зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Дэлгэрням: Дэнзэн биеийн байдал нь маш хүнд байхдаа өлсгөлөн зарлачихлаа

2015-8-11
0
ЖИРГЭХ

-Г.ДЭНЗЭНГ ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ЭТГЭЭДҮҮДТЭЙ НЭГ КАМЕРТ 80 ХОНОГ БАЙЛГАХДАА АТГ-ААС ХОЁРХОН УДАА БАЙЦААЛТ АВСАН-

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр ШШГЕГ-ын харьяa Урьдчилан саатуулах 461 дүгээр хорих төвд хоригдоод 80 хонож байгаа юм. ГДэнзэн хорих ангидаа өнгөрсөн баасан гаригаас нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрнямтай ярилцлаа.

 

-Г.Дэнзэн өлсгөлөн зарласан гэсэн. Ямар шаардлага тавьж байгаа вэ?

 

-Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэн өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу 2015 оны наймдугаар сарын 7-ноос нойтон өлсгөлөн зарласан. Өөрөө “Хуурай өлсгөлөн зарлана, би өөрийнхөө болон бусад эрх нь зөрчигдөж хоригдож байгаа хүмүүсийн төлөө өлсөнө. Шударга үнэний төлөө миний амь нас үрэгдэх надад хайран биш. Гол нь ардчилсан улсад үнэн шударга ялах ёстой учраас өлсгөлөн зарлахаар шийдлээ” гэсэн. Бид яаж ч учирлаад өлсгөлөн зарлахыг нь болиулж чадаагүй. Эрүүл хүн юуг ч бүтээж, амжуулж, ялж чадна гэж олон удаа хэлж ятгаж байгаад арай гэж нойтон өлсгөлөн болгуулсан. Хэзээ шингэн юм уухаа болихыг бид хэлж мэдэхгүй. Биеийнх нь байдал маш хүнд, тус хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээгээ зогсоогооч, ударга үнэнийг олооч гэсэн шаардлага тавьж байгаа.

 

-Г.Дэнзэнг саатуулах хугацааг ямар үндэслэлээр сунгасан бэ. Хэд дэх хоногтоо хоригдож байна вэ?

 

-2015 оны долдугаар сарын 15-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээс цагдан хорьж, мөрдөх хугацааг сунгах тухай захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1,69.3 дугаар зүйл заалтад заасныг үндэслэн манай үйлчлүүлэгч Дэнзэнг хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр дээрх захирамжийг гаргасан гэж байгаа. Гэхдээ ингэж сунгаснаар ямар үр дагаварт хүрч байна вэ гэхээр нэгдүгээрт, манай үйлчлүүлэгч сэтгэл зүйн маш хүнд байдалд байгаа, хоёрдугаарт, биеийн байдал нь хүнд, нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх хэмжээнд хүрсэн байгаа.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй зэрэг эрхүүд нь зfрчигдөж байгаа юм. Цаашлаад үйлчлүүлэгч маань 0-3 насны хүүхэдтэй. Хүүхдийнх нь эрх давхар зөрчигдөж байгаа. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн долдугаар зүйлийн 7.1-д заасан “Эцэг, эхийгээ боломжийн хэрээр мэдэх”, “Эцэг, эхийнхээ хайр халамжийг хүртэх, мэдрэх”, хүүхдийн хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байна гэх мэт эрхүүд ноцтойгоор зөрчигдөж байна. Мөн Дэнзэнгийн аав өндөр настай. Хүүгээ хоригдсоноос хойш нойргүй болчихсон, хоол идэхгүй, хүнтэй юм ярихаа больсон байдалтай, биеийн байдал нь хүнд байгаа. Учир нь гал голомтыг нь залгах ганц хүү нь Дэнзэн.

 

Гуравдугаарт, Г.Дэнзэн өмнө нь элэгний халдварт гепатит өвчнөөр гурван удаа өвчилж, эмчилгээтэй байсан. Үүний улмаас элэгний хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, хоолны болоод эрүүл ахуйн байнгын дэглэм сахидаг байсан. Гэтэл урт хугацаагаар цагдан хоригдсоны улмаас хоолны дэглэм алдагдаж, орчин нөхцөл нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүний дээр өөр олон өвчлөл нэмэгдсэн нь тогтоогдоод  нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлага тулгараад байгаа. Тодруулбал, хоолойны үрэвсэл, ходоодны шарх, хеликобактеритай болсон нь тогтоогдсон. Сүүлийн өдрүүдэд үйлчлүүлэгчийнхээ биеийн жинг үзэж амжсангүй. Хамгийн сүүлд буюу зургадугаар сарын 22-нд жинлүүлж үзэхэд 461 дүгээр хорих ангид саатуулагдахад орсноосоо есөн килограмм жин алдсан байсан. Биеийнх нь байдал ийм хэмжээнд хүрээд байхад гадуур байцааж яагаад болдоггүй юм бэ. Манай үйлчлүүлэгч хэргийн бодит байдлыг тогтооход ямар нэг саад учруулаагүй, ямар ч идэвхтэй үйлдэл гаргаагүй. Жишээ нь, хэн нэгэнд захиа дамжуулж, үгсэн хуйвалдаагүй. Харин ч АТГ-ын мөрдөн байцаагчдад маш хүндэтгэлтэй хандаж, асуултад нь үнэн бодит мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн байдлаар гурав дахь сардаа хоригдож байна. Хэргийн үнэн бодит мэдээллийг олох боломжит хугацаа хангалттай өнгөрсөн.

 

-Мөрдөн байцаалт ямархуу явагдаж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа байцаалт авсан бэ?

 

-АТГ-аас Дэнзэнг хориод 78 хоногийн хугацаа өнгөрсөн ч хоёрхон удаа байцаалт авсан. Нэг удаад нь сэжигтний байдлыг танилцуулж, нөгөөх нь яллагдагчийн үүднээс мэдүүлэг авсан. Намайг Дэнзэнгийн өмгөөлегч болсноос хойш хоёр удаа л мэдүүлэг авсан гэсэн үг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа учраас бидэнд хуулийн дагуу хавтаст хэргийг танилцуулаагүй байна.

 

-Эрүү үүсгэсэн зүйл ангийг тодорхой хэлж өгөөч?

 

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 153-т зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сэжигтэн болон яллагдагчаар татсан байгаа.

 

-Дэнзэн эмнэлэгт хэвтсэн гэсэн. Эмчлүүлж байхдаа өлсгөлөн зарласан юм уу?

 

-Биеийнх нь байдал өдөр ирэх тусам муудаж байгаа. Цахим сайтуудаар бичсэн байсан учраас би хэлж байгаа юм шүү. Үйлчлүүлэгч маань 461 дүгээр хорих ангийн А-гийн гурвын 28 гэдэг дугаарын камерт гурван хүний хамт хоригдож байгаа. Нэг нь халдварт гепатит өвчнөер өвдөж, эмнэлэгт эмчлүүлээд эргэж ирсэн байсан. Негөөх нь хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн байсан. Тэр хүн нь үйлдсэн хэргийнхээ талаар нэлээд дэлгэрэнгүй хэд хэдэн удаа ярьсан байдаг. Үүнээс болоод манай үйлчлүүлэгчийн сэтгэл санаа нэлээд гутралд орсон нь ажиглагдсан. Хэцүү нөхцөл байдалд байгаа. Сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд байхаас гадна эрүүл мэндийн хувьд маш хүнд байгаа. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд гэм буруугүйд тооцно гэдэг. Гэтэл ийм хэмжээнд хүртэл нь хорьж байна. Үйлчлүүлэгчийг маань заавал үхлүүт болгож байж асуудлыг шийдэх, гаргах шаардлага байхгүй. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмтэн юм шиг хандаж, элдэв мэдээлэл гаргаж байгаад гомдолтой байгаа.

 

-Албан тушаалын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг хүн амины ноцтой хэрэг үйлдсэн хүнтэй хамт хорихыг хориглосон зүйл заалт байдаг юм уу?

 

-Энэ бол 461 дүгээр хорих ангийн дотоод журмын асуудал. Давтан үйлдэлтэй хүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнтэй хамт хорьдоггүй. Мөн онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг сэжиглэгдэж байгаа хүнтэй хорих нь зохимжгүй. Энэ талаар хуулийнхан ч ярьдаг. Уг нь Б төрлийн камерт төрийн албан тушаал хашиж байхдаа сэжиглэгдэж буй хүмүүсийг хорих ёстой. А төрлийнх нь 91.2 буюу хүндлүүлэх бүлэгтэй хүний амь насанд хүрсэн хүмүүстэй хамт хорьж байгаа нь буруу юм. Учир нь хамт хоригдож байгаа хүмүүс нь цаазаар авахуулах хэмжээний ял сонсч болохоор гэмт хэрэг үйлдсэн хүмүүс.

-Албан тушаалын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг хүн амины ноцтой хэрэг үйлдсэн хүнтэй хамт хорихыг хориглосон зүйл заалт байдаг юм уу?

-Энэ бол 461 дүгээр хорих ангийн дотоод журмын асуудал. Давтан үйлдэлтэй хүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнтэй хамт хорьдоггүй. Мөн онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг сэжиглэгдэж байгаа хүнтэй хорих нь зохимжгүй.

-Дэнзэнг сонинд ярилцлага өгсний маргааш АТГ-аас гэрээс нь очиж баривчилсан байдаг. Ингэхдээ эхнэрийнх нь хамаатны гэрт хүртэл нэгжлэг хийсэн гэдэг. Энэ үнэн үү?

 

-Дэнзэнгийн орон байранд үзлэг, нэгжлэг хийсэн байдаг. Мөн гэр бүлийнх нь хүний нэр дээр байдаг ч Дэнзэн болон гэр бүл нь амьдардаггүй, хамаатных нь орон сууцанд үзлэг нэгжлэг хийсэн байдаг. Тус орон сууцанд амьдардаг хамаатнуудынх нь орон байрны халдашгүй байдал, захидал харилцаа зэрэг олон эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Одоогоор энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авч чадаагүй байна. Мөн орон байрных нь түлхүүрийг өгөлгүй, Дэнзэнгийн эхнэр, хүүхэд гэртээ орж чадахгүй олон хоносон. АТГ-аас саяхан гэрийнхээ түлхүүрийг ав гэж надаар дамжуулуулсныг уламжилж хэлсэн. Энэ нь мөн л Үндсэн хуульд заасан тодорхой эрхүүдийг зөрчсөн явдал.

 

-Таны хувьд үйлчлүүлэгчтэйгээ холбоотой байцаалт болон бусад ажиллагаанд хэрхэн оролцож байна вэ?

 

-Миний хувьд хууль сахиулж буй албан хаагчдад хүндэтгэлтэй хандаж байгаа. Мэдүүлэг, байцаалт өгөх өдөр нь цаг тухай бүрт нь очиж ажиллаж байна. Нэг хүний хэлсэн үгийг би зориуд иш татмаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хувь хүний эрх чөлөө бол манай ардчиллын тулгуур чулуу юм аа. Монголчууд эрх чөлөөнд хайртай. Учир нь бид түүнийг нөр их хөдөлмөрийн үр дүнд олж авсан юм. Аливаа чөлөөт орны төр засаг цөөн хэдэн хүний өмч биш" гэж Европын парламентын чуулганд хэлсэн. Гэтэл Дэнзэн гэж хувь хүний эрх чөлөөг хэн, ямар үндэслэлээр хязгаарлаад, хэн булаагаад байна вэ. Ямар нэг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад энэ хүнийг яагаад цагдан хориод байгаа юм бэ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 63.2, 70 дугаар зүйлийн70.1-д таслан сэргийлэх арга хэмжээ авахад юу юуг харгалзан үзэх вэ гээд заасан байдаг. Тодруулбал, тухайн хүний гэр бүл, ажил албан тушаал, эрүүл мэндийн байдал гээд бүх зүйлийг харгалзан үзэх ёстой. Гэтэл манай үйлчлүүлэгчид энэ зүйл заалтуудыг харахгүй байна вэ. Эндээс би хуулийнхан цагдан хорих арга хэмжээг тухайн иргэнийг ямар нэг гэмт хэргийг “Би үйлдсэн” гэж хэлүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаад байгаа юм биш биз гэж эргэлзэхэд хүрч байгаа. Дашрамд нь би үилчлүүлэгчийнхээ үгийг бас олон нийтэд дамжуулж хэлмээр байна. Тэрбээр “Шударга шүүх, ардчилсан төр хүний эрх эрх чөлөөний баталгаа болдог төдийгүй тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн нэг хешүүрэг болдог. Шударга шүүх тухайн орныхоо эдийн засгийн 10 гаруй хувийг авч явдаг. Өөрөөр хэлбэл, шүүх болоод шүүгч шударга байвал энэ бүхэн бий болдог гэсэн үг. Тэгвэл манай улсын хувьд шударга шүүх, шүүгч хэр олон юм бол. Шүүхийн шинэчлэлийн тухай сүүлийн үед их ярьж байгаа. Хэлбэр, агуулгын аль талаас шинэчлэл явагдаж байна вэ гэх хүн олон байна. Өөрөөр хэлбэл, ялгааг нь олж харж, үнэлж чадахгүй байна. Уг нь хослох ёстой. Үүнийг эрхэм шүүгч, шүүхийн ажилтнууд анхааралдаа аваасай гэж хүсч байна. Мөн Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагын ажилтан, алба хаагчид АТГ-ын далайсан газар далд орж, далласан газар ил гардаг болчихсон юм биш биз дээ. Надад өөрийн эрхгүй ийм эргэлзээ төрөөд байна” гэдгийг дамжуулж өгөхийг хүссэн. Мөн цагдан хорих арга хэмжээг авч байгаа ажилтнууд уг арга хэмжээг зүгээр л үйлдвэрлэж байна. Хэн хүснэ тэр бүрт захирамж үйлдэж өгдөг байдал газар авсан юм биш биз гэж байсан. Одоохондоо энэ бүгдийг өөрөө хэлэх боломжгүй байгаа учраас та дамжуулж өгөөрэй гэсэн юм.

 

-Өлсгөлөн зарлаад ч ямар нэгэн хариу, шийвдэр ирэхгүй бол яах вэ?

 

Би дээр хэлсэн. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч  гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн зарчим байдаг гэж. Тиймээс Дэнзэнг гадуур байцаах бүрэн боломжтой. Энэ талаар шат шатны байгууллагад хандаж байна. Гол нь энэ хүн гэм буруутай үйлдэл, үг хэл гаргаагүй. Цагдан хорих захирамж гаргасан эрх бүхий хүмүүс Дэнзэнг гадуур байцаах бүрэн боломжтойг мэдэж байгаа. Хэрвээ гадны улс руу явчихна гэж сэрэмжилж байгаа бол хилээр гарах хориог нь тавьчихаж болно. Эсвэл эд хөрөнгө барьцаалан таслан сэргийлэх арга хэмжээг зогсоох боломжтой. Манай үйлчлүүлэгч нөхцөл байдал ийм болчихсон байхад оргон зайлж, хүндрэл учруулах хүн биш. Өндөр ухамсартай хүн учраас үнэн зөвийг олохын тулд өлсгөлөн зарлачихаад байж байна.

 

Монголчууд цөөхүүлээ шүү дээ. Гэтэл хүний нэр хүндэд хэтэрхий бүдүүлгээр хандах байдал маш их байна. Гэм буруутай нь нотлогдож, шүүхээр тогтоогдоогүй байхад “Энэ хүн ийм юм идсэн. Тэгсэн, ингэсэн” гээд л зарлаж, хэвлэлээр бичүүлээд байгаа нь маш харамсалтай. Гэм буруугүй нь тогтоогдоод ч энэ сэв амархан арилахгүй. Одоо хүртэл нарлахаар гаргахад нь хоригдож байгаа хүмүүс “Дэнзэн тэгсэн ингэсэн” гэж элдэв үгээр хэлж, дайрч байгаа тухай үйлчлүүлэгч маань надад ярьж байсан. Цагдан сэргийлэх төвийг гэмт хэрэг хүлээлгэх арга хэрэгсэл битгий болгооч. Залхаан цээрлүүлж, өвчтэй болгож, гэр бүл, ах лүү хамаатныг нь давхар битгий яллаач ээ гэж хүсмээр байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • zochin (112.72.13.143)
    terte tergvi Altanhyag hvrgen ah chini chamd zoriulaad urshuuliin huuli gargachihj baigaa ym bishv yun tebcheergvi ym bileede
    2015 оны 08 сарын 12 | Хариулах
  • Zochin (93.210.84.93)
    Idsen uimnuud uhaan aldah baga hereg bolnoo awsanaa ugtcguu
    2015 оны 08 сарын 12 | Хариулах
  • bataa (66.58.202.7)
    ene toriin hulgaichuud mongo idej ene teryygeer teneheeree busdaas ilyy sain bietei shorond orohooroo yheh geed bdg yamar uchir baa.ene busad horigdluud ni yadag um boloo.er ni horigdluud bygdeeree olsgolon zarlah heregtei um bn daa
    2015 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (91.183.239.238)
    umguulugchid gej hunees ih hemjeeni mungo avch zahialgaar baahan hudlaa medeelel tsatsagch nar l baidag sh dee. tegeed ch ene zaluug hergee huleechihej magadgui geed hurdan tsaash haruulah zorilgoor ALTANTUYA ah n uls minii duu uls gej zaaj ugsun um bgaa biz.Amia avch garahyn tuld seoul hurch avilgalyn zagalmailsan etsegtei negdej baihiig bodohod
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.106)
    за за сүртэй юм,жирийн ардын хүүхдэд ч хориход ингэж л ханддаг биз тэглээ гээд тэдэнд хэн тусласан юм?.чи хэн болчихоод тусгай хангамж шаардах гээд байгаа юм.их идсэний дараа өнж гэж,их л эвгүй газар өнжих нь ээ.бурхан хүний идэх эдлэх хэрэгцээг төрөхөд л зааж өгдөг гэсэн. хэрээс хэтэрсэн ихийг идэж уух нь ийм гэмтэй ажгуу
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.31.25)
    Зиооо зо, гэхдээ Дэнзэн чинь өөрөө Алтанхуягтай хамт байхдаа Ард түмэн төр засгаа маш их доромилдог байсан шүү дээ. Математик загварчлалаар Монголын ЭЗ-гийг сайжруулах судалгаа хийх гэж ЗГ хэрэг эрхлэх дарга, орлогч ч билүү хийгээд л!!! Шинжлэх ухаанаар, математикийн аргаар Таван Толгойн 17.5 тэрбүмын тендерийг өөртөө аваад, ТТ-н ТУЗынд даргыг бас математик загварчлалаар өөртөө авсан гэээд л. Нэг л биш байсан нь үнэн шүү дээ. Цаана нь юу байгааг мэдэхгүй гэхдээ Дэнзэн бол гэмт хэрэгтэйн гэдэг нь тодорхой!
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.31.200)
    тӨРД ГАРСАН НЭГ ЛУЙВАРЧИН ЦААШ ХАРЖ МАЖИЙВАЛ АШТАЙ ЮУДАА
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (185.64.196.20)
    enhbayriig barij horih gej buun terroist barij bgaa met yabdal bolj nudnii bulai bolson.Odoo bodood baihad ene dabarsan Bayartsogt metiig tegj barih estoi met.Odoogiin turd estoi tsuuhun hun zub shudarga ajilldagiig bugd medej bgaa.Uneheer shalgah estoi bol bnga duudaj uulzaad shalgaad baij boldogui yumuu.
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.20.84)
    ЗӨВ ЯВБАЛ ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН, БУРУУ ЯВБАЛ БУЦАХ ЗАМДАА ШОРОН ҮҮРНЭЭ ГЭЖ ЭНЭ ДЭЭ
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Denzen (61.23.98.210)
    Zaya chin de zaya chin ter za vhaj dald oroosoi
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.227.102)
    soliichood muu nohoi hichneen idsen boldoo
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Нүгэл нь нүдээрээ гарах байлгүй дээ....Төр хамгийн муу менежер гэж байгаад хувьдаа авцгаадаг улсууд шүү дээ... Өмч хөрөнгөө эргүүлээд авах өдөр ирэх байлгүй дээ.
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.230)
    Батсуурь, Гансүх, Дэнзэн, Хүрэлсүх болон бусад олон хүний барьж хорин шалгуулж хэвлэлээр байнга жигшүүлж байгаа. Барсболдыг барьж хорин 48 цаг болгоод Хөшөөтийн уурхайн хувьцааг дээрэмдсний дараа ивээлдээ авч, Улаанбаатар сан, УБ банкны хувьцааг булаан авснаар М.Энхболд,Бадамжунайг хамгаалтандаа авсан гэж гадуур ярьцгааж байна. Дарханы хар төмөрлөгийг Женко Ээбий нар авахын тул хамар Ганболдыг баривчилсан, Хөтөлийн Цементийг авахыг тул ардчилалын партизан Шоовдорыг эхнэртэй нь баривчилсан, Эрдэнэтийн зэсийн баялаг овоолгуудыг авахын тулд гарын хүнээ тавьж 2 дугаар овоолгыг авч 99,9999 хувийн цэвэр катодын зэс гаргах үйлдвэр байгуулж Цагааныхаа авгайгаар даргыг нь тавьсан. Суруга Монголын японы эзний газрыг булаахын тул буудалд нь цагдаагаар хар тамхи оруулж баривчилан дээрэмдэх ажлыг Женко,Гансүх нар хамтарсан гээд түмэн нүглийн мэдээлэл гадуур өдөр шөнөгүй тарж байна.
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
    • ИРГЭН
      ЭНЭ ЦАГ ҮЕ НЭГ Л БИШЭЭ. АТГ ГЭЖ ГАЗАРТАА ЗАХИАЛГА ӨГЧДИЙМҮҮ МЭДКҮ. ДЭНЗЭНГ ӨМӨӨРӨӨД БАЙГАА Ч ЮМ БИШ. ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ НЬ ТОГТООГООГҮЙ БАЙЖ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАЙЖ ГЭЭД ОЛОН НИЙТИЙН ХЭРЭГСЛЭЭР ЦАЦЧИНА. ЯСЫГ НЬ ЦАЙТАЛ СУУЛГАНА ГЭЭД ШОРОНДОО ХОРЬЧИНО. ТЭСВЭР ТЭВЧЭЭР МУУТАЙ НЭГ НЬ ШОРОНГООС БУРХНЫ ОРОНДОО ЗАЛАРЧДАГ ГЭЖУГАА. АЙМААР ЦӨВҮҮН ЦАГ.
      2015 оны 08 сарын 11
    • Зочин
      Зиооо зо, гэхдээ Дэнзэн чинь өөрөө Алтанхуягтай хамт байхдаа Ард түмэн төр засгаа маш их доромилдог байсан шүү дээ. Математик загварчлалаар Монголын ЭЗ-гийг сайжруулах судалгаа хийх гэж ЗГ хэрэг эрхлэх дарга, орлогч ч билүү хийгээд л!!! Шинжлэх ухаанаар, математикийн аргаар Таван Толгойн 17.5 тэрбүмын тендерийг өөртөө аваад, ТТ-н ТУЗынд даргыг бас математик загварчлалаар өөртөө авсан гэээд л. Нэг л биш байсан нь үнэн шүү дээ. Цаана нь юу байгааг мэдэхгүй гэхдээ Дэнзэн бол гэмт хэрэгтэйн гэдэг нь тодорхой!
      2015 оны 08 сарын 11
    • Зочин
      Дээрэмчид олон болсон
      2015 оны 08 сарын 11
  • huuhdiin bodol (117.111.19.25)
    Enhbayartah mood nileen ami bohtei mood yumaa denzen mini galuug duiraij heree holoo gedgiin sht
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.230)
    Энэ бүхний захиалагч 8 дүгээр ангийн боловсролтой, Эрдэнэтэд слесарь хийж байгаад цэрэгт явж, ээжийгээ дурайсан аманцарбайсны хүчинд Львовт нэг муу цэргийн улс төрийн училищь төгссөн унтер оцицер болсон нөхөр Элбэгдорж шүү дээ.Энэ дурак монголын төрийг 26 жил самарч, өчнөөн их гай гамшиг дагууллаа. Төсөл хөтөлбөрийг харийнхантай нийлж муулж, шантаажилж гацаадаг иргэний болон төрийн бус байгууллагуудыг гааруулсан загалмайлсан эцэг нь, сонгогчидод бэлнээр мөнгө тараах сая төгрөг амлах ажлыг өөрөө эхлүүлсэн, гол усныхан болон ойн нэрээр хөрөнгө оруулагчдыг жигшээх ажлыг нууцаар болон ил ааруулсан. Хүчний байгууллагыг бөөгнөрүүлэн бороохой болгон ашиглаж улс төрийн өрсөлдөгчдөө намнаж, сонгуулийн тойрогт өөрийнхөө хүн гаргах гэж потенциаль өрсөлдөгчийг нь баривчилж хориод сонгуулийн дараа гаргасны том жишээ Сод монголын Анандбазар. Ерөнхийлөгчид өрсөлдөх гол хүн Энхбаярыг баривчилсан,Эм Си Эс-д 5 толгойг өхийг эсэргүүцэж байсан нугаршгүй эх оронч Алтанхуягийг муухай харагдуулахын тулд Бат
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
    • Зочин
      uuriin chin bichsenyg harahad 4 angyn bolovsroltoi bololtoi. iimd 8 angyn bolovsrol deer tul ter hun erunhiilugch boljee
      2015 оны 08 сарын 11
  • Зочин (182.160.1.37)
    ene dood commentod yamar ih uzen yadalt ush honzon bnaa
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Ер нь бол үнэн ш дээ. Бүгд л мэддэг болсон даанч хэлж чаддаггүй. Монголын төрийг самарч байгаа Эби, Зи, Женко. Алтанхуяг бол Монголын төлөө байсан юм шүү.
      2015 оны 08 сарын 11
    • Зочин
      Хөөрхий хохирсон хүн байгаа биз дээ
      2015 оны 08 сарын 11
  • Зочин (122.201.22.230)
    ҮЙЛДВЭРИЙГ НЬ АТГ-ААР ДАМЖУУЛАН ДЭЭРЭМДЭХ, АВИЛГАЧДЫГ АЙЛГАН ДЭЭРЭМДЭХ, ТЭГСНЭЭ ИВЭЭЛДЭЭ АВАХ, УЛС ТӨРИЙН ӨРСӨЛДӨГЧӨӨ НАМНАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЛОО. МОНГОЛЧУУД ДООРХНОО ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ АШИГЛАН ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЖ НУГАЛЖ ХУГАЛЖ ДАРАА НЬ ЗАСДАГ АРААТАНЛАГ ХҮМҮҮС ШҮҮДЭЭ. БУРХАН БАГШ СИДИХАРТИ Ч,ХРИСТ Ч ӨРШӨӨХ, ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОЛОХЫН ҮЛГЭР БОЛСОН БИЛЭЭ. АТГ-Д ХАМГИЙН ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ НӨХДИЙГ ЦУГЛУУЛЖ, ДАРХАА НЬ ГЭРЧИЙГ УСТГАДАГ ДҮРМЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЖ, ОСОЛД ОРУУЛЖ, ШОРОНД ШИДЭЖ ДУУСГАХ НЬ ЭВОЛЮЦИ. ЭЦЭГ ЭХ ТАЛААСАА РЕЦЕДИВ УДАМТАЙ ХУРЦ, ХҮҮХНИЙГ БОДИТОЙГООР ХҮЧИНДСЭН АТГ-Н МӨРДӨНГИЙН ХЭЛТСИЙН САХАЛТАЙ ЗАЛУУ, ЭРҮҮГИЙН ЦАГДААД БАЙСАН АДГИЙН ШААР 37 ОНЫ МАНГАСЫН УДАМТАЙ МӨРДӨН ШАЛГАХ АЛБАНЫ ДАРГА ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН НЭГ МУУХАЙ ХУРАНДАА Ё.ЭНХТӨР ГЭЭД БҮГД МУУГАА ҮЗЭЖ НИЙГМИЙН ШААР БОЛЖ НҮД ҮЗҮҮРЛЭГДЭНЭ. НИЙГМЭЭС ЖИГШИГДЭН СҮҮЛНЭЭСЭЭ ӨӨР ТАШУУРГҮЙ СҮҮДРЭЭСЭЭ ӨӨР НӨХӨРГҮЙ ҮХЭЖ ДАЛД ОРМУЙ.
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.230)
    ЭЛБЭГДОРЖ, ЗИ НАР БАЙСНЫГ БИД МЭДСЭНГҮЙ ШУДРАГА ЁС ТОГТООГЧ ГЭЖ ЭНДҮҮРЧ БАЙЖ. ГЭТЭЛ ТЭД ЖИНХЭНЭ АВИЛГАЧДЫГ ТӨРИЙН НЭРЭЭР ДЭЭРЭМДЧХЭЭД, ШОРОНД ХИЙЛГҮЙ ХАМГААЛТАНДАА АВЧХААД ЦОЙЛДОЖ ЗАХИАЛЖ АТГ-ЫН НЭРЭЭР УЛС ТӨРИЙН ӨРСӨЛДӨГЧӨӨ НЭР ХҮНДИЙГ НЬ ШОРООТОЙ ХУТГАХ ГЭЖ АЖИЛЛАСАН УЧИР ЭНЭ БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНД БҮХ ЗҮЙЛИЙГ УТГАГҮЙ БОЛГОСОН. ТИЙМ БОЛОХООР Л ЭНЭ БАЙГУУЛЛАГА УТГА УЧИРГҮЙ БОЛЛОО. ҮНДСЭН ХУУЛИЙН БУС, ХҮН ХЭЛМЭГДҮҮЛДЭГ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ЦӨӨХӨН МОНГОЛЫН ЦӨӨХӨН САЙН СЭХЭЭТЭНҮҮДЭЭР ЭГНЭЭГЭЭ ТЭЛЖ 8000 ХОРИГДОЛТОЙ БОЛГОСОН НЬ ҮНЭН. ТЭДНИЙГ ТӨР УУЧЛАХ НЬ ТӨРИЙН НЭРЭЭР ХИЙСЭН АЛДААГАА ЗАСАХ ЗААВАЛ ХИЙХ ҮЙЛ МӨН. ТӨР ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ ГЭВЭЛ ШИЙТГЭХ, ӨРШӨӨХ 2-ЫГ ХИЙХ ЁСТОЙ. ХААН ЧИНГЭС ИНГЭЖ СУРГАСАН. ТЭХЛЭЭР МАНАЙ АН СҮҮЛИЙН 4 ЖИЛД МАШ ИХ АЛДАЖ БИДНИЙ НӨХӨД ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД, ХАЛТМААГИЙН БАТТУЛГА НАР ҮҮРД ТӨРД БАЙХ ЮМ ШИГ ОЛОН ХҮНИЙГ ХУВИЙН ЭРХ АШГИЙН ӨМНӨӨС ХЭЛМЭГДҮҮЛЭН ӨМЧТЭЙ БОЛОХ ОРЬ ХҮСЛЭЭР НЬ ДАГУУЛЖ ТОНГОРОН АРХ АШГАА ГҮЙЦЭЛДҮҮЛЖ, ӨМЧ, ЛИЦЕНЗ, ГАЗАР, ХУВЬЦАА, ҮЙЛДВЭ
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.230)
    АГУУ ЗОХИОЛЧ ЭЦЭГ ХЭМЭЭХ АЛЕКСАНДР ДЮМА ХЭЛЭХДЭЭ ХҮН ТӨРЛӨХТӨНИЙ ОЮУН УХААНЫ СОР НЬ УУЧЛАХ, ХҮЛЭЭХ, НАЙДАХ ГЭСЭН АГУУ ГУРВАН ҮГЭНД БАГТДАГ ГЭЖЭЭ. 3 САЯ МОНГОЛЫН ХУВЬД ЭНЭ ЖИЛ 74 ХҮН УСАНД ЖИВЖ, 1000 ГАРУЙ ХҮН ОСОЛ ЭНДЭГДЛЭЭР ӨНГӨРЧЭЭ. ЭНЭ НЬ ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ҮРЭГДСЭН ХҮНЭЭС ХАВЬГҮЙ ИХ. БАС КОММУНИЗМИЙН ТУРШИЛТАНД БИДНИЙ ЭЦЭГ, ӨВӨГ 1959 ОНООС ХОЙШ 30 ГАРУЙ ЖИЛИЙН ТУРШ ӨМЧӨӨ ДЭЭРЭМДҮҮЛЖ БҮГД ЯМАРЧ ӨМЧГҮЙ, ӨМЧГҮЙ БОЛ ХҮЧГҮЙ, ХҮЧГҮЙ БОЛ ХҮНЭЭС ХАМААРАЛТАЙ АМЬДАРСАН. ДАРААГИЙН 20 ГАРУУ ЖИЛ ӨМЧӨӨ ХУВЬЧИЛЖ АВАХ, ӨМЧТЭЙ БОЛОХ ГЭЖ БҮГД ӨӨР ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТЭМЦСЭН. ЭНД ӨМНӨХ НИЙГМИЙН УРШГААС ҮҮССЭН АЛДАА ЭНДЭГДЭЛ БАЙСААН. АЛЬ Ч НИЙГЭМД ОВСГОО САМБААГҮЙ, ХОЙРГО, ХУУЧИН НИЙГМЭЭ САНГАЛЗАН ДЭЭРЭЭС УНЖИЖ БАЙГААД УНААД ИРДЭГ БЭЛЭН ОЛЗООР АМЬДАРДАГ ХҮМҮҮС БИЙ ТЭД ӨӨРСДӨӨ ОЛЗОО ОЛДОГ ХҮЧЭРХЭГ АРААТАНЛАГ ХҮМҮҮСЭЭ ҮЗЭН ЯДДАГ. ХУУЛИЙНХАН ЭНДЭЭС ИДЭХ ЮМ ОЛДОГ ДЭЭР НЬ ТӨРИЙН НЭРЭЭР ХҮНЭЭ ДАРАМТАЛЖ АРААТАН ЗАН ГАРГАЖ КАЙФ АВДАГ. ТЭДНИЙГ УЛС ТӨРЧИД ГАРЫНХАА ҮЗҮҮРТ АШИГЛАДАГ. ИЙМ ХАМГИЙН БУЗРУУДЫН УДИРДАГЧ НЬ ЭЛБ
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.230)
    АГУУ ЗОХИОЛЧ ЭЦЭГ ХЭМЭЭХ АЛЕКСАНДР ДЮМА ХЭЛЭХДЭЭ ХҮН ТӨРЛӨХТӨНИЙ ОЮУН УХААНЫ СОР НЬ УУЧЛАХ, ХҮЛЭЭХ, НАЙДАХ ГЭСЭН АГУУ ГУРВАН ҮГЭНД БАГТДАГ ГЭЖЭЭ. 3 САЯ МОНГОЛЫН ХУВЬД ЭНЭ ЖИЛ 74 ХҮН УСАНД ЖИВЖ, 1000 ГАРУЙ ХҮН ОСОЛ ЭНДЭГДЛЭЭР ӨНГӨРЧЭЭ. ЭНЭ НЬ ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ҮРЭГДСЭН ХҮНЭЭС ХАВЬГҮЙ ИХ. БАС КОММУНИЗМИЙН ТУРШИЛТАНД БИДНИЙ ЭЦЭГ, ӨВӨГ 1959 ОНООС ХОЙШ 30 ГАРУЙ ЖИЛИЙН ТУРШ ӨМЧӨӨ ДЭЭРЭМДҮҮЛЖ БҮГД ЯМАРЧ ӨМЧГҮЙ, ӨМЧГҮЙ БОЛ ХҮЧГҮЙ, ХҮЧГҮЙ БОЛ ХҮНЭЭС ХАМААРАЛТАЙ АМЬДАРСАН. ДАРААГИЙН 20 ГАРУУ ЖИЛ ӨМЧӨӨ ХУВЬЧИЛЖ АВАХ, ӨМЧТЭЙ БОЛОХ ГЭЖ БҮГД ӨӨР ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТЭМЦСЭН. ЭНД ӨМНӨХ НИЙГМИЙН УРШГААС ҮҮССЭН АЛДАА ЭНДЭГДЭЛ БАЙСААН. АЛЬ Ч НИЙГЭМД ОВСГОО САМБААГҮЙ, ХОЙРГО, ХУУЧИН НИЙГМЭЭ САНГАЛЗАН ДЭЭРЭЭС УНЖИЖ БАЙГААД УНААД ИРДЭГ БЭЛЭН ОЛЗООР АМЬДАРДАГ ХҮМҮҮС БИЙ ТЭД ӨӨРСДӨӨ ОЛЗОО ОЛДОГ ХҮЧЭРХЭГ АРААТАНЛАГ ХҮМҮҮСЭЭ ҮЗЭН ЯДДАГ. ХУУЛИЙНХАН ЭНДЭЭС ИДЭХ ЮМ ОЛДОГ ДЭЭР НЬ ТӨРИЙН НЭРЭЭР ХҮНЭЭ ДАРАМТАЛЖ АРААТАН ЗАН ГАРГАЖ КАЙФ АВДАГ. ТЭДНИЙГ УЛС ТӨРЧИД ГАРЫНХАА ҮЗҮҮРТ АШИГЛАДАГ. ИЙМ ХАМГИЙН БУЗРУУДЫН УДИРДАГЧ НЬ ЭЛБ
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (43.242.240.2)
    МАН хныг үхтэл нь сэжигтнээр тооцож тамлаж заримыг нь үхүүлсэн болохоор энэ хэний машин бэ гэдгийг Дэнзэн хэлэх л хэрэгтэй ш дээ
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    24 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    42 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    52 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    1 цаг 0 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    1 цаг 34 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    3 цаг 37 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    4 цаг 0 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    4 цаг 24 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    4 цаг 30 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    4 цаг 42 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    5 цаг 6 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    5 цаг 12 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    5 цаг 15 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    5 цаг 41 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 53 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    6 цаг 4 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    6 цаг 14 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    6 цаг 17 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    6 цаг 33 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    6 цаг 56 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК