeree ednii nam chin hinshuu ganbaatai holbootoi gej tsuuraad bsan chin hunshuu ganbaa chin bas oor nam baiguulah gd bgan bishuu. Hinshuugeer daguulaltgui chadaltai zaluuchuud bh shig bnlee. Bitgii l neg hor hutgagchid eldev namiin gologdol buus huursnuudaar duurcheesei dee.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.20.112)
    Үгийг нь засаагүй, үгний хуваарилалтыг нь зассан гэсэн үг үү?
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • zochin (122.201.22.233)
    hee shaagyi dajgyi zaluu shyy
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Энэ үг нь их таалагдлаа, дэмжинээ энэ намын залуу (43.242.243.29)
    Аливаа зүйлийг сэтгэлээсээ, өөрийн чадах хамгийн сайнаараа хийхийг хичээдэг. Тэр дуунуудыг хийхдээ ч би мэргэжлийн хүн биш, сонирхогч гэж хандаагүй. Тэгээд л хүмүүсийн сэтгэлд хүрч, өнөө хүртэл үлдэж чадсан байх. Өөр бусад салбарт хөдөлмөрийн баатар болтлоо ажилласан ч хүмүүст тэр бүр танигддаггүй бол урлагийн салбарынхан гурван дуу дуулаад л олны танил болчихож байгаа нь энэ салбарын онцлог юм даа.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • sbd- n irgen (122.201.22.13)
    Suhbaatar duuregt devshvel demjih yum shuu ene zaluug
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • хүсэн хүлээсэн олон ардын нэг (202.131.244.188)
    Маш мундаг хүү дээ Ёстой элит гэвэл энэ л элит айлын хүүхэд байх хөрөнгө мөнгөөр биш улс орондоо хийж бүтээсэн оюунлаг сурвалж ажилсаг айлыг л элит гэх үү бишээс зүгээр нэг хэдэн цаас яаж олсон нь мэдэгдэхгүй баян ч юм айлын сарвайсан банди биш Харин одоо улс орноо энэ балчиг шавраас суга татаж ардчилалаар нэр барисан луйварчдыг халах их цагийн элч болоорой
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Чи надад долигноод хэрэггүй ээ
      2015 оны 07 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    1 цаг 36 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    1 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    2 цаг 15 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    11 цаг 35 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    13 цаг 38 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    15 цаг 17 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    16 цаг 28 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    16 цаг 35 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    17 цаг 14 мин
  • П.Мөнхтулга: Жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлнэ
    17 цаг 18 мин
  • Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
    17 цаг 22 мин
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
    18 цаг 14 мин
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
    18 цаг 36 мин
  • Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    19 цаг 0 мин
  • Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа
    19 цаг 5 мин
  • "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ дэмжлээ
    19 цаг 23 мин
  • Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
    19 цаг 48 мин
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
    20 цаг 19 мин
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    20 цаг 46 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    21 цаг 2 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК