Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хүүг чинь аврах гээд хайртай муурыг чинь үхүүлчихлээ”

2012-5-29
0
ЖИРГЭХ
boo1Д.Сарантуяа цагааны удган болохоор ихэвчлэн бариа хийж хүмүүсийг эмчилдэг бөгөөд түүний хувьд онгод сахиус нь ороогуй байсан ч хүмүүсийг эдгээж чаддаг увидастай гэнэ. Биед нь орж ирдэг онгод нь 67 настай, Хөвсгөлөөс гаралтай өвгөн. Амьд ахуйдаа чадалтай оточ маарамба байсан бөгөөд өмнө нь хоёр улаачийг дамжиж Д.Сарантуяа удган дээр иржээ.
  boo1    “Би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ” гэж Эртний Грекийн суутан Сокрот хэлжээ. Үнэн үг. Үнэхээр бид юу ч мэдэхгуй. Харь гаригийнхан гэж байдаг уу, бидэнтэй зэрэгцэн өөр ертөнц оршидог уу, үхсний дораа хаана очих вэ гээд л олон асуултууд бидний толгойд эргэлдэж байдаг. Эдгээрээс хүн төрөлхтний байнга биш юм аа гэхэд гарцаагүй нухацтай бодож, хариултыг эрж хайж байдаг нь яах аргагүй өөр ертөнцийн тухай асуулт юм. Монголчууд үүнийг эртнээс баруун зүгийн 55 тэнгэр, зүүн зүгийн 44 тэнгэртэй холбож бөө мөргөлийн үуднээс тайлбарлаж ирсэн. Тиймээс бид энэ эрэл хайгуулаа холоос биш ойроос эхлэхээр шийдсэн юм.
    Бид хаанаас, хэнээс асуух вэ гэж сураглаж явсаар үе дамжсан удгантай уулзсан юм. Түүнийг Дангаагийн Сарантуяа гэдэг. “Цагааны талын, гартаа ид шидийг авсан үе дамжсан удган гэж өөрийгөө бидэнд танилцуулсан юм. Д.Сарантуяа цагааны удган болохоор ихэвчлэн бариа хийж хүмүүсийг эмчилдэг бөгөөд түүний хувьд онгод сахиус нь ороогүй байсан ч хүмүүсийг эдгээж чаддаг увидастай гэнэ.
   Удган Сарантуяа багаасаа л нэг тийм зөнч, мэдрэмжтэй хүүхэд байжээ. Заримдаа хэн нэгэн чихэнд нь юм шивнэж, хааяа хааяа нүдэнд нь элдэв юм харагддаг байсан аж. Хэдэн жилийн өмнөөс ойр дотны хүмүүс нь 2 жил болоод л тэнгэрт хальж, хамгийн сүүлд ханиасаа хагацжээ. Тэр үед нэг танил нь сахиусаа буулгаж байгаа бөө дээр дагуулж очсон байна. Өнөөх айлд оронгуутаа гэнэт ухаан нь балартаж унажээ. Яадаг ийдэг билээ гэж нөгөө бөөгөөс асуухад танай удмынхан онгод сахиусаа хүлээж аваагүй болохоор амийг нь авч оджээ. Одоо чиний цаг болж. Хэрэв чи сахиусаа өөртөө буулгаж авахгүй бол чи ч бас үхнэ гэсэн байна. Ингээд л үхэхгүйн тулд уг барихаар шийдэж хувцас, хэрэгсэлээ бэлдэж байх зуур өөрийн эрхгүй хүмүүсийг эмчилж, засал хийдэг болсон тухайгаа ярьсан юм.

   Бидний далд ертөнцийн тухай яриа түүний онгод сахиусын талаар эхэлсэн. Биед нь орж ирдэг онгод нь 67 настай, Хөвсгөлөөс гаралтай өвгөн. Амьд ахуйдаа чадалтай оточ маарамба байсан бөгөөд өмнө нь хоёр улаачийг дамжиж Сарантуяа удган дээр иржээ. Ихэнх сахиусуудыг бодвол энэ сахиус тайван дөлгөөн гэнэ. Гэлээ ч уурлаж хилэгнэвэл мэдээж хатуухан шийтгэл өгчихдөг байна. Ер нь бөө, удган нарыг уурлуулж, хилэгнүүлвэл өөрөө тэгье гэж бодоогүй байсан ч сахиус нь нөгөө хүнийг цаагуураа ямар нэгэн байдлаар шийтгэж байдаг гэсэн. Бусад хүмуүс шиг амьдрал ахуйгаа биш хүмүүсийн хэлдэгээр “дэмий балай, хачин юм”-ны тухай асуухаар ирсэн болохоор буруу юм асуучихвал яах билээ гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Гэхдээ л асуухгүй байж болохгүй.

удган-   Онгод сахиус биед тань орсон үед таны оюун санаа, сүнс хаачдаг вэ?
- Хэнгэрэгээ нүдэж сахиусаа дуудсаны дараа яг зүүдэлж байгаа юм шиг болдог. Би тэрхэн үед нэг л  гоё алтлаг багана илээд зогсоод байдаг. Тэгээд буцаад хэнгэрэгээ нүдээд сэхээ орохоороо түрүүн юу хийсэн, ярьснаа огтхон ч санадаггүй. Заримдаа өвөө маань /онгод сахиусаа хэлж байна/ буусан үедээ архи амссан байдаг ч дараа нь надад тэр нь огт мэдрэгддэггүй. Тэгэхээр биенээсээ өөр газар оччихсон байдаг гэсэн үг. Онгодоо дуудчихаад өөр хүнээр намайг чухам хаана авааччихдаг тухай асуулгахад “Өвөө нь гэрийнхээ баруун хаяанд авааччихдаг юм аа” гэж хариулсан гэсэн. Өвөө маань тэр дээд тэнгэрт тийм сайхан газар амьдардаг байх нь.  

- Онгод орж гарах тоолонд таны биед ямар нэгэн өөрчлөлт мэдрэгддэг үү?

- Өө, их сайхан болчихдог юм. Ямар ч муу нөлөө байхгүй. Харин хүн бариад өвчин, муу энерги нь надад шингэсэн байхад гарахдаа цэвэрлэж өгөөд л явчихдаг. Тэгэхээр бие хөнгөрөөд сайхан болдог.
  
- Онгод сахиусууд дээд тэнгэрт, бид дунд нь амьдардаг гэж ярьдаг. Тэгвэл доод ертөнцөд чухам юу байдаг юм бол оо?
- Муу үйл хийсэн хүмүүс тэнд байдаг гэдэг. Би ч нүдээрээ үзээгүй болохоор таамгаар хэлмээргүй байна. Ер нь сахиусууд улаачаа тодорхой хэмжээний  чадалтай болоод ирэхээр нь бусад ертөнцөөр аялуулдаг юм. Тийм бөө одоохондоо их цөөхөн байна.

- Сүнс үнэхээр байдаг юм уу? Яг ямар дүр төрхтэй байдаг юм бэ?
- Байна. Байх ёстой газраа олж чадаагүй төөрөлдсөн сүнснүүд хаа сайгүй байж л байна. Тийм сүнснүүд нэг бол бүр сүр сүлд нь зайлчихсан дорой хүнд эсвэл билгийн нүд нь нээгдсэн хүнд харагддаг. Гэмтлийн эмнэлэг, Эх нялхасын халгаар ороход бөөн хар юмнууд хөл ороогоод байдаг. Эхэндээ бие арзайгаад,айдас хүрдэг байсан ч одоо бол сурчихсан. Автобусан дотор, айлд, гадаа гудамжинд явж байхад мэдрэгддэг юм. Үхэл нь ирчихсэн хүнийг аваад явах гээд ирчихсэн байгаа “юм”-ыг ч хардаг. Гэхдээ яг ямар дүр төрхтэй гэдгийг хэлмээргүй байна.

- Та тэдний /сүнснүүдийн/ эсрэг юу хийж чадах вэ?
- Би юу ч хийж чадахгүй. Харин өвөө маань төөрөлдсөн сүнснүүдийг зайлуулж чадна. Нэг айлд сахиусаа буулгах гээд хэцээ нүдэж байтал нэг л эвгүй дуугараад, гүидэлтэй гэдэг нь мэдрэгдээд байсан юм. Сахиус маань гарсны дараа тэр айлд байсан болор таваг яг дундуураа алмазаар зүссэн юм шиг тэгшхэн хуваагдчихсан байсан. Бусад хүмүүс байтугай би өөрөө ч их гайхсан шүү. Харин тэгсэн өвөө маань миний биеэс гарахаасаа өмнө тэр айлынханд “Өвөө нь ач хүүгийн чинь амийг аврах гээд хайртай муурийг чинь үхүүлчихлээ” гэж хэлсэн байна лээ. Үнэхээр тэр өглөө нөгөө айлын муур нь үхчихсэн баисан. Энэ мэт миний хувьд ч гэсэн заримдаа гайхаж бас айдас төрмөөр зүйлүүд олон тохиолддог.
Т.Гэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Сүндэръяа (124.158.93.130)
    сонирхолтой зүйл бичсэн байна.Би монгол бөөг их сёонирхож судалдаг юм.Бөөг сайн мэдэхгүй, онгод тэнгэртэй уулзаж үзээгүй байж муулж болохгүй шүү дээ.Эхлээд өөрөө ямар нэг бөөг өөрөө сонгож судлаад очиж уулзасны дараа худлаа үнэн ярьж байгааг дүгнэж хэлээрэй дээ.Нэг л хүнийг бөө бүр өөр талаас нь харж хэлдэг юм байна лээ. Тэнгэр сахиус харин хэзээ ч худлаа хэлдэггүй юм шүү.
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    Энэ хүнтэй холбоо барих арга байн.а уу
    2014 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (202.126.91.171)
    байх ёстой болохоор л байж байгаа юм ш дээ. түүнийг янз бүрээр хэлэх нь буруу. бөө байтугай юм бидний эргэн тойронд байгаа шүү.
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (180.235.172.188)
    Жүжигчин ч гэх шиг. Энэ хүнээр авруулсан хүн нь би байна. Долоон хоног босож ч чадахгүй. Хоол унд ч идэж чадахгүй. Бие муудаад байхад энэ хүний ачаар би маш хурдан эдгэсэн. Миний бэр эгч маань ч гэрчилнэ. Үнэхээр мундаг хүн. Та нар сахиусанд нь золгочихоод жүжигчин гэж хэлж чадахгүй л байх даа. Сахиус нь хэн болгоны аманд багтах тийм ч ядмаг зүйл биш шүү. Үгээ жаахан бодож бичмээр юм
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
    • энэ хүнтэй холбоо барих утсыг өгөөч e_zul889@yahoo.com Энэ хаягаар явуулж өгч тус болно уу
      2013 оны 03 сарын 26
  • Зочин (89.228.236.12)
    Итгэмээр ч юум шиг үгүй ч юум хачин юум шоо энэ сүнс сүлд бөө гэдэг.Худлаа гээд байна уу гэхээр үнэн.Үнэн үү гэхээр худлаа ч юум шиг ээ
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (49.0.185.7)
    харваас жүжигчин. Яаж бөө болсноо эд нар нэг л загвараар ярих.
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Жүжигчин ч гэх шиг. Энэ хүнээр авруулсан хүн нь би байна. Долоон хоног босож ч чадахгүй. Хоол унд ч идэж чадахгүй. Бие муудаад байхад энэ хүний ачаар би маш хурдан эдгэсэн. Миний бэр эгч маань ч гэрчилнэ. Үнэхээр мундаг хүн. Та нар сахиусанд нь золгочихоод жүжигчин гэж хэлж чадахгүй л байх даа. Сахиус нь хэн болгоны аманд багтах тийм ч ядмаг зүйл биш шүү. Үгээ жаахан бодож бичмээр юм
      2012 оны 05 сарын 29
  • Зочин (49.0.185.7)
    худалч удган зайран бөөнүүд үхээсэй. СӨНӨӨСЭЙ.
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Буруу хүмүүс дээр очиж нэг бол тийм хүмүүсийн үгээр үг хийх ч сайн зүйл биш шүү
      2012 оны 05 сарын 29
  • od (180.235.169.16)
    tiim shuu. manaih ch gsn uwuutei. uwuuteiguu uulzahaar setgel sanaa taiwshraad neg l goy bolchihdog yum.
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    4 цаг 57 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 6 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 3 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК