зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Бямбажаргал: Ардчилсан намын эрх бүхий өндөр албан тушаалтнууд энэ бүх тоглоомын ард байна

2015-9-28
0
ЖИРГЭХ

Л.Гансүх нарт холбогдох анхан шатны шүүх хурал болж өнгөрсөн ч тус шүүх хурлын дуулиан нийгэмд тасрахгүй, халуун сэдэв хэвээр үргэлжилсээр байна.

 

Энэ талаар Ардчилсан хувьсгалын ахмад партизан Л.Бямбажаргалтай  цөөн хором ярилцлаа.

 

Л.Гансүхийг улс төрийн зорилгоор ялласан нь тодорхой

 

-Бидний хүсэлтийг хүлээж авсан танд баярлалаа. Таныг Ардчилсан хувьсгалын ахмад партизан хүний хувьд Л.Гансүхийн шүүх хурал, Ардчилсан намын дотоод асуудлын талаар ямар байр суурьтай байгааг тань сонирхохыг хүслээ.

 

-Би Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг олон жил хашсан. Нэг үгээр хэлбэл Ардчиллын тогоонд буцалж байсан хүний хувьд, мөн төрийн байгууллагад ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй учраас надад ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол байхгүй. Тиймээс л Л.Гансүхийн шүүх хурал, Ардчилсан намын дотоод асуудлын талаар ярих нь зүйтэй юм байна гэж бодож та бүхний надтай ярилцах саналыг хүлээж авсан юм.

 

-Л.Гансүх нарын шүүх хурал нээлттэй явагдаж, олны анхаарлыг татсан шийдвэрээр өндөрлөлөө. Энэ талаар яриагаа үргэжлүүлье?

 

-Л.Гансүхийн шүүх хурлын тухай ярихгүй дуугүй өнгөрөх нь миний хувьд үнэхээр зохимжгүй юм. Ер нь өвгөн пратизаны хувьд өнөөдрийн энэ бүхнийг хөндлөнгөөс харахад үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. “Гарьд магнай” УСК дээр гардаг шиг бүхнийг үзлээ, харлаа, үнэн мөнийг ялгалаа.

 

-Та энэ бүхнээс чухам ямар үнэн мөнийг ялгав?

 

-Монголын ард түмэн бүтэн таван өдрийн турш энэ шүүх хурлыг чих тавин үзлээ шүү дээ. “Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын 170 мянган иргэн хоёр жил хямд үнэтэй нүүрс түлж, дулаахан сайхан өвөлжсөн. Гэтэл энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн хүнийг “Багануур” ХК-д их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж, шүүж, яллаж байгаад үнэхээр их харамсаж байна.

 

-Шүүх Л.Гансүх нарыг “Багануур” ХК-д онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Л.Гансүхэд 4.6 жилийн ял оноосон. Ингэхдээ таны хэлээд байгаа “Нүүрс” хөтөлбөрийг байгаагүй хэмээн ялласан шүү дээ?

 

-Үнэхээр хэлмэгдүүлэлт гэдэг энэ. Бидний ярилцаад сууж байгаа /энэ сарын 23-ны өдөр/ энэ өдрөөс яг хоёр жилийн өмнө Багануур дүүрэг дээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Багануурын уурхайнхантай уулзаж ярилцаж байхад тус компанийнхан нэг тонн нүүрсээ 27500 төгрөгөөр худалдах боломжтой гэж хэлж байгаа бичлэг нь тодоос тод үлдсэн байна лээ. Ингээд гэрээ байгуулж, хоёр жил амжилттай хэрэгжсэний дараа ийнхүү яллаж байгаа нь хэлмэгдүүлэлт гэхээс өөр юу гэхэв дээ. Харин “Нүүрс” хөтөлбөр гэж байгаагүй гээд байгаа нь бас л инээдтэй. Гэхдээ хөтөлбөр боловсруулж, ажлаа цаасан дээр үлээснээс ажиллагаа хэрэгжүүлж, ард түмэнд хүргэх нь хамгийн зөв шийдвэр юм. Энэ хөтөлбөрийн үр дүн цаасан дээр бус долоон буудлын Должин эмээгийн гэрт үлдсэн нь сайн хэрэг.

 

-Л.Гансүхийг шүүж, ялласан нь 1939 оны хэлмэгдүүлэлт эргэн ирлээ гэдгийг хэлэх хүн олон байгаа. Үүнийг ч бас та хүлээн зөвшөөрч байна уу?

 

-Тэгж хэлж болно. Гэхдээ 1996-2000 онд Ардчилсан холбоо эвслийг Засгийн эрх барьж байх үед бас ийм хэлмэгдүүлэлт гарч байсан юм. Тодруулбал С.Зоригийн хэрэг гэж эхлээд казиногийн хэрэг болж дууссан нь өдгөө Л.Гансүхийг хэлмэгдүүлсэнтэй төстэй явдал болсон юм. УИХ дээр С.Зоригийн аллагатай холбоотой УИХ-ын гурван гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг УИХ-д оруулж ирээд тэр дор нь гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгуулж байсан. Тухайн үед С.Зоригийн хэргийг илрүүлэх нь ард түмний хүсэн хүлээсэн хэрэг байсан болохоор тэр. Гэтэл тухайн хэрэгт сэжиглэгдэн хоригдсон С.Батчулуун хоригдож байх хугацаандаа элэгний хүнд өвчнөөр нас барсан харамсалтай явдал болсон. Энэ нь мөн л хэлмэгдүүлэлт байсан юм.

 

-Та ер нь Л.Гансүхийг хэзээнээс мэдэх вэ?

 

-Би Л.Гансүхийг нэлээд эртнээс мэднэ. Тодруулбал намайг Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байхад Л.Гансүх манай намын улс төрийн газрын дарга байсан. Тэр үеэс л би мэднэ. Энэхүү шүүх хурал болохоос өмнө Л.Гансүхийг 10 гаруй тэрбум төгрөг идчихсэн гэх мэдээлэл гарч байхад үнэндээ харамсаж, уг нь дориун сайн л залуу байсан юм, үнэхээр л ингэж их мөнгө идчихсэн юм байх даа гэж их гайхаж, эргэлзэж байсан. Харин шүүх хурлыг үзээд байсан чинь нөгөө буруутгаад байгаа хүмүүсийнх нь үзэгний үзүүрт нь Л.Гансүхийг буруутгах нэг ч нотлох баримт байхгүйг үзээд Л.Гансүхийг буруугүй болохыг нь ойлгосон доо.

 

Ерөнхийлөгч жиргэсэн нь үнэн бол үнэхээр хариуцлагагүй, харамсалтай хэрэг

 

-Энэ хэргийн талаар МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жиргээ нийгэмд нэлээд дуулиан тарилаа. Энэ талаар та юу гэж бодож байна. Уг нь МУ-ын Ерөнхийлөгч бүх ард түмний эв найрамдлын билэг тэмдэг гэдэг?

 

-“Авилгалчдыг битгий өршөө, нягтланг нь ч битгий өршөө” гэсэн жиргээ сошиал ертөнцөөр нэлээд их тарсан байсан. Би ч үүнийг олж уншсан. Би компьютерын мэргэжлийн хүн болохоор зарим цахим мэдээлэлд итгэдэггүй. Гэхдээ үнэхээр Ерөнхийлөгч ингэж жиргэсэн бол үнэхээр хариуцлагагүй, харамсалтай хэрэг.

 

-Яагаад хариуцлагагүй хэрэг гэж?

 

-Энэ жиргээ үнэхээр үнэн бол шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн шууд  оролдлого гэж хэлэхээс өөр аргагүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг, АТГ-ын даргыг томилж, чөлөөлөхөд оролцдог эрх бүхий албан тушаалтан шүү дээ. Гэтэл шүүх хурал үргэлжилж байхад ийнхүү жиргэх нь шүүх бүрэлдэхүүнд өөрийн санаагаа илэрхийлж, цаашлаад шүүхийн шийдвэрт шууд нөлөөлж байгаа хэрэг юм. Жиргээ нь ганцхан өгүүлбэр мэт боловч хэдэн арван мянган хүнд шууд хүрч байгаа “хэл” юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Би одоо ч АТГ-т бүрэн итгэдэггүй, эргэлздэг

 

-Энэ хэргийг анх АТГ гаргаж ирсэн гэдгийг гэрч, хохирогч, шинжээч, аудит гээд бүгд л хэлж байгаа. Таны бодлоор АТГ үнэхээр хууль дүрмийнхээ дагуу ажлаа хийсэн болов уу?

 

АТГ хамгийн сүүлд л гэхэд Өршөөлийн тухай хууль батлахын өмнө УИХ-ын гишүүдийг заналхийлэх маягтай мэдээлэл хийсэн. Тодруулбал Байнгын хорооны хуралдаан дээр “Та нарын дотор манайд шалгагдаж байгаа хүмүүс бий шүү” гээд хэлж байгаа нь үнэхээр заналхийлж байна гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ.

 

-Шуудхан хэлэхэд би одоо ч АТГ-т бүрэн итгэдэггүй, эргэлздэг. Ер нь АТГ гэдэг нь улс төрчдийн хооронд улс төрийн харилцан өшөө авдаг байгууллага болвол 1939 оны онцгой комисс гэдэг шиг байгууллага болж хувирна. АТГ нь Үндсэн хуулийн байгууллага мөн үү гэдэг бас л эргэлзээтэй. Үндсэн хуулиндаа шүүх засаглалтай, тэр нь өөрөө бие даасан статустай байна гээд заачихсан атлаа ийм бүрэн эрхтэй байгууллага байгуулсан нь эргэлзээ төрүүлэхэд хүргэж байгаа юм. Ер нь АТГ хэн хэдэн төгрөгийн авилга авсан, өгсөн гээд дорвитой хэрэг гаргаж ирдэггүй мөртлөө сонгууль, Засгийн газар огцрохын өмнө зэрэг улс төрийн чухал үйл явдал болохын өмнө дуулиан тарьж байдаг нь яах аргагүй эргэлзээ төрүүлэх шалтгаан болж байгаа юм.

 

-Үүнийгээ жаахан тодруулаач?

 

-АТГ хамгийн сүүлд л гэхэд Өршөөлийн тухай хууль батлахын өмнө УИХ-ын гишүүдийг заналхийлэх маягтай мэдээлэл хийсэн. Тодруулбал Байнгын хорооны хуралдаан дээр “Та нарын дотор манайд шалгагдаж байгаа хүмүүс бий шүү” гээд хэлж байгаа нь үнэхээр заналхийлж байна гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ. Тэгээд чухам ямар хүмүүс шалгагдаж байна гэхээр хэлэхгүй байгаа нь гишүүдийг заналхийлж, хууль батлахад нь нөлөөлж байгаагаас өөрцгүй хэрэг.

 

-Шүүх хурлын талаар хүн бүр л янз бүрийн байр суурь илэрхийлж байна.  Зарим нь хардлага сэрдлэгээр яллалаа гэж байна. Таны хувьд?

 

-Шүүх нотлох баримтыг үл хэрэгсэн хардлагаар шүүх хурлыг явуулдаг юм байна гэх буруу ойлголтыг нийгэмд төрүүлчихлээ. Ингэж хэлэхийн учир нь Л.Гансүхийг үнэхээр хэнээс хэдэн төгрөгийн авилга авсан гэдгийг тогтоогоогүй байж зөвхөн хардлагаар л шүүх хурлыг явуулж, эцэст нь ял оноолоо шүү дээ. Уг нь шүүх хурлыг нотлох баримт дээр тулгуурлан дүгнэлт, шийдвэр гаргадаг атал Л.Гансүхийн шүүх хурлын буруу дохио нь "Шүүхэд улс төрийн шууд нөлөө байдаг юм байна" гэдгийг мөн харууллаа шүү дээ. Сэтгүүлч нарт хардах эрх байдаг бол шүүгч нарт тийм эрх байхгүй биз дээ. Ер нь шуудхан хэлэхэд энэ хэргийн гол буруутан, зохион байгуулагч нь АТГ юм байна гэдгийг л ойлгосон шүү.

 

Н.Алтанхуягийн Засгийн газрын тарьсан үр шимийг л одоо хурааж авч байна шүү дээ

 

-Өнөөдөр Ардчилсан намын дотоод асуудал нэлээд хурцадмал байх шиг байна. Та ахмад пратизан хүний хувьд энд ямар бодолтой байна вэ?

 

-"Монголчууд эвтэй байхдаа хүчтэй" гэдэг. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам маань өөр хоорондоо хагаралдаад байгаад үнэхээр харамсаж байна. Үнэнийг нуух аргагүй шүү дээ. Манай намын эрх бүхий өндөр албан тушаалтнууд энэ бүх тоглоомын ард талд байна гэдгийг л шуудхан хэлмээр байна.

 

-Эрх бүхий албан тушаалтан гэж та хэнийг хэлж байна вэ. Энэ хэргийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд гаргасан хэрэг гэж ярьдаг. Энэ ч бас АН-ын дотоод асуудлын нэг байсан байх?

 

-УИХ-ын дарга З.Энхболд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад ханцуй шамлан оролцсон хүний нэг яах аргагүй мөн. Би үүнийг хэнээс ч хэзээ ч нуухгүй хэлнэ. Энэ яах аргагүй үнэн юм. Ийм байхад Ардчилсан намыг би эвтэй сайхан байна гэж хэлэх нь зохимжгүй юм.

 

-Удахгүй 2016 оны сонгууль болох гэж байна. Гэтэл Ардчилсан нам ийм байдалтай байгаад байвал сонгуулийн үр дүн ч таагүй гарах байх даа?

 

-Сонгууль ялах нэг өөр хэрэг, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засаг төр амласнаа хэрэгжүүлэх нь бас өөр хэрэг юм. Би өнөөдрийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг 2012 оны сонгуулийн үр дүнг бүрэн алга болгосон гэж хэлэх гээд байгаа юм. Учир нь 2012 онд Ардчилдсан нам ард түмний олонхийн саналыг авч, Засгийн газраа бүрдүүлэн ажиллаж байхад нь унагаж, өөрсдөө суудал дээр нь суучихсан. Гэтэл өөрсдөө засгийн эрхийг барихдаа ямар нэгэн мөрийн хөтөлбөр батлуулаагүй, үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд бодохоор 2012 оны мөрийн хөтөлбөрийг хариуцлагыг хүлээх эзэн байхгүй болчихлоо шүү дээ.

 

-Тэгэхээр та Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах нь буруу байсан гэж хэлэх гээд байна уу?

 

-Тийм ээ. Н.Алтанхуягийн Засгийн газар бол үнэхээр хүнд үед байгуулагдаж, нийгэм, эдийн засгийн талаар дорвитой ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн гэж бодож байна. Тухайлбал Чингис бонд, Импортыг орлох бүтээгдэхүүн, “Нүүрс” хөтөлбөр зэргээрээ иргэдийн нуруун дээр очих цохилтыг багасгаж чадсан юм.  Гэтэл одоогийн Засгийн газар, УИХ-ын дарга нар Н.Алтанхуягийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын /Ургамлын тосны, цементийн үйлдвэр гэх мэт/ нээлт дээр очиж, тууз хайчилж, үг хэлж байна. Өөрөө хэлбэл Н.Алтанхуягийн Засгийн газрын тарьсан үр шимийг л хурааж авч байгаа хэрэг шүү дээ. Харин өөрсдөө нэг ч үр тарьсангүй. Ингэхээр ирэх жил ямар үр шим хурааж авах нь бас л эргэлзээ төрүүлж байгаа юм.

 

-Одоогийн Засгийн газар “Таван толгой”, “Оюу толгой”-н асуудлыг нэлээд ярьж байгаа шүү дээ?

 

-Энэ бол нэг Засгийн газрын хийж хэрэгжүүлчих ажил биш. Монгол Улсын бодлогын хэмжээнд хийж хэрэгжүүлэх учиртай ажил юм.   

 

-Энэ бүгдээс харахад 2012 оны сонгуулийн үр дүн салхинд хийчихэв үү дээ?

 

-Монголын ард түмний ардчилалд итгэх итгэл алдараагүй гэдэгт би итгэлтэй байна. Ардчилсан намын хийж хэрэгжүүлж байгаа ажлууд ард түмэнд хүрч, үр шим нь гарч байгаа нь нууц биш юм. Харин том эдийн засгийн алсыг харах бодлого нь л байхгүй болчихоод байгаад харамсаад байгаа юм. Уг нь Шинэчлэлийн Засгийн газар чинь энэ асуудлыг тодорхой тавьж гарч ирсэн юм байхгүй юу. Гэтэл энэ Засгийн газрыг унагачихаад Сайханбилэг “Манай эдийн засаг муу байна” гээд л гарч ирсэн. Үнэхээр Ерөнхий сайд нь ийнхүү дэлхий нийтэд эдийн засгаа муу байна гээд заралчихаар хэн манай улсад мөнгө өгөх юм бэ. Энэ бол тодорхой асуудал. Эцэст нь ард түмэн бүхнийг шүүн тунгааж байгаа гэдгийг л хэлмээр байна даа.

 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

 

24tsag.mn Б.Батчимэг 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (103.10.23.55)
    1930-ААД ОНД МАН ЯМАР Ч ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ЦАГААНТНЫ ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙСАН, ЯПОНЫ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН, ЭСЭРГҮҮ ЛАМ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮН БАЙСАН, УЛСЫН ЭД БАРААГ ЗОРИУД УСАНД НОРГОСОН ГЭХ МЭТЭЭР ГҮТГЭЖ БАГААР ХЭЛЭХЭД 30000 ХҮНИЙГ ГҮТГЭН ХЭЛМЭГДҮҮЛЖ ТОЛГОЙГ НЬ ЗАЛГИСАН . ГАНСҮХИЙН АСУУДАЛ ЯГ ДЭЭРХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ДАВТАЖ БАЙНА. МАН 1930-ААД ОНООС ХОЙШ ЯГ ИНГЭЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ӨӨРСӨНДӨӨ ИТГҮҮЛЖ СОНГУУЛЬД ЯЛСААР ӨДИЙ ХҮРСЭН. МАН ЭНЭ ХОРТ АЖИЛЛАГААГАА ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО. 1990-ЭЭД ОНД АРДЧИЛАЛ ЯЛЖ МАХН-ЫН ТӨВ ХОРООГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛАХДАА БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫГ АМЬД ҮЛДЭЭСНИЙ УРШИГ. БУЗАР АЛУУРЧИН МАН ҮХЭЛРҮҮГЭЭ ДЭНДҮҮ АЛГУУР ЯВЖ БАЙНА. ЖААХАН ЭРЧИМЖҮҮЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС ҮҮРД АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. Like • Reply •Yesterday at 149pm
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.142.9)
    Алтанхуяг нүүрснээс олсон мөнгийг нь идчихээд Гансүх ялыг нь үүрлээ. Гансүх ялаа үүрье гэж өөрөө хэлсэн ш д. Буруугүй байсан юм бол, буруугүйгээ нотолж чадахгүй л байсан ш д.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Буруугүйгээ харин ч сайн нотолсон ш д.
      2015 оны 09 сарын 30
  • Зочин (112.72.6.86)
    Мэдээж шүү дээ 2 Э байгаа
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.21.39)
    Хөөрхий Женко Элбэгдоржийн бэлгэвч болсоноо одоо ойлгоо байлгүй. Энхболдыг ч бас бээлий болгож Алтанхуягийг золигт гаргасан. Тэгэхдээ Алтанхуяг хэнийг нч гэсэн уучилж чадах ухаан гаргах чадвартай. Элбэгдоржид ард түмэн, АН-ын гишүүд одоо хэрэггүй гэж үү? Хүний сайныг ханилж мэднээ гэж ... Ер нь Социал демократуудыг авлах ажлын эхлэл Лениний тактикаар эхлэж байгаагийн илрэл. ...Сүүлчийн эсэрүүдийг буудаад ... Эхний менешвикүүдийг дүүжлэнэ гэж Тройцкийг инээж байгаад хэлж билээ...
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Arai ch dee,hezee neg hun shig amidrah um bol doo Mongoliin Ard Tumen
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • zol (43.242.243.147)
    Ene hun ih zuv heljee, N.Altankhuyagiin ehluulsen ajil deer odoogiin ulsiin ih hurliin darga, erunhii said nar ochij tuuz haichilj ug helj baigaa haramsaltai uursduu hiigeegui baijiij
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Энх (46.188.123.84)
    Алтанхуяг еронхий сайд болохын омно тэргуун шадар Сайд, сангын Сайд байхдаа хургэндээ 17 тэр бумыг огохгуй эрх баригч Намын дарга Тор, Засгын 1-р хун болчоод Увсын ард тумэний бахархал руу, АН-ын гишуудын итгэл руу Ус цацаж байгаа юм шиг юм хийчээд Нуур нь улайхгуй юм ооо
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Э.Жаргал (150.129.143.189)
    Таван толгойг ямарч аргаар хамаагүй авах гэсэн Женко Баттулгын золиос боллоо доо. Гансүх Элбэгдоржыг сонгохын төлөө ямар их гүйж явлаа. Оюутан байхаасаа найз нөхдийнхөө төлөө гүйсэн сайн залуу байсан юм. . Чамайг хүндэлдэг олон хүмүүс байгаа. Чи улс төрч хүн энэ бүх хэцүү бэрхийг даагаад гараад ирнэ. Хамгийн хэцүү нь танай гэр бүлд тусч байгаа. Олон хүмүүст тус хүргэсэн чамд буян заяа ньзаавал ирнэ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • ордны хуйвалдаан бузар (112.72.13.232)
    АН-ын заваан бүлэглэлүүд улс орныг унагааж дэвсэлж байна шүү дээ МАН ч дээрдэх юмгүй Муу тусмаа л сайн гэсэн логикоор бүх зүйлд хандаж АНынхантай нийлж зөв зүйл хийж буй хүнийг унагааж ордны хуйвалдаан хийж буй нь бузар гутамшигтай юмаа
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Үнэн үг (112.72.13.232)
    Үнэхээр АН-ын өнөөгийн удирдлага АН-ын нэр хүнд нийгэмд эзлэж байсан рейтенгийг шууд баллуурдаж байгаа.Цаана нь дохиур хөдөлгөж байгаа эзэд нь ч тодорхой.Женко гэж ТТ-н төлөө улайрсан нэгэн нөгөөх нь Элбэгээ.Эд мачийж ажиллаж байсан Алтанхуягийн ЗГ-ыг унагасан нь өөрөө эмгэнэл.Алтанхуягт алдаа байсан л байх.Гэхдээ түүнийг унагасан нь 2016 оны сонгуульд АН-ыг ялагдах нүхийг цуг малтсан хэрэг.Одоо яахав өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг шиг юм болсон.Харин намаа булшилсан нөхдийг нам шүүх ёстой
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Үнэнийг хэлэх зоригтой, ардчилалын төлөө цохилох зүрхтэй, хэлмэгдсэн нөхрөө өмөөрөх сэтгэлтэй, задарч зандарч явахад холоос харж, ядарч явгарч явахад хажуунаас түших найзыг шалгарсан найз гэдэг юм.1000 архи өнгө мөнгөний нөхөр байснаас Гансүхийн төлөө зогсож байгаа Алтанхуяг, Бямбажаргал шиг хоёрхон найзтай нь дээр. Чи шүү.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Galaa
      Saihan hellee
      2015 оны 09 сарын 28
  • Зочин (202.21.118.98)
    -Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам маань өөр хоорондоо хагаралдаад байгаад үнэхээр харамсаж байна. Үнэнийг нуух аргагүй шүү дээ. Манай намын эрх бүхий өндөр албан тушаалтнууд энэ бүх тоглоомын ард талд байна гэдгийг л шуудхан хэлмээр байна.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    АН ыг хүнд үед хаясан Элбэгдорж Америк руу зугтахад Алтанхуяг намаа босгох гэж үлдсэн шүү Алтанхуяг АН ыг сонгуульд ялуулж дүрэмийн дагуу ерөнхий сайд болсон Харин Элбэгдорж Алтанхуягийн хүчинд ерөнхийлөгч болсон доо Харамсалтай нь Алтанхуяг Чингис бонд оруулсанаар нам дамжсан бүлэглэлүүдийн шуналыг асаажээ Бүлэглэлийн шуналтсан дайныг зогсоохын тулд Элбэгдорж Алтанхуягийг золигт гаргасан шүү Алтанхуягийг бонд идсэн давхар дээл өмссөн гэж огцоруулсан бүлэглэл өөрсдөө тэр бондноос идэж өөрийн хүүхэлдэйнүүдээ Сайханбилэгт давхар дээл өмсүүлсэн сайдаар тавьсан байдгийн Алтанхуягийг огцорохоос өмнө Элбэгдоржийн рейтинг АН д хүрэхгүй байсан Чингис бондгүй доллар 10000 төгрөг хүрэх байсан шүү
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Galaa
      Elbegdorj huuli shuuhiin shinetgelee uuruu nuraasan.
      2015 оны 09 сарын 28
  • Зочин (202.21.118.98)
    2012 онд Ардчилдсан нам ард түмний олонхийн саналыг авч, Засгийн газраа бүрдүүлэн ажиллаж байхад нь унагаж, өөрсдөө суудал дээр нь суучихсан. Гэтэл өөрсдөө засгийн эрхийг барихдаа ямар нэгэн мөрийн хөтөлбөр батлуулаагүй, үйл ажиллагаагаа явуулж байна
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Н.Алтанхуягийн Засгийн газар бол үнэхээр хүнд үед байгуулагдаж, нийгэм, эдийн засгийн талаар дорвитой ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн гэж бодож байна. Тухайлбал Чингис бонд, Импортыг орлох бүтээгдэхүүн, “Нүүрс” хөтөлбөр зэргээрээ иргэдийн нуруун дээр очих цохилтыг багасгаж чадсан юм. Гэтэл одоогийн Засгийн газар, УИХ-ын дарга нар Н.Алтанхуягийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын Ургамлын тосны, цементийн үйлдвэр гэх мэт нээлт дээр очиж, тууз хайчилж, үг хэлж байна. Өөрөө хэлбэл Н.Алтанхуягийн Засгийн газрын тарьсан үр шимийг л хурааж авч байгаа хэрэг шүү дээ. Харин өөрсдөө нэг ч үр тарьсангүй. Ингэхээр ирэх жил ямар үр шим хурааж авах нь бас л эргэлзээ төрүүлж байгаа юм.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • tsever byambajargal n baina (122.201.21.162)
    uhsen hatsanii chini partizan gej hutsaad baigaa uym be gansuhed arai l baga yal ugluuduu idej uusantai n haritsuulahad yal n hungudseen ene muu hyatadiin erliiziig shorond manlai baatar damdinsureng hyataduud tamalsan shig tamlah heregtei byambajargalaa chinii uls eh orniihoo tuluu hiisen uym gej uyu ch baihgui shu dee ene idej uusan hulgaichdiin zahialgaar l iim uym hiij yvdagiig chin mednee chamd hool bolohgui hor bolno doo
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      харин чамд улс эх оронд хийсэн юу байгаан энэ эсвэл элбэгээ өөрөө биччихэж улс хохироогүй тэр нүүрсний хорогдол хаана ч байдаг ард түмнээр төлүүлэх гээд байгаа тэр хорогдлыг чинь харин иргэд дандаа хоосноор төлж явдаг Багануурынхан худлаа вагоны даацаар иргэдэд ачаад тэр нь амьдрал дээр хэзээ ч жиндээ хүрдэггүй хаа байнаа нөгөө хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө газар монгол улс хөлөөрөө толгой хийсэн нь харагдаж байна АТГ гэж элбэгээгийн гар хөл өөр юу ч биш дургүй хүргэасэн хүмүүсээ АТГ гээр айлгадаг ямар ч тэнэг хүн ойлгож байна шүү дээ
      2015 оны 09 сарын 28
  • Зочин (202.21.118.98)
    -Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам маань өөр хоорондоо хагаралдаад байгаад үнэхээр харамсаж байна. Үнэнийг нуух аргагүй шүү дээ. Манай намын эрх бүхий өндөр албан тушаалтнууд энэ бүх тоглоомын ард талд байна гэдгийг л шуудхан хэлмээр байна.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Шүүх нотлох баримтыг үл хэрэгсэн хардлагаар шүүх хурлыг явуулдаг юм байна гэх буруу ойлголтыг нийгэмд төрүүлчихлээ. Ингэж хэлэхийн учир нь Л.Гансүхийг үнэхээр хэнээс хэдэн төгрөгийн авилга авсан гэдгийг тогтоогоогүй байж зөвхөн хардлагаар л шүүх хурлыг явуулж, эцэст нь ял оноолоо шүү дээ. Уг нь шүүх хурлыг нотлох баримт дээр тулгуурлан дүгнэлт, шийдвэр гаргадаг атал Л.Гансүхийн шүүх хурлын буруу дохио нь Шүүхэд улс төрийн шууд нөлөө байдаг юм байна гэдгийг мөн харууллаа шүү дээ. Сэтгүүлч нарт хардах эрх байдаг бол шүүгч нарт тийм эрх байхгүй биз дээ. Ер нь шуудхан хэлэхэд энэ хэргийн гол буруутан, зохион байгуулагч нь АТГ юм байна гэдгийг л ойлгосон шүү.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    АТГ хамгийн сүүлд л гэхэд Өршөөлийн тухай хууль батлахын өмнө УИХ-ын гишүүдийг заналхийлэх маягтай мэдээлэл хийсэн. Тодруулбал Байнгын хорооны хуралдаан дээр “Та нарын дотор манайд шалгагдаж байгаа хүмүүс бий шүү” гээд хэлж байгаа нь үнэхээр заналхийлж байна гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ. Тэгээд чухам ямар хүмүүс шалгагдаж байна гэхээр хэлэхгүй байгаа нь гишүүдийг заналхийлж, хууль батлахад нь нөлөөлж байгаагаас өөрцгүй хэрэг.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • zochin (112.72.13.85)
    AN-iin maluud zailtsgaa bygd hulgaich,tanaid ner tseber hyn baina uu
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • irgen (122.201.31.213)
    Ene hunii partizan gej you baihav dee? hunees mongo avch hoshuugaa beluudej yavdag humuus neg l baina shuu dee? chi eh oron ard tumendee you hiij ogson yom be?
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.243.64)
    төсөв болон бондын мөнгөөр монголыг дампууртал мөнгө угааж ан- ман махн баяжсан. ахуяг гансүх нар тэдний нэг. гэмт хэрэг хийхээрээ улс төр лүү чихдэгээ боль. хотын халзан болон саарал толгойтой хоёр нөхөр бүр цагаандаа гарч бгаа. үүнийг бас улс төржүүлэх үү?
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.93)
    ан намыгч монгол улсыгч элбэгээ л элгээр нь хэвтүүлж байна даа
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • zochin (122.201.21.71)
    erunhiilugch bol zugeer l ushuu avagch ene hun mongolyn ard tumnii tuluu ogt yu ch hiigeegui hiisrn akjil ni gevel hutgan uimuuleh hagalan butargah
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.243.136)
    Энд сэтгэгдлээ бичсэн зарим сонгогчид Алтанхуягийг мангас гэж итгэсэн тууж явах юм АН ыг хүнд үед хаясан Элбэгдорж Америк руу зугтахад Алтанхуяг намаа босгох гэж үлдсэн шүү Алтанхуяг АН ыг сонгуульд ялуулж дүрэмийн дагуу ерөнхий сайд болсон Харин Элбэгдорж Алтанхуягийн хүчинд ерөнхийлөгч болсон доо Харамсалтай нь Алтанхуяг Чингис бонд оруулсанаар нам дамжсан бүлэглэлүүдийн шуналыг асаажээ Бүлэглэлийн шуналтсан дайныг зогсоохын тулд Элбэгдорж Алтанхуягийг золигт гаргасан шүү Алтанхуягийг бонд идсэн давхар дээл өмссөн гэж огцоруулсан бүлэглэл өөрсдөө тэр бондноос идэж өөрийн хүүхэлдэйнүүдээ Сайханбилэгт давхар дээл өмсүүлсэн сайдаар тавьсан байдгийн Алтанхуягийг огцорохоос өмнө Элбэгдоржийн рейтинг АН д хүрэхгүй байсан Чингис бондгүй доллар 10000 төгрөг хүрэх байсан шүү
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • иргэн (43.242.243.114)
    Ерөнхийлөгч маш баталгаатай баримт, мэдээлэлтэй байж л тэгж хэлнэ шүү дээ. Алтанхуягтангууд авилгын сүлжээгээ хамгаалах пиараа одоо болимоор юм.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.243.114)
    Бас үнэн зүйлүүд ярьжээ. Гэхдээ АН-ыг Алтанхуяг л унагааж байгааг үгүйсгэх аргагүй. Ерөнхий сайд байхдаа хэт зоргоороо авирлаж, хууль, ардчиллын бүхий л үнэт зүйл дээгүүр гишгилж, засгийг хувийн компани шиг харж, олон том алдаа гаргасан нь эдийн засгаа унагах, өр ширд бариулах, асар их өрийн хөрөнгийг авилгачид ашиглах боломж олгох, гадаадын хөрөнгө оруулалт дайжих, төр хямрахад хүргэсэн. Одоо Сайханбилэг үйл лайг нь эдэлж, АН-ын нэр хүнд шалдаа унасан нь Алтанхуягтай л шууд холбоотой.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • зочин (202.21.106.151)
    Харагдаж байгааг үнэнээр хэллээ. АН-д урам хугарч байна даа харамсалтай
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • unshigch (202.70.43.18)
    Altanhuyg ur huuhed hurgen naz nehdee tom tushaald taviagui baisan bol..........
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.11.194.78)
    Үнэхээр АН-ын өнөөгийн удирдлага АН-ын нэр хүнд нийгэмд эзлэж байсан рейтенгийг шууд баллуурдаж байгаа.Цаана нь дохиур хөдөлгөж байгаа эзэд нь ч тодорхой.Женко гэж ТТ-н төлөө улайрсан нэгэн нөгөөх нь Элбэгээ.Эд мачийж ажиллаж байсан Алтанхуягийн ЗГ-ыг унагасан нь өөрөө эмгэнэл.Алтанхуягт алдаа байсан л байх.Гэхдээ түүнийг унагасан нь 2016 оны сонгуульд АН-ыг ялагдах нүхийг цуг малтсан хэрэг.Одоо яахав өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг шиг юм болсон.Харин намаа булшилсан нөхдийг нам шүүх ёстой
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.11.194.78)
    Үнэхээр АН-ын өнөөгийн удирдлага АН-ын нэр хүнд нийгэмд эзлэж байсан рейтенгийг шууд баллуурдаж байгаа.Цаана нь дохиур хөдөлгөж байгаа эзэд нь ч тодорхой.Женко гэж ТТ-н төлөө улайрсан нэгэн нөгөөх нь Элбэгээ.Эд мачийж ажиллаж байсан Алтанхуягийн ЗГ-ыг унагасан нь өөрөө эмгэнэл.Алтанхуягт алдаа байсан л байх.Гэхдээ түүнийг унагасан нь 2016 оны сонгуульд АН-ыг ялагдах нүхийг цуг малтсан хэрэг.Одоо яахав өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг шиг юм болсон.Харин намаа булшилсан нөхдийг нам шүүх ёстой
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Иргэн (202.72.247.149)
    Монголын ард түмний мэлмий тунгалаг, бодит үнэнийг өнөөдөр ингэж зоригтойгоор гаргаж хэлэх нь олон олон байгаа
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.106.147)
    Шүүх арай худал шүүхгүй байлгүй дээ олон түмний нүдэн дээр Гэхдээ Бага нуураас 27500-аваад иргэдэд 80,000-р өгч дундаас нь ашиг олсон юм бишүү
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      тонныг 200000 гаар авч 80000 зарсан гээд байхад мушгиад байхийн Ашиг олоогүй эсрэгээр гэр хороололын иргэд хожсон
      2015 оны 09 сарын 28
    • cudabo
      80000-27500=52500 gej bodood mon ih ashig oljee gej gaihshiraad bgaa humuusiig 4-angiin bolovsroltoi l yum bna gehees ooroor yu ch gehev dee
      2015 оны 09 сарын 28
  • Зочин (202.179.28.85)
    Энэ нөхөр бол сэтгэцийн жаахан гажуутай хүн шүү дээ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Со (103.229.122.111)
    Үнэнийг хэлэх зоригтой, ардчилалын төлөө цохилох зүрхтэй, хэлмэгдсэн нөхрөө өмөөрөх сэтгэлтэй, задарч зандарч явахад холоос харж, ядарч явгарч явахад хажуунаас түших найзыг шалгарсан найз гэдэг юм.1000 архи өнгө мөнгөний нөхөр байснаас Гансүхийн төлөө зогсож байгаа Алтанхуяг, Бямбажаргал шиг хоёрхон найзтай нь дээр. Чи шүү.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Ёстой доо үнэхээр үнэн
      2015 оны 09 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    14 цаг 2 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    14 цаг 8 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    15 цаг 4 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    15 цаг 48 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    15 цаг 58 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    17 цаг 32 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    17 цаг 33 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    18 цаг 28 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    18 цаг 28 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    19 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    19 цаг 35 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    19 цаг 51 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    20 цаг 1 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    21 цаг 13 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    21 цаг 24 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    21 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 30 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    21 цаг 48 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    22 цаг 2 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    22 цаг 24 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК