Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Дубайн гэрээг эргэж харна

2015-10-12
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос цаг, үеийн зарим асуудлаар тодруулга авлаа. 

 

-“Оюутолгой”-н гэрээний асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-“Оюутолгой”-н асуудлаар МАН-ын бүлэгт Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Оюутолгой компани Өмнөговийн гурван суманд жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ санхүүжилт нь зардалд сууж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хандив нэрийдлээр манай мөнгөөр хөрөнгө оруулчихаад түүнийг нь зардалдаа суулгаж байна. Тэгэхээр Дубайн гэрээг эргэж харах хэрэгтэй.

 

-Ирэх оны төсвийн төсөлд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ? Агентлагуудыг татан буулгах, яамдыг цомхотгохыг дэмжиж байгаа юу?

 

-Ирэх онд бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн тооцоо судалгаагаа бидэнд ирүүлээгүй. Агентлагуудыг цомхотгож байгаа асуудлыг бүлэг дээр ярьсан. Жишээлэхэд ҮСГ, ИБМУТ-ийг нэгтгээд Засгийн газар дэргэдээ авна гэж байгаа. Энэ нь буруу. Аль ч улс оронд Статистикийн газар нь Засгийн газрын харъяаны бус байгууллага. Өөрөөр хэлбэл статистикийн тоо судалгаа нь ямар нэг дарамт шахалтгүйгээр олон нийтэд мэдээлж байх ёстой.  Бараа ажил үйлчилгээ худалдан авах агентлагийг татан буулгаад яамдад байршуулах гэнэ. Энэ бол хамгийн боломжгүй алхам юм. Бараа ажил үйлчилгээ худалдан авах ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй явуулахаар зохицуулсан. Харин одоо яам тус бүртээ тендэр шалгаруулах гэж байна. Энэ нь зарчмын хувьд буруу. 2015 онд төсвийн тодотголоор 6.1 их наядын орлого, ирэх онд 6.9 их наяд төгрөгийн орлого олно гэж  тооцсон. Ирэх жилүүдэд эдийн засгийн хүндрэл улам хэцүү болно. Энэ үед орлогыг 800 тэрбум төгрөгөөр тооцож байгаа нь бодитой биш тоо юм. Үүнтэй холбогдуулж зарлагыг нэмэгдүүлж байгаа нь бас буруу. Ирэх жилүүдэд 7.8-7.9 их наядын зарлага гаргахаар оруулж ирсэн байна. Хямралтай үед зарлагыг бууруулж, хямгадахаас бус нэмэгдүүлж байгаа нь буруу. Уг нь зарлагыг бууруулна гэсэн. Бодит байдал дээр 500 орчим тэрбум төгрөгөөр зардал нэмэгдэхээр төсөл өргөн баригджээ.

 

-Төсвийн орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

 

-Орлогыг бодитой төлөвлөх хэрэгтэй. Сонгуульд зориулсан зардлаа санхүүжүүлэхийн тулд орлогыг хийсвэрээр тооцож байгаа нь буруу. Бид аль болох бүсээ чангалж, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дотоодын хувийн хэвшлийг, баялаг бүтээгчдээ дэмжвэл нэмүү өртөг нэмэгдэнэ. Гэтэл татвар төлөгч, баялаг бүтээгчдээ дэмжихгүй хорьж цагдаж байна. Энэ хэрээр эдийн засаг агшиж байгаа. Эдийн  засаг агшихын хэрээр үрэлгэн зардлаа багасгах ёстой байтал зардлаа 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, энэ хэрээр орлогоо хиймлээр өсгөж болохгүй.

 

-Орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байна вэ. Орлого нэмэгдүүлсэн дээр шинээр өр тавих асуудлууд туссан уу. “Стэнд бай” хөтөлбөрийг авах төвшинд хүрсэн үү?

 

- Орлогыг бодитой төлөвлөхгүй сонгуульд зориулсан зардлаа санхүүжүүлэхийн тулд орлогыг хиймлээр тооцох нь буруу. Бид аль болох бүсээ чангалж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Дотоодынхоо эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх юм бол нэмүү өртөг бий болно, улсын төсвийн орлого татвараар нэмэгдэнэ. Гэтэл баялаг бүтээгчдээ бүгдийг нь айлгаад хянана, шалгана гэснээс татварын өр бий болж, эдийн засаг агшиж байна. Эдийн засаг агшиж байхад төсвийнхөө үрэлгэн зардлуудаа багасгах ёстой байтал зардлаа 500 тэрбумаар нэмэгдүүлнэ, үнийгээ санхүүжүүлэхийн тулд орлогоо хиймлээр нэмэх нь буруу.

 

-Дэлхийн банк жил бүхэн 100, 100 саяар зээл олгоно гэж ярьж байна.

 

-1990 оноос 2012 он хүртэл 2 тэрбум ам.долларын зээл гаднаас авсан. 2012-2015 оныг хүртэл 3 тэрбум ам.долларын зээл, дээр нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 2 их наяд төгрөг зарцуулсан. Нийтдээ 5 их наяд долларыг эдийн засаг руу хийсэн мөртлөө 2012 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувь байсан бол 3 хувь болж буурсан. Ийм үед 100 сая долларын зээл эдийн засагт сэргэлт авчирах уу, та бүхэн тооцоо хийгээд үз.

 

-Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариу ирсэн үү?

 

-Өнгөрсөн пүрэв гаригт шаардлага өгсөн, тодорхой хугацаатай. Хүлээж байна.

 

-Өршөөлийн хууль яагаад саатчихав. Танай бүлэг завсарлага авсан?

 

-Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны төвшинд процедурын алдаа гарсан. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа зүйл заалт бүрээр тавьсан. Энэнийх нь дагуу хоригийг хүлээж авах эсэхийг шийдэхдээ зүйл заалт бүрээр хураасан. Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж, санал хураахдаа нийт 11 зүйл заалтаар санал хураасан боловч түүнийгээ чуулган руу оруулахдаа Өршөөлийн хуулийг баталъя гэдэг нэгхэн санал хураалтаар явуулна гэдэг асудал яригдсан. Энэ нь алдаа болсон гэдгээ Хууль зүйн байнгын хороо хүлээн зөвшөөрсөн. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч байнгын хорооны даргын томилгооны асуудлаас болж, байнгын хороо хуралдаж чадаагүй, завсарлага авсан. Байнгын хорооны даргаа хурдан шийдээд Өршөөлийн хуульд оруулах өөрчлөлтийг зүйл заалтаараа батлаад явах. Өөрөөр хэлбэл, уг хууль зүйл заалтаар батлагдах юм бол хэн ямар санал өгч байгаа нь ил тод харагдана. Ерөнхийд нь батлах юм бол хэн авлига албан тушаалын гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэхийг дэмжиж байна, дэмжихгүй байна вэ гэдэг тодорхой биш болно.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • irgen (103.26.193.234)
    Ergej harna l gehiin yamar ch olon ergej hardag yum. Esvel ergej harna gedeg ni shantaj hiij baigaa helber yum uu.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.204.91)
    Ерөнхийлөгч маань Ээ чааваас сайндаа ч биш шахалтанд оржээ. Шахалтанд орсноо хэлэхгүй. Яг Багануурынх шиг.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.204.91)
    БЕРЛИН. Uncaccoalition. Иргэний нийгмийн 300 гаруй байгууллагын төлөөлөл, олон улсын шүхэр байгууллага болох авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцын эвсэл болон авлигатай тэмцэх олон улсын “Transparency International” байгууллагааас авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх тухай хуулиас татгалзахыг Монголын парламентад уриаллаа. Энэ шинэ хууль батлагдсанаар Монголын Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа 55 хүний хэргийн 45 нь хүчингүй болж, өршөөлд хамрагдах юм. Дээрх сэжигтнүүдтэй холбоотой 32 тэрбум төгрөг буюу 16.2 сая долларын авлигын хэргийг шалгаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийт болон “Transparency International” байгууллагын шахалтаар наймдугаар сард уг өршөөлийн хуульд хориг тавьсан боловч 10 дугаар сарын 1-нд хуулийн шинэ төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д дахин өргөн барьжээ. Энэ бол ялаас зайлсхийх гэсэн улстөрчдийн бусармаг оролдлого юм. Авлигын хэрэгт холбогдсон хүн болгоныг шалгах ёстой. Монголын Засгийн газар уг хуулийг нэн даруй баталж, олон у
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • irgen (103.229.121.54)
    MAH avligachid bitgii hudlaa hooson eh oronch tsarai gargaj baigaachee? Oyu tolgoi Tavan tolgoi yavdagaaraa yavna za? ard tumen demjij baigaa shuu?
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    OT geree bolon Dubain gereenii asuydald tanai MAN bie gdaagch nartai niilj oligtoihon temtseecheee nobshnudaa,Gadniin hurungu orulagch garchihna gej uhtlee aij suutal chin Mongol uls OT good 2037 on hurtel yamr ch tatbar,ashig abch chadahgui bolchihson bhad medseer baij ulsiin tuluu zutgehgui zubhun songuliin huulid jahan uurchlult oruulj namdaa ashigtai zuil hiij suugaad bbal tanai nam 2016 onii songulid baraa ch bhgui
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 9 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 33 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 3 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 38 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 57 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 3 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 21 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 29 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 44 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК