Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кёкүтэнхо Н.Цэвэгням: Зүүд биш байгаасай л гэж бодож байлаа

2012-5-25
0
ЖИРГЭХ
ЦэвэгнямЯпоны мэргэжлийн сүмод 20 жил барилдсаныхаа үр шимийг хүртэж анх удаа эзэн хааны цом хүртсэн Кекүтэнхо Н.Цэвэгням эх орондоо ирээд байгаа билээ. Тэрээр өчигдөр “Их Монголын алтан одод" шоунд оролцсон юм. Уг арга хэмжээний өмнөх өдөр түүнтэй ярилцсанаа хүргэе.
ЦэвэгнямЯпоны мэргэжлийн сүмод 20 жил барилдсаныхаа үр шимийг хүртэж анх удаа эзэн хааны цом хүртсэн Кекүтэнхо Н.Цэвэгням эх орондоо ирээд байгаа билээ. Тэрээр өчигдөр “Их Монголын алтан одод" шоунд оролцсон юм. Уг арга хэмжээний өмнөх өдөр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Дээд зиндаанд түрүүлсэнд баяр хүргэө. Таны түрүүлэх мөчийг бүгд бахархалтай харж байлаа?
-Намайг дэмжиж байсан бүх хүнд хамгийн түрүүнд баярласнаа илэрхийльө. Мөн намайг  эх орондоо ирэхэд тоссон та бүхэндээ баярлалаа.Сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Сүмод өдийг хүртэл барилдахдаа нэ гудаа ч болтугай түрүүлж үзэх юмсан. Эзэн хааны цомыг өргөж үзэх юмсан гэж боддог байлаа. Гэтэл 2012 оны нацү башёд миний мөрөөдөл биеллээ. Сүмод уйгагүй зүтгэсний үр шим гарлаа гэж бодож байна. Үнэхээр сайхан байна. Сая онгоцноос буугаад уртаар амьсгаа авч байж нэг байна юм тайвширлаа.

-Нэмэлт барилдааныг Точиозантай хийсэн. Барилдааны өмнөх сэтгэлзүй, догдлол хэр байсан бэ?
-Сэтгэл их хөдөлсөн. Гэхдээ барилдааны өмнө аль болох тайван байхыг хичээсэн. Миний эргэн тойронд байгаа бүх хүн сэтгэл хөдлөлөө барьж, тайван байхыг зөвлөж байлаа. Дохё дээр гараад шууд л шийдсэн мэх хийсэн. Тэгээд нэг мэдэхэд л барилдаан дуусч, би эзэн хааны цомоо гардах гээд зогсч байсан. Одоо эргээд бодоход бүх зүйл их хурдан өнгөрсөн юм байна шүү.

-Анх сүмод очиж байхдаа өдийг хүртэл барилдана гэж бодож байв уу?
-1992 онд Энхбат, Батбаяр бид гурав сүмод барилдахаар Японыг зорьж байлаа. Гэтэл нэг л мэдэхэд 20 жил өнгөрсөн байх юм. Энэ хугацаанд Батбаяр маань УЙХ-ын гишүүн болоод Монголынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байна. Би ч гэсэн хамт явсан нөхдийнхөө итгэлийг алдаагүй юмсан гэж хичээгээд сүмодоо үргэлжлүүлэн барилдсаар л явна. Ер нь бол зодогтайлах шахсан шүү дээ. Гэтэл нэг шалтгааны улмаас сүмодоо үргэлжлүүлэн барилдахаар болсон.

-Ямар шалтгаан юм бол. Хэлж болно биз дээ?

-“Ошима" дэвжээ татан буугдсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Өмнө ньби зодог тайлаад дэвжээгэө өвлөх бодолтой байсан. Гэвч санхүү хүрээгүй. Тиймээс шийдвэрээ өөрчилж барилдаанаа үргэлжлүүлэх болсон. Одоо бодоход зодог тайлаагүй нь болж. Хэрвээ тайлсан байсан бол түрүү авч чадахгүй шүү дээ. Зодог тайлаагүйдээ баярлаж байна. “Ошима” дэвжээнийхээ нэр хүндийг аварсандаа баяртай байна. Ер нь бол баярлах маш олон шалтгаан бий. Төрөлх нутагтаа ирэлгүй удсан болохоор йх сайхан байна.


- Башё эхлэхийн өмнө ямар зорилго тавьсан бэ. Ер эхлэлээ тааруу тавьсан шүү дээ.
- Ямар ч байсан түрүүлнэ гэж огт бодоогүй. Гайгүй барилдаад тавин хувийнхаа амжилтыг үзүүлэхийг зорьсон, Таканохана аварга сүмод барилдаж байх хугацаандаа 794 даваа авсан байдаг. Би үүнийг нь эвдэхийг бодсон. Эхний хэдэн өдөр унаж, даваад хэцүүхэн эхэлсэн. Гэтэл тав дахь өдрөөс эхлээд барилдаан маань жигдэрч, бие ч сэргэсэн. Тэгээд сүмод барилдсанаас хойш 800 дахь даваагаа авлаа. Миний хувьд энэ нь том баяр байсан юм. 13 дахь өдрийн барилдаан хүртэл өөрийгөө түрүүлнэ гэж огт бодоогүй явлаа. Гэтэл ганцхан унаатай башёг тэргүүлж байсан Кисэносато дараалан унаад эхэлсэн. Намайг түрүүлэхэд Хакүхо аваргын тус дэм ч их бий. Хэрвээ аварга Кисэносатог даваагүй бол би түрүүлэхгүй ч байсан юм бил үү. Тиймээс аварга дүүдээ бас баярлалаа гэдгээ хэлэх нь зүйтэй. Хамгийн их бахархалтай нь Монголын сүмочид Японы мэргэжлийн сүмогоос 50 түрүү авчээ. 50 дахь нь минийх. Энэ бол маш том бахархал юм. Бас их сонин тохиолдол.

-Ялалтын туг, эзэн хааны цомыг бариад сууж байхдаа юу бодсон бэ?

-Зүүд биш байгаасай  л гэж бодож байсан. Яагаад гэвэл би ерөөсөө итгээгүй. Ямар сайндаа Хакүхо аваргад “Бид зүүдлээгүй биз дээ. Намайг нэг чимхээд өгөөч” гэж дахин дахин хэлсэн гэсэн. Өөрийн эрхгүй баярын нулимс  унагасан. Ер бол их сонин л юм билээ. Хакүхо аваргыг түрүүлэхэд Аминишики, эсвэл би ялалтын тугийг нь барьдаг. Гэтэл аварга өөрөө саналаараа миний тугийг барьсан. Энэ бол надад үзүүлсэн маш том хүндлэл юм. Аваргаар тугаа бариулах надад маш хэцүү байсан. Санаа зовсондоо “Аварга аа гайгүй юу” гэж асуусан. Аварга болохоор “Зүгээр ээ” гэж хариулсан. Өөрийгөө их хувьтай хүн байна даа л гэж бодсон.

-Эзэн хааны цомоо гардаж байхад юу бодож байв. Цом хэр хүнд вэ?
-Юу ч бодож амжаагүй байх аа. Эргээд бичлэгээ харсан чинь уйлаад л байсан байна лээ. Эзэн хааны цом бол хүнд шүү дээ. Миний түрүү их бэлгэдэлтэй юм билээ. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 40, монгол хүн мэргэжлийн сүмод барилдсаны 20 жил, Монголын сүмоч дын 50 дахь түрүү гээд тэгш бэлгэдэлтэй тоонууд давхацсан.


-Эвгүй асуулт байж магадгүй, уучлаарай. Дахиад хэр удаан барилдах бодолтой байна вэ?
-Ямар ч байсан нэг түрүүлсэн юм чинь цаашаа барилдана. Хир удаан барилдахыг одоо хэлж мэдэхгүй байна. Хэзээ зодог тайлахыг цаг хугацаа л харуулах байх.

-Та "Их Монголын алтан одод" шоунд оролцохоор ирлээ. Энэ саналыг анх хэрхэн хүлээж авав?
-Тийм ээ. Анх энэ саналыг аварга гаргахад би дуртайяа хүлээж авсан. Яагаад гэвэл ямар нэгэн ашиг орлого олохын тулд энэ арга хэмжээг зохион байгуулаагүй. Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийг баярлуулах хүмүүнлэгийн арга хэмжээ байсан учраас би дуртай хүлээж авсан.
    Монголдоо очих юм чинь гайгүй амжилт гаргана гэсэн бодолтой. Гэтэл одоо түрүүлээд, тэгээд дээрээс нь эх орондоо Хакүхо аваргын санаачилсан шоунд арга хэмжээнд оролцох гэж байгаадаа баяртай байна. Өмнө нь
зохион байгуулахад би оролцож амжаагүй. Нацү башёд авсан миний    I түрүү “Их Монголын алтан одод” шоунд бага ч гэсэн чимэг болсон болов уу гэж бодож байна.

-Сагсан бөмбөгөөр өрсөлдөнө шүү дээ. Сагс хэр тоглодог вэ?    
-Хүүхэд байхдаа гайгүй сайн тоглодог байлаа. Одоо тоглоогүй ер нь удсан байна.

-Таныг багийнхан тань гарааны бүрэлдэхүүнд багтааж, төвийн тоглогчоо болгоно гэж ярьсан?
-Тийм үү. Тэгвэл хожихын төлөө чадлаараа л зүтгэнэ дээ. Аварга сая хэлж байна. Өмнө нь дөрвөн онооны зөрүүтэй хожиж байсан. Одоо найман оноотой зөрүүтэй хожно гэлээ. Тэгэхээр үндэсний бөхчүүдийг ХОЖООД Л буцнадаа. 

Үндэсний шуудан: Б.Мөнхзул
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Bobby (203.194.117.66)
    Kyokitenkhodoo bayar hurgej tsaashdiin barildaanuuddaa ulam ih amjilt gargahiig husen yuruuy! Chamaig turuulehed ih bayarlasan shuu. hovor unagadag nulims maani hurtel garna lee.
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
  • хишигсайхан (202.70.39.254)
    Aмжилт хүсье! Yнэхээр сайхан байна. Cумочдоороо бахархаж байна. Oмогшиж байна. Япончуудыг, гадаадынхныг ямагт ялж дэлхийн хүү болох ёстой шүү! Cумо гарч эхэлсэнээс хойш л таныг үздэг, хүндэлдэг, хайрладаг. Tантай уулзахыг гэртээ урихыг маш их хүсдэг. Даанч боломжгүй байх л даа. Дархан хотоос..... Холбоо барихыг хүсвэл 88827368
    2012 оны 05 сарын 26 | Хариулах
  • zochin (203.194.115.26)
    saixan amjilt saixan baxarxal.mash ix bayarlasan bas zunduu yilsan.omogshson ongirson.mongolchyyd diilj bna gesen omgolon bodol tursun. setgel sergesen. tsaashid amjiltaa deedelj barildaarai. ta nar chadna aa. ard chin ard tvmen chini zalbiraad l baigaa.amjilt xvsie.
    2012 оны 05 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 29 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 39 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 35 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК