Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тогтохсүрэн: Төлбөрийн чадваргүйгээс болж 300 айлын орон сууц эзэнгүй байна

2015-10-02
0
ЖИРГЭХ

        Манай сурвалжлах баг Өвөрхангай аймгаас мэдээлж байна.  Өвөрхангай аймгийн бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахын сацуу Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар  ярилцлаа.


-Өвөрхангай аймаг сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоороо нилээн дээгүүрт орох боллоо. Агаарын бохирдлын асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Агаарын бохирдлын асуудал манай аймагт яахын аргагүй тулгамдсан асуудал. Бид гэр хорооллын утааг бууруулах зорилгоор бүрэн шаталттай 3500 зуух гаргасан. Манай Арвайхээрт утаа гаргадаг 7000 зуух бий. Үүний 50 хувьд бүрэн шаталттай зуухаар хангасан. Яг Арвайхээрийн төвд 20 орчим жижиг оврын зуух бий. Эдгээр зуух нилээн агаарын бохирдлыг үүсгэж байгаа. Бидний зүгээс арга хэмжээ авахын хувьд авч байгаа. Гэхдээ арга хэмжээ аваад овойж оцойтлоо сайжирч байгаа юм алга.


-Дулааны цахилгаан станц байхгүйгээс багагүй асуудлууд ундарч байгаа гэж харж байна?
-Дулааны цахилгаан станцын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад гаргачихсан. Өнгөрсөн жил Эрчим хүчний яамнаас тендер зарлаад “Энерготех Сервис” гэдэг компани шалгарсан. Харамсалтай нь хөрөнгийн эх үүсвэргүйгээс ажлаа гүйцэтгэж чадаагүй. Ингээд дулааны станцын ажил талаар болчихсон сууж байна.


-Бүх аймгуудын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа шамдан оржээ. Танай аймгийн хувьд өвөлжилт хэдэн хувьтай байна?
-Засгийн газрын 292, 293 гэж хоёр тогтоол өнгөрсөн долдугаар сард гарсан. Үүнд, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, нөгөө нь төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тогтоол байгаа.  Өвлийн бэлтгэл хангахын тулд бид долдугаар сард аймгийн засаг даргын 01 тоот албан даалгавар гаргаад ажиллаж байна. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын 15-25-ний хооронд бүх сумандаа өвлийн бэлтгэл хангах ажлын грүппэд орж ажиллаад, дүгнэлт хийсэн байгаа.


Манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь зуншлага сайтай байсан бол 30 хувь нь зуншлага тааруу байсан гэж хэлж болно.


Гэхдээ их гантай газар байхгүй. Малчдын гаргаж байгаа хүсэлтээр аймгийн хэмжээнд 170 өрхийн 100 мянган мал гадагшаа гарч өвөлжинө гэж байгаа.  Харин өөрийн аймагтаа буюу сумаас суманд 600 орчим өрхийн 250 мянган мал оторлоно. 


-Мал аж ахуй өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байгаа гол хүчин зүйлүүд юу байна?
-Гурван зүйл дээр анхаарал тавьж байна. Нэгдүгээрт мал, мах борлуулах хүсэлт маш их байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 700 мянган мал борлуулах шаардлага байна гэсэн тооцоо гарсан.
Хоёрдугаарт, гадагшаа гарч өвөлжих асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр зохицуулалт хийж байна.
Гуравдугаарт, аймаг сумын өвсний аюулгүй нөөц бүрдүүлэх, малчдын өвсний бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.  


-Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна?
-Төв суурингийн өвөлжилтийн хувьд 110 мянган тонн нүүрс олборлох боловсруулалтын ажлаа “Баян тээг” ХК хэрэгжүүлсэн байгаа. Нүүрсний хувьд асуудалгүй. Харин ирэх арваннэгдүгээр сарын 15 хүртэл сумдуудад нүүрс татан авалт хийх ажлыг зохион байгуулж эхлэх гэж байна.


Уурын зуухнууд дээр засвар үйлчилгээний ажлыг бүрэн хийсэн. Одоо хэдхэн уурын зууханд аваарын дизелийн асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тог тасарсан үед их үүсвэр болох цахилгааныг шийдэх хэрэгтэй байна. Үүнийг шийдвэл төв суурингийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдчихаж байгаа юм.  


-Газар тариалангийн хураалт хэр байгаа вэ?
-Энэ жил аймгийн хэмжээнд 360 мянган га төмс хүнсний ногоо тарьсан. Тарьсан төмснийхөө 80 хувийг хурааж аваад байна.


Хүнсний ногоог 196 мянган га-д тарьсан. Төмс, хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилийнхээ хэмжээний ургацаа авчихна гэж төлөвлөж байгаа.


Улаанбуудай үр тариаг 3700 га-д тарьсан.  Өнөөдрөөс эхлээд 9-ний хооронд хурааж дуусгана гэсэн зорилттой байгаа.


Энэ байдлаар нийт хураах ёстой үр тарианы дөнгөж 10 хувийг хураасан байна. 


-2015 оны бүтээн байгуулалтын ажлын хувьд?
-Энэ онд 17.8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа. Үүнээс зургаан тэрбум төгрөг нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Үлдэж байгаа 11.8 тэрбум нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа.


Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа обьектууд 100 хувь энэ ондоо багтаж босно. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилгуудаас ирэх жил хүртэл ашиглалтанд орох хугацаа нь хойшлогдсон гурван барилга бий.


-Авто замын хөрөнгө оруулалтад хэрхэн анхаарч байна вэ?
-3.7 тэрбум төгрөгний өртөгтэй 4 орчим км автозам Арвайхээрт баригдаж байна. Автозамын хөрөнгө оруулалтад бид багагүй анхаарч ажилласан. Сумдуудад мөн бүтээн байгуулалт сайн хийгдэж байгаа. Ер нь бидний төлөвлөсөн ажил хугацаандаа хийгдээд явж байгаа.


-Бүтээн байгуулалтыг улсын болоод орон нутгийн төсвөөс л бүрдүүлдэг мэтээр ойлгогдож байна. Бусад аймгуудын жишгээр хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах боломж бий юу?
-Сүүлийн 4 жил манайд 1050 айлын орон сууц ашиглалтанд орсон байгаа. Энэ бол 100 хувийн хувийн хэвшлийнх. Худалдаа үйлчилгээний олон барилгууд ч хувийн хэвшлийнх.


Бид бол инженерийн шугам сүлжээ, газраар хангах асуудал дээр анхаарч, дэмжлэг үзүүлдэг.
2015 оны хувьд хувийн хэвшлийнхэнд хүндхэн байна. Орон сууц, бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс буурсан. Иргэдийн худалдан авах чадвар муудчихсан. Шинээр орон сууц барих бизнесмен гарч ирж чадсангүй. Учир нь газар, инженерийн шугам сүлжээ нь шийдэгдсэн ч борлуулалт бага байна. Одоо манай аймагт ашиглалтанд орчихсон 1050 айлын орон сууц байна. Гэтэл төлбөрийн чадваргүйгээс болж 300 айлынх нь орон сууц эзэнгүй байгаа.


Манай орон сууцнуудын метр кв-ийн үнэ 1100-1200 байдаг.


-Малчдад зориулсан, амжиргааг нь дээшлүүлэх ямар ажлууд зохион байгуулж байна?
-Мал мах, түүхий эдийн үнэ өндөр байгаа үед малчдын орлого нэмэгддэг. Энэ жилийн байдлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад махны үнэ 3000 орчим төгрөгөөр буурчихсан. Тухайлбал, өнгөрсөн жил 150 мянган төгрөгөөр зарагддаг байсан эм хонь өнөөдөр 70-80 мянган төгрөг л байна.


Мөн арьс шир, нэхий ноосны үнэ өнгөрсөн жилийнхээс 50 орчим хувийн буулттай байна. Ингэснээр малчдын орлого энэ оны хувьд эрс бууралттай болчихсон.


Малчдыг усан хангамжаар хангах дээр аймгийн хэмжээнд анхаарал тавьж байна. Улмаар мал маллах арга ухааны асуудлаар сургалт зохион байгуулдаг. Нөгөөтэйгүүр малын үүлдэр угсаа чанарыг сайжруулахад анхаарал тавьж байна. 


Нэмж хэлэхэд, Францаас ирсэн саалийн ямаа Арвайхээр хотын сүүний хангамжийг сайжруулахад гол нөлөө үзүүлж байгаа.


-Шилжилт хөдөлгөөн ажилгүйдлийн түвшин хэр байна?
-Улаанбаатараас 500 орчим иргэн шилжиж ирсэн байдаг. Энэ нь орон сууцны хангамж, дэд бүтэцтэй холбоотой байх.  Харин ажилгүйдлийн түвшин энэ онд их хүнд байгаа. Өнгөрсөн жилийн есөн сарын байдлаар бид 1500 хүнийг ажилтай болгосон байдаг. Харин өнөөдрийн байдлаар 689 хүнийг ажилд оруулсан байна.  Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо бага байдаг. 


Манайх 112 мянган хүнтэйгээс 66 мянга нь хөдөлмөрийн насных. Тиймээс ажилгүйдэл бол бий.
Энэ онд хямрал бий болсонтой холбоотой хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд орон тоогоо цомхотгож байна. Цалин хөлсөө олгож чадахгүй байдалтай ч байна.  Энэ бүхнээс хамгийн санаа зовоож байгаа зүйл бол хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт. Өөрөөр хэлбэл, дээд боловсролтой ажилгүй хүний тоо өнөөдөр 2000 гарсан.  Эзэмшсэн мэргэжил боловсрол нь зах зээлийн эрэлтэд нийцэхгүй ийм хүмүүс их бий. Дээд боловсролгүй, тусгай боловсролтой хүмүүст бол ажил олдоно.


-Танай аймгийн хөгжлийн гарц яг юу гэж харж байна вэ?
-Манайх таван зүйлд түшиглэдэг. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбар, хоёрдугаарт аялал жуулчлал, гуравдугаарт, уул уурхай, дөрөвдахь нь барилгын үйлдвэрлэл, сүүлийнх нь агуулахын болон тээврийн нөхцөл бололцоо бий. Энэ таван чиглэлээр цаашдаа Өвөрхангай аймаг хөгжих гарц байна гэж харж байна.


-Танай аймгийн хувьд бичил уурхайчин ихтэй гэж хэлж болно. Тэднийг дэмжиж ажилладаг гэж ойлгож болох уу?
-Манайд хууль бусаар алт олборлож байгаа гурван газар байна. Нарийн тээл сум, Хайрхандулаан, Бат-Өлзий, Уянга суманд нинжа бий. Нинжаг бол бид хөөж туудаг. Гэхдээ энэ жилийн хувьд хөөж тууж чадахгүй байна. 


 Тэд хүнд үед өөрийнхөө амьдралыг болгочихдог улс. Гэхдээ бид хөөхөөс өөр аргагүй байдаг ч амьдралыг нь бодоод хүчтэй хааж чаддаггүй. Яг нарийндаа ажилгүй болчихсон хүмүүс тэнд ажилладаг. Зохион байгуулалтанд оруулчихаар бүр хэцүү. Өөрөөр хэлбэл, нөхөрлөл, бичил болгоод эхлэхээр давраад байх талтай.  Хамгийн гол нь эдний ухаж хаясан газрыг аймгийн хөрөнгөөр сэргээх шаардлагатай болж, сэргээдэг. Ийм хор нөлөөтэй.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (124.158.74.185)
    бүртгэлтэй ажилгүй хүмүүстээ эхлээд ажил олоод өгчих. огт чадахгүй байж тэр тоог чамлах нь яана аа энэ засаг дарга нар. нийт ажилгүй хүнийг баг, хорооны засаг даргын хөтөлдөг хүн ам, өрхийн бүртгэлээс гаргаж бас болно. худлаа ярихаараа л тоо хэрэглэхээс тэр тоогоороо нөгөө мундаг бодлого шийдвэрээ ч боловсруулж чадахгүй байна ш дээ тэнэг засаг дарга нараа.
    2015 оны 10 сарын 06 | Хариулах
  • irgen (103.11.194.70)
    ooroo l ideed baihaar tegj l taaraa sh de
    2015 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.10.23.3)
    БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ ХЭДЭН ГА-ГААР АВЧХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙНА.. ДОРНОДЧУУДЫГ ТЭЖЭЭЖ БАЙСАН АРД ИРГЭДИЙН АМИН ЧУХАЛ ГУРИЛЫН ГАНЦ ҮЙЛДВЭРИЙГ НЬ АВСАН ЮМ СЭТГЭЛ БАЙСАН БОЛ ГУРИЛЫГ НЬ ХЯМД БАЙЛГАЖ БОЛНО ДОО. БОЛОРЧУЛУУН ШУНАЛТАЖ ТҮЛШ ШАТАХУУН ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ БАЙХАД ГУРИЛЫНХАА ҮНИЙГ НЭМЖ, 5КГ НЬ 2500 БАЙСАН ТӨМСӨӨ 5000 БОЛТОЛ НЭМСЭНИЙГ БҮГД МЭДНЭ. ИЙМД МОНГОЛД БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ УЛС ТӨРИЙН 3 4 5 ДАХЬ ХҮЧИН 1000 Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ.2012 ОНД СОНГУУЛЬД ЯЛЖ АНХ УДАА ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ХЭРГИЙГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭХ АЖЛЫГ ХИЙЖ ЧАДСАН АН Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. ШҮХӨДӨЛГӨӨН 88583399
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.3)
    ДОРНОД АЙМАГТ ГУРИЛ ,ТАЛХ, ТӨМСНЫ ҮНЭ НИЛЭЭД ХЯМД БАЙХ БОЛОМЖТОЙ. У.И.Х-ЫН ГИШҮҮН БОЛОРЧУЛУУН ӨНГӨН ДЭЭРЭЭ АРД ТҮМНИЙГ ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ БАЙГАА ГЭЖ ЯРЬДАГ БОЛОВЧ ЭНЭ ҮГЭЭРЭЭ ХАЛХАВЧ ХИЙЖ ДОРНОДЫН АРД ТҮМНИЙГ МӨЛЖИЖ БАЙНА. ЯАЖ МӨЛЖИЖ БАЙГАА ЮМ ГЭВЭЛ ТУН ОЙЛГОМЖТОЙ.УЛС ТӨРД ОРОХЫН ТУЛД ТУЛ МӨНГИЙГ ХАЙР НАЙРГҮЙ ЦАЦАЖ ХУДЛАА ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ У.И.Х-ЫН ГИШҮҮН БОЛСОН. ХОМХОЙ СЭТГЭЛ НЬ ЦАДАЖ ХАНАХГҮЙ ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ ӨЧНӨӨН ГА-ГААР НЬ АВЧ ӨЧНӨӨН ХАУС БАРИУЛЖ ТЭНГЭР ТУЛСАН ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙНА.ШУНАХАЙ ЗОРИЛГООР ИХ МӨНГӨ ЦАЦАЖ БАЙГААД УЛАМ ИЛҮҮ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ДЭВШИН ИЛҮҮ ИХЭЭР ИДЭХИЙГ БОДОЖ БАЙНА. ДОРНОДЫН ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДЫНХ НЬ ЦАЛИН 1 САЯААС ДООШГҮЙ ГУРИЛ КГ НЬ 500-ААС ДЭЭШГҮЙ. БАЙХ БОЛОМЖТОЙ. ДОРНОДЧУУДЫГ ТЭЖЭЭЖ БАЙСАН АРД ИРГЭДИЙН АМИН ЧУХАЛ ГУРИЛЫН ГАНЦ ҮЙЛДВЭРИЙГ НЬ АВСАН ЮМ СЭТГЭЛ БАЙСАН БОЛ ГУРИЛЫГ НЬ ХЯМД БАЙЛГАЖ БОЛНО ДОО. БОЛОРЧУЛУУН ШУНАЛТАЖ ТҮЛШ ШАТАХУУН ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ БАЙХАД ГУРИЛЫНХАА ҮНИЙГ НЭ
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (112.72.13.115)
    одоо барилга барихаа боль зарж чадахгүй дампууралд орно шүү
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.10.70)
    1050-иас хэдийг өөртөө авсан бэ
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.90.228)
    Элбэгдорж оо бүү шоуд
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.38.20)
    бүх юм таг ардчилал таг . асем таг элбэгдорж ах паг
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    36 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    41 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    1 цаг 18 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    1 цаг 41 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    2 цаг 25 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    3 цаг 42 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    3 цаг 56 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    4 цаг 25 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    4 цаг 29 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    4 цаг 43 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    4 цаг 54 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    5 цаг 7 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    5 цаг 31 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    5 цаг 55 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    6 цаг 25 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    6 цаг 30 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    6 цаг 35 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    6 цаг 46 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    14 цаг 33 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    14 цаг 37 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК