Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Валяхүү: Хөтөлийн үйлдвэр Монголынхоо цементийн 100 хувь хангах зорилготой

2015-10-07
0
ЖИРГЭХ

         Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн “Цемент шохой” ХК-иас манай сурвалжлах баг ээлжит мэдээллээ хүргэх гэж байна.


Өдгөө хүчин чадал өндөртэй, зардал багатай үйлдвэр болсон Хөтөлийн “Цемент шохой” ХК нь 1983 онд байгуулагдаж, 2011 онд шинэчлэгджээ.

“Алтан гадас” одонгоор амжилтаа бататгасан энэхүү компани нь шинэ технологи, шилдэг хамт олонтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.  Шинэ технологийн үйлдвэртэй болсон “Цемент шохой” ХК  нь жилдээ 1 сая тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэн борлуулах хүчин чадалтай юм.

Цемент, шохойгоороо дотоодын зах зээлийн 60 хувийг хангаж чаддаг уг үйлдвэр ямар ч хог хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа хүртэл дахин боловсруулж чаддаг Эко үйлдвэр гэдгээрээ сум орон нутагтаа төдийгүй улсдаа нэр хүндтэй гэж хэлж болно.

Юутай ч манай сурвалжлах баг “Бага зардлаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэе уриатай” уг үйлдвэртэй танилцахын сацуу тус компанийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Д.Валяхүүтэй ярилцлаа.


-Арвин их түүхтэй танай компанийн хувьд хамгийн сүүлд ямар бүтээн байгуулалтад гар бие оролцож байна?
-Шохойн үйлдвэр 1983 онд, харин нойтон аргаар боловсруулдаг цементийн үйлдвэр   1985 онд ашиглалтанд орж байсан. Үүнээс хойш бид 32 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.


Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад цемент, шохойгоо нийлүүлж гар бие оролцдог. Бүтээн байгуулалтаас дурдвал, гурав, дөрөвдүгээр хорооллыг манай цементээр барьсан байгаа. Мөн Хөшигтийн хөндийн Нисэх онгоцны буудлыг барьж байна. 


Багануур, Эрдэнэт гээд орон нутгуудын маш олон бүтээн байгуулалтыг манай үйлдвэрийн цементээр барьсан.  Цаашлаад Буянт-Ухаагийн барилгуудыг барьж байна. Энэ мэтээр сүүлийн үед баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалтад тасралтгүй оролцож байгаа.


-Техник технологио шинэчлэх ажлыг багагүй хийсэн харагдаж байна?
-“Бейзмент” компанийн хөрөнгө оруулалтаар 2011 оноос эхлэн хуурай аргын технологийн үйлдвэрийг барих ажил эхэлсэн.  Улмаар 2014 оны тавдугаар сард шинэ үйлдвэрээ хүлээж аваад байна. Энэ үйлдвэрийг барьсанаар өрсөлдөх чадвар, бүтээмжээ сайжруулах чухал алхам болсон.


Үүнээс гадна  импортыг  халж,  ажлын байр бий болгох , нэмүү өртгийг багасгах гол зорилготой үйлдвэр гэж хэлж болно.


-Монголын цементний зах зээлийн хэдэн хувийг хангаж ажиллаж байна?    
-Өнөөдөр бид Монголынхоо зах зээлд цементийн 60 хувийг хангаж ажиллаж байна. Цаашдаа гаднаас цемент импортлохгүйгээр  Монголынхоо цементийн 100 хувь хангах зорилготой.  Өнөөдрийн байдлаар манай үйлдвэрт 890 хүн ажиллаж байна. Үйлдвэр маань цементээс гадна шохой үйлдвэрлэдэг. Жилдээ 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай гурван зуухтай. Бид үйлдвэрлэсэн шохойгоо Эрдэнэт хотод 100 хувь нийлүүлдэг. Мөн төмөрлөгийн болоод барилгын байгууллагуудад, Хөтөлийн Дулааны станцад шохойгоо нийлүүлдэг байгаа.


-Гадны улс руу цемент, шохойгоо гаргах боломж, бололцоо хэр байна?
-Бид энэ жил 12 мянган тонн цемент ОХУ-д нийлүүлсэн. Манай гаргасан цемент ОХУ-ын стандартыг бүрэн хангаж байгаа. Өмнө нь мөн ОХУ руу нойтон аргаар цемент гаргаж байсан туршлага бий.


 

-Улсад төлөх татварын хэмжээ хэд вэ?
-Манайх өөрийн түүхий эдийн хоёр уурхайтай.  Энэ уурхайгаас бид гол түүхий эдээ хангадаг. Нүүрсний хувьд Баянтээгийн уурхайгаас түлхүү авдаг. Эдгээр авсан нүүрсээ үйлдвэр дээрээ технологи, орц найрлагыг нь тааруулж үйлдвэрлэдэг.


Улсад сүүлийн гурван жилд нийт 21.8 тэрбум төгрөгний татвар төлөөд явж байна.


-Цементний үйлдвэрлэлээрээ Хятад улс тэргүүн эгнээнд явдаг. Тэгвэл импортоор орж ирж Хятадын цементтэй Хөтөлийн цемент өрсөлдөхүйц болж чадсан гэж үзэж байна уу? 
-Урд нь нойтон аргаар цемент үйлдвэрлэж байхад үнэ өртөг өндөртэйгээс  гадна Хятадын цементтэй өрсөлдөхөд үнэхээр хүнд байсан. Харин энэ удаад хуурай аргын технологи нэвтрүүлснээр өртөг зардал буурсан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Хятадын импортоор орж ирж байгаа цементтэй бүрэн өрсөлдөх чадвартай болсон. 


-Цаашдаа хүчин чадлаа 2 сая тоннд хүргэнэ гэсэн зорилготой явж байна. Манай үйлдвэр Аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, хүний ажиллах нөхцлийг бүрэн бүрдүүлсэн, хүн болоод экологид халтгүй  ийм технологийг чухалчилдаг. 


 

-Ажилчдынхаа нийгмийн халамжид хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа хоолыг бүрэн хангадаг. Мөн байр орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Цалин хөлсөө ч мөн нэмж ажилладаг. Хамгийн сүүлд л гэхэд ажилчдадаа зориулж 19 айлын орон сууц барьж байна.


Орон нутагтаа л гэхэд залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөх задгай талбай, цэцэрлэгт хүрээлэн хийсэн. Эдийн засаг хүнд энэ үед Улаанбаатарт 20 мянган орон сууц илүүдэлтэй байна. Ийм үед бидний хийж байгаа бүтээгдэхүүний зах зээл хүндхэн байгаа гэж хэлж болно. Гэвч бид өөрсдийн нөөц  бололцоогоор цомхотгол хийхгүй, зогсолт авахгүй ажиллаж байна.-Тулгамдаж буй асуудал юу байна?

-Хятадын үйлдвэртэй өрсөлдөхөд их хүндрэлтэй. Тиймээс дотоодынхоо үйлдвэрлэгчдийг импортын хямд цементээс хамгаалах шаардлагатай байгаа. Үүнд төр засгаас анхаарч цементний чулуунцарын  гаалийн татварыг тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн байгаа.  Цаашдаа өөрсдийн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлээр жижиг дунд үйлдвэр байгуулах зорилго бий. Энэ маань одоогоор төслийн хэмжээнд яригдаж байгаа. 


Нэмж хэлэхэд, “Бейзмент” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар технологийн шинэчлэл хийж, 5 шатлалтай циклон дулаан солилцуулагч, кальцижуулагч бүхий хоногт 3000 тонн портланд цементийн чулуунцар үйлдвэрлэх эргэх зуухтай хуурай технологийн шугамыг ашиглалтанд оруулсан нь өдгөө уг үйлдвэрийн хүчин чадлыг улам сайжруулаад байна.

Д.Ундрах\24tsag.mn\

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 33 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 3 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 38 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 56 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 2 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 21 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 28 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 44 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК