Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Баасандорж: Миний үйлчлүүлэгч Л.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдахгүй, цагаадна

2015-8-13
0
ЖИРГЭХ

        УИХ-аар баталсан Өршөөлийн хуульд “Нүүрс хөтөлбөр”-ийн гэх хэрэгт яллагдаж, шүүгдэх гэж байгаа Л.Гансүх нар хамрагдсан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

 

-Таны үйлчлүүлэгчийг Өршөөлийн хуульд хамрагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 

-Л.Гансүх нь Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Учир нь Өршөөлийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс л хамрагддаг. Л.Гансүхийн хувьд гэмт хэрэг үйлдээгүй. Харин ч хилс хэрэгт гүтгэгдэж байгаа. Улстөрийн зорилгоор зохиосон хилс хэрэгт гүтгэгдэж байгаа ч гэж ойлгож болно. Өршөөлийн хуульд гэм буруугаа хүлээсэн хүмүүс хамрагддаг гэдгийг дахиад хэлмээр байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй учраас цагаадна. Бид Өршөөлийн хуульд орох гэж биш, цагаатгуулж гэм буруугүй гэдгээ тогтоолгоно. “Нүүрс хөтөлбөр’’-ийн гэх энэ хэрэг байж боломгүй хэлмэгдүүлэлт. Хэрэг яаж зохиодог, хүнийг яаж хэлмэгдүүлдэг гэдгийн сонгодог жишээ. Тиймээс ямар үйлдлийг гэмт хэрэг болгосныг, хэнээр ямар худал мэдүүлэг өгүүлдгийг, шинжээчээр яаж худал дүгнэлт гаргуулдаг вэ гэдгийг нийгэмд харуулна.

 

-Шүүх хуралдаан нэг удаа хойшлогдсон. Өршөөлийн хуулийг хүлээж цаг хожсон ч гэх хардлага байна?

 

-Өмгөөлөгч хүндэтгэх шалтгаантайгаар чөлөө хүссэн. Олон улсын хуралд явсан учраас шүүх хуралдаан хойшилсон. Үүнд хууль ямар ч хамаагүй. Угаасаа ч миний үйлчлүүлэгчид хамааралтай хууль биш. Бид шүүх хуралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах, нээлттэй явуулах хүсэлт тавина. Авлигатай тэмцэх газар Гансүх гэдэг хүнийг айхавтар хэрэг хийчихсэн, 3.6 тэрбум төгрөг идэж уусан гэж зарласан. Гэтэл АТГ-ын зарлаад дуулиан болгоод байсан хэрэг нь үнэн хэрэгтээ юу болохыг олон нийт мэдэж аваг. Шүүх хуралдааны явцаас ямар зохиол байсан нь тодорхой болно. Эндээс АТГ хэрхэн, яаж хэрэг зохиодог вэ гэдгийг олон нийт мэдэж авна. Гэмт хэрэг хийсэн хүн аль болох олны нүднээс далд, хаалттай хэлэлцүүлэх сонирхолтой байдаг. Харин өөрөө хэлмэгдсэн хүн асуудлыг ил тод тавих сонирхолтой.

 

-Анхан шатны шүүх хуралдаан ирэх даваа гаригт товлогдсон. Анхан шатны шүүхээс таны үйлчлүүлэгчид ял оноовол шууд Өршөөлийн хуульд хамаарах уу?

 

-Мөрдөн байцаалт, прокурорын шатанд яллагдагч гэм буруугаа хүлээвэл Өршөөлийн хуульд хамруулдаг. Шүүхийн шатанд ч шүүгдэгч гэм буруугаа хүлээвэл өршөөгдөнө. Харин миний үйлчлүүлэгч ямар ч гэм хийгээгүй. Тиймээс цагаадахын төлөө эцсийг нь хүртэл явна. Анхан шатны шүүх Л.Гансүхийг цагаатгана гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. 800-900 ажлын байр бий болгоод, төр, иргэнд ашигтай ажил хийж байхад нь АТГ дундуур нь ороод яаж хэлмэгдүүлснийг хүмүүс сонсвол нүд нь орой дээрээ гарах учраас шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг хүсээд байгаа юм. Эрх зүйч болохоор сурч байгаа оюутнууд, багш, судлаачид энэ хэрэг дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Хэрвээ АТГ-аас миний үйлчлүүлэгчид ял оноовол бид давж заалдана. Дээд шүүх хүртэл явна. Хэрвээ Л.Гансүх гуай биеэ бодоод, өөрт амрыг бодвол өршөөлд хамрагдаж болно. Гэхдээ тэр хүн АТГ-ын зохиосон хэргээс үүдэж жил гаруй хэлмэгдэж, гүтгүүлж доромжлууллаа. Нэр төрөө цэвэрлүүлэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Ингэж байж АТГ яаж хүнийг хэлмэгдүүлдэг вэ гэдгийг олон нийт мэдэж авна. АТГ-аас миний үйлчлүүлэгчийг өршөөлд хамрагдах нь гэдэг зохиомол мэдээллийг гаргаж байгааг үгүйсгэхгүй. Үүгээрээ Л.Гансүх өршөөлд хамрагдчихвал бидний хэлмэгдүүлэлт, эрүү шүүлт нийтэд мэдэгдэхгүй гэх хандлага ч байж мэднэ.

 

-Өршөөлийн хуулийн талаар АТГ-аас байр сууриа илэрхийлсэн. Тэнд шалгаж байгаа албан тушаалын бүх хэрэг өршөөгдөх бололтой юм.

 

-АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар 3.Баасаннямын ярьсныг уншлаа. Тэр хүн “УИХ ийм хэргийг өршөөх ёстой. Үүнийг өршөөж болохгүй. Хуулийг ингэж гаргах ёстой байсан” гэх мэтээр ярьж байна лээ. Тэр хүн төрийн мөрдөн шалгах тусгай байгууллагын захиргааны албан тушаалтан. Аль нэг төрийн байгууллагын аж ахуй хариуцсан нөхөр УИХ-ын гишүүдэд хууль санаачлах, батлахыг нь заадаг. Бүр хуулийн төсөл дээрээ ямар үг үсэг тавих, хэнийг өршөөж эсвэл өршөөхгүй байх талаар заадаг хандлага бий болох нь. Эндээс ажиглахад л АТГ өөрөө ямар байгууллага болсныг харчихаж болохоор байна. Ерөөсөө л АТГ төрийн дээр гарчихсан. Төрд яаж ажиллахыг нь заадаг болчихож. Цаад санаа нь улс дотор улс байгааг харуулаад байгаа юм уу. Монгол Улс парламентын засаглалтай. УИХ-аас баталсан хуулиар Монгол Улсад ямар хэм хэмжээг мөрдөх, юуг яаж шийдэх вэ гэдгийг зохицуулдаг. Гэтэл АТГ-ын заавраар УИХ хууль баталж, түүнийг нь мөрддөг болох гээд байгаа юм уу. Эрүүгийн хуульд заасан 225 гэмт хэрэг байдгийн ихэнхийг цагдаагийн байгууллага шалгадаг. Албан тушаалын хэргийг АТГ шалгадаг. Гэтэл АТГ “Та нар манай шалгадаг хэргийг өршөөж болохгүй. Муусайн цагдаа нарын шалгадаг хэрэг бол хамаагүй" гэж байна. Гэтэл хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Баянзүрх дүүргийн аль нэг мөрдөн байцаагч УИХ-д чиглэл өгч, миний шалгасан тэр хэргийг өршөөгөөд үзээрэй гэж заавал ямар байх билээ.

 

-Гэхдээ албан тушаалын гэмт хэрэг нэг удаа хулгай хийгээд шоронд орсон хүүгийн хэргээс арай өөр гэх хүн олон байна. Албан тушаалаа ашиглаж татвар төлөгчдийн мөнгийг завшсан тухай асуудал тэнд яригддаг. АТГ-ын мэдээлснээр шалгагдаж байгаа 45 эрүүгийн хэргийг өршөөнө гэнэ. Тэд төрд 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа?

 

-Өршөөнө гэдэг ялаас нэг удаа өршөөх асуудал. Хохирлоо төлөх үүрэг нь гэм буруутай этгээдэд үлддэг. Хэрвээ тэр хэргүүд өршөөлд хамрагдвал өршөөгдсөн хүмүүс хохирлоо нөхөн төлнө. Ийм тодорхой асуудал дээр АТГ иргэдийг төөрүүлж, сэтгэл зүйгээр нь тоглож болохгүй. Ер нь харгислал, хэлмэгдүүлэлтийг явуулахдаа ариун сайхан уриа хэлдэг. Гитлер дэлхийг цэвэрлэнэ гэж байсан бол одоо АТГ “Авлигачдыг устгана, цэвэрлэнэ” гэсэн сайхан уриан дор харгислал явуулж байна. Ингэхдээ нийгмийн сэтгэл зүйг хоёр хуваачихсан. Нэгийг нь нөгөөгөөр үзэн ядуулж байна. Төрд ажил хийдэг бүхэн авлигачин, баялаг бүтээгчид авлига өгөгчид гээд ойлгуулчихсан. Ард түмнээр төрд ажиллагсдыг, баялаг бүтээгчдийг үзэн ядуулдаг. “Албан тушаалтнуудыг шоронд явуул, битгий өршөө” гэж орилуулдаг. Гэтэл АТГ-ын шалгасан болгон гэмт хэрэгтэн, муу хүмүүс биш. Ийм байдлаар үндэсний эв нэгдлийг бусниулж, цөөн хүн амтай улсыг хоёр хуваачихаж байна. Нэг талд нь АТГ гэдэг төрөөс том “улс” бий болчихож. АТГ шалгаж байгаа хэргээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэж, сэжиглэж байгаа хүнээ аль хэдийнэ гэмт хэрэгтэн гээд зарлачихдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэгтэн гээд зарлачихсан хүнд ял өгөхгүй бол шүүгч өөрөө авлига авсан гэж харагдах гээд байдаг. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжаад олон нийт “АТГ шалгасан л бол тэр гэмт хэрэгтэн” гээд ойлгочихдог. Энэ нь шүүхийн шийдвэрт хүртэл нөлөөлнө.

 

-АТГ бүхнийг удирдаад байна гэж үү?

 

-АТГ-ын шалгаж байгаа хэргийг өршөөж болдоггүй. Цагдаа, тагнуулын шалгасан хэрэг өршөөгдөж болно гэж загнаж байна. Цагдаа, прокурорын байгууллага УИХ-ын ажлыг зааж, мэдэгдэл гаргаж байна уу. Үгүй шүү дээ. АТГ ганцаараа эрх мэдлээ харуулах, айлгахыг зорьж байна. АТГ ямар хууль гаргах, хэнийг өршөөх өршөөхгүй байх, хэнийг хэрэгтэн болгох гээд бүгдийг мэддэг болчихсон. Ингэж нэг байгууллага улс доторхи улс байж болохгүй. АТГ жинхэнэ авлигачдаа мэдэж байгаа ч тэдэнтэйгээ тэмцэж чаддаггүй. Авлигач бүлэглэлийнхэн энэ газрыг "дайснууд"-аа намнах арга хэрэгсэл болгож ажилладаг гэж өмгөөлөгчийн хувьд харддаг. 

 

Ц.ӨРНӨХ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (43.242.243.52)
    БОЛЬЁ ОО
    2015 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.38.18)
    Мөнхбаясгалан чинь БАТТУЛГА-ын утсан хүүхэлдэй шдээ
    2015 оны 08 сарын 14 | Хариулах
  • ИРГЭН (103.229.120.211)
    Гансүх мөнгө идсэн нь үнэн ш дээ. Чи хэдэн бор төгрөгөөр шударга ёсыг сааралтуулах нь уу хө
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ТТ тендер зарлах ЗГ-ын шийдвэр 2014.8 сард гарсан. Энержи Ресурс компанийг эзэмшдэг Хонгконгийн бирж дээр байдаг ММС компанийн 5.5 хувийг 2014 оны 10 сард ХХБ авсан. 2014 оны 12 сард ТТ тендерт Хятадын Шенхуа ялж, Энержи Ресурсыг хамтрагчаараа урьсан. Энэ 5.5 хувь хэнийх вэ гэдэг л хамгийн гол асуудал. Үүнийг Мөнхбаясгалан бол Элбэгдоржийнх гэж хардсан
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.143.42)
    Гансүх мөнгө идсэн нь үнэн ш д.
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (49.0.161.125)
    Авилгачин гэдэг сайхан үгээр шоу хийж өрсөлдөгчөө АТГ гэдэг бууны нохойгоороо даруулдаг дардаг арга барил чинь одоо хоцрогдсоон Элбэгдоржоо
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (49.0.161.125)
    Элбэгээ чи тийм л юм бол ЖАстин Каплагийн 35 тэрбумыг яах гэж уучилсын
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Таван толгой (49.0.161.125)
    Мөнхбаясгалан асуусан шиг Элбэгээ олон тэрбум доллараа Таван толгойд оруулчихаад таван толгойг явуулах гээд улайраад бараагүй, одоо улайрч байна
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (49.0.161.125)
    Бадамжунай, М.ЭНхболд, Элбэгээ гурав АТГ-ын ард л байдаг ш дээ, тэд нарынхаа газрын наймаа, тендер, шахааны бизнесийг шалгачихвал шударга ажиллаж байна гэж итгэе
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (49.0.161.125)
    Элбэгээ Эрдэнэтэд ганцаараа бараа нийлүүлж гахай болж байна үүнийг шалга
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (49.0.161.125)
    АВИЛГАТАЙ тэмцэх газар жинхэнэ авилгачдаа шалгаачээ
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 21 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 2 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 15 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 45 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 15 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 50 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    19 цаг 9 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 15 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 33 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 41 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 56 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК