Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баттуяа: Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл байхгүй

2015-10-21
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газар Шилэн дансны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заас­ныг үндэслэн  Иргэдийн гаргасан гомд­лыг хянуулахаар Үндэс­ний Аудитын газарт  зарим компаниудыг шилжүүлсэн байгаа. Тухайлбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар-Төмөр зам нийгэмлэг, Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК зэрэг томоохон компани аж ахуйн нэгжүүд багтаж буй. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг, Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайж­руулах талаар зо­хион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг холбог­дох танилцуулгын хамт 2015 оны аравдугаар сарын 21-ний дотор Авлига­тай тэмцэх газарт ирүү­лэхийг “Эрдэнэт үйлд­вэр” ХХК-д албан бич­гээр мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Энэ ху­га­цаа өнөөдөр дуу­сгавар болж байгаа бөгөөд дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяатай ярилцлаа.

 

-Шилэн дансны хууль хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт хэр байна вэ? 

 

-Үндэсний Аудитын газар нэгдүгээр сарын нэгнээс энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хяналт тавих үйл ажиллагаагаа хэрэгжүүлж зохион байгуулаад явж байгаа. Эхний хагас жилийн байдлаар буюу тавдугаар сарын 30-ны байдлаар Аудитын газраас шилэн дансны үйл ажиллагаанд аудит хийгээд зөвлөмж дүгнэлт гаргаж хүргүүлсэн.

 

-Эхний хагас жилийн шилэн дансны хэрэгжилтийг ямар байдлаар аудит хийж, үр дүнг нь гаргасан юм бэ?

 

-5000 гаруй байгууллагын шилэн дансны үйл ажиллагааны хэрэгжилтэнд аудит хийж доторхой хэд хэдэн шийдвэрлэгдээгүй болон хуулийн зүйл заалтаар шийдвэрлэгдэх шаардлагатай асуудлууд байгаа учир шийдэх хэрэгтэй байна гэж үзээд Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яаманд зөвлөмж хүргүүлсэн.

 

-Тус зөвлөмжинд чухам юуг тусгасан юм бэ?

 

-Нэгдүгээрт, 5000 гаруй байгууллагад шилэн дансны хэрэгжилтэнд аудит хийж үзэхэд 200-гаад байгууллага шилэн дансны хөтлөлт хийгээгүй байсан. Түүнчлэн аудит хийх явцад 600 орчим байгууллага шилэн дансныхаа зөвлөмжийг хэрэгжүүлээгүй учраас 400 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаадлага хүргүүлсэн.

 

Хоёрдугаарт, олон улсын гэрээтэй, хувь нийлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын түвшинд ногдол ашгийн шинж чанартай асуудал байгаа учир төсөвт байгууллага, төрийн өмчит орон нутгийн өмчит байгууллагын адилаар шилэн дансанд хамрагддаг шиг шууд хандаж болохгүй байсан. Тэдгээр байгууллагуудад хувь нийлүүлсэн, олон улсын гэх мэт онцлог шинж чанар байгаа учраас Засгийн газрынхаа түвшинд ярьж байж, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тэдгээрийн онцлогийг тусгасан аргачлал, арга зүйг боловсруулж гаргах ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн.

 

-Сүүлийн  үед яригдаад байгаа АТГ болон иргэнээс ирж байгаа гомдлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Зарим иргэд 10-14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэсэн зүйл ярьж байсан?

 

-Үндэсний аудитын газар нь иргэд болон төрийн бус байгууллагуудтай байнга хамтарч ажилладаг. Тиймээс ч иргэдээс ирж байгаа мэдээллийг тухай бүрт нь шалгаж, мэдээллээ ил тод гаргадаг. Харин иргэдээс төрийн байгууллагуудын талаар ирсэн гомдлыг гомдол өргөдлийг шийдвэрлэх хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэдэг. Тухайлбал иргэдээс ирсэн гомдлыг хуульд зааснаар 30 хоногийн дотор судлаж үзээд шийдвэрлэх ёстой. Харин үнэхээр дахиж судлах шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоног сунгах боломжтой. Ер нь бол 30-90 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж хариу өгдөг.

 

АТГ-аас ирсэн бичгийн тухайд бол тусгайлсан хэд хэдэн төрийн өмчит хувь нийлүүлсэн байгууллагын тухай бичиг ирсэн нь үнэн. Энэ асуудлыг энэ сарын 30-ны дотор хариу ирүүл гэсэн байсан. Манай байгууллага үүнийхээ дагуу хариу өгсөн.

 

Эрдэнэт үйлдвэр бизнесийнхээ зарчмаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа

 

-Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар Төмөр замтай холбоотой асуудал сүүлийн үед яригдах болсон. ОХУ-д ногдол ашгаа өгч чадахгүй байгаа гэх мэдээлэл ч гараад байгаа. Үнэхээр дээрх дүгнэлтэд ийм зүйл дурьдагдсан болов уу?

 

-Шилэн дансны тухайд хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зөвлөмж нь Засгийн газарт хүргэгдсэн болохоор тодорхой аргачлал нь гарахаар дээрх газруудын шилэн дансаа хөтлөх боломж нь бүрдэнэ. Харин Эрдэнэт үйлдвэрийн тухайд бид хамтарсан шалгалт хийдэг. Энэ үйлдвэр нь хувь нийлүүлсэн хувьцаагаа тараах тухайд бүртгэлээрээ хувьцааныхаа ногдол ашгийг олгох бүртгэлтэй бизнесийнхээ зарчмаар л явж байгаа үйлдвэр.  Харин хувь нийлүүлэгч нь хувьцаа эзэмшигчээ солих саналаа ирүүлсэн албан бичигний дагуу бол хувьцаа эзэмшигчээ солиогүй явж байгаа. Харин хувьцаа эзэмшигчээ сольсныхоо дараа энэ асуудал нь шийдэгдэж, бүртгэл тооцоо дээрээ байгаа мөнгөө өгөх юм. Түүнээс биш хувьцааны ногдол ашиг өгөх, өгөхгүй байсан тухай ярих боломжгүй. Ер нь бол тэр мөнгө нь угаасаа бизнесийн үйл ажиллагаанд орохгүй хадгалагдаад явж байдаг мөнгө биш. Бизнесийн үйл ажиллагаа бол өөрийнхөө эх үүсвэрээр явж байдаг бүртгэл тайланд нь тусгагдсан өгөх ёстой мөнгөний тухай л яригдаж байгаа зүйл.

 

-Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-ын талд зарагдах гэж байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үнэхээр хоёр талын аудитын газрын хийсэн шалгалтын дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм уу?

 

-ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн. Энэ нь гэрээндээ яаж өөрчлөлт оруулах уу гэдэг нь хууль журмынхаа дагуу л хэлэлцэгдээд явагдаж байгаа асуудал. Харин ногдол ашгийн тухайд манайх хувьцаа эзэмшигчээ гэрээний дагуу сольсныхоо дараа л энэ ногдол ашгаа авъя гэсэн бичигтэй учраас бүртгэлээрээ байгаа мөнгөө хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдсэний дараа өгөх ёстой юм. Түүнээс бус Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш. Бүртгэлээрээ бол байж  л байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа.

 

-Ер нь Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн нөхцөл байдал нь хэр байгаа юм бол. Энэ талаар ямар нэгэн аудитын дүгнэлт гаргасан болов уу?

 

-Аудит хийгээд тайлан нь гарсан. Байнгын хороо, УИХ-д хүргэгдсэн. Энэ асуудлаар бизнесийнхээ хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ногдол ашгийн талаар яриад байгаа сүүлийн үеийн мэдээлэл нь тийм онцгой зүйл биш гэж үзэж байна. Ерөөсөө бизнесийнхээ зарчмаар л явагдаж байгаа зүйл. Хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаа эзэмшигчээ солихыг хүсэж байхад хувьцаа эзэмшигч нь хууль ёс, гэрээгээрээ шийдэгдсний дараа л ногдол ашгаа шилжүүлэх нь зүй ёсны хэрэг биз дээ. 

 

-Иргэд Эрдэнэт зэрэг үйлдвэрийг шилэн дансаа хөтлөөгүй учир арга хэмжээ авах ёстой гэсэн албан бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулаач?

 

-Манай байгууллага аливаа байгууллагад аудит хийдэг болохоос шууд арга хэмжээ авах эрх зүйн орчин байхгүй. Харин аудит хийгээд гарсан тайлан дүгнэлтийнхээ хүрээнд холбоглох байгууллагууд руу санал дүгнэлтээ хүргүүлдэг. Тэр ч утгаараа бид холбогдох газруудад нь санал дүгнэлтээ хүргүүлсэн. Дээрх хэлсэнчлэн онцлог бүхий байгууллагуудын шилэн данс хөтлөх арга аргачлалыг Засгийн газраас гаргаад өгвөл шилэн дансаа хөтлөөд явах боломж бүрэн байгаа. Ер нь бол хууль эрх зүйн орчинг нь маш сайн бүрдүүлэх хэрэгтэй.

 

Б.Энхжин 

 

 

 

    

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (122.254.127.34)
    Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр иймэрхүү байна. Бодит байдал httperdenettoday.mnindex.phpproductionitem707-12
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • иргэн (122.201.22.133)
    Энэ аудит ганц Цогоогоос дор ажиллаж байгаа. Харин захиалгатай худал дүгнэлтүүдийг хууль зөрчөөд ч болов гаргадаг. Зангад гэж нэг гахай бий. Зайлж өгөхгүй суугаад л байх юм даа.
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.140.200)
    сэтгүүлчид минь ингэмээр дэ. байнага л эрдэнэтийг муулаад л байсийм. тэртээ тэргүй үнэхээр сааж тэжээлгээд байгаа нь үнэн шд эх сурвалжтай албаны хүний мэдээлэл сэтгэл тайвшрууллаа гэж
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • hh (103.26.195.119)
    hfyfhhf
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 10 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 50 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 4 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 34 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 4 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 39 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 58 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 4 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 22 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 30 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 45 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК