Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зоригтбаатар: Эрх баригчид Халх голоо зарж сонгуулийн мөнгө босгох л үлдлээ

2015-10-21
0
ЖИРГЭХ

Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга С.Зоригтбаатартай ярилцлаа.

 

-Шинээр байгууллагдсан улс төрийн хүчнүүдээс ХҮН  анхаарал татах боллоо. Боловсролтой залуус олноороо элсээд байгаа юм уу?

 

-Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд  бие биеэ яаж олсон, таньсан  бэ гэдэг нь чухал шүү дээ. Бид нам байгуулахаасаа өмнө “Цахим өртөө”, “Монгол хүний төлөө”, “Шударга хүү”, “Эв Монгол хөдөлгөөн”, “Рефорум” гэх мэт олон бүлгэм, ТББ, клубуудад явдаг байлаа. Ардын хувьсгалын өмнөх жилүүдэд хэсэг залуус  “Хүрээний, Консулын, лам нарын бүлгэмд явдаг байлаа”  гэдэг шиг.  Ажлынхаа зав чөлөөгөөр санал бодлоо интернэтээр, утсаар, хурлын зааланд хүртэл солилцдог байсан. Өдрөөс өдөрт уулзалтууд нэмэгдэж, гишүүд маань томоохон анги танхимд хүртэл багтахаа байлаа.Тэгээд ер нь нам байгуулья гэж ярьцгаасан даа.

 

-Нам байгуулах сэдэл юу байв?

 

-Бид улс төр, эдийн засгийн талаар их шүүмжлэлтэй зүйл ярьдаг байлаа. Ингэж ярихгүй бол, цээжээ онгойлгохгүй бол, салхи оруулахгүй бол бухимдаад байсан хэрэг. Үр дүн муутай шүүмжилж байхын оронд нам байгуулаад ярьсан, мэдсэн зүйлээ улс орондоо зориулъя гэж шийдсэн. 2011 оноос эхэлсэн улс  төрийн бүлгэмүүдийн идэвхитэй гишүүдийн нэгдэл өнөөдрийн Хөдөлмөрийн үндэсний намын эхийг тавьсан гэхэд болно.

 

-Боловсролын тухайд...

 

-Энэ нам олон түмний иргэдийн оролцоотой нам учраас боловсрол энэ тэрээр ялгах нь утгагүй. Бидний зарчим, үнэт зүйл,  үзэл баримтлалыг дэмжиж буй Монгол хүн бүрт Хөдөлмөрийн үндэсний намын хаалга нээлттэй. Олон нийтийн хүрээнд “Өндөр боловсролтой залуус нам байгуулсан” гэх утгатай яриа хөөрөө байгаа юм билээ. Улс орныг аваад явчих ёс зүйтэй, боловсролтой, тодорхой хэмжээгээр төрийн алба хашиж байсан салбар салбарын мэргэжилтнүүд намд байгаа. Манай намын дэргэдэх Хөгжил хүн бодлого судалгааны хүрээлэнд шинжлэх ухааны  эрдэмтэн, мэргэжилтнүүд идэвхитэй үр дүнтэй ажиллаж байна.

 

-Ямар ажил мэргэжлийн хүмүүс голдуу байдаг бэ?

 

-Төрийн албанд ажиллаж байсан хүмүүс  бий. Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч, суралцаж байгаад ирсэн хүмүүс ч байдаг. Бидний туулах ёстой зах зээлийн замыг 30-аад жилийн өмнө туулаад ирсэн улс оронд үр бүтээлтэй ажиллаж байсан нөхөд  маань ч байна. Төрөл бүрийн мэргэжилтэй, төлөвшчихсөн, хэн нэгний цүнх барьж яваагүй, бүлэг фракцийн гар хөл болж үзээгүй сайхан хүмүүс зөндөө элссэн. Энэ МАНАН гэдэг улс төрийн бүлэглэл, ялзралыг тэвчихгүй байгаа Монголоо аваръя гэсэн улсын бөөгнөрөл, хүч бол Хөдөлмөрийн үндэсний нам гэхэд болно. Өөрөөр хэлбэл улс төрийн цоо шинэ замыг харсан, тэмүүлэлт хөгжлийн түүчээ болох хүсэл зорилгын нэгдэл.

 

-Танай намын ард хэн байдаг бэ?

 

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Энхбаяр, Н.Алтанхуяг байдаг гэж байна уу? Ийм цуу яриа их гарах юм. Энэ намын ард  Монголоо гэсэн   сэтгэлтэй Та бид байгаа, Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг тийм л Монгол хүн бүр байгаа.  Ямарч хувь хүн байхгүй. Ц.Элбэгдорж гуай 2017 онд ямар сонголт хийхийг би хэлж мэдэхгүй, манай намын хаалга хувиа бодож довоо шарлуулдаггүй, Монголоо гэсэн хүн бүрт нээлттэй байгаа.

 

-Санхүүгээ яаж босгодог бэ?

 

-Намуудын санхүүжилт гэдэг зүйлээс болоод албан тушаалын наймаа, улс төр, бизнес дамнасан бүлэглэлүүд үүссэн юм шүү дээ. Намд хандив өгсөн улс төрч албан тушаалд очдог, аж ахуйн нэгж тендерт ялдаг нь нууц биш болчихлоо. Манай намын хувьд  ах нарын гаргасан бохир замаар явахгүй. Намд санхүүжилт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэр мөнгөө гишүүдийн татвар, сонгуульт гишүүдийн хураамж, олон нийтийн хандив, тусламж хэлбэрээр хуулийн хүрээнд, адил тэгш эрхийн зарчимд тулгуурлан “Бид ийм зүйл хийх гэж байна. Та дэмжих үү” гэдгээ хэлээд мөнгө босгоно.

 

-Танай нам эрдэмтэн, докторуудаа ашиглаад их сайн судалгаа хийж байх шиг байна. Хүний хөгжлийн талаар юу хэлэх бэ?

 

-Хүн амьд байхын тулд орон сууцтай, хоол хүнс авах, эрүүл мэндээ хамгаалах орлоготой байх ёстой. Бас дээр нь боловсрол хэрэгтэй болно. Хүний хөгжил дээр судлаад үзэхээр тааруухан дүн гардаг юм билээ. Улс орон өнгөрсөн 25 жилд хүний хөгжлийг ор тас хаясан. Хүн хөгжсөн цагт улс орны чадавхи дээшлэнэ гэдгийг одоо хүртэл бодлого болгоогүй. Өнгөрсөн он жилүүдэд гурван сая иргэнээ хоолтой, оронтой байлгах, боловсролтой болгох  төрийн бодлого байсан байх. Дандаа л өрөвдсөн, их хайр халамжаар харж ирлээ. Зайлуул ажилгүй юм, амьдралгүй юм гэж тэтгэмж өгөх нь холгүй. Яагаад ажилгүй байгаа юм бэ. Мэдээж төрөөс, гэхдээ хувь хүнд ажиллах амьдрах асар их нөөц бий. Улс төрчид байгалийн баялагаа хэрхэн борлуулах тухай их ярилаа. Тэр байгалийн баялагаас илүү үнэт зүйл  бол хүн. Хүнээ ажилуулж, амьдруулж улс орон хөгжинө.

 

-Танай намын үзэл баримтлалд байгалийн баялагаа ашиглах тухай байгаа юу?

 

-Нөөц нь тогтоогдсон ордуудаа монголчууддаа ашигтай ажиллуулж чадвал Монгол хүн сайхан амьдрах боломжтой. Энэ их баялагаа зөв зохистой хувиарлаж чадахгүй учраас ядуу хоосны ялгаа, улс төр бизнесийн бүлэглэлүүдийн тулаанаас болоод Засгийн газар тогтвортой ажиллахаа болчихсон. Байгалийн баялаг цөөхөн гэр бүлийн хэрэгцээг хангаад байгаа учраас нийтээрээ хөгжихгүй байгаа юм. Хүн амын 65 хувь нь дундажаас доогуур буюу ядуу амьдарч байна шүү дээ. Миний бодлоор байгалийн баялагийн хувиарлалтанд төрийн оролцоо өндөр хувьтай баймаар санагддаг.

 

-Байгалийн баялагаас ашиглуулахгүй, улс орныг сэхээгүй  гэсэн улс төрчид буюу популистууд байна гэх юм?

 

-Үнэндээ бол инээдтэй гэмээр тайлбар л даа. Энэ хэдэн тэмцэгчдээс болоод уул уурхай эргэлтэнд орохгүй байна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Харин хэтэрхий их баялаг ард түмний хяналтаас гадуур урсаж байгаа гэвэл үнэнд ойртоно. Цөөн хэдэн улс төрчдийн үгийг сонсдог юм уу. Улс орноо сэхээнд оруулчихсан гэм нүглийг МАНАН үүрэх ёстой. Тэд  гэм нүглээ цайруулах гэхдээ буруугаа бусад руу чихээд сурчихсан улс.

 

-Танай нам Халх голын чөлөөт бүсээр анх дуугарч эхэлсэн. Одоо бүх намууд эсэргүүцээд эхлэв бололтой. Юу нь буруу байгаа юм бэ?

 

-АН, МАН гэсэн улс төрийн хоёр хүчин сонгууль болохоор нэг нэгнээ будаа идэж байгаа хүүхдүүд шиг нэг зүйл ярьдаг. Санаж байгаа бол нэг сая гээд нөгөөх нь 1,5 сая төгрөг ч гэх шиг. Ард түмний саналыг дуудлага худалдаагаар авч болохгүй. Бас хот байгуулна, үйлдвэр барина, Баянмонгол корпарци, Ази европыг холбосон шилэн кабель тавьж хүмүүсийг сайхан амьдруулна  гэж залилангийн гэмт хэрэг үйлдэж болохгүй. Манай намын тухайд Халх голыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс 500.000 гаагийн их хурлын 75 р тогтоол батлагдсан өдрөөс л ярьж эхэлсэн, газар дээр нь эрдэмтэн судлаачидын хамт ажиллаж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээ 76 гишүүнд явуулсан Н.Алтанхуяг, Бие даагч гишүүд дэмжиж ажиллахаа албан ёсоор илэрхийлсэн. Яагаад гээч энэ хоёр нам чинь 2008 онд Оюу толгойгоор, 2012 онд Тавантолгой, бондоор сонгуулийн мөнгө, арга мэх босгосон байх магадлалтай. Миний хувьд энэ хоёр намд эх орноос минь зарах байгалийн баялаг, үнэд хүрэх зүйл  үлдээгүй учраас өвөг дээдсийн цусаа урсган хамгаалсан Халх голоо заран сонгуулийн мөнгө босгох гэж хардаж байна.  Газар нутгаа зарах дээрээ тулсан улс төрчдийн эсрэг 10 сарын 28 ны өдөр 11 цагт Чингисийн талбайд бүх нийтийн эсэргүүцлийн тайван жагсаалийг Хөдөлмөрийн үндэсний намаас зохион байгуулна.

 

А.СҮХ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (91.213.8.236)
    MANAN-giin bulhaittai heden nohduudiig dahij uls tord oruulahgui baih heregtei shd
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (185.101.107.189)
    Санхүүжилт тодорхой байна гэдэг бол бас соёл шүү. Манай аль ч намуудад ийм жишиг байгаагүй шүү дэ
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (62.210.37.82)
    Санхүүжилт тодорхой байна гэдэг бол бас соёл шүү. Манай аль ч намуудад ийм жишиг байгаагүй шүү дэ
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (5.135.209.86)
    Hunee anhaaralgui mash buruu sistemeer olon jil awsaniig edgeer zaluus sergegeer olj harsan baina shu. Zuw zuitei l yarisan baina ene zaluustai uulzaj vzeh yumsan
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (212.47.226.136)
    Олон жилийн бугширсан энэ балиаар тогтолцоог улс төрд шинэ залуус л өөрчилж чадна. танайханд амжилт хүсэе
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (212.47.226.136)
    ОЛИГТОЙ ЗӨВ ЯРьЖ БАЙГАА ЗАЛУУСАА ДОРОМЖЛООД Л СУУЖ БАЙГАА КОММЕНТЧИД ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙСЭН ХҮМҮҮС ВЭ?? ЭНЭ ЗАЛУУСЫГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ!!!!
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.21.20)
    ХҮНАМ!!! Юун, Батгулга Алтанхуяг бэ??????? Огт сонсоогүй юм байна. Санаанаасаа зохиогоод огт хамаагүй хүмүүсийн нэрийг хутгаад!!!!!! Гол эзнээс нь холдуулах гээ юу???? хүмүүс бүгд ЭЛБЭГЭЭГийн нам гэдгийг мэдэж биагаа!!
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.70.46.219)
    Хиншүү Ганбаатарын туслах шдээ энэ залуу.
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.194.114.148)
    Яг үнэн хэллээ ардчилсан нам эх орноо зарж байж л сонгуулиа хийх гээд байна
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (104.149.238.180)
    Одоо нам засгийн царайг бид 25 жилийн турш харлаа, Монгол хүмүүсийн амьдрал улам дордсоноос сайжиран дээшилсэн зүйл огт алга. Бид одоо шинэ засаг, шинэ залуусыг дэмжээд өөрчлөлтийг авчрах цаг болсон.
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Зассс Бориглоо худлаа өөрөө сэтгэгдэл бичээд !!! Болиочээээ ккк ичээч кккк!!
      2015 оны 10 сарын 21
  • Зочин (185.36.100.145)
    Бүхнийг 0-ээс эхэлж, санхүүлжилтээ хүртэл өөрсдөө намын гишүүд зохицуулж байгаа нь сайн хэрэг. Браво!!!
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.61.97.16)
    ФЭНКШҮ ГАНБАА ГУАЙ Л НЭГ ИЙМ ЮМЫГ АШИГЛАДАГ ЮМ ДАА ДАРАА НЬ ХЭЗЭЭ АРД ТҮМЭНД ХЭРЭГГҮЙ ТЭДНИЙГ ТАЛЦУУЛЖ ДУНД НЬ ӨӨРТӨӨ ОНОО ЦУГЛУУЛАХЫГ БОДСОН ЭЗОРИГОО ЧИ ГАНБААГИЙН ЦҮНХИЙГ БАС МУУ БҮХНИЙГ НЬ БАРЬЖ ЯВСАН ШҮҮ ДЭЭ БАС АРД БИДНИЙГ СОХОР ГЭЖ БОДОО ЮҮ
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      ХҮНАМ!!! Юун, Батгулга Алтанхуяг бэ??????? Огт сонсоогүй юм байна. Санаанаасаа зохиогоод огт хамаагүй хүмүүсийн нэрийг хутгаад!!!!!! Гол эзнээс нь холдуулах гээ юу???? хүмүүс бүгд ЭЛБЭГЭЭГийн нам гэдгийг мэдэж биагаа!!
      2015 оны 10 сарын 21
  • Зочин (122.201.21.235)
    Их л бийлэгжүү хөдөлж байгаа юм даа. Намын санхүүжилтийн 10г дансандаа хөтлөөд д болоо. Эднийг дагж хянах боломжгүй шүү дээ. Санхүү сайтай л эхэлж байгаа нь харагддаг
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (89.234.157.254)
    HUN gej duuldaad baisan iim zaluuchuud bsiiin bn. Uzel sanaa yurunhii baidal mash ih taalagdlaa. Shine huchin iim l bh heregtei
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Зассс Бориглоо худлаа өөрөө сэтгэгдэл бичээд !!! Болиочээээ ккк ичээч кккк!!
      2015 оны 10 сарын 21
  • Зочин (109.163.234.4)
    Жагсааалд оролцнооо. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүр оролцоосой! Халх гол ямар сайхан нутаг билээ дээ, яавч бусдад өгч болохгүй.
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (5.196.67.41)
    Намын санхүүжилтээ ил байлгаж байгаа нь бас маш том давуу тал байна. Ядаж ийм энгийн зүйлс бусад улс төрийн намуудад ил байх хэрэгтэй. Амжилт!
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Зассс Бориглоо худлаа өөрөө сэтгэгдэл бичээд !!! Болиочээээ ккк ичээч кккк!!
      2015 оны 10 сарын 21
  • Зочин (207.201.223.196)
    Яг үнэн шүү, 2008 2012 гээд дандаа сонгуулийн жилд нэг том баялагаа зарж ирэх сонгуульд өрсөлдөх мөнгөө олдог.... Энэ аргыг болиулах, таслан зогсоох тал дээр ажиллаж байгаад баяртай байна. Шинэ залуус үнэхээр өөр юм
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү. МАН-аа 2012 оны сонгуульд Таван толгойг барьцаанд тавиад ашиглаагүй байж баахан мөнгө урьдчилгаа зээл авч тараасан. Тэр өр дарагдаж дууссан болов уу Яасан бол????????? МАН-аас үүнийг асуух юм байна даа
      2015 оны 10 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    1 цаг 57 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    2 цаг 4 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 50 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    12 цаг 3 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    12 цаг 12 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 34 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 34 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК