зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болор: ТӨХ, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгана

2015-10-07
0
ЖИРГЭХ

Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Энэ үеэр түүнээс Төсвийн тодотголтой холбоотой зарим асуудлаар тодруулга авлаа. 

 

- Ирэх оны төсөвт зэсийн ханшийг яаж төсөвлөсөн бэ?. Бусад томоохон ордуудын төсөл урагшлах боломж хэр байгаа вэ?

 

-2015 оны төсвийн орлогыг 7,1 их наядаар төсөвлөж оруулж ирсэн байсан. Энэ жилийн хувьд 6,9-тэй оруулж ирж байгаа. Орлогыг бодит хэмжээнд бууруулсан гэж үзэж байгаа. Бид олон жил зэсийн үнийг тооцоолж гаргадаг байсан энэ аргачлалаасаа татгалзсан байгаа. Олон улсын гаргасан прогнозоор зэсийн үнэ ирэх онд 6100-6600 хооронд байна гэсэн тооцоолол байна. Төсөв өргөн барихдаа оруулсан. Бид олон улсын валютын сангийн гаргасан тооцооллоор нэлээн доогуур үнээ барьсан. Энэ бол доод хязгаар, дээшээ гарах бүрэн боломжтой. Оюутолгой, Тавантолгойн хувьд энэ төслүүд явах ёстой. Хамгийн гол нь зөв явах нь чухал. Өнгөрсөн жилийн хувьд энэ төслүүд маань урагшилсангүй. Ирэх жил Засгийн газрын мөрийн хөтөлбөр, зорилтод ч байгаа. Энэ төслүүдийг явуулья, уул уурхайгаа хөгжүүлэх бодол байгаа учраас үүнийг төсөвлөж орж ирж байгаа. Гэхдээ төсөвлөхдөө өнгөрсөн жилийнх нь шиг өндөр төсөвлөөгүй.

 

- Ирэх онд бондын зээлд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ?

 

-Монгол Улсын төсөв сүүлийн зургаа, долоон жил нэмэгдэж, данхайж ирсэн байна. Дандаа алдагдалтай төсөв батлаж байсан. Ингээд төсвийн алдагдлаа бонд гаргаж нөхдөг. Энэ хэмжээгээрээ их наядаар хэмжигдэх хөрөнгийг төсөв идсэн байна. Ингээд байвал эдийн засаг улам хүндэрнэ. Тэгэхээр энэ төсвийг эрүүлжүүлэх зайлшгүй шардлагатай байна. Төсөв хөрөнгийг идээд байна гэдэг нь хувийн хэвшил рүү орох хөрөнгөө идээд байна гэсэн үг. Энэ хэмжээгээрээ мөнгөний бодлогод нөлөөлдөг. Бид төсвөө танаад, эрүүл болгоод үр нөлөөллөөр нь хувийн хэвшлээ дэмжээд чөлөөт зах зээлийн эдийн засаг руугаа орно.

 

-2016 онд зарим байгууллагуудыг нэгтгэнэ, татан буулгана гэсэн. Хичнээн төрийн албан хаагчийн ажлын байрны асуудал яригдах вэ?

 

-Өнөөдөр Монгол Улс 180 мянган төрийн албан хаагчтай. Нийт хүн амдаа тооцохоор том тоо л доо. Нэгтгэж болох, ажлын давхардлыг арилгах агентлагуудыг нэгтгэж, мөн татан буулгаад эрх үүрэг нь яамандаа шилжээд ажлаад явж болох ийм агентлагуудыг татан буулгаж байгаа. Мөн сангуудыг тодорхой хэмжээнд бууруулна. Тухайлбал Гааль, татвар хоёрыг нийлүүлсэн байгаа. Зарим хүмүүс болохгүй гэж ярьж байгаа боловч дэлхийн олон улс оронд орлого бүрдүүлэгч агентлаг байдаг. Тиймээс Гааль татвар хоёр нэгдээд ажлаад явах бүрэн болмжтой гэж үзсэн.

 

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна гэсэн. 2016 онд цалин нэмэх үү?

 

-Төсвөө батлахдаа аль ч улс ирэх жил цалин нэмнэ гэж ярьдаггүй. Цалин нэмэхээр бол төрийн албан хаагчдын цалинг нэмдэг. Эдийн засгийн мундаг өсөлт гэж яриад байгаа үед зэсийн үнэ, нүүрсний үнэ одооныхоос хоёр, гурав дахин их үнэтэй байсан. Үүний үр дүнд их хэмжээний мөнгө орж ирсэн. Ямар ч үр ашиггүй зарцуулсан. Өнөөдөр цалин нэмэхэд зөвхөн төрийн албан хаагчдын цалин нэмэгддэг. Хувийн хэвшлээ дарамтад оруулдаг. Энэ асуудалд улс төрчдийг битгийг улстөржөөсэй л гэж уриалах байна. Улс орнууд эдийн засгийн хүндрэлтэй үедээ уриалга гаргаж байна. Жишээ татахад, Финляндын Ерөнхий сайд амралтын мөнгөнөөсөө татгалзъя, 13 дахь сарын цалингаасаа татгалзъя гээд төрийн албан хаагчиддаа уриалаад явж байна. Гэтэл манайх цалин нэм гээд популизм хийгээд байдаг. Цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг, ард иргэддээ, хувийн хэвшлийнхэндээ хүндээр тусдаг. Эдийн засаг сайжраад орлогоо тооцсон, энэ нэмэгдвэл цалинг нэмээд явж болно. Урьдчилсан байдлаар ингээд зарлаад явах нь эдийн засгийн утгаараа зөв биш.

 

-Гадаад зээлийн бондын өрөнд хэдийг төлөх вэ. Ирэх онд 3 их наяд төгрөг төлнө гэдэг үнэн үү. Бүтээн байгууллатад хэдий хэмжээний хөрөнгө гаргах вэ?

 

-Бүтээн байгуулалтын хувьд 2016 онд 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкин дээр 450 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Энэ хэмжээний бүтээн байгуулалт хийснээр хувийн хэвшлээ ажилтай байлгах, хувийн хэвшил рүүгээ хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байна. Бондын хувьд хуваарийн дагуу хийгээд явах боломжтой. Хамгийн гол нь төсвөө эрүүлжүүлэх ёстой. Үр нөлөө нь 2017 онд гарна. 2017 онд төсвийг алдагдалгүй батлах чиг барьж байгаа, ингэж төсвөө эрүүлжүүлэх зорилго тавьж байна.

 

-Агентлагуудыг татан буулгаснаар хэдий хэмжээний хөрөнгө хэмнэх юм бэ?

 

-Төсвийн алдагдлын хувьд 900 орчим тэрбум төгрөг. Гэхдээ оны сүүлээр татварын орлого бүрддэг, энэ тохиолдолд байдал сайжирч мэдэх учраас хүлээлттэй байна. Алдагдлыг өөр эх үүсвэрээс нөхөхгүй, гол нь зардлуудаа танана. Хэмнэлтийн горимд шилжинэ, зайлшгүй хөрөнгөо оруулалт хийнэ, тэвчиж болох зардлыг тэвчээд явна. Цалин, тэтгэврээ өгдгөөр нь өгөөд явна. Агентлагийг нийлүүлж, татан буулгаснаар 2016 оны үр нөлөө бага. Гэхдээ бид энэ бүтцээрээ төсвөө хийгээд өргөн барьсан бол зарлага 8.6 их наяд болохоор байсан, бид 7 их наяд руу оруулж ирсэн. Дараа жил нь 2017 онд дахиад нэмээд 700 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэнэ. 2016 онд сонгууль болно гэж байгаа ч эрүүлжүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. 2012, 2008 оны сонгуулийн жилийн төсвийг эргээд харахаар 40-50 хувь нь зардал нь нэмэгдэж орж ирсэн байдаг юм билээ. Ингэж оруулж ирснээр үр нөлөө нь өнөөдрийг хүртэл явж байна. Яаж байна гэхээр тухайн үеийн гишүүд төсвөө батлахдаа маш их обьектыг төсвийн хөрөнгөөр барина гэж тавиад тэр нь дуусдаггүй. 2008-2012 онд УИХ-ын гишүүний 1 тэрбум төгрөг гэж байсан. Зарим гишүүн 1 тэрбум төгрөгөө 10 обьект дээр 100 сая төгрөгөөр тавьчихсан. Шав тавих, суурь тавих зэргээр 10 газар ажил эхлүүлчихсэн байх зэрэг эрүүл бус үзэгдэл байсан учраас ирэх жил сонгуулийн жил гэж туйлшрахгүйгээр төсвөө батлуулахыг зорьж байна.

 

-Инфляци хэд байх бол?

 

-Инфляци энэ жил 6 хувьтай байгаа. Тухайн үеийн супер цикл гэж ярьдаг, зарим улс төрийн хүчин 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 6-7 хувь болголоо гэж ярьдаг. Тэр үед Оюутолгойн гэрээ зурагдсаны үр нөлөө, дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсан. Энэ үед буруу бодлого барьж байсан учраас инфляци өндөр хоёр оронтой тоонд байсан. Тийм учраас инфлцийг нэг оронтой тоонд барьж байгаа үедээ төсвөө эрүүлжүүлэх юм бол зээлжих зэрэглэлээс эхлээд дээшлээд мөнгөний хатуу бодлогодоо нөлөөлж, банкууд хувийн хэвшилдээ зээл олгодог болно.  Энэ төсөв бол хэмнэлтийн горимтой, ийм төсөв батлаад 2017, 2018 оны нөлөөллөө хадгалаад явах юм бол инфляцийн төвшинд нэмэгдэхгүй.

 

-Ямар зардлаа царцааж, алийг нь танах юм бэ?

 

-900 тэрбум дээр урсгал зардал дээр нэлээн том таналт хийж байна. Тог цахилгаан, эрүүл мэнд, боловсролын салбар луу таналт хийхгүй байх тал дээр ажиллаж байна. Өнгөрсөн жил бид Хөгжлийн банкин дээр 790 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байсан, өнөөдрийн байдлаар гүйцэтгэлээрээ 300 орчим тэрбум төгрөг гарсан. Хүйтний улирал эхэлж байгаа учраас энэ жил барилгын ажил нь эхлэх боломжгүй, 2016 онд шилжүүлэх. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд дээр ч мөн адил эхлээгүй ажил нэлээн байна. Тендэр нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй. Ийм ажлыг царцаагаад ирэх жил рүү шилжүүлэх арга хэмжээ авч байгаа. 6.9 их наяд гэдэг их бодитой тоо. Бид томоохон төслүүдээ явуулна гэж үзэж байгаа. Явуулна гэдэгтээ ард иргэд, улс төрчид санал нэг байгаа. Хамгийн гол нь яаж улс орондоо ашигтай байдлаар шийдэх вэ. Үүний төлөө Засгийн газар ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээр олон улсын судалгааны байгууллагаас гаргаж байгаа үнийг аваад аль болох багаар тооцож байна. Нэмэгдэх бүрэн боломжтой. Дээрээс нь өмч хувьчлал явна. Жишээ нь Гааль, Татвар хоёрыг нэгтгэнэ. Хоёулаа том, том байшинд байгаа. Нэгтгэхээр нэг байшиндаа орно. Урсгал зардал, цахилгаан хэмнэгдэнэ. Нэг байшинг нь зарна.

 

- Ямар газруудыг өмч хувьчлалд оруулах вэ?

 

- Сүүлийн 6-7 жилд Монголын төр барилгын компани шиг ажиллаж ирсэн байна. Татварын хэлтэс, нийгмийн даатгал бүхэн байшинтай. Аймгуудад Хөдөлмөрийн хэлтэс бүр байшинтай байгаа. Мөн дүүргүүдийн ЗДТГ-ыг хар. Дэлхий дээр хаана ч ийм 10 хол давсан давхартай байшинд үйл ажиллагаагаа явуулдаг дүүрэг гэж байхгүй. Энэ их тансаглалыг зогсооё гэж байгаа юм. Мөн унааны зардал, жолооч нарын орон тоог хасна. Агентлагийн дарга, дэд сайд нарыг хасчихаар жолооч болон машин байхгүй болно. Энэ машинуудыг хувьчилна. Засгийн газрын авто бааз дэлхий дээр хаана ч байхгүй. Бусад оронд түрээсээр л ажилладаг. Зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Орлогыг нилээн бодитой гаргасан 6.9 гэж. Өнөөдөр энэ тоонд хүргэх бүрэн боломжтой.

 

-  Орон сууцны 10 хувийн урьдчилгаанд баталгаа гаргах гэрээнд хэзээ гарын үсэг зурагдах вэ?

 

- Иргэдийнхээ төлөө хийх ёстой ажлуудын нэг нь энэ. Үүнд төр баталгаа гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа. Боломж, бололцоог нь судалж байна. Яг өнөөдрийн байдлаар шууд баталгаа гаргаад явахад хүндрэлтэй асуудал байна. Үүнийг бид шийднэ.

 

-  Дэд сайдын албан тушаал ирэх оны эхнээс байхгүй болно гэж ойлгож болох уу?

 

-  Төсөв батлагдчихвал дэд сайдуудын албан тушаал байхгүй болно.

 

- Цомхотгож буй агентлагуудыг нэрээр нь тодорхой хэлэх боломж байна уу?

 

- Төсөв өргөн баригдсан. Хэлэлцүүлэг явахад бүх зүйл тодорхой болно. Бид 9 яамтай байх нь зүйтэй гэж төсөвлөсөн. Ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Тэр болтол 9 яамтай явбал зүгээр юм байна. Агентлагуудын хувьд Татвар, Гаалийн ерөнхий газар нэгдэж байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн газар нэгдэж байна. Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газар, Мэдээлэл, технологийн харилцааны газрыг татан буулга.  Ийм өөрчлөлтүүд орж байна.

 

- Та нэгтгэнэ, цомхотгоно, танана гэж байна. Үүний үр дүнд олон хүн ажилгүй болно. Тэр хүмүүсийг яах юм. Сөрөг үр дагаврыг нь яаж харж байгаа вэ?

 

- Яг хэдэн хүн цомхотголд өртөхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Энэ Засгийн газрын журмаараа батлагдана. Бүтцийн асуудлыг дараа нь хэлэлцэнэ. Цомхотголд орсон хүмүүсийг дахин сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллуулах боломжуудыг хайна. Мөн төсөв эрүүлжснээр хувийн хэвшил рүү урсах урсгалыг сайжруулна. Хүн бүр төр лүү зүтгээд байх хэрэггүй.

 

- Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй бас ажлаасаа халагдах юм байна. Тийм үү?

 

- Төсвөөр ийм өөрчлөлт орно. Цалингийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Үүн дээр эх орон ч хандах хэрэгтэй. Цалин нэмнэ гэхээр л бусад барааны үнэ өсдөг. Хувийн хэвшилд дарамт болдог. Тиймээс бид эдийн засаг сайжрахаар цалингийн асуудлыг үе шаттай нэмээд явна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • zoc (103.242.46.34)
    ene teneg mal yu hiigeed yavna ogtsor
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    3 жил улсын мөнгө, бондын мөнгийг идэж дуусгаж улс орныг өрөнд бариулж, эдийн засаг унагааж ард бидний амьдралыг там болгосныхоо дараа одоо бүгдийг заслаа юу, хуцваа, АН одоо маш хурдан зайлцгаа, энэ орныг орхи, малнууд
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    дүүргийн хөгжлийн төвийнхөн сөх-өөр дамжуулж төсвийн мөнгө их идсэн
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    үнэн шүү дүүргийн хөгжлийн төвийн шилэн данс гэж байна уу нуугаад байгаа шүү тэд мөнгө их идсэн шүү
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    дүүргийн хөгжлийн төв нэртэй төсвийн мөнгөөр авилгал хийдэг газрыг татан буулга
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    зөв зөв дээр нь бүх яамдын, бүх дүүргийн орон тоог 60 хувь цомхотгох хэрэгтэй компитер тоглоод л сууж байдаг шүү дээ ажлын чадвартай нь нас харгалзахгүй үлдэж ажиллах хэрэгтэй
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • zochin (203.169.50.156)
    ene odoo hen yum be hamag gazriig tatan buulgana jiriin turiin alban haagchdiin tsaling hasna gd barij idii shu ard tumen za tsalingaaraa amidardag mynga myngan jiriin ajilchid bgaa ta nar ingj bolohgui shu
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    баахан өөрчлөлт цомхотгол хийгээд тэрэнд нь нам бус жирийн төрийн албан хаагчид л өртдөг. энэ удаа эсрэгээр нь намын томилгоотой нам даргаа дагаж орж ирсэн хүмүүсээ АН өөрсдөө татаж аваарай. статистикаас бусад нь тэр чигээрээ намын гишүүд цугларсан байгулулагууд байна.
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • good (202.131.225.253)
    zuv odoo l AH durdee orj baina uu daa liberalchlal, liberalchlal, liberalchlal
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.13.226)
    Ийм л сэтгэлтэй боловсон хүчнүүд АН-д зөндөө бий шүү дээ. Эднийгээ дэмждэг ахмадууд, хуучин цагийн партизанууд л алга. Бүгд л ширээний ард бүгж, хэт мэдэмхийрч,мөнгө хусах л юмаа хийгээд байх шиг. Хотын хувьд бол энэ бүр тов тодорхой болж байх юм. Чадварлаг залуучуудаа дэмжье. Болорт амжилт хүсье. УИХ-д ухаантай, улс орныхоо ирээдүйг боддог гишүүд хэд байна, хэн хэн байна гэдгийг чиний энэ төсвийн төсөл олон түмэнд харуулаад өгөх юм байна. Сайхан ухаалаг зориг, чин сэтгэлээсээ ажиллах залуу чамд дахин дахи н амжилт, эрүүл энхийг хүсье.
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.21.106.117)
    зөв зөв, чадварлаг цомхон төрийн албатай ,албан хаагчидтай байх нь зөв.түүнээс биш 100 ямаанд 60 ухна гэгчээр баахан хурган дарга нар,дэд сайдууд гэх мэт огт шаардлагагүй ээ,тийм орон тоог нь үгүй хийх хэрэгтэй,хйисэн ажилгүй баахан татварын мөнгөөр зугаацсан нөхөд.бас давхардсан албадыг ч болиулах нь зөв.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Sampilmaa (43.242.243.176)
    Hudaldan avah ajillagaanii gazar estoi tatan buulgah ni zov.Niigmiin halamj uilchilgeenii eronhii gazriig tatan buulgah heregtei.Agentlag bh shaardlagagui gazar shudee.Mon Tatariin eronhii gazar,toriin omchiin horoo gh met olon gazriig zorigtoi tatan buulgaj tsomtgoh heregtei.ene bugdiig hiij chadval ih mongo hemnegdene shuu
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • richi (183.81.171.135)
    энэ лалар чин самрах нь дээ .яамаар нь дүүрэн ах дүүнь байдийн гэх чив лээ
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (202.179.11.58)
    Deed taliin darga nar, eronhiilogch oorsdoo eh oronch baigaachdee. arduud tegvel dagana. Daguulah hun alga shuudee. Mungu idehee l bodohiin ta nar
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Энгийн иргэн (203.169.49.140)
    Энэ олон танаас, цомхтголд дахиад л энгийн иргэд л өртөх нь дээ_ Яасан ч хэцүү юм бэ дээ
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.29.86)
    Дэмжиж байнөө. Гэхдээ нөгөө төрөөс төрсөн тэрбумтнууд, офшор энэ тэрээ дуугай өнгөрүүлэх юм уу.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • зочин (124.158.112.79)
    инфляц 6 хувь бгаа гэнэ ү ззүдлээгүй бга да талхны араахс орох нь э
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.121.71)
    Zov.. TOX -g TATAN BUUlGAH ni zov.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • sanal (103.229.120.124)
    ABILGATAI TAMTSEJ CHADAHGUI ATG G BAS NEGTGEH NI ZUITEI!!!!!!!!!! dandaa jijig yumaar huutsulduud ulsiin tusuv mungu ureed baij baigaa danhar butets shuu de eruugiin 1 ba 2 zuul angi l bga
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (103.229.120.124)
    mash zub odoo deer ni ATG g tatan buulgaj EDIIN ZASGIIN ALBATAI negteg nuser baiguullaga bga shuu de
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • зочин (202.126.91.101)
    Ер нь эхлээд зөв ч буруу ч хумих нь зүйтэй, тэгээд болохгүй бол дахиад задал шиг амархан юм байхгүй шүү дээ, дэмжиж байна
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    4 цаг 33 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    5 цаг 4 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    5 цаг 14 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    5 цаг 48 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    6 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    6 цаг 32 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    6 цаг 49 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    7 цаг 4 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    7 цаг 28 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    7 цаг 36 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    8 цаг 1 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    8 цаг 13 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    8 цаг 55 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    9 цаг 1 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    9 цаг 1 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    9 цаг 23 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    9 цаг 35 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    10 цаг 0 мин
  • Эмгэнэл
    10 цаг 5 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    10 цаг 6 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК