Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гантөмөр: Сургууль, цэцэрлэг хүртээмжтэй болно

2015-8-27
0
ЖИРГЭХ

        Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Сайдын цаг" уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.  Тэрбээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаас эхлээд их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийн талаар хэрхэн мэдээлэл өгснийг доорхоос уншина уу.

 

-Их сургуулиудийн удирдлагууд төлбөрөө нэмсэн шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

 

-Их сургуулиудаас ирүүлж байгаа гол тайлбар юу гэхээр чанартай боловсрол авсан хүнийг нийгэм хүлээж байна. Тиймээс чанартай боловсрол, ялангуяа МУИС-ийн тавьж байгаа асуудал юу гэхээр бид хөтөлбөрөө олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийлгэлээ. Олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийлгэсэн хөтөлбөрийг цаашдаа тэр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд нь хадгалахын тулд бидэнд сургалтын төлбөрийн үндсэн бааз хэрэгтэй байна. Олон улсын түвшинд ажиллахын тулд ажиллаж байгаа багш нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баймаар байна, сурах бичиг, лаборатори, сургалтын технологи олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тийм учраас төлбөр хүрэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл чанар өгөхийн тулд нэмэх шаардлагатай байна. Нөгөө талд огцом нэмэгдэж байгаа нэг хэсэг нь багш нараа хадгалах, сургалтынхаа чанарыг хадгалах шаардлагатай байна. Хуучин 40 мянган хүүхэд элсдэг байсан бол өнөө жил 20 мянган хүүхэд элслээ. Элсэгчдийнх нь 50 хувь байхгүй болчихоор тухайн сургууль дээр ажиллаж байгаа багш нараа цөөлөх хэрэг гарч байна. Зарим багш нараа чөлөөлөх ажил зохион байгуулахаар буцаад сайн багш олж чадахгүй. Нөгөөтэйгүүр сайн багш нараа гадагшаа алдах магадлалтай байгаа учраас бид төлбөрөө нэмэхээс өөр арга байхгүй гэсэн тайлбарыг өгч байгаа.

 

-Эцэг эхчүүд гадаа хонохгүйгээр хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлдэг болоход улсын төсвөөс хичнээн төгрөг шаардлагатай вэ?

 

-30-аад мянган хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Гэхдээ нөгөө талд нь 210 гаруй мянган хүүхдийг цэцэрлэгтэй болгож байна. Ард үлдэж байгаа хүүхдүүд эхний ээлжинд он гараад Хүүхэд харах үйлчилгээний хуулиар өөр, өөрийн гэсэн сургалтын орчинтой болно. Дараагийн ээлжинд концессын 72 сургууль, цэцэрлэгийн комплекс ашиглалтад орох юм бол 2016-2017 оны хичээлийн  жилд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нэг тийшээ цэгцэрнэ. Гэхдээ дахиад 100 мянган хүүхдийн элсэлт гэсэн том тоо хүлээж байгаа.

 

-Засгийн газрын хуралдаанаар 300 оюутныг гадаад сургана гэсэн. 100 гаруй оюутан явсан. Үлдсэн хүүхдүүдийн тэтгэлэг үргэлжлэх үү?

 

-Бид дэлхийн шилдэг 100 сургуульд суралцах хүүхдүүдийн сургалтын тэтгэлэгийг олгож байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг гараад энэ ажил хэрэг болоод явж байгаа. Энэ жил шилдэг 100-д тэнцлээ гэсэн 200 гаруй хүүхэд байсан. Бидний тавьж байгаа тэргүүлэх чиглэлд багтаж байгаа 165 хүүхэд байсан. Үүнээс 65 нь шилдэг 20 сургуульд тэнцсэн байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар ороод нийтдээ 70 хүүхдийн тэтгэлэгийг олгоё гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ жил 35 хүүхдийн тэтгэлэгийг өгчихөөд байгаа. Үлдсэн хүүхдийн тэтгэлэгийг төсвийн тодотголд суулгаад олгоно.

 

-Хувийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын багшлах боловсон хүчин дээр яамны зүгээс ямар бодлого барьж байгаа вэ. Тухайлбал жуулчны визтэй гадаад хүн орж ирээд дунд сургуульд багшилдаг гэсэн гомдол эцэг эхээс гарч байсан?

 

-Гадаад хэл, гадны хөрөнгө оруулттай сургуульд үйлчлэх дүрэм журмыг гаргасан. Хяналтын ажил бол мэргэжлийн хяналт дээр хийгдэнэ.

 

-Зарим дунд сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг. Энэ асуудал энэ жил шийдэгдэж байгаа юу?

 

-Гуравдугаар сургууль 16 дугаар сургууль дээр хичээллэж байсан. Гуравдугаар сургууль ашиглалтад орж байгаа учраас 16 дугаар сургуулийн гурван ээлжийн асуудал шийдэгдэж байна. 31 дүгээр сургууль дээр байсан  11 дүгээр сургууль 10 дүгээр сараас өөрийнхөө байранд орчихно. 73,38,14 дүгээр сургуулийн концесс хийгдсэн. Энэ жил ажил нь эхэлбэл дараа жил ашиглалтад орчихно. Сургууль, цэцэрлэгийн комплекс 13 ашиглалтад орж байгаа.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • kkkkkk (188.64.247.13)
    ene hvn zailuul surguuli tsetserleg yrisaar baigaaad hugshirch bn daa bi ch gudamjniihaa banhartai usch eriin tseend hvrleee tamin eee ajil olj ami zogoolgodog ymar saidiiin tsarai harj utluh yum boldoo bi
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • ээж (202.21.106.156)
    хөөе,сайд гуай цэцэрлэгт хамруулж чадаагүй хүүхдээ яах вэ? тэр хувийн цэцэрлэгт нь төлбөргүй хамруулж болохгүй юу? хойтон хангалттай гэж худлаа,та нар дандаа л Мянгуужингийн үлгэр ярих юм.худалч хулгайч луйварчин авлигачин сайд дарга нараас залхаж байнаа
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.177)
    Энэ хүн түүний багийхан боловсролыг огт удирдаагүй зөнд нь орхисон.
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • hi (202.126.89.212)
    uudgui muu bertegchin yu chi hiisengui sandaltaigaa l tag zuuraldlaa
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.157)
    Hudlaa shaagaad bai
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.119.100)
    Чи Гантөмөрөө дандаа хулхин дээр цэцэг ургуулдгаа болил доо. Дэндүү худлаа ярьдаг пи-з-да. Чамайг юм ярихаар уур хүрч байна. Зүгээр дуугүй байл даа Ирэх намрын өдийд чин наад албан тушаал дээрээ байхгүй учраас том дуугарч байна.
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    6 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 20 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 1 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 15 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 45 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 15 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 44 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 50 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    19 цаг 8 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 14 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 33 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 40 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 56 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК