Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Монгол төрийг гутаасан учир би Х.Тэмүүжинг өргөн барихаас татгалзсан

2015-10-13
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-АТГ-аас С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэсэн ч прокуророос хэрэгсэхгүй болгосон. Яагаад...? -


-Прокурорт хандсан асуудлаар чин яриагаа эхэлье?
-Өнөөдөр /өчигдөр/ 12:30 цагт Нийслэлийн прокурор бөгөөд хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Амгаланбаатар гэгч хүнтэй очиж уулзсан. Ер нь Монголын ард түмэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
Бид хэвлэлийн мэдээгээр л юманд ханддаг болсон байна. Тухайлбал, С.Баярцогтыг офшор данстай, 1 сая орчим доллар нууж, түүнийхээ төлөө хариуцлага үүрэх гэж байгаа гэх мэдээлэл тарсан. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэн үнэн үү гэдгийг бид бүхэн мэдэх хэрэгтэй байна.


Уг нь эл асуудалд АТГ эрүүгийн хэрэг үүсгэчихээд явж байтал прокуророос татаж аваад хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл ямар учраас хэрэгсэхгүй болгосон, бас ямар шалтгаанаар хэрэг үүсгээд явж байсан гээд олон зүйл ойлгомжгүй үлдэж байгаа юм.


Аливаа хөрөнгийг хоёр түвшинд хувааж болно. Нэг нь буяны хөрөнгө бол нөгөөх нь бузрын хөрөнгө. Өөрөөр хэлбэл,  татварын тогтолцоо, өнөөгийн нийгмээс болоод тодорхой ашиг орлогоо нуух, хөрөнгө орлогоо дутуу бичиж, татвараас зугтах гээд л янз бүрийн үйлдэл хийдэг. Энэ бүхэн уг нь буруу. Гэвч өнөөгийн тогтолцоо нь ийм учир бага ч гэсэн ойлгож болох юм.


Харин бузар мөнгө бол цэвэр авлига, албан тушаал, хээл хахуулиас олсон мөнгөө энд тэнд нуун дарагдуулж, зугтахыг хэлдэг. Тэгвэл бид өнөөдөр тэр яригдаад байгаа мөнгөнийхөө утгыг мэдэх ёстой. Хоёрдугаарт, үнийг нь болоод хоёр найз гэх хүнийг нь мэдэх шаардлагатай.  Өөрөөр хэлбэл, бид тааж тоглох хэрэггүй.


Өнөөдөр жирийн албан хаагч хөрөнгөө нуун дарагдуулсан бол АТГ-аас мэдэгдэл явуулдаг. Харин байгууллага нь тэр мэдэгдэлд үндэслээд цалинг нь хувьдах, цаашлаад халах зэрэг шийдвэр гаргадаг. Түүнээс биш ажилчин нь бид сонголтоо хийе. Миний цалинг 20 хувиар хасаарай гэх зүйл ярьдаггүй.


Тэгвэл хүн бүрт хууль тэгш үйлчилдэгийн адилаар өөрөөр нь захиргааны шийтгэлийг сонгуулах бус бид тэр шийтгэлийг өгдөг байх жишиг тогтоох хэрэгтэй.  Тэр утгаараа С.Баярцогтын асуудал дээр өнөөх яригдаад байсан мөнгөний дүн, хэн хамт оролцсон, ямар учиртай үнийн дүн байсан, яагаад АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн, яагаад эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэх бүх утгыг нь мэдэх ёстой учраас би прокурорт хандсан. Прокуроос хоёр хоногийн дараа хариугаа авна. Эцэст нь, хүмүүс зөв мэдээлэлтэй болсон нь дээр.

 

-Хүний газар зовж зүдэрч явахад нь тэр хүний боломжийг гаргаж өгөхийг л бодсон-


-Ажлаа хийж чадахгүй байгаа олон сайд бий. Тухайлбал, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг салбарыг унагаасан гээд л ярьж байдаг. Заавал яагаад С.Баярцогтыг өргөн барих болов?
-Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба гэдэг хүнийг огцруулах ёстой гэдэгт би саналаа хэлэх эрт байна. Яагаад гэвэл би өөрийнхөө мэддэг салбар, мэддэг зүйлээ л хийхийг хүсдэг. Надад хуульзүйн салбар илүү ойр байсан. Тиймээс ч хууль зүйн шинэчлэл буруу байна гэж хэлж байсан. Улмаар хуульзүйн шинэчлэлийн алдааг засах ёстой гэсэн ч Х.Тэмүүжин алдаагаа засахгүй хувийн шинжтэй маргаан болгосон. Ингээд Х.Тэмүүжинг огцруулах ёстой гэдгийг өргөн барьсан ч хуулийн байгууллагынхан болоод хувь хүмүүсийн янз бүрийн үндэслэлтэй, үндэслэлгүй мэдээллүүд гарч эхэлсэн. Тэр мэдээллээс болоод нэг хүүхний асуудал яригдсан. Эцэстээ төрийн байгууллага хийгээд албыг хэнд ч хамаагүй хүүхний асуудал болгосон нь Монгол төрийг гутаасан хэрэг учраас би ийм зүйлд оролцохгүй гээд өргөдлөө татсан.

Мэдээж үүнд намын даргын шууд нөлөөлөл байгаа. Яагаад гэвэл хүний газар зовж зүдэрч явахад нь тэр хүний боломжийг гаргаж өгөхийг л бодсон. Өөрөө ч тэгж хүссэн. Тиймээс би ядаж нэг удаа ч гэсэн тус болоё гэж үзэж өргөдлөө татаж байсан удаатай.


Ийм л хоёр шалтгаанаар би Х.Тэмүүжинг огцруулах саналаа татсан.

 

-Өнөөдөр Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроо ялгахаа байчихаад байна-


-С.Баярцогт дээр?
-Би Өргөдлийн байнгын хорооны дарга. Хэрвээ би Эдийн засгийн байнгын хорооны дарга байсан бол Сангийн яамтай, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсан бол Хөдөлмөрийн яамтай тулж ажиллах байсан. Тэд нарыг шахаж, ажил хий гэж үүрэг даалгавар өгөх байсан. Гэтэл өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны дарга учир яах ч аргагүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай шууд холбогдоод байгаа юм. Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь хоёр үндсэн үүрэгтэй. Нэг нь, УИХ, Засгийн газрыг холбох үүрэг.  Харин хоёрт, төрийн албаны хүний нөөцийн бодлогыг барих үүрэг бий.


Нэг сайд солигдохоор бүхэл бүтэн яам бүтцээрээ өөрчлөгдөж байгаа талаар олон хүн хэлж байна. Үүнийг болих хэрэгтэй. Төрийн алба хаагчдыг тайван байлгамаар байна. Тэгэхээр өнөөдөр улс төрийн албан тушаалтан гэж тусдаа, төрийн жинхэнэ алба хаагч гэж тусдаа байх ёстой гэдгийг би хэлсэн. Үүнд шууд хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх эрхгүй гэдгийг хуулиар баталгаажуулж өгөх хэрэгтэйг ч тусгасан.


Миний хувьд  С.Баярцогтод дөрвөн ажил хий гэсэн үүрэг өгсөн.


Гэтэл нэгийг нь ч хийгээгүй. Тухайлбал, хууль бус шийдвэр байгаа бол хуулийн дагуу болго. Хууль бусаар халагдсан хүн байвал ажилд нь ав. Мөн ажлаас халах  асуудлаас болж улс 10 тэрбум төгрөгөөр хохирсон. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн алдаанаас төр хохирсон. Тэгвэл энэ хохирлыг төлүүлэх тал дээр хуулинд өөрчлөлт оруулж зохицуул гэсэн. Гэвч дээр хэлсэнчлэн эдгээрээс нэгийг нь ч хийгээгүй.


Ер нь Баасанхүү гэдэг хүн ярьж л байг, ямар хамаатай юм гэж үзэж болохгүй. Би Байнгын хорооны даргын хувьд ажлаа хийж байна. Ажлаа хийхийн тулд тэр хүнийг сахилгажуулж байна. Дараа дараагийн хүмүүс Өргөдлийн байнгын хороог авч явахдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ийм том толгойтой байдаггүй юм, яг ажлаа хийдэг гэдэг үүднээс хандмаар байна.


Манайд бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэхээр Ерөнхий сайдын зөвлөх шиг хандаад байна. Шадар сайд бол Ерөнхий сайдыг орлож болно. Хэрэг эрхлэх газрын даргад хийх ёстой ажлыг нь тодорхой заачихаад байхад өнөөдөр Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроо ялгахаа байчихаад байна. Хэнийг нь огцруулах гээд байгааг ч мэдэхээ больчихоод байна. Тэгэхээр С.Баярцогт гэдэг хүн үүргээ ухамсарлаж ажлаа хийх ёстой.

 

-УИХ-д өмнө нь 25 жил суусан хүний үг үнэтэй, миний үг үнэгүй-


-Өөрийн чинь хувьд гишүүн болчихоод юу хийж амжуулсан юм бэ. Зарим хүн таныг юу хийж бүтээсэн юм хэмээн шүүмжилж сонсогддог?
-УИХ-д өмнө нь 25 жил суусан хүн 25 жил телевизээр нүд нь цавчихгүйгээр худлаа яриад сурчихсан учраас тэрний үг үнэтэй, миний үг үнэгүй юм шиг сонсогдож болох юм.


Гэхдээ улс оронд хийсэн юм гэдэг үнэлэгдэх ёстой. Би гурван жил болохдоо жил болгоныхоо тайланг гаргаж, гурван мянга болгон хэвлүүлсэн. Би 3 сая хэвлүүлж чадахгүй. Тиймээс хэрвээ хүсч байгаа сэтгүүлч байвал бүгд хүрч ирээд үзээсэй. Олон нийтэд дэлгээсэй гэж хүсч байна.


Би 26 хууль санаачилсан. Магадгүй хамгийн олон хууль санаачилсан ч байж болно. Гагцхүү батлагдсан нь цөөхөн. Тухайлбал, НӨАТ-ийн хуулийг 3 хувь болгоё гэж хэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн татвартай холбоотой хууль санаачилж болохгүй гээд буцаасан.


Гэтэл өнөөдөр НӨАТ-ийн хууль 3 хувь болсон бол ард түмний нуруу яаж тэнийх байсан бэ?.  Цаашлаад  би бүх аймаг, нийслэлд хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлвэл бүгд эдэлбэр газар, хотын төсөв зэргээ шийдчихнэ гэж үзээд байгаа.


Тухайлбал,  Увсад Улаангом гэж хот, Дорнодод Чойбалсан гэж хот байгаа ч ерөөсөө л нийслэл нь хоттой байх ёстой юм шиг ойлголт тогтчихож. Аймаг нь хотгүй байх ёстой гэх сумын сэтгэлгээгээр хандаад, үүнийг бүхэл бүтэн УИХ-ын тамгын газрын ажилчид ч ойлгохгүй байна. Ерөөсөө л Үндсэн хуулинд өөрчлөлт хийх ёстой юм яриад байна.  Тэгвэл энэ бүхний эрхзүйн байдлыг зохицуулах хууль санаачлаад байгаа.

 

-90 тэрбумыг үргүй цацаж байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй-


-Төсвийн асуудал нилээн хурцаар яригдаж байна. Таны хувьд хэрхэн харж байна?
-Манай ард түмэн өнөөдөр хууль мэдэхгүйгээсээ болж дэндүү их хохирч байна. Ялангуяа төрийн албан хаагч нар. 2015 онд 90 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн. Хэн ч тэрийг нэхэхгүй юм. Тэгсэн хэрнээ “Ажил олгогч эздийн холбоо”, “Үйлдвэрчний эвлэл” Засгийн газартай нийлээд 90 тэрбум яасан хэмээн асуухынхаа оронд бид чинь дампуурч байгаа юм байна гээд гарын үсэг зураад байх юм.


Бид дампуурч байгаа юм бол 17 тэрбум төгрөгийг Америкийн 2 иргэнд өгч яах юм. Мөн 200 саяаар “Ланд” авч яах гээд байгаа юм.  Цаашлаад,  Даншиг наадам хийж, уул тахиж яах юм бэ. Үүний оронд нэг хүний цалин нэмэгдвэл дээр биш үү. Тэгэхээр 90 тэрбумыг үргүй цацаж байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй байна.

 

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болоод миний нэр дээр жийп байхгүй-


-Таныг машинтай, машингүй гээд л Ч.Сайханбилэг сайд яриад байх юм. Танд 66-99 гэдэг “Ланд 200” байдаг юм биш үү?
- УИХ-ын Тамгын газрын нэр дээр нэг ширхэг ч машин байхгүй гэж бий ойлгож байгаа. УИХ-д хэрэглэгдэх машиныг УИХ-ын тамгын газар нь Засгийн газрын автобаазтай гэрээ хийж, дуудлагаар унуулдаг.


Орон нутагт явах шаардлагатай бол жийп, харин хот дотор явах шаардлагатай бол жижиг тэрэг аваад явдаг.


Өргөдлийн байнгын хороо 60 мянган өргөдөлтэй учир гэр хороолол, орон нутгаар байнга явдаг. ЗГХЭГ-ын даргаар Ч.Сайханбилэг ажиллаж байхад би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дагаж Хишиг-Өндөр сум руу явсан. Тэгэхэд сэтгүүлчидтэй явж байсан миний машин  халзан дугуйтайгаас болж хоёр удаа аваар хийх шахсан. Цувааг гүйцэхгүй сандарсан. Тиймээс би ЗГХЭГ-ын дарга байхдаа та ийм машин өгсөн. Тэгэхээр дуудлагын машиндаа чанартай машин явуулж байгаарай гэдэг зүйлийг л хэлсэн.  Үүнийг би хувьдаа машин авах гэсэндээ хэлээгүй.


Байнгын хорооны харьяалалд энэ машин байдаггүй. Байнгын хороо энэ машиныг аваад хэрэгтэй үедээ хэрэглээд км-ээр нь тооцоод бензиний мөнгийг нь тамгын газраас шилжүүлдэг учиртай. Тэгэхээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болоод миний нэр дээр машин байхгүй. Энэ бол ЗГХЭГ-ын харьяа авто баазын машин.


Автобаазын өмчлөлийн машин О.Баасанхүүгийнх гэж хэлж буйгаараа хүн гүтгэж байгаа хэрэг. Зарим сэтгүүлчид бүр захиалгаар зураг авч, гэрийн хаягийг минь ч олонд зарлаж байна лээ.  Тэгэхээр эд нар яг юу хийх гээд байна. Яасан их улайрч байна хэмээн би гайхаж байгаа.


Түүнээс биш тэд Баасанхүү гэдэг хүн жийпгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

 

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (178.115.131.182)
    baasanhuu zeziin luivarchid bayarzogt gedeg hulgaichtai baatariin esoor temzej baina muusain hulgaich nar yaaj ch chadahgui ard olon baasanhuugiin ard baigaa shuu hulgaich ardchilagch gamin gomindan hujaa taivan tagnuul aluurchidaaavilgachin an nii man nii luivarchidaaaa?????????????????
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (178.115.131.182)
    BAASANHUUG MONGOLIIN SHUDARGA HUN BUR DEMJIJ BAINA LUIVARCHDIIN MUU MUUHAIG HARIN CH NEG UUDALJ BAINA DAA DOGSHIRSON LUIVARCHID GEJ IIM L AIMAAR HUMUUS DEE EH ORONCH BAASANUUD AMJILT HUSII BID CHAMTAI HAMT SHUU
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    tagjiisan shulaga xeruulch chi shudargaar garch irsen gej bodood bna uu,, er xunii orontsog,, iimerxuu jijig erxtenguud xogiin zantai baidag daa
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Daragin shine ue - n tululul bolson mash shudarga zaluu,harin Enhbayr aa ta iim sn zaluug sn demjij ulam sain bolobsroltoi bolgoj ugurei.
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Naad burhinud chin yu ch hiij chadna,25 jil Mongoliin turiig hulgana met mersen oroh garah buh nuh subee medne,mash auyltai buleglelud bga,bolgoomjtoi bgaarai.
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    mash zub ,unen zuiliig yarisan bn.90 terbumiig urgui tsatsaj buig !!! mun Saihanbilegiin zubluh shig ajillaj bui jinhene hiih estoi ajilaa hiidegui ,estoi hen ni erunhi said ni medegdehgui zasag turiig balladag naiziin holbootoi baidaliig !! mun uuruu uurtuu sahilgin haruytslga onogduulj 20 tsalin hasarai gej heled ogtsrokgui uldsen Bayartsogt gedeg hunii asuudal uneherr 1 say dallor ni Buyanii hurungu uu,Buzarin hurungu u?!!!! Mun yagad ATG shalgasan dur uzuuled prokuror ni erguulj tataj absan !!!!
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • ж (202.179.20.94)
    ийм юмыг дэмжиж байдаг манайхан мөн ч буруу бодолтой байна тэмүүжинг энэнтэй харьцуулшгүй шүү дээ
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
    • Зочин
      .Ulsad 3,2 terbum turugiin hohirol uchirulsan hun saidin suudal ugsun bolod saihan goe zuil tvz - eer yaraid suuj bgag zub geed bnu.Baasanhuu emnelegiig offiss bolgohgui , emneleg ard niited uilchileh estoi gej yarij zutgej baisan um.Temujin huulin salbarig samarad buusan ni unen shde,ene 2 t shudrga es zuin talar yalgagdah asar ih yalga bdag .
      2015 оны 10 сарын 13
    • B
      Харьцуулагдаад л байна даа. Нэг нь эмнэлэгийн байрыг оффис болгох гэж тоног төхөөрөмжийг нь эвдээд. Нөгөөх нь зориулалтаар ашиглах гэж зүтгээд.
      2015 оны 10 сарын 13
  • Baki (203.91.116.34)
    Увайгүй луйварчдын бүх булхай НО-г гарцаагүй шууд гаргаж байгаа Баасанхүү гишүүн шиг жинхэнэ шударага үнэний дуу хоолой болсон тулхтай хуульч, улс төрч олон байвал ч мөн хэрэг байна даа. Түүнийг эрх мэдэлтнүүд, хөрөнгөтөнүүд дарах гэж улайрч байгаагын эсрэг иргэд, залуучууд бид мөн хүчтэй байр суурь илэрхийлэх хэрэгтэй.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.170.94.226)
    Ene neg hogiin savshig yum yavj ugdoggui yum baih daa?
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.142.1)
    baasanhuu gishuun bol jinhene suuts umchlugchdiin holboond ajillawal taarah medremjtei yum bolow uu gej haragdaj bna ... uls turd heregggui ee andaa
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Баасанхүү гишүүн нэг сумаар 2 том туулай буудав. (112.72.13.137)
    Баасанхүү гишүүн алдарт хулгайч С.Баярцогтыг өргөн барьснаар Цэцийн авилгалчдыг давхар илчилсэн гавьяатай. Цэц нэг муу хулгайчийн үгээр ажлаа хийдэг гэдгийг сонсож байснаас ингэж улайм цайм авилгал авч байхыг баримт олддогүй байсан.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Баасанхүү чинь харин болж байна ш дээ, Тэмүүжин бол адгийн шаар юм буилээ шүү, 8 хүнд ах дүү нартаа байр авч өгсөн гэж байсан саяхан
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    BAASANHVVG DEMJIJ BNA YUMAND GOLTOI HANDDAG IH ZUV SHUDARGA HVN SHV
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • huhenhu (150.129.140.44)
    Huhenhu
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • irgen (122.201.24.205)
    Temuujin bol gutamshig sh te.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.13.35)
    shar hadnii medrel baynselnge baasnhuu gesen medreluud bainaa yaanaa ene turiig
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.140.215)
    Их зов юм ярьдаг зоригтой тэмц, тэгвэл амжилт олно. Дэмжиж байна. Амжилт хусье.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Тэмүүжин бол зүгээр л хумсаа нуусан муур ш дээ
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • unen (45.49.214.15)
    yaj gutaasan gej,, xutsdag shulaga shuu,, cham shig alban tushaaliin araas shunaj busadiin amidraliig suitgedeggui yum, buxel buten neg ailiig samarsan daa ch, ter xumuusiin xuuxduudiin sharxalsan zurxen deer chi tegeed saixan amidarch bna, uu. Temuujin bol chinii xajuud er xun, chi bol ugee ch zob xelj xeld oroogui salga shulga xulgaich, xulgaich tsarailj tord shurgalsan novsh doo.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • MONGOL (108.200.49.127)
    ЭНЭ НЭГ БАЛАЙ ЗАЛУУ БНА АА ТЭМVVЖИН ТVVНЭЭС ХАВЬГЙ ШУДАРГА ЗQВ ЮМНЫ ТQЛQQ ЯВЖ БСАН ДААНЧ МОНГОЛД ЗQВ ЮМ ХЭРЭГЖИХ ЦАГ НЬ БОЛООГVЙ ЮМ ШИГ БНА ТЭМVVЖИН МЭТИЙН ЗАЛУУСЫН ДЭВШVVЛЖ БАЙГАА АСУУДАЛ МОНГОЛД ХЭРЭГЖИЖ ЧАДАХГVЙ БАА БОЛОХООР VНЭХЭЭР ХАРАМСМААР
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Их зөв бодолтой залуу. Даанч олигтой дэмжээд өгөх хүн байдаггүй юм шиг санагддаг
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
    • Зочин
      ger buliin mordlogiin tobchoo yum uu, uxseniix ni zob bodoltoi baidag yum, zob bodoltoi baitalaa ailiig salgax uu aan
      2015 оны 10 сарын 13
  • Зочин (27.123.214.108)
    Zov zov
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.28.91)
    ЭНЭ НЭГ БӨӨСИЙГ ЯАХ ГЭЖ СОНГОСОН ЮМ БЭ, МОНГОЛЧУУД АА!!!!!!!!!!!!
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Temujin hongio dagaj userch orj irsen,ah duustee mash hyamd bair abch ugsun,3,2 terbumiin emnelgin t.t ebdsen,yalgui ungursun geed yalgagdaj bn shuuu ha ha ha ha
      2015 оны 10 сарын 13
    • МОНГОЛ
      Энэ беесийг ард тvмэн сонгоогvй ш дээ. Оймсонд наалдсан беес бсан учир аз болж vсрээд ороод ирсэншдээ. Оор юманд нь наалдсан бол азгvйтэхгvй юу.
      2015 оны 10 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    11 цаг 44 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    11 цаг 51 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    21 цаг 37 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    21 цаг 50 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    22 цаг 0 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    22 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    22 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    22 цаг 22 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    22 цаг 22 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК