Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Л.Гансүхэд зохиомол хэрэг үүсгэж хорьж байгаа нь улс төрийн явуулга

2015-9-02
0
ЖИРГЭХ

        -Л.Гансүх зөвлөхийг шоронд хийж байгаа нь Монголын нийгэм ялзарч, хэцүү хүний гарт орсныг харуулж байна-

 

Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон юм.  Улмаар шүүх хурал хойшлогдсоны дараа шүүгдэгч Л.Гансүх нарыг цагдан хорихоор авч явлаа. Энэ үеэр гэрчээр оролцохоор ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.

 

-Шүүх хурал хойшилж, шүүгдэгчдийг хорих шийдвэр гаргалаа. Та ямар байр суурьтай байна вэ?

 

-Дөнгөж сая шүүх хурал нь хойшиллоо. Энэхүү зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэж байгаа хүмүүс өнөөдөр ирсэнгүй. Тодруулбал, шинжээчийн дүгнэлт гаргаад хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь алга болчихсон байна. Гурван удаа шүүхээс “Ир” гэсэн ч ирээгүй гэж байна.

 

Мөн Багануурын уурхай хохирсон гэх зүйл ярьсан хүн нь ирсэнгүй.  Эдгээр хүмүүс байхгүй учир өнөөдрийн шүүх хурал хойшилж байна.

 

Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй учир өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харуулж байгаа.

 

-Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөр өнөөдөр ийм асуудал үүсгэхэд хүргэлээ. Таны хувьд “Нүүрс” хөтөлбөр үнэхээр алдаатай байсан уу?

 

-Шинэчлэлийн Засгийн газар 2 жил 3 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд гурван том зорилт дэвшүүлсэн.

 

Нэгдүгээрт, ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлж, тэднийхээ халаасанд үлддэг мөнгийг нэмэгдүүлье, ажилтай орлоготой болоход нь туслая гэсэн чухал хөтөлбөр хэрэгжүүлсэн.

 

Хоёрдугаарт, төрийн хүнд суртлыг арилгаж, хээл хахууль, хүнд суртлыг зогсооё гэж маш идэвхтэй ажилласан. Гэтэл үүнийхээ горыг өнөөдөр амсаж байна.

 

Гуравдугаарт, том бүтээн байгуулалт хийе гэсэн. Маш олон хүний хүчин зүтгэл дэмжлэгээр үүнийг хангалттай сайхан хийж чадсан.

 

Тэгвэл ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлж, гарч байгаа зарлагыг нь багасгах зорилттой ажлын нэг бол “Нүүрс хөтөлбөр” шүү дээ.

 

Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн зүйл хийсэн. Эхний ээлжинд бензин шатахууны үнэ тогтвортой байлгах ажил. Манай Засгийн газрын үед бид 50 төгрөг болтол буулгаж үзсэн. Өмнө нь намайг Тэргүүн шадар сайд байхад 2-5 жил өөрчлөгдөж байсан бензиний үнэ тогтворжиж байсан.

 

Цемент арматур зэрэг барилгын гол материалын үнийг бид харьцангуй тогтворжуулж чадсан. Цаашлаад бүр гаднаас биш Монголдоо бүтээх ажлыг эрчимжүүлсэн.

 

Мөн 8 хувийн хүүтэй зээл байгаа. Хуучнаар бол сардаа 700 гаруй мянган төгрөгийн зээлийн хүү төлдөг байсныг бид багасгаад 300 гаруй мянган төгрөг төлдөг болгосон.

 

Энэ мэтээр ард түмнийхээ амжиргаанд нэмэр болохуйц үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг амжилттай явуулсан.

 

Үүний дөрөвдэх чиглэл бол “Нүүрс” хөтөлбөр.  Одоо ажил хийсэн хүн хэрэгтэн болдог зүйл бий боллоо. Энэ бол захиалгатай, зохиомол хэрэг юм.

 

-Нүүрс хөтөлбөрийн талаар илүү дэлгэрүүлэхгүй юу?

 

-2012 оны арваннэгдүгээр сард буюу өвлийн хүйтэн болж байх үед хэрэгжсэн хөтөлбөр. Хэрэглэгчийн 1111 утсанд иргэдээс маш их санал ирсэн. Тодруулбал, иргэдээс “Өвөл болж хүйтрэхээр нүүрсний үнэ огцом өсч, дийлдэхээ болилоо. Үүнд Засгийн газар арга хэмжээ аваач ээ” гэдэг маш олон санал ирсэн.

 

Бид энэ асуудлыг судлаад М.Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ярилцаж үзээд 200 мянган төгрөгний үнэтэй нүүрснийг 80-100 мянга болгох боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр очих нүүрсний үнийг 2 дахин багасгаж болох юм байна гэсэн судалгааг гаргасан юм.

 

5 тонн нүүрсийг 200 мянгаар авахаар сая төгрөг болж байгаа. Сая төгрөгийг хоёр дахин багасгаж 500 мянган төгрөгөөр машин нүүрс авах боломжийг л бид бүрдүүлсэн. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийдэг ажил. Мөнгө гаргаж хийдэг ажил биш” гэх лоозонгийнхоо дагуу сэтгэл, зүтгэл гаргаж хийсэн.

 

Үүнийг нүүрсний уурхай, төмөр зам, ачиж буулгадаг хүмүүс, портерийн жолооч, хорооны иргэд гээд  маш олон хүнээс хамаарсан ажил байсан учир Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхээр удирдуулаад зохион байгуулуулсан. Л.Гансүх бол гарын үсэг зурж мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэрийг Н.Алтанхуяг, Засгийн газрын гаргасан шийдвэр.

 

Нүүрс хөтөлбөр 2 жил гаруйн хугацаанд маш амжилттай хэрэгжсэн.  Ард иргэд 200 мянгын нүүрсээ 80 мянгаар авдаг болсон нь амжилт шүү дээ.

 

-Багануурын нүүрсний уурхай ашиггүй ажиллаж, алдагдалд орсон зүйл яригдаж байсан. Энэ талаар?

 

-Багануурын нүүрсний уурхай ашигтай ажиллаж, зах зээлд шилжсэнээс хойш анх удаа энэ нүүрсний уурхай ажилчиддаа 5 сарын урамшуулал цалин өгч байсан.

 

Бид уг уурхайд 18 тэрбум төгрөгийн зээл олгож дэмжсэн. Мөн Багануурын нүүрсний уурхайг тойруулж хууль бусаар өмчлөөд авчихсан олон газрыг хүчингүй болгож байсан.  Ингэснээр тус нүүрсний уурхайн нөөц нэмэгдсэн.  Хүчингүй болгосон лицензийг нь сэргээж тусалсан.

 

Ингэснээр Багануурын нүүрсний уурхай ашигтай ажилласан. Тэгэхээр энэ “”Нүүрс хөтөлбөр ард иргэдэд, Багануурын нүүрсний уурхайд ч ашигтай байсан гэж хэлж болно.

 

Багануурын нүүрсний уурхайн тухайн үеийн удирдлага нүүрсээ гэр хороололд 27500 төгрөгөөр борлуулснаараа жилдээ тэрбум төгрөгийн ашиг олноо гэдгээ нотолж байсан бичлэг ч надад байгаа шүү.

 

Ийм асуудал болсны дараа шүүх хурал болоод явж байгаа нь эмгэнэлтэй.

 

-Бүгд сэтгэл хангалуун, хохирогч байхгүй байхад Л.Гансүх яагаад ийм хэрэгт холбогдов?

 

-Цэвэр улс төрийн  зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг.

 

Ер нь иргэд мэдэж байгаа байх. Хоёр жил ажиллахад миний чих их халууцсан даа. Яахав бид чөмгөө дундартал зүтгэсэн.

 

Гэтэл ерөөсөө л Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах хүсэлтэй хэсэг бүлэг хүмүүс байсан.

 

Би ард түмний ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ би анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртсөн. Манай охин дээр хүртэл хэрэг үүсгэж байсан. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн. Ийм л байна.

 

Л.Гансүхтэй хамт шалгагдаж байгаа эмэгтэй 6 сар шоронд сууж байна. Л.Гансүхийг гурван сар шоронд суулгаж байна. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд хийсэн. 25-27 насны гурван залуу байгаа. Тэднийг ч бас зургаан сар хорьсон. Гэвч өнөөдөр тэднийг “Гэм буруугүй, Нүүрсний хэрэгт холбоогүй” гээд сууж байна. Залуу хүүхдийг аваачиж шоронд 5-6 сар хорьчихоод шоронгоос гаргахдаа “Холбогдолгүй юм байна” гэдэг нь юу гэсэн үг вэ. Тэгснээ бүр болоогүй дахиад “Татварын” гээд өөр хэрэг үүсгэчихэж. Энэ бол ерөөсөө улс төрийн зорилготой.

 

Н.Алтанхуяг ба түүнийг тойрсөн хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл явж байна. Тиймээс би шүүх хуралд гэрчээр оролцоё гэж шийдсэн.

 

-Дараагийн шүүх хуралд мөн гэрчээр оролцоно биз дээ?

 

-Надад зузаан хавтас бий. Бичлэг, нотлох баримтыг бүрдүүлсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. Ард иргэддээ хандаж хэлмээр байна. Улаанбаатар хотод энэ хөтөлбөрийн үр ашгийг хүртсэн 170-н мянгаад айл өрх бий. Та бүхэн үгээ хэлэх хэрэгтэй. Монголынхоо төлөө юм хийж болдоггүй, нам дамнасан хэдэн хүний төлөө ажиллах хэрэгтэй болж байгаа юм уу?

 

“Нүүрс хөтөлбөр” хэрэгжихэд 800 гаруй мянган хүнд ажлын байр бий болсон. Портерийн жолоочтой хүртэл найзалж нэг системд оруулж ажиллаж явсан.

Улс төрийн зорилготой энэ хэргийн үнэн мөнийг олж, буруутгаж байгаа хүмүүс нь ч үгээ хэлж энэ хэрэг цагаадна гэдэгт эргэлзэхгүй байна.  Ард иргэдийн нуруун дээр очиж байсан 200 мянган төгрөгний зүйлийг 80 мянган төгрөг болгосон хүн  цагаатгагдахгүй бол байж болохгүй зүйл. Энэ бол цөөн хүний захиалга. Яваандаа хэн гэдэг хүн юу захиалаад байгааг харж ойлгох байх.

 

-Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр зарладаг зүйл сүүлийн үед их ажиглагдах болж?

 

-Монгол ардчилсан хувьсгал гарч ирж байхад хууль хяналтын байгууллага тусдаа үйл ажиллагаа явуулах, хууль тогтоодог байгууллага нь тусдаа, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдэл бүхий байгууллага нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл сүүлийн үед энэ байдал замбараагаа алдаж байна.

 

Хууль хяналтын байгууллагын нэрийг барьж зохиомол хилс хэрэг их хийдэг болж.

 

Л.Гансүхийг бараг бариагүй байхдаа л мөнгө идсэн гэж ярьж байсан. Хүний гэм буруутай нь огт тогтоогдоогүй байхад хүнийг гэм буруутай мэтээр төрийн байгууллагын хүмүүс гарч ирж хэлдэг. Төрийн байгууллага цөөн хүний гарт байна. Авлигын асуудлаар том акулуудтайгаа ноцолддоггүй. Тэгсэн хэрнээ авлига байна гээд өөр бусад хүмүүсийг шоронд хийдэг.

 

Би бол үнэхээр харамсч байна. Хохирсон гэсэн дүгнэлт бичсэн хүн нь, мөн хохирсон гэдгийг гэрчлэх гэрч ирээгүйн төлөө Л.Гансүх зөвлөхийг шоронд аваачаад хийнэ гэдэг Монголын нийгэм ялзарч, хэцүү хүний гарт орсныг харуулж байна.

 

АТГ анхнаасаа энэ хүнийг хэрэгтэн болгох гэж олон түмэнд мэдээлэл тараасан.

 

-Улс төрийн зорилготой гэдгийг та ямар үндэслэлээр хэлж байна?

 

-Улс төрийн зорилготой гэж би улайм цайм хэлээд байгаагийн учир манай Засгийн газар 11 сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл 11 сарын 4-ний өдөр АТГ-ынхан гарч ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх маш их хэмжээний хохирол учруулсан гэж албан ёсоор ард түмэнд хэлсэн.

 

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд “Давхар дээл” гаргаж ирж, энэ нь уначихаар Л.Гансүх асуудлыг босгож ирсэн.

 

Улмаар Л.Гансүхийг гурван сар хорьж тарчлаан тамласан. Л.Гансүхтэй холбоотойгоор таван хүүхдийг 6 сар шоронд тамласан. Шорон гэдэг амралт биш. Хүнийг сэтгэл санаа бие махбодь бүх зүйлээр нь даралдаг. Үүнээс болж Л.Гансүх хуруугаа хүртэл тайруулсан.  Одоо бол Монголд юм хэрээс хэтэрч байна.

 

“Даварсаар даварсаар давгын оронд” гэгчээр гадаадын байгууллагыг хүртэл энэ будлиандаа оруулж Монгол Улсын Их хурал, гишүүний үйл ажиллагааг шүүмжлүүлдэг болж байна. Би үүнийг эсэргүүцэж бичиг өгсөн. Ер нь Их хурлын хууль тогтоож байгаа үйл ажиллагаанд гадны байгууллага оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчид нөлөөлөх гэсэн нь буруу гэсэн. Тэгсэн бид буруу зүйл хийж хэмээн уучлал хүсч байсан.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • har (103.242.44.227)
    hereg zohioj huniig helmegduulehgui baiya tsoohon heden mongolchuudaa negnee hairlaachee
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • zochin (103.242.44.227)
    ardchilal garsanaar muudsan ym bhgui ee
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • bat (103.242.44.227)
    gansuh gishuunii eruul mendiig hen hariutsah ve huniig ingetel ni tarchlaah hereg bn uu gol ni unen shuu dee hiisen geed bga ym bol ter gutgeed bgaa humuus yagaad shuuh huraldaa irehgui huniig ingej hohirooj bga ym be
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • zochin (103.242.44.227)
    Gansuh zovlohiig sullaachee arai heterch bn
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • bataa (202.70.34.114)
    Altanhuyg shig es mongol heregtei ZANGARAGTAI shu TANIIG DEMJDEG demjseer ch bh bolno
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • зочин (43.242.240.2)
    Энэ хэний үүсгэсэн хэрэг билээ. АН-хаан. Мэхт мэхэндээ болоод байгаа юм бишүү. Та нар МАН хан л бол авилагчид гэж зарлан нэр төр ажил төрөлгүй болгож заримыг шоронд хатааж шороонд булчихаад одоо өөрсөд дээр нь ирэхээр юу болоод байнаа. Та нар дилэх үү бурхан дийлэх үү л болж байна даа. Та нараас өмнөх хүмүүс л Монголыг өдий зэрэгтэй авч явсныг яагаад үгүйсгэж яагаад ард түмнээр тоглосон юм. 3 хан удаа засаг б арихдаа хичнээн идэж ууж, яаж төрийг самарч байгааг ялгах цаг нь ирж байгаа байлгүй дээ
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • математикч бишээ (202.21.106.108)
    энэ математикч нөхдийг дээш гаргахаа болъёо.алтанхуяг гончигдорж мэтийн төрийн хутгуурууд төрийг жинхэнэ завхруулж байнаэд нарын тоо боддог нь тэр биз,хувьдаа байнга ашигт үйлийг хийгээд улс орныг сөхрүүлж гүйцлээ.хор найруулсан луйварчид авлигачид хулгайч нарыг бүгдийг нь шоронд хийж,бүх хөрөнгийг нь улсын орлого болговол таарна.нэлээн хэдэн сургууль цэцэрлэгтэй болъёо угаасаа татвар төлөгчдийн мөнгө учраас ингэж зарцуулцгаая
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • б (202.21.100.210)
    Өөрийгөө авилгачин гэж хэнч зарлахгүй биздээ өөрсдиигөө яач ч худлаа ярж хамгаална
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Сүхбаатар (103.229.120.17)
    Үнэндээ Х.Алтанхуягийн ойр байсан хүмүүс үргэлж мөнгөний хэрэг хийдэг шүү дээ. ЯАГААД ГЭВЭЛ, АЛТАНХУЯГ ямагт өөрийн гарын хүмүүсээ мөнгөтэй ажилд тавьж мөнгө зувчуулдаг. Үүнийг Монголын улс төрийг гадарладаг бүх хүн мэднэ. Алтанхуяг ойрын бүх хүмүүсээрээ мөнгө гулгуулдаг нь намынх найз Цэвэр агаар сангийн Хүрэлсүх одоо шоронд буй, хүргэн Дэнзэн, намын хуйвалдагч-найз энэ Гансүх нүүрсний мөнгө идсэн, Төрийн сангийн захирал байсан, шавь Пүрэвсүрэн, Сангийн Яамнаас энэ бүх мөнгийг гаргаж өгдөг байсан охин Саранзаяа нарын хэрэг харуулж байна. Энэ бүхний цаана Алтанхуяг байгаа. Гансүх түүнийг лчлэхгүй өөрөө суухаас яахав. Алтанхуяг идэхдээ Гансүхэд ч хувь оноосон байж таарна. Гансүх тэр бүхнийг илчлэхгүй бол өөрөө суухаас. Уг ард түмэнд асар их хохирол учруулсан хүмүүс шүү дэээ. Энэ өмгөөлөгч гээд байгаа нөхөр ч яахав, мөнгө цагаан, нүд улаан гэгчээр Алтанхуяг, Гансүх нараас нэлээн мөнгө авчихаад улайраад байгаа нөхөр. Гансүх мөнгө идээгүй байвал нар баруунаас навтас нөмрөөд навзалзаад гар
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.121.62)
    Энэ хүн үнэхээр том байх чинь. Тангараг өргөсөн хууль хяналтын байгууллагынхныг хэрэг зохиосон гээд шууд яллачихдаг байна. Түүний эргэн тойрны хүмүүс дандаа л хөрөнгө мөнгөний хэрэгт холбогдож байдгийг бид мэднэ ш дээ. Засаг толгойлж байхдаа хуулийн дээр морилж байсан, одоо шүүхийн дээр сандайлах нь ээ.
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Иргэн (103.229.121.62)
    АТГ, ПРОКУРОР ЫН БАЙГУУЛЛАГЫГ ХЭРЭГ ЗОХИОСОН ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА. АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЭНЭ БАЙГУУЛЛАГУУД ХЭРЭГ ЗОХИОГООГҮЙ ГЭДЭГЭЭ БАТЛАН ХАРУУЛАХ ЦАГ ИРЛЭЭ.
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Нар баруунаас гарна (103.229.120.17)
    Үнэндээ Х.Алтанхуягийн ойр байсан хүмүүс үргэлж мөнгөний хэрэг хийдэг шүү дээ. ЯАГААД ГЭВЭЛ, АЛТАНХУЯГ ямагт өөрийн гарын хүмүүсээ мөнгөтэй ажилд тавьж мөнгө зувчуулдаг. Үүнийг Монголын улс төрийг гадарладаг бүх хүн мэднэ. Алтанхуяг ойрын бүх хүмүүсээрээ мөнгө гулгуулдаг нь намынх найз Цэвэр агаар сангийн Хүрэлсүх одоо шоронд буй, хүргэн Дэнзэн, намын хуйвалдагч-найз энэ Гансүх нүүрсний мөнгө идсэн, Төрийн сангийн захирал байсан, шавь Пүрэвсүрэн, Сангийн Яамнаас энэ бүх мөнгийг гаргаж өгдөг байсан охин Саранзаяа нарын хэрэг харуулж байна. Энэ бүхний цаана Алтанхуяг байгаа. Гансүх түүнийг лчлэхгүй өөрөө суухаас яахав. Алтанхуяг идэхдээ Гансүхэд ч хувь оноосон байж таарна. Гансүх тэр бүхнийг илчлэхгүй бол өөрөө суухаас. Уг ард түмэнд асар их хохирол учруулсан хүмүүс шүү дэээ. Энэ өмгөөлөгч гээд байгаа нөхөр ч яахав, мөнгө цагаан, нүд улаан гэгчээр Алтанхуяг, Гансүх нараас нэлээн мөнгө авчихаад улайраад байгаа нөхөр. Гансүх мөнгө идээгүй байвал нар баруунаас навтас нөмрөөд навзалзаад гар
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Гансүх нарын хүмүүсийг хорихоор баривчилж явсан гэдэг нь шүүх хурлыг шоронд нээлттэй нэрээр халхавчилж хаалттай хийж, Үндсэн хуулийн шүүх хурлыг ил тод нээлттэй хийж байх тухай суурь заалтыг зөрчиж гэмт үйлдэл хийхээр бэлтгэж байна гэсэн хэрэг юм... Шоронд шүүх хурлыг нээллтэй гэж хийдэг энэ практик нь үнэхээр Иргэний нийгмийн үндсэн зарчим, Үндсэн хуульт төрт ес, Ардчилалын амин зүйлүүдийг устгаж байгаа маш хортой хорлонтой шударга бус үйлдэл юм... Шүүхийн хараат бус байх зарчим, төрийн үйл ажиллагаа нээлттэй байх зарчим, шүүх ил тод нээлттэйгээр үйл ажиллагаа явуулах Үндсэн Хуулийн зарчим, заалтуудыг зөрчиж, Иргэний нийгэмийг төлөвшүүлэхээр явуулж буй 1990 оноос хойшхи тэмцэл, үйл ажиллагааг хөсөрдүүлж, нийгэмд төлөвшсөн дэвшилттэй бүхнийг нурааж, шударга үнэнд итгэх ард түмний итгэлийг бузарлаж байгаа үйл ажиллагаа явууллага гэж ойлгож болох юм... Гэмгүй хүмүүсийг ардын дайсан, японы тагнуул нэрээр үйл олноор нь устгаж хядаж байсан 1937 онд хүртэл шүүх хурлыг олон нийтэд ил тод яву
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Zorig (49.0.204.104)
    ... Өөдгүй урвагчид та нарын хорон бодол Монголыг Хятадад зараад олсон Юань, Доллараа өвөртлөөд Америк Канад Австралид Төрөөс төрсөн тэрбүмтан болж амьдарна хэмээн бодож байгаа бол хүссэн юм чинь хүзүүгээр чинь татна гэдгийг мэдтүгэй. ... Монголыг мөхөөх зорилготой Америк, Хятад, Өрнөдийн хорон бодлогыг хэрэгжүүлэгч утсан хүүхэлдэйнүүд , ханаж цадахыг мэдэхгүй шуналтангууд болох өс санагч , алуурчин ардчилсан хужаа Ц Элбэгдорж , Ерөнхий хулгайч Н Алтанхуяг , хууль бус УИХ ын хууль бус дарга З Энхболд тэргүүтэй Ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , ... хөх тамгат Монголчуудын хийморь босоо байх урт удаан он жилүүд ирж байна. ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ногоорох болно. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.11.98)
    энэ нөхөр ямар пээдгэр байна аа шудрага л шүүх хэрэгтэй түүнээс биш энэ хэн байх нь хамаагүй шүү дээ
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.47.218.177)
    ELBEGDORJ PIZDA TARBAGIN HIIJ BGA AJIL SHUU CHI UDAHGYIDE TARBAGAA!!!!
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • дэмжигч (103.26.194.36)
    Ямартай ч Алтанхуяг ЕС сайн ажилласан. Идэж уухын хувьд бүгд иддэг. Харин Алтанхуяг гайгүй юм биш үү
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.31.227)
    Bvhel bvten ulaanbaatar hotruu shees baasaa ursgadag hamgiin buduuleg novshdoo
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.31.227)
    Nuuts noyonton.chi mongold tursunduu bayarla.hytadad bol udiid enhbayar bayartsogt altanhuyag tergvvtengvvd bvgd tsaaz.ard tvmen serj ta naraas tatvariin munguu butsaan avna.2016 ond dvn tavina.
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.31.227)
    Chumug dundartlaa ch geh shig..chinii mungu ugaasan ajliin vr dvn.ard ni negl tseverhen amitan .ter munguu butsaagaad tushaachih..tuul golruu zaan terelj geh amraltiinhaa bohiriig hiihee baichih..ene nuhriig uuriin sain shalga.bvgd nvden deer il bna.tur tvmen nvdtei.tuu bie chini 2 nvdtei shvv luivarchaan..gemgui tsarailsan novsh..atg naad nuhruu hori.mongoliig idej hanahgui baival afrik zail.
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (122.201.31.211)
    хэн хэлмэгдүүлээд байгааг нь шууд хэлчиж чадахгүй худлаа тойрч яриад л задгай цагаан гэж хэцүү худлаа нөхөр байх юм даа
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • бут (202.70.37.34)
    үүнийг өөрийг нь хорьж шүүгээчээ. монгол улсыг элгээр нь хэвтүүлж ах дүүс, анд нөхдөөрөө баяжихаад өнөөдөр шударга, энхийн тагтаа шиг солиорч байх хэрэг бн уу даа. луйвараа нууж хаацайхлах гэж мөн ч их үзэж бндаа. энэ хүнд ичих булчирхай байхгүй бололтой. цаг нь ирэхээр чи муу үгээ хэлэхгүй хаачдаг юм.
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • GG (122.201.21.17)
    YAH GEJ ENHBAYARTAI EVSEJ ZASAG TURUU NURAASIIN!!! YAH GEJ CHINGISS SAMURAI BOND AVCH MONGOLOO URUND ORUULSIIN!!!
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
    • GG
      Алтанхуяг Чингис Самурай бондыг оруулаагүй бол өнөөдөр нэг доллар 10000 төгрөгтэй тэнцэх байсан шүүү- HUURHII UVSIIN MALDEER USSUN HUNII TOOTSOO CHAAVAAS HAHAHAHAHA!
      2015 оны 09 сарын 02
    • Зочин
      Алтанхуяг Чингис Самурай бондыг оруулаагүй бол өнөөдөр нэг доллар 10000 төгрөгтэй тэнцэх байсан шүүү
      2015 оны 09 сарын 02
  • Зочин (203.194.114.14)
    shiren tolgoi
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.20.67)
    нүүрс бага үнээр авах боломжийг бүрдүүлж өгсөн боловч Алтанхуяг нар энэ боломжийн цаана өөрсдөө мөнгө угаасан шүү дээ. Хамаатан садангаараа нийлж идэж уучихаад одоо зохиомол хэрэг гэж раай болохгүй байлгүй дээ Но-той Алтанхуяг
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
    • baatar
      Ter bol unen
      2015 оны 09 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    10 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    40 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    57 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    59 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    1 цаг 5 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    1 цаг 22 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    2 цаг 5 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    2 цаг 10 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    2 цаг 47 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    3 цаг 10 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    3 цаг 54 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    5 цаг 11 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    5 цаг 25 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    5 цаг 54 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    5 цаг 58 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    6 цаг 13 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 23 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    6 цаг 36 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    7 цаг 0 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    7 цаг 24 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК