Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Амгаланбаатар: Усны саван дээр зургаа байршуулсан маань баталгаа шүү

2015-9-23
0
ЖИРГЭХ

        Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай тус аймгийн бүтээн байгуулалт хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Нийгмээс тусгаарлахгүй, эрүүл нийгэмд аж төрөх хүсэл тэмүүлэл бий болгохын тулд хорих ангийг аймгийн төвд барьж байгаа


-Танай аймагт сүүлийн үед ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна?
-1000 айлын орон сууцны бүтээн байгууллалтыг онцолмоор байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 1000 айлын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ч 3500 айлын орон сууц, үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэгийн дэд бүтэц шийдэгдэж байгаа юм.


Хамгийн гол нь Говь-Алтай аймагт өмнө нь хийгдэж байгаагүй хэрэглээний халуун устай орон сууцны асуудал шийдэгдэж байна. Учир нь манай аймагт өмнө нь баригдсан бүх байрнууд зөвхөн хүйтэн устай байсан. Гэтэл одоо баригдах орон сууцнууд маань халуун, хүйтэн ус нь шийдэгдсэн байгаа.

 

Үндсэндээ сүүлийн долоон сарын хугацаанд дэд бүтцийн ажил дуусч байна. Өнөө, маргаашгүй автомашины зам болон явган хүний, дугуйн зам ашиглалтанд хүлээгээд авчихвал дэд бүтцийн ажил эцсийн байдлаар дуусна гэж ойлгож болно.


Манай аймгийн төв Алтай хот ерөнхийдөө 4500 өрхтэй. Бидний хийж буй 3.8 км хатуу хучилттай зам, явган болон дугуйн зам томоохон бүтээн байгуулалтад орно. Цаашлаад 1.8 км газар доорх инженерийн шугам сүлжээний төлөвлөлт хийгдэж байна.

 

-Танай аймагт шинээр хорих анги баригдаж байна. Баригдах баригдахдаа бүр аймгийн төвдөө баригдаж байгаа нь гайхшрал төрүүлээд байна л даа?
-Энэхүү хорих анги улсын төсвөөр дэлхийн стандартын дагуу баригдаж байгаа. Энэ онд ашиглалтанд орно. Ер нь хөгжил ихтэй орнууд хотынхоо төвд шорон байгуулдаг жишиг бий. Учир нь хоригдож буй хүмүүсийн хувьд шоронгийнхоо цонхоор хараад энэ сайхан нутагтаа асуудал үүсгэлгүйгээр сайхан амьдрах юмсан гэж боддог гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.


Хол, ойроос шалтгаалж аюулгүй байдал өөрчлөгдөхгүй. Гол нь нийгмээс тусгаарлагдахгүй байж, эрүүл нийгэмд аж төрөх хүсэл тэмүүлэл бий болгохын тулд хорих ангийг хотын төвдөө шийдэж өгдөг.

 

Өөрийн зургаа усны саван дээр байршуулсан нь рекламны орон зай байгаа гэдгийг таниулсан

-Алтайчуудын хувьд аймгийн төв нь Есөн булаг гэх энэхүү газарт нүүж ирсэнээс хойш 70 жилийн хугацаанд усны асуудлыг шийдэж чадаагүй байж байгаад саяхнаас шийдсэн гэдэг. Энэ талаар?
-Шийдэж чадаагүй хэд хэдэн асуудал байсны хамгийн чухал нь усны асуудал байсан. Усны асуудлыг шийдэх оролдлогыг үе үеийн удирдлагууд хийж байсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн. Тухайлбал, 1960-1980 онд гурван удаа улс төрийн товчоо усны асуудлыг хэрхэн шийдэх талаар хуралдаж байсан. Хуралдааны эцсийн шийдвэрээр Алтай хотыг нүүлгэхээс өөр арга замгүй гэх шийдвэрийг гаргасан байдаг. Улмаар 1996 онд Засгийн газар хуралдаад Говь-Алтайн усны асуудлыг шийдэхээс өөр замгүй юм байна, гэхдээ гарц алга гэсэн байдаг. Гэхдээ өнөөдөр бид, ганцхан жилийн хугацаанд усны асуудлыг шийдэж чадлаа. Усны асуудлыг шийдэхдээ маш энгийн бөгөөд хялбарханаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, ердөө л  1.4 тэрбум төгрөгөөр шийдсэн.

 

-Иргэд усаа хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа вэ?
-50 км-т усны үйлдвэрээ бариад усаа цэвэршүүлж, стандартад нийцүүлж 20 л-ийн усны саванд савлаад аймгийн төвийнхөндөө түгээчихэж байгаа юм.


20 л ус 500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Улаанбаатар төдийгүй бусад хөдөө орон нутагт 0.5 л ус 500 төгрөг байдаг. Гэтэл өнөөдөр 20 литрийн савлагаатай усыг 500 төгрөгөөр ууж байна гэдэг маш боломжийн хямд байгаа юм.


Ингэснээр нэг өрх жилд дунджаар 90 мянган төгрөгөөр ус худалдаж авах тооцоо гарсан. Бүтэн жилийн турш 90 мянган төгрөгийг өрх гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө усанд зарцуулна гэдэг бага мөнгө гэж бид бүхэн тооцож байгаа.

 

-Усны асуудлаа шийдэж чадаагүй байхад өвчлөлөөс эхлээд маш их асуудал гарч байсан гэсэн. Энэ талаар?
-Өнгөрсөн удаад хэрэглэж байсан харзадын усны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байсан. Бүр энэ усыг хэрэглэхийг хориглосон шийдвэр удаа дараа гарч байлаа. Цаашлаад энэхүү усыг хэрэглэснээр хорт хавдар, ходоод гэдэсний өвчлөлийн үзүүлэлт улсын дунджаас дээгүүр байсан. Харин усны асуудлыг шийдсэнээр жил бүрийн нас баралт 11 хувиар, ходоод, элэг, цөсний өвчлөл 30 хүртэлх хувиар буурна гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид энэхүү судалгаа биелэлээ олно гэсэн итгэлтэй байгаа.

 

-Ус гэснээс усны саван дээр зургаа гаргасан явдал чин олон хүний шүүмжлэлийг дагуулсан.  Энэ дээр тайлбар хийхгүй юу?
-Ер нь Монгол Улсад хариуцагч гэж зүйл байхаа больчихсон. Өөрөөр хэлбэл, энэ устай холбоотой ямар нэгэн асуудал гарвал үүнийг хариуцагч нь би юм аа гэх баталгаа өгдөггүй. Тэгвэл би энэхүү усанд баталгаа болсон.


Хоёрдугаарт, рекламны орон зай байгаа гэдгийг таниулсан. Үүн дээр аж ахуй нэгж маань рекламаа тавьбал Говь-Алтай аймгийн 4500 өрхөд өдөр бүр очиж чадах реклам шүү гэдгийг аж ахуй нэгжүүдэд өгсөн байгаа юм.


Өнөөдөр л гэхэд ЖИ МОБАЙЛ компани рекламаа байршуулчихсан байна. Цаашлаад аж ахуй нэгжүүд хөлс мөнгөө тохироод рекламаа тавия гэсэн саналаа тавьж байгаа юм билээ. Ийм саналаар би өөрийнхөө зургийг тавьсан. Говь-Алтайг мэдэхгүй хүмүүс Говь-Алтайчууд 70 жилийн хугацаанд шийдээгүй асуудлаа шийдсэн гэдгийг ойлгохгүй шүү дээ. Энэ байдлаас болж буруу зөрүү мэдээлэл их гарсан.

 

Хүүхдүүдэд удмаараа, аймгаар бахархах ухамсарыг суулгах зуслан ажлуулж байгаа


 

-Танай аймаг ирээдүй хойч үе болсон хүүхдүүд рүү чиглэсэн дорвитой ажлууд юу хийж байна.  Төлөвлөгөөт ажлынхаа талаар?
-“Хот айл” нэртэй хүүхдийн хөдөлмөр зусланг ажлуулсан. Энэхүү ажлыг Монголын хүүхдийн байгууллага, зуслангийн холбоо зэрэг газрууд хамгийн шилдэг санаа гэж дүгнэсэн.


Энэхүү хүүхдийн хөдөлмөр зусланг бүх /17/ сумдадаа зэрэг ажлуулсан. Хамгийн гол нь эл зусланд амарсан хүүхдүүд монгол зан заншил уламжлалыг анхан шатны хэмжээнд эзэмшиж сурч байгаа.


Тухайлбал, тараг бүрэх, хонь мал хариулах арга барил, монголчуудын зан заншил зэргээс суралцаж байна. Цаашлаад удам угсаа, нутаг орных нь бахарлыг хүүхдүүдэд бий болгох юм.

 

-Зуслангийн хувьд төлбөртэй юу?
-Ямар ч төлбөр мөнгөгүй. Төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй энэ төслийг хийж байгаа нь давуу талтай юм. Хүүхдүүдэд зөвхөн дээлтэй ир гэдэг шаардлагыг тавьж байгаа.

 

Энэ жилийн хувьд 80 тэрбумын бүтээн байгуулалт хийсэн

-Алтай хотын хувьд энэ жил хэчнээн төгрөгний бүтээн байгуулалт хийгээд байгаа вэ?
-2014-2015 онд 80 тэрбум төгрөгний бүтээн байгуулалт хийсэн. Түүхэн 70 жилийнхээ хугацаанд 15 км хатуу хучилттай автомашины зам, 1.5 км явган хүний зам, 20 км газар доорх инженерийн шугамын дэд бүтцийг шийдэж чадсан. Сүүлийн нэг жилийн хувьд 15 км автомашины зам, 11 км явган хүний замыг мөн аймгийн төв маань 1000 гаруй км автомашины зогсоолтой байсныг 11 мянга болгож нэмэгдүүлсэн. Ингэхээр өнгөрсөн 70 жилтэй харьцуулахад тэрний 50 хувийн ажлыг ганцхан жилийн дотор хийсэн гэсэн үг.

 

-Бүтээн байгуулалтыг ер нь төсвийн мөнгөөр л хийж байгаа юу?
-Зөвхөн төсвийн мөнгөнд тулгуурлаж хийгээгүй. Аймгийн бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад нутаг орныхоо бүтээн байгуулалтад оролцохыг уриалж хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнийг уриалж, хамтран ажиллаж бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмжээ сайжруулдаг.

 

Тухайлбал, манай аймгийн бизнес эрхлэгчид автомашины зогсоол хийсэн. Бизнес эрхлэгчид маань харилцан ойлгож аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулснаараа нэг ч төгрөг аваагүй. Аймгийн төв гэлтгүй бусад сумдууддаа ч нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсэн.

 

-Цэцэрлэг, сургуулийн хувьд хүрэлцээ хэр вэ?

-Говь-Алтай аймгийн хувьд гурван сумдад 100 хүүхдийн цэцэрлэг бариулж, энэ жил ашиглалтанд хүлээж авах гэж байна. Аймгаасаа 30 хувийн хөрөнгө гаргаж, үлдэх хөрөнгийг нь концессийн гэрээгээр хийлгэх замаар цэцэрлэгийн асуудлаа шийдэж байгаа.

 

Гурван суманд цэцэрлэг зэрэг ашиглалтанд оруулах явдал бусад аймгуудад байхгүй байх. Мөн төсөл хөтөлбөрүүдэд хандаж хоёр цэцэрлэг засварт орж, хүүхдүүдийн хүмүүжих нөхцөл сайжирсан.

 

Бага мөнгөөр их ажил хийж болдог

-Эрчим хүчид холбогдоогүй сум байгаа юу?
-Монгол Улсын хэмжээгээр төвийн эрчим хүчид холбогдоогүй гурван сум байсны хоёр нь манай аймагт байсан. Тэгвэл энэ жилээс тэдгээр сумдаа төвийн эрчим хүчид холбож чадсан. Хамгийн гол нь төсвөө зөв хуваарилж аль болох бага зардлаар хүмүүсийн хүсэн хүлээсэн хэрэгтэй зүйлийг хийе гэж зорьсондоо энэ бүхнийг хийж чадсан гэж бид бүхэн харж байгаа.

 

Төсөв хүндрэлтэй байгаа. Гэхдээ төсөв хүндэрлээ гээд бид зүгээр суусангүй. Орж ирэх ёстой орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө 80 хувьтай явж байгаа. Гэхдээ бага мөнгөөр их ажил хийж болдог. Хамгийн гол нь зөв менежмент, арга барилаар ажиллавал болдог юм аа гэдгийг л манай аймгийнхан харуулж чадсан.

 

-Танай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна?
-Манай аймаг Монголын 21 аймгаас 100 хувийн зунтай байсан. Энэ жилийн хувьд бусад аймагт байгаагүй дэлгэр сайхан зун болсон. Малчдын хувьд зун сайхан болсон учир зуд гайгүй байх гэж дүгнэж байгаа. Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл бол хангагдсан.

 

-Аймгийн хэмжээнд иргэдийн ахуй амьдрал, амжиргааны түвшин хэр вэ?
-Ажилгүйдэл ихтэй байгаа. Ажилгүйдлийн түвшинг бууруулах тал дээр бид төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Анх удаа орон нутгийн хөгжлийн сан дээр 200 гаруй сая төгрөг тавиад ажлын байр нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй явуулж байна.


Манай аймгийн хувьд ядуурал, тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэлээн байдаг. Энэ хүмүүсийг аль аль талаас нь дэмжиж ажилладаг.


Д.Ундрах /24tsag.mn/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • дорлиг (103.242.44.166)
    Аймаг маань бүр аятайхан л болсон байна лээ ш дээ урд нь хэзээ ийм байлаа да
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.232.36)
    iim huneer aimgaa udirduulj baigaa altaichuud yaltai l bilee huuhen huchindegch hulgai hiigch huuli zavhruulagch nam evseleer huniig yalgavarlagch uvaigui muu hudalch gardaa tosvoos odoogoor neleed ih huschaad yavj bna daraa jilees standartiin shorondoo ooroo suuh bh yum hemjeetei shuud e
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • baagii (202.179.10.74)
    жинхэнэ авилгач, олон авгай сольсон . . . гэх мэт муу муухай бүхний үүр болсон гар даа. ийм хүн засрахгүй, олигтой зүйл хийхгүй шүү дээ.Алтайнхны тархийг угаах шиг болж байгаа юм байна даа.
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • H Perenlei (112.72.11.134)
    Ene Otgonbayr. Metiin setgelgeetei hvmvvs olon bol hetsvv yee eniig hvn gehvv amitan gehvv
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • H Perenleidash (112.72.11.134)
    Asar bogino hugatsaand mash ih ajliig amjuulj altaigainhaa ard tvmend setgel baiwal ajliig hiij boldog ymaa gedgiig medrvvlj hiij bvteej ywaad tani amjilt hvse
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • Otgonbayar (213.41.147.122)
    Uuru shorond suuj bsan gar udahgui uuru moriloh shorongo barij bga yum bn da.ekhneriinhe duug huchindej bsan buzar amitan shu de. Iim l humuusig turd gargaj bga ni dampuursni ilrel. Govialtaiginhani tolgoi ni dunhuurchihsen humuus.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.242.44.166)
    улам ихийг хийж бүтээгээрэй ажлын амжилт !!!!!!!!!!!!!
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Эрдэнэбилэг (103.242.44.166)
    Хүний хийж бүтээсэн зүйлээс өө хайж элдэв муу үгээр дайрах амархан харин юу ч хийгээгүй хүнтэй ярих сэдэв ч үл олдоно.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • battsetseg (103.242.44.166)
    ihiig hiiij buteejei ajiliin amjilt husey
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Бат (103.242.44.166)
    Очоод үзлээ, нутаг мин ингэж хурдан хугацаанд сайхан болно гэж ёстүй нэг зүүдэлсэнгүй явлаа даа хөгжөөж дэвжээе гэвэл ч болох л юм байна даа за дүү нар минь хичээгээд байгаарай, Жингийн цуваа явж л байдаг Жингэр нохой хуцаж л байдаг юм
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Чинбаа (43.242.241.211)
    Гаальд байгаад унац гаргаж мөнгөтэй болсон гар намд хандив өгч байж намын нэрээр Засаг дарга болсон бор халзан төлөгнүүдийн нэг гэдэг нь тодорхой байна. Түүнийг дор нэг гар чадаж байгаа хүн гэж өмөөрсөн байх юм. Би хамгийн гол нь засаг дарга хийх хэмжээний нэр хүнд, зангараг, чадавхи байхгүй хүн л гэж хэлээд байгаа юм. Улс орон иймэрхүү юмнуудаас болж яаж өрөндөө баригдан уруудан доройтож байгааг бүгд л харж байна ш дээ
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочдод (202.70.41.178)
    Энэ сэтгэгдэл бичсэн гарууд нь сүүлийн 20 жил алтайг удирдаж арчааг нь алдуулсан МАН-н л гар хөл бололтой. Нутагтаа очилгүй байж байгаад саяхан очсон өөрчлөгдсөн байна лээ шүү. Хамгийн гол зүйл усаа шийдэж чадсан байна шүү дээтэр зураг энэ тэр хэнд хамаа байна. өөрсдөө түй ч гэх юм хийж чадахгүй байж хүн муучлахдаа сайн юмаа.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • ичээч (27.123.214.109)
    Манай аймагт дэлхийн стандартын шорон баригдаж бга хахаха гайхуудах юм аа олж дээ, олон авгай сольсон гааль дээр бхдаа найгуй авилгаглч бсн гар шд
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • чадаж байгаа хүнд битгий атаарх (112.72.13.228)
    Хүн өмнө нь хэн байсан нь танд хамаагүй. Өнөөдөртөө ирээдүйд зөв явж өөрчлөгдөж өөрийгөө ялан дийлж чадсан байх ёстой. Энэ залуу тэгж чадсан байна. Говь-Алтай аймгийн засаг даргаар чи би ажиллаж чадаагүй байхад энэ ажиллаж хийж бүтээж явна. Тэгэхээр атаархаад байвал өөрийгөө өөрчил, засаг дарга УИХ гишүүн бол гэж зөвлөе.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Иргэн (27.123.214.124)
    Socialist нийгэм байгуулах гээд л... Худоаа л гар юм ла.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Амгаа чамайг мэднээ (103.9.90.130)
    Энэ нөгөө гаалийн байцаагч байсан хөгийн гар чинь засаг дарга болцон шаажийн хүүхэн мөнгө 2-т нугасгүй гардаа төсвийн мөнгөөр одоо ч туйлж байгаа байхдаа
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Чинбаа (43.242.241.211)
    Нөгөө хүн амьтан зодож модоод байдаг гар байна ш дээ. Баталгаа биш хууль зөрчсөн сонгуулийн сурталчилгаа л байна ш дээ. Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр зайлуулах шийтгэлтэй зөрчлийг энэ этгээд хийж байна даа.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • kkk (103.9.90.66)
    Ichij amidar chinii zurag baihaar ene chanartai usuu.chinii zurag chanariin batalgaa yu.Iimerhuu yumnuud bidnii deer garchaad soliorood baihaar uneheer guramshig bnaa.Hodoonii ard tumen geheer doromjlood bgaam.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.22.63)
    Лаг юмаа тэр дэлхийн стандартын шоронд нь дэлхийн стандартын гэмт хэрэг хийгээгүй бол бас тоож суулгахгүй юмууу кккккк
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
    • rentsendorj
      Man bolio ym hiisen huniig Amgalanbaatar shig ajil hiisen darga bna uu helee ta nariin ue ongorson say zaluuchuudiin chuulgan chin minii ochij baisanaas doloon dor arhidsan samuursan humuus shildeg zaluus alga bna lee saihan zaluus ch ter ued bn shuu odoo ta nar haritsuulaarai za zailuul daa
      2015 оны 09 сарын 23
    • Зочин
      MAH 20 jil govialtaid tor bariad odoo hoorondoo taarahaa boliod namiin dargiin suudlaa bulaaldan zodoldson shivshignuud bi MAHiin gishuun hun ta naraas ichij bna oorsdiigoo ood tataj alban tushaal bulaaldahaas oor hiisen ym yu bna dooshoo orson amitad surragchaa rentsendorj nariin luivar hiij darga bolson gainuud ta nar baigaa tsagt MAH ylahuu songuuliin horoo udirdsan nereer baahan mongo l idej baisniig chin l sanah ym bna HAM ogood zailtsgaagaach guij bna
      2015 оны 09 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    7 цаг 46 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    9 цаг 56 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    16 цаг 0 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    16 цаг 8 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    16 цаг 17 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    16 цаг 29 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК